Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж шүүгч С.Батжаргал, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй         

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг         

Иргэдийн төлөөлөгч Б.Тунгалаг

Улсын яллагч С.Энхтуул 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан

Насанд хүрээгүй хохирогч Д.Зулаа түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюундэлгэр  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дах хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Рэгзэнлхамын Гантулгад холбогдох эрүүгийн 201625031930 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг үйлдэгдэх үед эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57-6716 тоотод түр оршин сууж байсан, иргэний үнэмлэхний хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум 20 дугаар баг, Даваат, зураа 3 дугаар гудамж, 24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгээр 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Боржгон овгийн Рэгзэнлхамын Гантулга /РД:ФВ73081113/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

      Р.Гантулга нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57 дугаар гудамж 6716 тоотод орших гэртээ 2016 оны 05 дугаар сарын 01, 03, 06-ны өдрүүдэд өөрийн дагавар охин 13 настай Д.Зулааг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.           

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Шүүгдэгч Р.Гантулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би ажил гэрийн хооронд явдаг байсан. Ийм асуудал болоогүй бөгөөд намайг гүжирдэж байна. Би сар ажилд явахдаа  байнга Оюундэлгэртэй утсаар ярьдаг байсан. Би ийм гэмт хэрэг үйлдээгүй гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Зулаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Насанд хүрээгүй хохирогч: 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аав ажилдаа яваад орой нь ажлаасаа ирэхдээ дүү бид хоёрт зайрмаг авчирсан. Бид 3 хоолоо идээд кино үзчихээд унтацгаасан. Намайг унтаж байхад аав “Зулаа, Зулаа” гээд дуудаад байхаар  нь гэрэл асаах гэтэл гарнаас татсан гэв. /цааш нь мэдүүлэг өгөхийг хүсэхгүй байна гэв./

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюундэлгэр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр Р.Гантулга ажилтай гэж яваад 10 дугаар сар хүртэл ирээгүй. Р.Гантулгыг ах, дүү нараас нь асуутал ирээгүй гэхээр нь хорооны цагдаад мэдэгдээд зарлуулсан. Гэтэл шүүх эмнэлгээс хүн ирээд “таниар таниулах ажиллагаа байна” гэхэд нь очиж уулчихаад гэртээ иртэл хүү Ганзориг “би аавыг яагаад гэртээ ирэхгүй байгааг мэднэ, аав аниаг хүчиндчихээд таниас айгаад ирэхгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд би 108 дугаар руу залгаад охиноо дагуулж очоод уулзсан. Би хувьцаа зарах гээд хэд хоног гэртээ хариагүй бөгөөд энэ хугацаанд ийм асуудал болсон байсан. Гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Д.Зулаагийн...2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ээж байхгүй байсан. Ээж хувьцаагаа зарна гээд гэртээ ирж хоноогүй. Тэр үед дүү Ганзориг бид хоёр гэртээ байсан. Аав Гантулга орой харанхуй болоход ирсэн. Аав Гантулга тэр өдөр дүү бид хоёрт батос нэртэй зайрмаг авч ирсэн. Тэр өдөр хоол хийсэн байсан бөгөөд тэр хоолоо идэцгээсэн. Би зайрмаг идсэн тул хоолоо идээгүй. Тэгээд хоолоо идэж дуусаад бид гурав ор орондоо ороод унтсан. Манай гэрийн хойморын орон дээр ээж аав хоёр, баруун талын орон дээр дүү бид хоёр унтдаг юм. Аав өөрийнхөө унтдаг хойморын орон дээр унтсан. Би дүүтэйгээ өөрийнхөө орон дээр унтсан. Тэгээд унтаад өгсөн. Тэгээд намайг унтаж байхад аав намайг Зулаа Зулаа гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би орноосоо босоод гэрлээ асаах гэтэл аав орноосоо өндийгөөд миний гараас татаад намайг ор руугаа оруулсан. Тэгээд миний хувцасыг тайлсан. Тэр үед би гэрийнхээ хувцастай байсан. Тэр үед би хувцасаа тайлуулахгүй гэж эсэргүүцсэн боловч хүчээр өмд бандааш тайлаад дээр гараад эрхтэнээ миний эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан. Тэр үед миний боожгоо өвдсөн. Энэ нь нэг минут орчим хөдөлсөн. Тэгээд больчихсон. Тэгээд дуусаад намайг өргөөд миний оронд аваачиж тавьсан. Тэгээд унтчихаад өглөө болоод аав ажилдаа яваад би хичээлдээ яваагүй. Тэр өглөө босоход толгой эргээд гэдэс хавиар базалж өвдөөд байсан. Боожгооноос цагаан өнгийн юм гараад байсан. Тэгээд би тэр цагаан өнгийн юмыг нойлын цаасаар цэвэрлэсэн. Тэгээд гэртээ байж байтал өдөр ээж ирсэн. Ээж гэртээ ирээд хоол унд идчихээд буцаад гараад явсан. Тэр орой аав гэртээ ирээгүй. Маргааш нь орой аав ирээд юу ч ярихгүй хоолоо идчихээд унтаад өгсөн. Болсон явдлын талаар ээждээ яриагүй. Ээжээсээ айгаад яриагүй. Аав намайг ээждээ битгий хэлээрэй гэж надад хэлсэн байсан. Аав Гантулга намайг нийт 3 удаа хүчиндсэн. Дээрх хүчирхийлсэн өдрөөс хойш 2 хоногийн дараа дээр үйл явдал дахин давтагдсан. Дүү бид 2 хоёулханаа гэртээ хоночихоод байж байтал маргааш нь аав өдөр ажлаасаа ирсэн. Тэгээд аав цалингаа аваад жаахан халамцуу ирсэн. Аав ирэхдээ талх молоко аваад ирсэн байсан. Дүү бид хоёр молокотой талх идсэн. Аав бид хоёрыг дагуулаад хичээлийн юм авч өгнө гээд зах явсан. Зах дээрээс хичээлийн юмнуудаа авсан. Тэгээд орой 5 цаг болох гэж байхад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд хичээлийн юмнуудаа янзлаад байж байтал аав Ганзоригийг тамхи пиво аваад ир гээд мөнгө өгөөд явуулсан. Тэгээд би хамт явья гэхэд аав Ганзоригийг ганцаараа яв чи гэртээ юмнуудаа янзал гэж хэлсэн. Тэгээд Ганзоригийг гараад явсаны дараа аав гэрийнхээ хаалгыг түгжээд миний хувцасыг тайлаад намайг өөрийнхөө орон дээр хэвтүүлээд миний дээр гараад дахин эрхтэнээ миний боожгоо руу хийгээд хөдлөөд байсан. Тэр үед урьд өвдсөнөөс арай гайгүй өвдсөн. Тэгээд дүүг ирэхээс өмнө дууссан. Тэгээд аав хаалганы түгжээ тайлаад байж байтал дүү ирсэн. Тэгээд дүүг ирэхээр нь дүү бид хоёр гараад тоглоомын саад дээр тоглосон. Тоглоомын саад дээр тоглож байгаад ирэхэд боожгооноос цагаан юм гараад байсан. Тэгээд бид хоёр тоглож байгаад гэртээ ирээд хоолоо хийсэн. Тэгээд кино үзээд байж байтал аав унтаад өгсөн. Энэ өдрийн дараа өдөр нь аав ажилдаа яваад орой гэгээ тасарсаны дараа гэртээ ирсэн. Аав ирэхдээ архи уугаагүй эрүүл ирсэн. Аавыг ирэхэд дүү бид хоёр хоолоо хийсэн байсан. Тэгээд хоолоо идчихээд ор орондоо ороод кино үзээд байж байтал аав унтлаа шүү гээд унтаад өгсөн. Дүү бид хоёр хүүхэлдэйн кино ди ви дигээр үзэж байгаад 12 цагийн үед унтаад өгсөн. Тэгээд намайг унтаад удаагүй байхад би аавын ханиалгах дуунаар би сэрсэн. Аав босоод хувинд шээсэн. Тэгээд шээчихээд миний хөнжил татаад намайг орон дээрээ аваачаад миний бандаашийг тайлаад дахин эрхтэнээ боожгоо руу хийгээд нөгөөх ажлаа дахиад хийсэн. Үүнээс хойш энэ үйл явдал дахин давтагдаагүй. Аав гэрээрээ ирэн очин байсан, ээж 20-д гаргаад ирсэн. Аавын харьцаа нь зөөлөн болсон. Надтай сайхан харьцаатай болсон...Энхээ гэдэг хүнийг танина. Энхээ ахын гэрийг хаана байдгыг мэдэхгүй. Гэрт нь очиж байгаагүй. Би том болсон болохоор өөрөө усанд ордог гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч О.Ганзоригийн...2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ээж хувьцаагаа зарах гээд урт цагаан руу явсан байсан. Аав Зулаа аниа бид 3 гэртээ үлдсэн байсан. Тэр өдөр аав цуйван хийгээд бид гурав хоолоо идээд орондоо орсон. Манайх гэрт байдаг гэрийн баруун талд Зулаа эгч бид хоёрын ор байдаг. Хойд талд аав ээж хоёрын ор байдаг. Тэгээд хоолоо идчихээд бид орондоо ороод унтсан. Тэгээд Зулаа эгч бид хоёр унтаж байтал аав Зулаа эгчийг дуудсан. Тэр үед нь би сэрчихсэн. Тэгтэл Зулаа эгч босоод гэрт байдаг бие засдаг түмпэнд бие засаад буцаад хэвтэх гэтэл аав эгчийн гараас нь татаад орондоо оруулсан. Тэр үед харанхуй байсан. Тэгээд жаахан байж байгаад аавын ор хөдлөөд байсан. Тэгээд Зулаа эгч босоод бие засаад миний ор руу орсон. Тэгээд Зулаа аниа унтаад өгсөн. Өглөө нь аав ажил руугаа явсан. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бас л ээж хувьцаагаа зарах гээд явсан байсан. Тэр үед аав ажилдаа явчихаад орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед Зулаа эгч шөлтэй хоол хийсэн байсан. Тэгээд хоолоо идчихээд унтацгаасан. Тэгтэл шөнө унтаж байхад нэг мэдэхэд л ор хөдлөөд байсан. Миний хажууд унтаж байсан Зулаа эгч байхгүй байсан. Тэр үед унтаж байсан болохоор Зулаа эгчийг яаж аавын оронд очсоныг мэдээгүй...тэр өдөр аав эгч бид гурав Нарантуул зах гарч аав надад дэвтэр цүнх авч өгсөн. Тэгээд гэрт ирээд аав надад мөнгө өгөөд тамхи пиво аваад ир гэж явуулсан. Намайг ганцаараа яваад ир гэж явуулсан. Тэгээд би пиво тамхи аваад ирсэн...би Энхээ ахын гэр нь хаана байдгыг мэдэхгүй. Гэрт нь очиж байгаагүй, Зулаа эгч өөрөө л усанд ордог...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/

 

 Гэрч Б.Оюундэлгэрийн...яагаад аав чинь ирэхгүй байна гэхэд манай хүү аав эгчийг хүчиндсэн тэгээд ирэхгүй байгаа юм биш үү гэж надад хэлсэн. Тэгээд би тэрийг сонсоод шууд 108 руу утасдаж хэлсэн. Тэгээд нэг эмэгтэй ирээд намайг цагдаад өргөдөл өг гэж хэлсэн. Тэгээд би өргөдөл өгсөн. Би ер нь 5 сард гэртээ бараг хоноогүй. Яагаад гэвэл хувьцаагаа зарах гээд тэнд хонодог байсан. Охиноосоо юу болсон талаар асуухад надад хэлэхгүй байсан. Тэгээд 108-аас намайг дуудаад Болормаа гэдэг хүүхэнд манай охин болсон явдалаа ярьсан...би Энхээ ахынд охиноо дагуулж огт очоогүй. Ер нь би охиноо усанд оруулдаггүй. Охин өөрөө л усанд ордог...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

Гэрч А.Болормаагийн...2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хүүхдийн тусламжийн утас 108-аас дуудлага орж ирсэний дагуу уг дуудлага орж ирсэн дугаарын утас руу залгаж ярилцахад Оюундэлгэр гэдэг эмэгтэй утасаа аваад би хаана хандахаа мэдэхгүй байна. Манай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгээд та хүүхдээ дагуулж ирээд уулзаач гэхэд зөвшөөрч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, хуучин захирагчийн албаны байранд байх манай ажил дээр 9 цагийн үед Зулаа гэдэг 14 настай охиноо дагуулж Оюундэлгэр ирсэн. Тэгээд Оюундэлгэрээс юу болсон гэхэд би өчигдөр л энэ талаар мэдлээ анх нөхөр маань алга болсон юм тэгээд цагдаад хандсан байсан. Тэгээд нөхрийгөө хайж явж байгаад энэ талаар дүүгээс нь сонссон гэж байсан. Дүү нь ээждээ аав яагаад ирэхгүй байгааг би мэдэх юм шиг байна гээд ээждээ хэлсэн гэж надад ярьсан. Тэгээд би эхлээд охин Зулаагаас нь энэ талаар ярина уу гэхэд ярихгүй байгаад байсан. Тэгэхээр нь би миний дүү эгч нь чамд туслана ичиж айх юм байхгүй. Болсон явдлаа эгчдээ ярина уу гэж эелдэгээр гуйсан. Тэгээд би ээжийн чинь яриад байгаа үнэн үү гэж асуухад надад үнэн гэж хариулсан. Тэгээд яг хэзээ болсон яасан талаараа яриач гэхэд ээжийг байхгүй үед энэ явдал болсон. Нийт ээжийг байхгүй байхад 3 удаа болсон гэж надад хэлсэн. Тэгээд холбогдох бичиг баримтуудыг нь хуулбарлаж аваад хүсэлтийг нь бичүүлж аваад 17 дугаар хороо ороод нийгмийн ажилтантай нь уулзаад шууд цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн. Тэгтэл Оюундэлгэр цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн. Манай хойд аав ээжийг хувьцаагаа авахаар явсан хойгуур намайг өвтгөсөн гэж ярьсан. Ер нь аавынх нь талаар асуухад ярихаас цааргалж байсан. Ер нь тодорхой юм ярьж өгөөгүй. Хойд аав чинь чамайг хүчирхийлсэн үү гэж асуухад тийм л гэж хариулж байсан. Өөр юм ярихгүй байсан. Зулаа охин өөрөө их сэтгэл гутралын шинжтэй байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13943 тоот дүгнэлтэнд:         

            1.Зулаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

            2.Зулаад бэлгийн бойжилт гүйцэж байна.

            3.Охин хальсанд хуучин урагдалтай байна.

            4.Зулаагийн үтрээний арчдас наалдцад эр бэлгийн эс үрийн шингэн  илэрсэнгүй.

            5.Бэлгийн замын халдварт өвчний шинжилгээний хариу ирээгүй байна.

Шинжээч эмч Б.Ариунзул гэжээ.хх-35,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8785 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Д.Зулаагийн гэх арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Оргил хх-36

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8786 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.Д.Зулаагийн гэсэн цус ABO системээр O ab /I/ бүлгийн харьяалалтай байна.

2.Д.Зулаа бэлгийн замын халдварт өвчингүй байна. Бактериолгийн шинжээч цагдаагийн дэслэгч О.Даваасүрэн хх-37,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 169 тоот шинжилгээ:

 

1.Гантулга бэлгийн харьцаанд орох чадвартай байна.

2.Гантулга нь шилжилгээгээр бэлгийн замын хадварт тэмбүү өвчтэй байна.шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ хх-40,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 101 тоот дүгнэлтэнд:

1.Р.Гантулга гэсэн цус ABO системээр O ab /I/ бүлгийн харьяалалтай байна.

2. Р.Гантулга бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. Бактериолгийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Даваасүрэн хх-41,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1240 тоот дүгнэлтэнд:    

  1. Р.Гантулга нь болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай.
  2. Р.Гантулга нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Р.Гантулга нь эрх зүйн чадвар чадамжтай байна.

Р.Гантулга нь хэрэг хариуцах чадвартай байна.хх-44, нас тоолох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл хх-12, гэрчийг байцаасан тэмдэглэл хх-22-32, шүүх сэтгэц эмгэг судлалын 107 тоот дүгнэлт хх-46-48, иргэний үнэмлэхний лавлагаа хх-75, ял шалгах хуудас хх-76 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Р.Гантулга нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57-р гудамжны 671б тоотод орших гэртээ 2016 оны 01, 03, 06,-ны өдрүүдэд өөрийн дагавар охин Д.Зулааг /13 настай/ биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бага насны хүүхдийг хүчиндсэн болох нь:

 

…хохирогч Д.Зулаагийн өгсөн…тэгээд намайг унтаж байхад аав намайг Зулаа Зулаа гээд дуудаад байсан…тэгэхээр нь би орноосоо босоод гэрэлээ асаах гэтэл аав орноосоо өндийгөөд миний гараас татаад намайг ор руугаа оруулсан…тэгээд миний хувцасыг тайлсан…тэр үед би гэрийнхээ хувцастай байсан…тэр үед би хувцасаа тайлуулахгүй гэж эсэргүүцсэн боловч хүчээр өмд бандааш тайлаад дээр гараад эрхтэнээ миний эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан…тэр үед миний боожгоо өвдсөн. Энэ нь нэг минут орчим хөдөлсөн…тэгээд больчихсон…тэгээд дуусаад намайг өргөөд миний оронд аваачиж тавьсан… өглөө босоход толгой эргээд гэдэс хавиар базалж өвдөөд байсан…боожгооноос цагаан өнгийн юм гараад байсан…тэгээд би тэр цагаан өнгийн юмыг нойлын цаасаар цэвэрлэсэн… аав Ганзоригыг тамхи пиво аваад ир гээд мөнгө өгөөд явуулсан…тэгээд би хамт явья гэхэд аав Ганзоригыг ганцаараа яв чи гэртээ юмнуудаа янзал гэж хэлсэн…тэгээд Ганзоригыг гараад явсаны дараа аав гэрийнхээ хаалгыг түгжээд миний хувцасыг тайлаад намайг өөрийнхөө орон дээр хэвтүүлээд миний дээр гараад дахин эрхтэнээ миний боожгоо руу хийгээд хөдлөөд байсан…тэр үед урьд өвдсөнөөс арай гайгүй өвдсөн… намайг унтаад удаагүй байхад би аавын ханиалгах дуунаар би сэрсэн…аав босоод хувинд шээсэн…тэгээд шээчихээд миний хөнжил татаад намайг орон дээрээ аваачаад миний бандаашийг тайлаад дахин эрхтэнээ боожгоо руу хийгээд нөгөөх ажлаа дахиад хийсэн…үүнээс хойш энэ үйл явдал дахин давтагдаагүй гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Ганзоригын өгсөн…хоолоо идчихээд бид орондоо ороод унтсан…Зулаа эгч бид хоёр унтаж байтал аав Зулаа эгчийг дуудсан…тэр үед нь би сэрчихсэн…тэгтэл Зулаа эгч босоод гэрт байдаг бие засдаг түмпэнд бие засаад буцаад хэвтэх гэтэл аав эгчийн гараас нь татаад орондоо оруулсан…тэр үед харанхуй байсан…тэгээд жаахан байж байгаад аавын ор хөдлөөд байсан…тэгээд Зулаа эгч босоод бие засаад миний ор руу орсон…тэгээд Зулаа аниа унтаад өгсөн…2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бас л ээж хувьцаагаа зарах гээд явсан байсан…тэр үед аав ажилдаа явчихаад орой 21 цагийн үед гэртээ ирсэн… тэр үед Зулаа эгч шөлтэй хоол хийсэн байсан…тэгээд хоолоо идчихээд унтацгаасан…тэгтэл шөнө унтаж байхад нэг мэдэхэд л ор хөдлөөд байсан…миний хажууд унтаж байсан Зулаа эгч байхгүй байсан гэсэн мэдүүлэг хх-19-21, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюундэлгэр шүүх хуралдаанд өгсөн…2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр Р.Гантулга ажилтай гэж яваад 10 дугаар сар хүртэл ирээгүй…Р.Гантулгыг ах, дүү нараас нь асуутал ирээгүй гэхээр нь хорооны цагдаад мэдэгдээд зарлуулсан…гэтэл шүүх эмнэлгээс хүн ирээд “таниар таниулах ажиллагаа байна” гэхэд нь очиж уулчихаад гэртээ иртэл хүү Ганзориг “би аавыг яагаад гэртээ ирэхгүй байгааг мэднэ, аав аниаг хүчиндчихээд таниас айгаад ирэхгүй байгаа” гэж хэлсэн…тэгээд би 108 дугаар руу залгаад охиноо дагуулж очоод уулзсан…би хувьцаа зарах гээд хэд хоног гэртээ хариагүй бөгөөд энэ хугацаанд ийм асуудал болсон байсан…гомдолтой байна гэсэн мэдүүлэг, Д.Зулаагийн охин хальс хуучин урагдалттай гэсэн шинжээчийн 13943 тоот дүгнэлт, хохирогч Д.Зулаа, Р.Гантулга нарын сэтгэцийг шалгасан шүүх сэтгэц гэм судлалын 1240, 107 /дүгнэлтүүд зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Р.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Р.Гантулгыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Зулаа нь уг гэмт хэрэг үйлдэгдэх үед 13 нас 6 сар 28 хоногтой байсан нь нас тоолох ажиллагаанд хийсэн тэмдэглэл хх-12, төрсний гэрчилгээгээр/хх-13/ нотлогдож байна.

           

Шүүгдэгч Р.Гантулга нь ...хүчингийн гэмт хэрэг үйлдээгүй тухай мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг боловч насанд насанд хүрээгүй хохирогч Д.Зулаагийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Ганзоригын өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13943 тоот шинжээчийн… охин хальсанд хуучин урагдалтай байна гэсэн дүгнэлт болон шүүхээр хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүний мэдүүлэг няцаагдаж байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт ...миний үйлчлүүлэгч Р.Гантулга уг хэргийг үйлдээгүй хэрэв үйлдсэн бол 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101 тоот шинжээчийн дүгнэлтээр Р.Гантулга бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна гэсэн дүгнэлт гарсан тэгэхээр хохирогч Д.Зулаад бас халдсан байх ёстой. гэтэл 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 8786 тоот шинжээчийн дүгнэлтэд  Д.Зулааг бэлгийн замын халдварт өвчингүй гэжээ хэмээн мэтгэлцсэн нь уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч О.Даваасүрэнг байцаасан тэмдэглэлээр ...тэмбүү өвчин хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй, хэрэв Р.Гантулга өвчинтэй байсан ч гэсэн бэлгийн харьцаанд орсон  хүн нь халдвар авахгүй байх боломжтой. Р.Гантулгатай бэлгийн харьцаанд орсон хүний дархлаа сайн байвал, мөн Р.Гантулгын тэмбүү өвчин үүсгэгчийн хоруу чанар, тоо хэмжээ бага байвал Р.Гантулгатай бэлгийн харьцаанд орсон хүн тэмбүү өвчин тусахгүй байх тохиолдол байна. Мөн Р.Гантулга тэмбүү өвчин тусаад эмчилгээ хйилгэчихсэн тохиолдолд бусдад халдвар тараахгүй гэхдээ Р.Гантулгын насан туршийн шинжилгээгээр тэмбүү өвчтэй мэт эерэг урвал илэрдэг. Р.Гантулгын тэмбүү өвчин архаг хуучин өвчин үү, эсвэл шинэ өвчин гэдгийг шинжилгээгээр тогтоох боломжгүй, тухайн хүн өөрөө л мэднэ гэжээ хх-49.

 

Мөн хэрэг 2016 оны 5 дугаар сарын 01,03,06-ны өдрүүдэд үйлдэгдсэн байхад хэрэг үйлдсэн хугацаанаас хойш 7 сарын дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Р.Гантулгын бактерлогийн шинжилгээний 101 тоот дүгнэлт гарсан байгаа нь энэ хугацаанд Р.Гантулга тэмбүү өвчинг авсан байх боломжтой зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Гантулгад ял оногдуулахдаа бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Р.Гантулга нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Р.Гантулга нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 171 /зуун далан нэг/ цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.