| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/00441/И |
| Дугаар | 102/ШШ2022/00576 |
| Огноо | 2022-02-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/00576
| 2022 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2022/00576 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ......нэхэмжлэлтэй,
хариуцагч: .... холбогдох,
орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 624 378 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг
хариуцагч М.******* нар оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баяржаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 624 378 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... хариуцагч М.******* нь 34/А байрны 1 тоотын өмчлөгч бөгөөд Иргэний эрх, үүргийнхээ дагуу СӨХ-н төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах, ******* СӨХ-н Холбооны дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл иргэний эрхээ эдэлж, СӨХ-н дүрмийн 8,9 дахь заалтыг зөрчин сууц өмчлөгчийн үүргээ биелүүлдэггүй болно. ******* СӨХ төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны нэг нэгээсээ хамааралтай байдлыг ашиглан үйлчилгээг үнэгүй авч төлбөрөөс зайлсхийн гэрээт байгууллагад өр үүсгэн, бусад суугчдын эрх ашгийг хохироож, СӨХ-ийн хэвийн үйл ажиллагаанд доголдол учруулсаар ирсэн байна. Хариуцагч М.******* СӨХ-н төлбөрт 2019 оны 169178 төгрөг, 2020 оны 223600 төгрөг, 2021 оны 231 600 төгрөг төлөөгүй байна. М.******* Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 ******* СӨХ-н Сууц Өмчлөгчдийн Холбооны 8,9 дахь заалтыг зөрчиж байгаа тул СӨХ-н төлбөрт 624 378 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.... гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... доор гаражаас цан цохиж манай амьдарч байгаа байрны шал хөгцөрч, обой хууларч, байр маань хүйтэн байдаг. Манай байранд асуудал гарсан зүйлийг янзлаад өгөх юм бол би одоо ч гэсэн СӨХ-ийн төлбөрийг төлөх боломжтой гэж хэлэхэд танай байрыг янзлахад нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү гарч байна. Иймд манай байрыг янзалж өгөхгүй гэж хэлсэн. Хэрвээ ******* СӨХ манай байранд өөрийн буруутай үйлдлээс улбаалж гарсан хохирлыг төлөөд янзлаад өгөх юм бол би өнөөдөр ******* СӨХ-ийн төлбөрийг төлж барагдуулах боломжтой. Танай доод талын гаражийг 3-н давхрын хүн тэр чигт нь худалдаж авсан байна. Тэр хүнтэй уулзаж гаражаа янзлуулчих гэж хэлсэн. Би судалгаа хийж үзэхэд миний буруутай үйлдлээс болоогүй ******* СӨХ-ийн буруутай үйлдлээс болж хохирч байна. Энэ асуудлыг ******* СӨХ янзлаад өгөх юм бол манайх СӨХ-ийн төлбөрөө төлөх боломжтой... гэв.
4. Нэхэмжлэгч ******* СӨХ-ны шүүхэд ирүүлсэн
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
******* СӨХ-ны гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/
******* СӨХ-ны дүрэм/хэргийн 5-8 дугаар тал/
******* СӨХ-ны гүйцэтгэх захирлыг томилон ажиллуулах тухай /хэргийн 9 дүгээр тал/
Г.Эрдэнэчимэгийн иргэний үнэмлэхний хуулга /хэргийн 10 дугаар тал/
******* СӨХ-ны 2017.06.20-ны өдрийн СӨХ-ны тариф нэмэгдүүлэх тухай удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 11 дүгээр тал/
******* СӨХ-ны 2017.07.03-ны өдрийн Өртэй өрхүүдийг шүүхэд шилжүүлэх, хариуцлага тооцон ажиллах тухай удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 12 дугаар тал/
******* СӨХ-ны Өр үүсгэж хариуцлага тооцуулах тухай албан бичиг /хэргийн 13 дугаар тал/
******* СӨХ-ны 2019.03.05-ны өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийн талаархи Илтгэх хуудас /хэргийн 14 дүгээр тал/
Төрийн банкы нэхэмжлэх /хэргийн 15-17 дугаар тал/
******* СӨХ-ны төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа /хэргийн 18-19 дүгээр тал/
Төрийн банкны нэхэмжлэх /хэргийн 20 дугаар тал/
******* СӨХ-ны 2017.10.30-ны өдрийн 9 дугаар удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 29 дүгээр тал/
******* СӨХ-ны бичилтэд нэмэгдэл төлбөрийг оруулах тухай удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 30 дугаар тал/
Фото зураг /31-37 дугаар тал/ баримтууд
5. Хариуцагч М.*******гийн шүүхэд ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 27 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэхь хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ 2019 оны 04 сараас 2021 оны 12 сар дуусталх хугацаанд биелүүлээгүй, 624 378 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг
3. хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ буюу орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт нийт 624 378 төлөгдөөгүй талаар маргаагүй ба харин ... нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас доор гаражаас цан цохиж манай амьдарч байгаа байрны шал хөгцөрч, обой хууларч, байр маань хүйтэн байдаг. Энэ асуудлыг ******* СӨХ янзлаад өгөх юм бол манайх СӨХ-ийн төлбөрөө төлөх боломжтой... гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн ******* Сууц өмчлөгчдийн холбоо 2018 оны 06 сарын 19-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 266 тоот гэрчилгээ аван үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. /хэргийн 4-8 дугаар тал/
Нэхэмжлэгч Буянт ******* СӨХ Баянгол дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах 34а байрыг хариуцан СӨХ-ны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, СӨХ-ны захирлаар Г.Эрдэнэчимэг томилогдсон, СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор засвар үйлчилгээний үнэ тарифийг тогтоосон, хариуцагч М.******* Баянгол дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах 34а байрны 1 тоот орон сууцны сууц өмчлөгч мөн эсэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно. Хэргийн 9-10, 11, 29-30 дугаар тал/
5. Хариуцагч буюу сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй байна.
6. Хариуцагч хуульд заасан дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2019 оны 04 сараас 2021 оны 12 сар дуусталх хугацааны орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөр 642 378 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, банкны төлбөрийн нэхэмжлэх баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 14-20 дугаар тал/
7. Хариуцагч ...СӨХ-ны буруутай үйлдлийн улмаас өөрийн орон сууц хөрөнгөд хохирол учирсан... гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй, энэ талаар шүүхэд ямар нэг баримт сэлт хүсэлт гаргаагүй болно.
Тодруулбал хариуцагч нэхэмжлэгчийн буруутай ямар үйлдэл, үйл ажиллагааны улмаас өөрийн ямар хөрөнгөд хэдий хэмжээний хохирол төлбөр учирсан талаар нотлоогүй түүнийг харилцан тооцох талаар ямар нэг хүсэлт тайлбар гаргаагүй.
8. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас нийт 624 378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 381 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19 381 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
10. Хэргийн 12-13 дугаар талд авагдсан ******* СӨХ-ны 2017.07.03-ны өдрийн Өртэй өрхүүдийг шүүхэд шилжүүлэх, хариуцлага тооцон ажиллах тухай удирдах зөвлөлийн тогтоол, ******* СӨХ-ны Өр үүсгэж хариуцлага тооцуулах тухай албан бичиг баримтууд, 31-37 дугаар талд авагдсан гэрэл зураг баримт нь хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй тул нотлох баримтаас хассаныг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******гээс орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт нийт 624 378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 381 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19 381 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийн 12-13 дугаар талд авагдсан ******* СӨХ-ны 2017.07.03-ны өдрийн Өртэй өрхүүдийг шүүхэд шилжүүлэх, хариуцлага тооцон ажиллах тухай удирдах зөвлөлийн тогтоол, ******* СӨХ-ны Өр үүсгэж хариуцлага тооцуулах тухай албан бичиг баримтууд, 31-37 дугаар талд авагдсан гэрэл зураг баримт нь хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй тул нотлох баримтаас хассаныг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ