| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0079/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/87 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/87
2024 оны 07 сарын 03 өдөр Дугаар 2024/ШЦТ/87 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****************** тоотод оршин суудаг, урьд өмнө 4 удаа ял шийтгүүлж байсан,
- ****************************ялаар,
- **********************************,
- **************************************,
- ************************************** тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******/рд:*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, “*******” зоогийн газрын арын хашаанд байх иргэн *******ын гэрт хохирогч той тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр лүү хадаастай мод шидэж, эрүүл мэндэд нь хамрын зүүн талд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “******* зоог” рестораны хашаанд оршин суух Х.*******ын гэрт хохирогч той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэрэг рүү хадаастай мод шидэж хамрын зүүн талд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр найз *******тай хамт орой 22 цагийн үед ******* ахын гэрт нь 0.75 литрийн 1 шил “Их монгол” нэртэй архи аваад, хоол ундныхаа зүйлийг аваад очсон. Тэгсэн ******* ахын гэрт нь ******* ах хоёр халамцуу байсан. Тэгээд бид дөрөв бид хоёрын авч очсон 1 шил архийг хувааж уугаад байж байтал ганцаараа гаднаас 2.5 литрийн савтай пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд ******* ахын хажуугаар ороод орон дээр нь “******* ахтай хамт унтана” гээд хэвтсэн. Тэгээд би гал түлэх түлээ байхгүй болохоор нь би даараад байсан болохоор ийн гутлыг шатаачихсан юм. Дараа нь гийн гутлыг шатаасан. Дараа нь *******ын гутлыг нь шатаачихсан юм. Тэгээд би юу болсноо сайн санахгүй, мэдэхгүй байна. Би архи их уусан байсан болохоор тасарчихсан байсан байна. Би эмнэлэг дээр очиж оёдол хийлгэсэн барьснаа ч санахгүй байна. ...Би архи их уусан байсан болохоор тасарчихсан юу ч санахгүй, мэдэхгүй байна. Би их хэмжээний согтолттой байсан. ...*******, , , ******* ах нар бүгд адилхан нэлээн их хэмжээний согтолттой байсан. Бид нар бүгд адилхан согтуу байсан. ...Түлэх түлээ байхгүй, даараад байсан болохоор тэгсэн. ...Би энэ талаар мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор санахгүй байна. ...Миний зүүн талын хацар бага зэрэг хавдаж, хамрын зүүн талд 2 ширхэг оёдол тавиулсан байна. Миний биед өвдөж байгаа ямар нэгэн зүйл байхгүй. ...Би шинжээч эмчид үзүүлэхгүй. ...Надад одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 04 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн орчимд найз *******ын хамт ******* ахын гэрт нь очсон юм. Би очихдоо өдөр нь дэлгүүрээс 2.5 литрийн савтай Боргио нэртэй пиво авчихсан байсан тэрийгээ аваад очсон. Харин ******* 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архи авчихсан байсан. Тэгээд ******* ахын гэрт нь ортол ******* ах, , нэг танихгүй залуу гурав байсан. Тэгээд бид тав *******ын авч ирсэн 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архийг тойруулж уугаад сууж байсан. Тэр үед би гутлаа тайлаад гэрийн зүүн талын орон дээр сууж байсан чинь тэр танихгүй залуу миний гутлыг зуух руу хийгээд шатаачихсан байсан. Тэгээд гэнэт хаймар үнэртээд ирэхээр нь би гутлаа шатаасныг мэдээд “чи яагаад миний гутлыг шатаачхаж байгаа юм бэ?” гэсэн чинь тэр залуу “би төлөөд өгчихнө” гэсэн. Тэгсэн дараа нь дахиад гийн гутлыг шатаачихсан байсан. Тэгээд өөрийнхөө гутлыг шатаасныг мэдээд уурлаад модон сандал аваад тэр залуугийн толгой руу нь цохиод байсан. Тэгэхээр нь би болиулсан. Тэгсэн гэрийн баруун талын орон дээр *******ыг унтаж байхад нь очоод *******ыг сэрээгээд “Оч миний гутлыг шатаачихлаа, чи яагаад юм хэлэхгүй байгаа юм бэ?” гэсэн чинь ******* босож ирээд гийн барьж байсан сандлын хадаастай модыг аваад Оч гэдэг залууг гэрийн хойд талд газар сууж байхад нь нүүр лүү нь шидчихсэн юм. Тэгсэн тэр залуугийн нүүрнээс нь цус гараад, би эмнэлэг, цагдаа хоёр руу дуудлага өгсөн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Тэгээд би ийн гэрийнх нь гадаа буух гэсэн чинь намайг “******* ахынд очъё” гэхээр нь би цуг ******* ахын гэрт нь эргээд очсон. Тэгсэн ******* ахын гэрт нь манай найз Оч, , ******* ах гурав байсан. Тэгээд би Очид нөгөө авч очсон 1 шил архиа өгөөд “энийг явуулчих” гээд өгсөн. Тэгээд би тэр архинаас нь 2 татчихаад “унтлаа” гээд унтаад өгсөн. Тэгээд би тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. ...Би Очийг , , бид гурвын гутлыг шатаасан гэхээр нь уур хүрээд цуурсан хадаастай мод аваад шидчихсэн юм. Гэхдээ тухайн үед нь нүүр лүү нь оночихно гэж бодоогүй юмаа. Тэр модыг би харанхуй шөнө байсан учраас хадаастай байсан гэдгийг нь ч мэдээгүй байсан юм. ...Оч бид хоёр 6-7 жил орчим найзалж байгаа найзууд байгаа юм. ...Би өөрийн найз Очийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дугаар хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний урьд өгсөн сэжигтний мэдүүлэг үнэн зөв. Тиймээс надад өмнө өгсөн сэжигтний мэдүүлэг дээр өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаар амаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 05 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтны “Согтуурал шалгасан тэмдэглэл/хх-ийн 06 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 08-11 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын өмнө ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 48-63 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2048 дугаартай хохирогч ийг үзсэн тухай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 24 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №114 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэгт:
1. ийн биед хамрын зүүн талд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”. ...гэх дүгнэлт/хх-ийн 22-23 дугаар хуудас/
Хохирогч ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт./хх-ийн 69 дүгээр хуудас/
Шүүгдэгч *******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч ийн биед хамрын зүүн талд шарх гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Хохирогч нь өөрт учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “******* зоог” рестораны хашаанд оршин суух Х.*******ын гэрт хохирогч той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэрэг рүү хадаастай мод шидэж хамрын зүүн талд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 450/дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонбар нь 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурван/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн 2см зузаантай, 40 см урт, 15см өргөн, 3 ширхэг хадаастай, 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлыг хэсэгт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ