Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 04 өдөр          Дугаар 2024/ШЦТ/89                       Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* тоот 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *********************************** тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ******* овогт *******ын *******/рд:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01 цагийн орчимд ******* улсын дугаартай, Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, төв засмал зам /Төв аймгийн “Сүмбэр” сум салдаг уулзвар дээр/ дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 3.4б заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 202 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэлийн хатуу хучилттай төв асфальт замын Төв аймгийн Сүмбэр сум руу салдаг орчимд lexus-470 загварын ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 3.4б дахь заалтуудыг зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн ******* дугаартай хэргээс

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 07 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрх бүхий албан тушаалтны “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 09-17 дугаар хуудас/,

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчим ажлын газрын хүмүүсийн хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн нутагт очсон. Яг Дархан-Уул аймгийн төвийн ойролцоо хөдөө очсон. Тэндээ хамт олноороо сууж байгаад орой 22 цагийн орчим тухайн газраасаа хөдлөх болж би ******* улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэлд жолооч *******, , , , гэх хүүхэд тус тус сууж хөдөлсөн. Би хөдлөөд удалгүй унтаад өгсөн байсан. Тэгээд хойд талд сууж байсан хүн гэнэт орилох чимээ гарсан. Би сэрээд харахад манай тээврийн хэрэгсэл 2 тийшээ савлаад манай жолооч ******* үрүүлээ баруун зүүн тийш нь ээлжилж дараад байгаа харагдсан, тэгж байгаад манай тээврийн хэрэгсэл унасан ийм л асуудал болсон. Би тэндээсээ шууд Дархан-Уул аймгийн эмнэлэг хүргүүлсэн. ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээ хийлгэж байгаа. ...Би цаашид хийгдэх эмчилгээний зардал, болон ажлаа хэвийн хийж байхдаа сар бүр олдог байсан орлогоо тус тус нэхэмжлэх хүсэлтэй байна. Би уг зардалд хэчнээн төгрөг зарцуулагдах талаар надад ямар нэгэн баримт байхгүй. Өнөөдрийг хүртэл эмчилгээнд би ямар нэгэн зардал гаргаагүй. Цаашид эмчилгээ үргэлжлэх хугацаанд гарах зардлаа одоогоор тооцоогүй байна. Миний сарын орлого 1500000 төгрөгөөс дээш ажилласнаараа цалингийн орлоготой байсан. Энэ орлогоо осолд орсноос хойш гараа хэвийн болж эдгэрэх хүртэл буюу 06 сарын хугацааны цалин 9000000 төгрөг нэхэмжилнэ. ...Миний нэхэмжилж байгаа мөнгийг минь гаргаж өгвөл өөр гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20, 29-30 дугаар хуудас/, 

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тухайн үед хойд талын голын суудалд сууж явсан, хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Хойно сууж явсан 3 хүн хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Урд талын жолооч, зорчигч нар хамгаалах бүс зүүсэн байсан талаараа сүүлд ярьж байсан. Би өөрөө харсан зүйл байхгүй. ...Би эрүүл мэндийн зардалд одоогоор зарцуулсан зүйл байхгүй. Цаашид эмирайд харуулах, компьютер томографт харуулах, сэргээн засах эмчилгээ тус тус хийлгэхэд зарцуулагдах төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн ажлын хийгээгүй эмчлүүлж байх үеийн цалин болон цаашид эмчилгээнд хамрагдах үеийн цалинг гаргуулах, миний үндсэн цалин хамгийн багадаа 1500000 төгрөг болдог, үүнийг 3 сараар тооцоход 4500000 төгрөг нэхэмжилж байна. ...Миний эмчилгээний зардал болон бусад хохирлыг барагдуулж өгвөл надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 23 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тэрнээс хойш Дархан-Уул аймгийн төвд 1 удаа сэрсэн, тэрнээс хойш унтаж байгаад нэг мэдэхэд хажууд хүн орилох чимээ гарч зам тээврийн осолд орсон. Нэг ухаан орох үед би машины урд суудлын орчим сууж байсан. ...миний нуруу, хүзүү орчим хөндүүртэй байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би одоог хүртэл ямар нэгэн эмчилгээний зардалд мөнгө зарцуулаагүй. Цаашид хийгдэх эмчилгээ болон эмчлүүлж байгаа хугацааны цалинг олгуулах хүсэлтэй байна. би сард 1500000 төгрөгөөс 4000000 төгрөгийн цалинтай ажилладаг.Би хамгийн багаар нь тооцоход 3 сараар бодож 4500000 төгрөгийг одоогийн байдлаар нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 26, 39-40 дүгээр хуудас/,

Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би ажлын газрын хүмүүсийн хамт 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчим Улаанбаатар хотоос хөдөлж Дархан-Уул аймгийн төвөөс холгүй хөдөө хэсэгт хамт ажилладаг хүний нутаг гэх “Зулзагын гол” дагуу хөдөө очсон. Өдөртөө хамт олноороо амарч байгаад 22 цаг 50 минут орчим Дархан-Уул аймгаас хөдөлсөн. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байгаагүй. Өдрийн явдалдаа ядарсан тул хөдлөөд л унтаад өгсөн байсан. Тэгээд замдаа бид нар Баянгол суманд зогсож “CU” орж юм авчхаад хөдлөөд явсан. Би үе үе сэрээд л унтаж чадахгүй, манай хэд унтаад л явж байсан. Тэгээд удаагүй явж байтал гэнэт манай тээврийн хэрэгсэл 2-3 удаа 2 тал руугаа дайвалзаж байгаад эргэлдээд онхолдсон. ...Миний ажлын үндсэн цалин 1500000 төгрөг бөгөөд хийсэн ажлаасаа хамаарч нэмэгддэг юм. Тиймээс эмчилгээ хийлгэх 3 сарынхаа цалинг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 43, 33-34 дүгээр хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №7488 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт:

1. ын биед сээрний 12, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун шуу богтос ясны хугарал гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7487 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт:

1. ий биед бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдсон.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг үед үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 66-67 дугаар хуудас/,

8. Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “АСБЦД” ХХК-ний жолооны сургалтын төвийн эрх бүхий албан тушаалтан Р.Энхбаярын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 019 дугаартай “2.1. Lexus-470 маркийн ******* улсын тээврийн хэрэгслийн жолооч ******* овогтой ******* /рд: *******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 3.4 б заалтуудыг зөрчсөн. 2.2. Lexus-470 маркийн ******* улсын тээврийн хэрэгслийн жолооч ******* овогтой ******* /рд: *******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх /гэрч Б.ын мэдүүлэгт-Би ажлын газрын хүмүүсийн хамт 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн төвийн ойролцоо голын эрэг дээр очиж суусан. Оройдоо би ядраад унтаад өгсөн. Нэг сэрэх үед явцгаая гээд намайг машинд суусан. Тэрнээс хойш Дархан-Уул аймгийн төвд нэг удаа сэрсэн. Тэрнээс хойш сэрээгүй. Нэг мэдэхэд хажууд хүн орилох чимээ гарч зам тээврийн осолд орсон. Сэрээд харахад би машины урд суудлын орчим суусан байсан. Тэрнээс өмнө юу болсныг мэдэхгүй байна/ гэсэн заалтуудыг зөрчсөн, 2.3 Lexus-470 маркийн ************** улсын тээврийн хэрэгслийн жолооч ******* овогтой *******/рд:*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 3.4 6 заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон. ...гэх дүгнэлт/хх-ийн 86-87 дугаар хуудас/

Шүүгдэгч *******аас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлсөн тухай баримт/хх-ийн 112-132 дугаар хуудас/,

-ын захирлын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №А/77 дугаартай тодорхойлолт/хх-ийн 147 дугаар хуудас/

Хохирогч , нарын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгчээс хүлээн авсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт./хх-ийн 143-144 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б., Г. нарын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт./хх-ийн 145-146 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 142 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

Шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл нь жолооч тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа  өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүч, бүрэн бүтэн байдал, цаг уур, зорчин яваа замын нөхцөлийг зөв тооцоолоогүй, жолооч өөрийн самбаачлах ур чадвар зэргийг үл тооцож замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн ослыг гаргажээ. Уг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Хохирогч ын эрүүл мэндэд учирсан сээрний 12, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун шуу богтос ясны хугарал, хохирогч ий бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Хохирогч , хохирогч , иргэний нэхэмжлэгч Б., Г. нар нь өөрт учирсан эрүүл мэндийн хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардалд хэрэгт хавсаргаж нотлох баримтаар ямар нэгэн баримтыг хавсаргаж ирүүлээгүй боловч шүүгдэгч *******ийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж, 17832754 төгрөгийн эмчилгээний зардлыг гаргасан, мөн нотлох баримтгүйгээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус бүрд 1500000 төгрөгийг бэлнээр өгсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Шүүгдэгч ******* нь 202 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэлийн хатуу хучилттай төв асфальт замын Төв аймгийн Сүмбэр сум руу салдаг орчимд lexus-470 загварын ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 3.4б дахь заалтуудыг зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч анх удаа болгоомжгүйгээр тохиолдлын шинжтэй гэмт хэргийг үйлдсэн, хохирогчид нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ийн жолоочийн эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Жанчив-шүүлэн овогт *******ын *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/жилийн хугацаагаар хасаж, 3000/гурван мянга/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000/гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3000000 төгрөгийн торгох ялыг 06/зургаа/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогч , хохирогч , иргэний нэхэмжлэгч Б., Г. нарт 17832754 төгрөгийн эмчилгээ, сувилгаа хийлгүүлж, тус бүрд нь 1500000 төгрөгийг бэлнээр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч г.*******ийн жолоочийн эрхийн №489650 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 413 дугаар хэлтэст хүргүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ