Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/736

 

 

 

   2024         06         26                                     2024/ШЦТ/736

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч А.Батмандах нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч О.Нандинцэцэг,

иргэдийн төлөөлөгч Т.Дэнсмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж, А танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Г,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

             

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Гг

гэх мэдүүлэг /10хх-ийн 61-63/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Хавтаст хэргээс Д.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 51, 9хх-ийн 29/, эд  хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1хх-ийн 182/, хувийн байдлын талаарх баримтууд /9хх-ийн 20-28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /14хх-ийн 172-175/,

шүүгдэгч Б.Г гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 41/,

шүүхэд гаргаж өгсөн шүүгдэгч Д.Ггийн дансны хуулга, хүүхдийн төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар, гэмтлийн талаарх зураг, шүүгдэгч Б.Гийн хохирол төлсөн талаарх баримтууд, Бат анда ялалт ХХК-ийн тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг шинжлэн судлав.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч нарыг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагын хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол” гэж гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Гг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Гийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

 

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

“зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж энэ хэргийн хувьд Солонгос улс руу гэрээт ажилтнаар явуулж өгнө, виз хурдан гаргана, махны үйлдвэрт 3 жилийн хугацаатай ажиллуулна, удахгүй явуулна, Бүгд найрамдах Солонгос улсад суралцуулна, Солонгос улс руу албан ёсоор виз найдвартай гаргана, эмнэлгийн шинжилгээний хариу засаж өгнө, Солонгос улсад грүпп аялалаар явуулж өгнө, найдвартай виз гаргаж өгнө, Солонгос улс руу гэрээгээр ажилд явуулж өгнө, эрүүл мэндийг үзлэг, хэлний сургалтад суулгаж өгнө, Солонгос талаас гэрээ ирчихсэн ажил сайхан бүтэж байна одоо тийзний мөнгөө хийчих, эмчилгээний аялалын виз гаргана, мөн виз гарсан учир онгоцны тийз захиалана, Солонгос улс руу эмчилгээний виз гаргана, “Мөрөөдлийн гүүр” ТББ-с “Солонгос улс руу эмчилгээний журмаар зуучилж Солонгос улс руу гаргана” гэх зэргээр зохиомол байдлыг бүрдүүлсэнийг,

“бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж энэ хэргийн хувьд шүүгдэгч нар нь гадаадын аль нэг улсын виз олгох эсэхийг шийдвэрлдэггүй, зуучлах эрхгүй атлаа Солонгос улсын визийг гаргаж өгнө, Солонгос хэлний болон хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамруулж хэмээн хохирогч нарыг төөрөгдөлд оруулсаныг тус тус ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж хохирлын хэмжээг, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заажээ. 

 

Гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн тоон утгаас гадна харьцангуй урт хугацаанд үргэлжилсэн, гэмт этгээдийн үйлдэл нь түүний хэвшиж тогтсон гэмт зан үйл болсон байх шинжтэй байдаг бол,

амьдралын эх үүсвэр болгосон гэдэг хууль зүйн ойлголт нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд буюу гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож, тогтвортой ашигласан байхыг хамааруулан ойлгоно.

Тодруулбал амьдралынх нь хэвшил болсон, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг тогтвортой үйлдлийг хэлнэ.

 

Шүүгдэгч Д.Г нь хохирогч нараас авсан мөнгийг өөрийнхөө өдөр тутмын амьжиргааны эдийн засгийн эх үүсвэрт зарцуулсан үйл баримт тогтоогдсон, энэ төрлийн гэмт хэргийг удаан хугацаанд тогтвортой үйлдсэн байгаагаас үзэхэд амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг залилан авч уг хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж амьдралынх нь хэвшил болсон нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Залилах гэмт хэрэг нь хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд их хэмжээний хохирол буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг хүндрүүлэн зүйлчилдэг бөгөөд шүүгдэгч Б.Гийн бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ нь залилах гэмт хэргийн их хэмжээний хохирол учруулж гэх хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ггийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хамаарагдаж байна.

Мөн шүүгдэгч Б.Гийн бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хамаарагдаж байна.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

 

Шүүгдэгч нарын шунахайн сэдэлттэй гэмт үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол нь тус бүрдээ шалтгаант холбоотой байна.

 

Хохирогч нарын гаргасан гомдолыг үндэслэн хэд хэдэн дүүргийн цагдаагийн газар уг гэмт хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, харьяалах прокурорын газар хэргийг хянан шүүхэд шийдвэрлүүлхээр ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон бөгөөд, шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч,

шүүгдэгч Д.Г нь

гэх хүнийг хохироосон 3 хүний 3.500.000 төгрөг зэрэг хохирлууд надтай холбоогүй гэсэн тайлбар гаргаж,

Шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч Ц.Энхбаяр “Манай үйлүүлэгчийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар гэж зүйлчилж байгааг улсын яллагч мөрдөн шалгах ажиллагааны явцад яаж тогтоосон бэ? Би хавтаст хэргийн материалтай танилцаж байхад энэ талаар шалгаж тогтоосон зүйл байгаагүй. Солонгос улс руу явуулах визний материал нь хавтаст хэрэгт бүгд авагдсан байдаг. Тэгэхээр энэ асуудал нь зохиомол байдал биш харин бодит байдал байна. Манай үйлчлүүлэгч нь Солонгос улс руу хүмүүс зуучлаад явуулж байсан. Хохирлыг бүрэн тооцож чадаагүй. Яагаад гэвэл эдгээр хүмүүс үйлчилгээгээ тодорхой хэмжээнд авсан. Гэтэл тэр үйлчилгээ авсан мөнгийг нь мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн тогтоож чадаагүй.  Баянхонгорын 98 хүнийг бүлэглэн залилсан гэсэн гэтэл тухайн хүмүүс сурталтандаа суугаад сертификатаа авсан байгаа. Мөрдөгч нь манай үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн банкны хуулгыг нь аваагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагаатгах болох яллах талын баримт гаргах ёстой.

Амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлж зүйлчилж байгаа бол зарим зүйлийг тодруулах шаардлагатай байсан гэж үзэж байгаа. Үнэхээр хүндрүүлж зүйлчилж байгаа бол энэ хүн амьдралдаа зарцуулсан байна уу гэдгийг шалгах хэрэгтэй байсан. Хохирогч гэх хүмүүсийн мөнгө хэдэн төгрөг орж ирээд Г хэдийг нь хувийн хэрэгцээнд ашигласан гэдэг талаар тогтоох хэрэгтэй байсан. Тийм учраас буруу зүйлчилсэн байна гэж үзэж байна.

Ггаас гаргаж өгсөн дансны хуулга дээр энэ хүний өдөр тутмын орлого харагдаж байгаа. Энэ чинь өөрөө энэ хүн амьдраад байгаа зүйл биш үү. Амьдралын эх үүсвэр нь гэмт хэргийн улмаас олсон орлогоор гэр бүлийнхээ хүмүүсийг тэжээх байдаг. Тэгвэл энэ хүн 2018 оноос өмнө яаж амьдалдаг байсан бэ? үүнийг хэрхэн яаж дүгнээд байгаа вэ? гэдэг зүйл байна. Ггийн үйлдэл нь зохиомол байж уу бодитой байж уу гэдгийг нь шалгахын тулд Бүгд найрамдах Солонгос Улсын элчин сайдын яам руу бичиг шидээд гаргуулах боломжтой байсан. Энэ хүмүүсийн материал тэнд очсон байна уу, үгүй юу гэдгийг мөн энэ хүмүүсийн виз яагаад гарахгүй болсон талаар шалгах боломжтой байсан. Үүнийг шалгасан бол энэ хэрэг гээд байгаа зүйлийн бүх зүйл тодорхой болох ёстой байсан.

Тэгэхээр хохирогч гэж байгаа хүмүүсээс зуучлалын хөлс гэж авсан мөнгийг гэр бүл хамаарал бүхий хүмүүс болон үйлдвэрлэл үйлчилгээндээ яаж тогтвортой байдлаар зарцуулсан бэ? гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар ч байдлаар тогтоогоогүй байна. Дансны хуулга дээр ашиг орлого олж байсан талаарх бүх баримтууд байгаа. Үүн дээрээс харахад аваад байгаа мөнгөнүүд нь өөр тийшээ яваад байгаа.  Тийм учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж тус тус шүүх хуралдаанд оролцов.

 

Шүүгдэгч Д.Ггийн гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд нар нь шүүгдэгч Д.Гтай холбогдож залилуулсан тухайгаа мэдүүлжээ.

Мөн шүүгдэгч Д.Г нь залилах гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, дэлгүүр ажиллуулдаг, орчуулга хийж орлого олдог гэх дансны хуулга дахь агуулга нь тухайн үйлдлийг нотлож чадахгүй байх бөгөөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж, тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон хүн гэмт хэргийн халхавч болгож хууль ёсны бусад орлого олж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь “Хүний итгэл, цаг хугацааг, мөнгө зэргийг ашиглан амар хялбар аргаар мөнгө олох арга замыг сонгон олон удаагийн үйлдэл хийн хохироосон гэж үзэн гэм буруутайд тооцож байна” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгч нарын үйлдэлийн буруутай болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлт юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдлийг хуулийн уг шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иймд шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцох,

шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Б.Гийн зүгээс, /13.900.000/ нарт учирсан нийт 62.900.000 төгрөгийн хохирлыг урьдчилан төлж барагдуулж, эдгээр хохирогч нар нь гомдол саналгүй талаарх тайлбараа бичиж ирүүлснийг шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөс гаргаж өгөв.

Үүнийг нь шүүхээс нотлох баримтаар тооцож түүний төлөх хохирлоос хасаж тооцсон болно.

Шүүүгдэгч Д.Г нь шүүх хуралдаанаас өмнө хохирогч төгрөг тус тус төлж барагдуулсан нь хохирогч нарын хохирол барагдуулж авсан тухай бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролыг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэж шүүгдэгч Д.Ггаас 312.931.000 төгрөгийг гаргуулж хохирогч

төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Гээс гэмт хэргийн улмаас учирсан төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэт төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан учир хуульд заасны дагуу шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар засварлуулсан болно.

 

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Г нь тус шүүхийн 100900005406 дугаарын барьцааны дансанд тухайн дүнгээр хохирлыг байршуулсан байх учир дээрх нэр бүхий хохирогч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хуульд заасан журмаар төлбөрийг барагдуулах нь зүйтэй. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүгдэгч Б.Гийн хариуцвал зохино гэж дүгнэн шүүхээс гаргуулж шийдвэрлэсэн төлбөрийг тэрээр хохирогч нарт бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэл бүрдсэн байх учир түүнийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Д.Гд тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын өөрөөс нь гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “... гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал бүх шүүгдэгч нарт тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Г, Б.Г нарийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дахь заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь хэсэгт зааснаар 2.2 дахь заалтад зааснаар 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч Ц.Энхбаяр “Би улсын яллагчийн саналыг дэмжихгүй байна. Шүүх бүрэлдэхүүн хуульд заасан хүрээнд шиднэ биз” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Батбаяр “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг сонслоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөх байдал байна гэж үзэж байна. Улсын яллагчаас гаргаж байгаа торгох ялын саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялын төлөх дээд хэмжээгээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргаж шүүх хуралдаанд оролцов.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч Д.Гд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх дээрх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хорих ялыг багавтар хэмжээгээр оногдуулж, оногдуулсан хорих ялыг түүний шунахайн сэдэлээр, амар хялбар аргаар өөрийн хэрэгцээг хангах гэсэн санаа зорилгоор гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хохиролыг бүрэн төлөөгүй нөхцөл байдал, хөдөлмөрийн чадвартай хэдий ч тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, талуудын санал, дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөнгөн ялыг багавтар хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нар нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үйлдсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх тул гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учруулсан хохирол, түүнээс төлсөн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдууллаа.

 

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйл: Асран хамгаалалтад байх хүн: “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд”,

64 дүгээр зүйл: Харгалзан дэмжвэл зохих хүн:эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд;”

66 дугаар зүйлд “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Д.Ггийн хүүхдүүдийг асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбоотой асуудлыг энэ хэргийн хүрээнд шийдвэрлэлгүй үлдээж тэдний оршин суух засаг захиргааны нэгж буюу дүүргийн засаг дарга хэрэгжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Ггийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 270 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Гг ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

Шүүгдэгч Б Гийг бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар долоо жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Д.Гг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Гийг тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ггийн цагдан хоригдсон хоёр зуун дал хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялыг нэг жил зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ггаас 370.455.000 төгрөг гаргуулж хохирогч хохирогч

төгрөг тус тус олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Гд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ

 

                                        ШҮҮГЧИД                           Ц.МӨНХТУЛГА

 

                                                                                      А.БАТМАНДАХ