| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/00204/И |
| Дугаар | 102/ШШ2022/00489 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/00489
| 2022 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2022/00489 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол, 65 байр, 1 тоотод оршин суух, рд:уз90031265, Сартуул овогт Нэргүйн *******т холбогдох,
зээлийн төлбөрт 4 401 309,14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 4 401 309,14 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 180/838/307 тоот Зээлийн, хүү 2,124,889 төгрөгөөс 1,016,096 төгрөгийг төлж үлдэгдэл 1,108,792 төгрөг, гэрээгээр 3,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг Н.*******т жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 01-ний өдөр дууссан боловч Н.******* нь гэрээний дагуу зээлээ төлөх үүргээ зөрчин *******ыг хохироож байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар картын үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн төлбөр 11,676,066 төгрөгөөс төлсөн нь 8,676,549 төгрөг, үлдэгдэл 2,999,516 төгрөгхугацаа хэтрүүлсний хүү 252,169 төгрөгөөс 59,522 төгрөг төлж 192,646 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эрх хэтрүүлсний хүү 120,534 төгрөгөөс 20,581 төгрөгийг төлж, 99,952 төгрөгийн үлдэгдэлтэй, шимтгэл 72,000 төгрөгөөс 71,600 төгрөг төлж 400 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт 14,245,659 төгрөгөөс 9,844,350 төгрөг, үлдэгдэл 4,401,309 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Н.*******оос Зээлийн гэрээний үүрэг 4,401,309.14 төгрөгийг гаргуулж олгож өгнө үү... гэв.
3. Хариуцагч Н.******* 2022 оны 02 сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...******* *******ны 4 401 309,14 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулна. Миний бие ямар нэгэн график байгуулах боломжгүй өөрийн боломжоор мөнгө олж тухайн зээлийг төлж барагдуулна... гэжээ.
4. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р тал/
******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3-р тал/
2021.08.04-ний өдрийн 734 дугаар Эрх олгох тухай захирлын тушаал /хэргийн 4-р тал/
2018 оны 10 сарын 01-ний өдрийн Кредит картын гэрээ /хэргийн 5-7-р тал/
Кредит Картын тооцооллын хүснэгт /хэргийн 8-12-р тал/
2021 оны 12 сарын 20-ны өдрийн №18/04-52021/0606 нэхэмжлэгчээс Д.Мягмарцэрэн, Ц.Насанбуян нарт олгосон итгэмжлэл /хэргийн 22 дугаар тал/
5. Хариуцагч Н.*******оос шүүхэд ирүүлсэн
2022.02.08-ны өдрийн Хариу тайлбар /хэргийн 17-р тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 01-ний өдөр дууссан боловч Н.******* гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин, үндсэн төлбөр 2 999 516,84 төгрөг, хүү 1 108 792,53 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 192 646,94, эрх хэтрүүлсний хүү 99 952,83 төгрөг, шимтгэл 400 төгрөг, нийт 4 401 309,14 төгрөг төлөөгүйг гаргуулах хүсэлтэй... гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар маргаагүй ба ... ******* *******ны 4 401 309,14 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулна. Миний бие ямар нэгэн график байгуулах боломжгүй өөрийн боломжоор мөнгө олж тухайн зээлийг төлж барагдуулна... гэж тайлбарлажээ.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Н.******* 2018 оны 10 сарын 01-ний өдөр ЗГ180838307 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай байгуулж, 3000 000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй сарын 24,43 хувийн хүүтэй 2020 оны 10 сарын 01-ны өдөр хүртэл эзэмшихээр тохиролцжээ. /хэргийн 5-7 дугаар тал/
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан *******ны зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
7. Мөн хариуцагч 3000 000 төгрөгийн кредит карт хүлээн авсан эсэх, гэрээний хугацаанд нийт 14 245 659 төгрөгийн зээл авч, 9 844 350 төгрөгийг буцаан төлсөн, одоо зээлийн үлдэгдэл төлбөр нийт 4 401 309 төгрөг төлөгдөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй болно.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэг төлбөрийн үлдэгдэл 4 401 309 төгрөгийг ямар нэг график байгуулахгүйгээр 1 жилийн хугацаанд төлөх хүсэлт тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй болно.
9. Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.
10. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг нийт 4 401 309.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 371 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85 371 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.
12. 2021 оны 12 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс Д.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 22 дугаар тал/
13. Хариуцагч Н.*******т шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүхэд ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв. /хэргийн 20-21 дүгээр тал /
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар
хариуцагч Н.*******оос зээлийн төлбөрт нийт 4 401 309,14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 371 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85 371 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ