Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/04404

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,123,214.91 төгрөгийг хариуцагч Г.А төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 187,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 187,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 187,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 187,000 төгрөг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 187,000 төгрөг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 288,214.91 төгрөгийг тус тус төлөхөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Г.А тогтоосон хугацаанд 1,123,214.91 төгрөгийг нэхэмжлэгч С ” ХХКтөлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,510 төгрөгөөс 15,755 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Ас улсын тэмдэгтийн хураамжид 15,755 төгрөг, улсын орлогоос 15,755 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ” ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     А.ЭНХЖАРГАЛ