| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/96 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/96
2024 оны 07 сарын 23 өдөр Дугаар 2024/ШЦТ/96 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ********************* тоотод оршин суух, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлсэн,
-******************************,
-******************************************** шийтгүүлсэн бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /рд:*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2024 оны 05 дугаар сарын 04-ний шөнийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Дархан-Уул аймагт байрлах гэр рүүгээ явах замд эхнэр *******тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож, түүний биед духны баруун тал, уруулын баруун дээд тал, дотор тал, баруун хацрын дээд хэсэг, доод уруул, хүзүүний баруун тал, баруун гарын бугалганы гадна дунд хэсэг, шууны гадна хэсэг, зүүн гарын шууны гадна дунд хэсэг, зүүн гарын алганы ар хэсэгт, цээжний урд хэсэг, зүүн дал, нурууны зүүн доод хэсэг, өгзөгний дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, өвдөгний үе, өвдөгний үений дотор хэсэг баруун гуяны гадна доод хэсэг: өвдөгний үе; өвдөгний үений доод хэсэгт цус хуралт, зүүн гарын шуу, баруун хөлийн өвдөгний үе, шилбэний гадна дээд хэсэгт зулгаралт, дух, хамар, уруул, баруун хацар, эрүүний их бие болон зулай хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …2024 оны 05 сарын 01-ний өдөр би Дархан-Уул аймгаас Зүүнхараад ажлаа хийх гэж ирсэн. Тэгээд Зүүнхараад ирэхийнхээ өмнө би өөрийн эхнэр ******* мөн хадам аав нарт хэлж байсан. Би Зүүнхараад очоод ажлаа эхлээд 05 сарын 03-аас би энэ сургуулийн 50 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнд орно, анги хамт олонтойгоо уулзана гээд би ирсэн. Ажил дээрээ ирээд ажлаа хийж байгаад 5 сарын 3-ны өдөр тэмцээнд ороод тэмцээнд анги хамт олонтойгоо медалиа аваад 3 ангийнхантайгаа нийлээд баярлаад явж байхад манай эхнэр ******* шөнө ирсэн. Манай эхнэр шөнө ирэхэд нь би согтуу машиндаа унтаж байсан. Анги хамт олонтойгоо нийлчихсэн байсан. Ингээд ирээд манай эхнэр ******* намайг шууд кабин дотор хардаж зодсон. 9 шидээр хэлж доромжилж, тэгээд тэрийг тэр машин бариад хүргэж өгсөн дүү бол хангалттай үнэн хэлсэн байна лээ. Тэгээд би бүүр эхнэр ******* намайг такси бариад Дарханаас ирээд зодоод ингээд байхад нь би бүүр сэргээд за миний хань яасан бэ яагаад ингээд ийм асуудал гараад байна вэ гэсэн чинь чи энээ тэрээ гээд намайг хэл хэлэхгүйгээр ингээд зодоод байсан. Тэгээд зодож зодож байгаад манай эхнэр намайг орхиод нөгөө таксиндаа суугаад Дархан руу явсан. Тэгэхэд манай эхнэр өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн гартаа пиво барьчихсан явж байсан. Над дээр ирэхдээ. Гэсэн ч би араас нь манай эхнэр ингээд хардаж сэрдээд ингээд уурлалгүй яах вэ гэд би араас нь Дарханы суусан таксиг Баруунхараагийн замаас дагаж очоод би таксиных нь хүнд за ахаа уучлаарай би ингээд эхнэрээ авчихъя, манай эхнэр жоохон буруугаар ойлгочихсон юм шиг байна гээд би эхнэрээ бүүр тухайн таксинаас нь миний хайр битгий уурла гээд хацар дээр нь үнсээд хоёр гар дээрээ өргөөд машиныхаа суудал дээр суулгаад хайраа энэ дүүгээр хоёулаа машинаа бариулаад харьж амаръя битгий хэрүүл уруул хий гээд машиндаа аваад явсан. Гэтэл манай эхнэр урд машины ард суучхаад урдаас хойшоо миний нүүр ам руу ингээд зогсоо зайгүй цохиод нүдээд байсан. Тэгээд гартаа пиво барьчихсан байсан. Би яг тухайн үед сэргээд архи минь гарчихсан байсан. Тэгээд манай эхнэр ингээд зогсоо зайгүй нүдээд, яг эрэгтэй хүн зодож байгаа юм шиг намайг ингээд зодоод байхад нь би болиулах гэж зөндөө оролдсон. Өөрөө хуруу гар нь гэмтсэн, үс гэзэг нь тийм болсон. Би ноцолдоод бараагүй. Хумснууд нь надтай зодолдож байхад, тухайн үед ноцолдож байхдаа гэмтсэн байх. Тэгээд би машинаас буугаад явангуут өөрөө машинаас буулаа яах гээд байгаа юм бэ чи өглөө үдэш болж байна. Одоо хоёулаа харья гээд ингээд орилж чарлаад нэлээн бас ингэхээр нь би чи угаасаа манай эхнэр согтуу байсан болохоор болиоч гээд нүүр лүү нь 2, 3 удаа алгадсан. Тэгээд эхнэр цаашаа тэр машинд суугаад явсан. Би араас нь тэр гэрч гээд байгаа тэр 2 машинд суугаад явахад нь би араас нь ингээд зогсоо бид 2 эхнэр нөхөр хоёр байгаа юм явъя гэсэн чинь нөгөө 2 залуучуудад нь бүр хурд хэтрүүлж давхиад миний урдуур нэлээн ширүүн яваад байсан. Тэгээд би нэг удаа 2 удаа зогсохгүй болохоор нь би сүүлдээ ингээд зогсооч гэсэн чинь намайг миний өөдөөс бичлэг хийгээд байсан болохоор тухайн үед эхнэрийгээ би эсрэг байр сууриас бас хараад энэ үнэхээр намайг ингэж албаар зодож байгаад ийм асуудал үүсгэчхээд өөрөө нэг ийм хүн амьтантай явж байгаа юм уу гээд үзсэнээс би тэр машинд уурлаад ингээд цонхыг нь хагалсан. Тэгээд энэ асуудал болоход тухайн өдөр бол ерөнхийдөө ******* бол өөрөө согтуу ирсэн. Тэгээд намайг ингээд анги хамт олонтойгоо уулзаад бүх юмыг мэдэж байсан байж өөрөө ирж энэ асуудлыг үүсгэчхээд ингэсэн. Тухайн үед бол адилхан л харилцан хоёулаа гэр бүлийн маргаан болсон. *******д хөнгөн гэмтэл гарсандаа л ийм асуудал болж байгаа болохоос би ч гэсэн одоо маш их хохирсон тийм байдалтай байна. ...гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: ...2024 оны 5 сарын 3-ны өдөр нөхөр ******* өглөө 10 өнгөрөөд 11 цагийн үед над руу утсаар ярьсан. Би Мандал сумд уулзахаар тэмцээнд орох гэж байна гээд өмнө нь бол бид хоёр 2024 оны 3 сард нөхөр ******* ажил ер нь бол он гарснаас хойш ажил Зүүнхараа Мандал сум руу байнга явдаг. Гэртээ нэг ганц 2 хоног ирэхдээ ганц 2 хоног амардаг, тэгээд 10 хоног явдаг ийм иймэрхүү нөхцөл байдалтай ер нь амьдарсан. Дархан хотод суурьшиж амьдарснаас хойш тэгээд 2024 оны 3 сард нөхөр надад би нэг л болохгүй эмэгтэйчүүдийн асуудал талаасаа доошоо ингээд л янз бүрийн үнэртэй, эвгүй сонин сонин юм гараад байхаар нь нөхрийг ажлаасаа ирэхээр нь шинжилгээ өгч үзье. Хоёулаа ямар нэгэн байдлаар юм болсон юм шиг байна. Надад ерөөсөө бие маань нэг л биш байгаад байна гээд хэлсэн чинь хоёулаа явж эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр би шинжилгээ өгсөн. Мазокын шинжилгээ өгсөн чинь надаас бэлгийн замын трихноз гээд өвчин илэрсэн. Тэгээд тухайн үедээ би нөхөртөө уурлаад ингээд байнга Мандал сум руу явдаг ажилтай гээд бид 2 ярихаасаа бараг нөгөө Зүүнхараад өмнө нь байхдаа ер нь бол гэр бүлийн асуудалтай 3 жилийн хугацааг үдэж байгаа юм. Тэгээд Дархан хотод очоод тийм бэлгийн замын өвчний асуудал үүсээд хоёулаа ямар их асуудалтай, хэрүүл маргаантай, өмнө нь шүүхээр бас шийдвэрлүүлэх гээд гэр бүл цуцлуулах гээд хүртэл хүсэлтээ гаргаж байсан. Тэрүүгээр ч тогтохгүй бас олон олон асуудлууд байдаг. Ингээд эвлэрээд гэр бүлээ элэг бүтэн авъя гээд амьдарч байхад чи яагаад надад ийм бэлгийн замын өвчин авчирч өгч байгаа юм бэ гээд тухайн үед би нөхөр лүү жоохон уурлахад нөхөр би яагаа ч үгүй бараг чи ингэсэн гээд би бол Дарханд бол 2 хүүхдээ зөөнө. Гэртээ 2 хүүгээ хичээлээс нь ирэхэд нь хоолыг нь хийнэ, гэрээ цэвэрлэнэ, хувцас хунараа угаана, ер нь бол аятай тухтай үр хүүхдээ сайхан хүмүүжүүлчихье, зөв хүмүүс болгочихъё, гэртээ ядраад нөхрийгөө ирэхэд нь тав тухтай байлгачихъя гээд ер нь гэрийн ажилд хэцүү байна. Ийм байна надад туслаач би ганцаараа ганц бие хүн шиг амьдраад байна гээд ер нь нөхөрт Дарханд очсоноосоо ч хойш хэлдэг байсан. Тэгээд бэлгийн замын өвчин авчирч өгсөнтэй байсантай холбоотой бид 2 жоохон гэр бүлийн дотоод маргаантай байсан. Тэгээд нөхөр утсаар яриад 5 сарын 3-ны өдөр би тэмцээнд орох гэж тэмцээнд орох гэж байна гэхээр нь би тухайн үед манай аав ирчихсэн жоохон эмчилгээ хийлгээд буцаж байсан. Тэгээд үр хүүхэд дээрээ ирж байя гэхийн оронд чи дандаа л ер нь бол зугаа цэнгээн, шоу цэнгээнд их дуртай юм. Бид 3 бас хүнгүйдэж байна уйдаж байна ер нь үр хүүхэд ч гэсэн аавыгаа санаж байна гээд өөрт нь хэлэхэд энэ тэмцээндээ орж байна гээд тэгээд жоохон утсаар маргадаг. Тэгээд салгаад би тэгж өөрөө бодсон ч гэсэн тэмцээндээ тайван орог дээ гэж бодоод би ганц ч залгаагүй тэгээд шөнийн 10 цаг боллоо тэмцээн нь дууссан л баймаар юм гээд утас руу нь залгасан утас нь дуудаж байсан. Утсаа ерөөсөө огт аваагүй маш олон удаа залгасан. Тэгээд 11 цаг 40 цагт олон удаа залгаж байхад утсаа огт авахгүй байж байгаад утсаа унтраачихсан холбогдох боломжгүй болгоод тэгээд 11.40-ийн үед дахиад залгахад утас нь дуудаж байсан. Тэгээд найз Амараа гэх залуу авснаа ******* тасраад уначихсан байна. Хаана ямар хүмүүстэй ямар нөхцөл байдалтай байгааг нь би фэйсбүүкээр видео колл хийгээд харчихъя тэгээд би фэйсээр нь залгая гээд эргээд фэйсээр нь залгасан чинь дахиад утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэгээд өмнө нь нөгөө гэр бүлийн маргаантай бэлгийн замын өвчин авчраад өгчихсөн байсан болохоор нь би бас тэндээ Зүүнхараадаа өөр хүн амьтантай байгаад байдаг. Үнэхээр одоо бид 3-ыг ойшоохгүй тоохгүй ер нь бол гэр бүлийн хүнээ гэж хүндэтгэж үзэхгүй ерөөсөө ийм хүндэтгэх, тийм хайрлах, тийм халамжлах, хайрлах, хүндэтгэх гэдэг сэтгэл бол байхгүй. Тэгээд би ер нь нүдээрээ харж итгэе. Өөрөө нэг очоод хараад үзье, анги хамт олонтойгоо байж байвал тэр л биз. Гэртээ хариад амарч байвал тэр л биз ямар чиг л байсан өөр эмэгтэй хүнтэй байна уу үгүй юү очоод нүдээрээ харчихъя гээд Мандал сум руу би такси хөлслөөд шөнийн 12 цагт Дархан хотоос гарсан. Тэгээд шөнийн 2 цаг 30 минутад би Мандал сумд орж ирсэн. Тэгээд төвөөр ингээд нөхрийнхөө машиныг хайгаад явж байсан Мандал сумын баарны гадаа машин нь зогсож байсан. Тэгээд машин дээр нь яваад очсон чинь машины жолоочийн эсрэг талд нөхөр нэлээн согтуу унтсан байдалтай жолооч талд нь нөхрийн төрсөн дүү ий найз гэх нэг банди сууж байсан. Чи хэзээнээс цуг байсан бэ, ямар ямар хүмүүстэй хаана байсан бэ гэсэн чинь энэ баарны гадаа харин би явж байсан чинь аа ахын машин урагшаа хойшоо огцом огцом хаазлаад багаж магааж нь дээшээ нээгдсэн онгойчихсон. Тэгэхээр нь би яасан юм бол юу болж байгаа юм бол гээд гүйгээд ирсэн чинь машиныг нь нэг эмэгтэй хүн бариад явж байсан гээд тэгээд та хэн бэ гээд асуусан чинь би эхнэр нь байна гээд хариулсан гээд тэгэхээр нь би таныг фэйсбүүкээр өмнө нь зургийг нь харж байсан болохоороо та эхнэр нь биш шүү дээ эхнэр нь өөр хүн байдаг юм шүү дээ гэсэн чинь тэр эмэгтэй машинаас нь буугаад баар луу зугтаагаад орчихсон гэж байгаа юм. Тэгээд би тэр бандийг ямар эмэгтэй юм эгчдээ заагаад өгчих, ороод харчихъя гээд дагуулаад бааранд нь орсон чинь Зүүнхараад амьдарч байх хугацаанд манай байрны гадна фасадыг хийж байсан эмнэлэгт ажилладаг Баярцэцэг билүү тийм нэртэй эмэгтэй байсан. Тэгээд чи яагаад манай нөхрийн машиныг бариад согтуу яагаад хүнд эхнэр нь байна гээд яриад явдаг билээ. Би эхнэр нь шүү дээ үхчхээгүй шүү дээ гэсэн чинь чи яаж Дарханаас ирсэн юм гэхээр нь би ирэх шаардлагатай үедээ би ирнэ харна ямар асуудалтай яагаад байгааг нь би нүдээрээ харах гэж ирсэн. Чи яахаараа манай нөхөртэй явж байдаг юм бэ гэсэн чинь хоёулаа гараад уулзъя гээд ер нь бол тэнд ангийнхан л сууж байсан л даа. Бааран дотор манай нөхрийн үеийн нөгөө ангийнх нь охин тэр Баярцэцэг гээд байгаа охин нь хүүхэн баарны гадаа гараад нөгөө хүүхэнтэй би маргаагүй хэрүүл хийгээгүй юм яриад ер нь өөрийнхөө асууя гэж бодсон юмыг асуугаад зогсож байсан араас нь баахан ангийнхан гээд нэг эрэгтэй эмэгтэй залуучууд гарч ирснээ чи жоохон хүүхэд байж ёстой эгч нартайгаа хэрэлдлээ гээд гэнэт баахан хүн гараад ирэхээр нь би жоохон хүүхэд биш би *******ы эхнэр байна гээд ер нь бол оноороо ч бол бид нар нэг насны л зөрөөтэй. Манай нөхөр 89 оных би 90 оных. Тэгээд тэр хүмүүс тэр эмэгтэйг аваад баар луу буцаад орчихсон. Тэгэхээр нь би тэр машин бариад явж байсан бандийг эгчийн дүү эгч нь такси хөлслөөд ирсэн. Тийм болохоор би орой машин барьж чадахгүй чи машин бариад Дархан руу хүргээд өгчих би нөхрийгөө аваад явъя гэсэн чинь маргааш чи өглөө Зүүнхараа руу буцаагаад таксинд суугаад хүрээд ирчих гэсэн чинь тэгье гээд тэгээд машиныг нь бариад би ард нь суугаад нөхөр хажууд нь суугаад ард нь Хүчээ гээд манай нөхрийн найз нь суучихсан надаа пиво аваад өгчих гээд машинаас буу гэсэн чинь буудаггүй. Тэгэхээр нь Си юүгийн гадаа очоод 2 пиво аваад өгсөн чинь нэгийг нь аваад буусан нэг нь машинд үлдсэн. Би тэрнээс нэг задлаад ганц хоёрхон балгасан. Дарханаас ирэхдээ согтуу ирсэн гэдэг бол огт худлаа. Би эрүүл ирсэн. Огт алколын зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд тэр пивоноос нэг ганц 2 балгаад яг аж ахуй дээр салдаг зам дээр явж байсан чинь нөхөр гэнэт ухаан ороод машинд явж байхад суугаад намайг завсар зайгүй зодоод нүдээд гэдэг нь огт худлаа. Тэгээд тэр хажууд сууж байсан банди нь хүртэл би тэр мэдүүлгийг нь ингэж мэдүүлсэн таныг зодсон гэсэн гэдэг юмыг нь зүгээр би тэр байцаагчаас сонссон болохоос яг тэрийг нь бол харж уншаагүй. Тэгээд яг тэр аж ахуй дээр салдаг дээр очсон чинь нөхөр гэнэт ухаан ороод хүүе хаая хаана явж байна машинаа зогсоо гээд нөгөө бандийг машинаа зогсоолгочхож байгаа юм. Тэгээд нөгөө явж байсан такси маань хөөрхий араас дагаад явж байсан юм. Тэгэхээр нь би чи гэр лүүгээ харих юм уу харихгүй юм уу гэсэн чинь чи муу яах гэж ирсэн юм бэ гээд нөгөө элдэв бусаар харааж ерөөгөөд надтай маргаан үүсгээд байхаар нь хоёулаа ерөөсөө болохгүй юм байна больё. Би ирсэн таксиндаа суугаад явчихъя, чи Зүүнхараадаа үлдэх юм бол үлд би явлаа чамтай маргалдах сонирхол алга гээд таксиндаа суугаад Зүүнхараагаас гараад явж байтал араас машинтайгаа ирээд хааж зогсоод наад хүн чинь ингээд надтай хэрүүл маргаан үүсгээд байна. Би наад хүний чинь машинд суухгүй гээд таксиныхаа жолооч нэлээн ахимаг насны хүн байсан. Хэлсэн чинь машинаасаа бууж ирээд би эхнэрийгээ аваад явчихъя гээд хүчээр намайг машинаас буухгүй гээд байхад өргөөд аваад орж байгаа юм. Тэгээд цаашаа Дархан руу гэр лүүгээ явж байхдаа хоорондоо жоохон маргаад тэгсэн чинь нөхөр элдэв бусаар хэл амаар намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь чи ямар учиртай эмэгтэй хүнтэй ингээд явж байсан юм бэ. Яагаад ингээд явж байсан юм бэ. Би яг чамайг өөр эмэгтэй хүнтэй байна уу үгүй юү бас нэг би нөхөртөө хайргүй байтлаа л тэр хаа байсан Дарханаас шөнийн 12 цагт такси түрээслээд л ирэх вэ дээ 2 хүүхдээ унтуулчхаад л харах хүнгүй унтахаас нь өмнө буцаад ирнэ гэсэн бодолтой ирэх вэ дээ. Ингээд хэлж байхад надтай маргаан үүсгээд байхаар нь хоорондоо жоохон маргалдаад би нэг араас нь дал руу нь дал хэсэг рүү нь нэг алга алгадсан, цохисон. Аймаар хүчтэй гар мараа зангидаж бол цохиогүй алгадсан. Тэгэхэд л өрвөлзөөд л шууд машины ар луу дайрч орж ирээд л намайг багалзуурдаад л үсдээд л нүүр нүдгүй цохиод л эхэлсэн. Тэгэхээр нь нөгөө жолоочоо машин бариад явж байсан бандиа зогсоорой эгч нь энэ хүн чинь алах нь эгчдээ туслаарай гэсэн чинь зогсоод хөөрхий надад тусалсан нөхрийг шууд татаад машинаас буулгаад та болиоч дээ эмэгтэй хүн аллаа шүү дээ гээд тэгээд би нэг гуталгүй хөл нүцгэн, нэг хөлтэй гуталтай нэг хөлтэй гуталгүй хөл нүцгэн гүйж гараад үс толгой сэгсийсэн юм нүүр амнаас цус гоожчихсон юм. Машин тойроод зугтааж байхад араас нөгөө банди согтуу хүнийг хүчрэхгүй байхад мултарч 2, 3 удаа гарч ирээд намайг засмал зам дээр үсдээд чирээд байгаа юм. Тэгээд дахиад ингээд нөгөө банди ирээд л салгадаг юм дахиад л ирээд үсддэг юм. Тэгээд л цаашаа ингээд л бүр аймаар. Сэтгэл санааны хувьд аймаар гэнэт шокт ороод аймаар сонин болоод тэгсэн харин ашгүй нэг машин явж байхаар нь зогсоосон чинь эхлээд хажуугаар өнгөрөөд явчихсан. Тэгснээ буцаад ухраад ирэхээр нь гуйж барьж суугаад эгч нь ингээд Дархан орж байгаа юм нөхөртөө зодуулчихлаа ингээд такси түрээслээд ирсэн юм. Такси маань урд ингээд нөхөр маань аваад явлаа гэсэн болохоор тэгвэл л ажлаа бодоод ах нь явлаа шүү ингээд нөхөртэйгөө явах гэж байгаа бол гээд яваад өгсөн эгч нь такси руугаа ямар ч байсан холдоогүй байх, яриадахъя гээд ярьсан чинь намайг зодчихлоо, та намайг буцаад ирээд ав гээд такситайгаа машинд суугаад жоохон холдоод яриад байж байсан чинь араас давхиж ирээд урд нь хааж зогсоод нөгөө машиных нь толиноос зүүгдээд ерөөсөө эгч нь буувал бараг наад хүнд чинь алуулах юм шиг байна. Нөгөө хүнгүй эзгүй хээр газар яг Зүүнхараагийн тэр салдаг засмал зам дээр тэгээд үүр цайж байхад машин тэрэг таараагүй бол энэ хүн согтуу над руу ингэж дайрч байгаад хэрвээ тэр машины цонх хагалсан чулуугаараа миний толгой руу цохисон бол би одоо газар дээрээ ухаангүй болоод ер нь амь насаа алдсан байсан бол үр хүүхэд маань үр хүүхдийг маань хэн асрах вэ, хэн хайрлах вэ, одоо хэдий хайртай дуртай гээд нөхөртөө хайртай байлаа гээд гэр бүлээ элэг бүтэн авч үлдье гээд энэ бүхнийг ингээд өөгшүүлээд энэ хүний зан авирыг ингээд тэсээд амьдарч байснаас одоо зүгээр л эрүүл саруул хөл гартай байгаа дээрээ энэнээс илүү гэмтэл аваагүй байгаа дээрээ энэ хүнээс ер нь тусдаа байсан нь дээр юм байна, өөрийгөө тусгаарлаж авсан нь дээр юм байна гээд ер нь бол одоо тэр тухайн үед болсон процессоос хойш энэ хүнтэй хамтран хамт амьдраагүй тусдаа амьдарч байгаа. Тэгээд Баянголын цагдаа дээр очоод нөгөө цаг цонхоо хагалуулсан хүүхдүүд маань гомдлоо гаргаж өгөөд энэ хүүхэд эгч ингээд зодуулаад ирсэн гээд тэгээд би бас юу болсон яасан ийсэн талаараа тайлбар юмнуудаа бичиж өгөөд ингээд ингээд нөхөр маань ингэсэн ийм асуудал үүссэн. Ингээд би одоо 2 хүүхэд маань гэртээ харгалзах ийм хүнгүй байгаа гээд байцаалт өгчхөөд байж байхад нөхрийн ээж рүү би ямар ч байсан ярьж хэлэх ёстой гээд яриад хэлсэн чинь ирээд тэгээд тэр 2 машиных нь цонхыг хагалсан хүүхдүүдэд 2 сая төгрөг өгөөд хохирлыг нь барагдуулаад гомдолгүй гээд буцаагаад явуулчихсан. Баянголын цагдаа дээрээс би ингээд таксинд суугаад ч хамаагүй 2 хүүхэд рүүгээ явъя. Хоёулхнаа байгаа хоёулаа 1 нь 8 настай, нэг нь 4 настай, гэртээ хоёулхнаа байж үзээгүй ээжтэйгээ л байдаг хүүхдүүд гээд би хүүхдүүд рүүгээ ярьсан чинь хадам ээж нөхөр чинь одоо ирж байна гэсэн нөхөртэйгөө хамт яв гээд тэгээд би бас аавыгаа дуудсан. Аав маань Дарханаас өмнөх өдөр нь яваад Улаанбаатар хотод оччихсон байсан. Аавыгаа дуудаад аав шууд Баруунхараа дээр байх юм бол Баруунхараад нь яваад очъё, Дарханд оччихсон байвал Дарханд нь яваад очъё гээд тэгээд нөхрийг ирэхээр нөхөртэй цуг яв яв гээд хадам ээж намайг явуулахгүй байсан. Цагдаа дээр байцаалт өгчхөөд байхад тэгээд нөхөр ирээд байцаалт өгөхөөр миний бүүр толгой өвдөөд ойчих гээд муужирч унах гээд байж байхад нөхөр машинтайгаа ирж зогссоноо машинаа шууд цоожлоод ингээд гудамжны гуйлгачин ч юм уу өөрт нь ямар нэгэн хамааралгүй хүн хөөж тууж байгаа юм шиг машиндаа суулгахгүй намайг чи яах гэж байгаа юм цаашаа энэ тэр гээд хөөхөөр нь би буцаж гүйж ороод байцаагчдаа хэлээд энэ хүн чинь ингээд ээж нь хүлээж бай гэхээр нь би ээжийг хүлээж бай гэхээр нь хүлээж байсан чинь машин тэргэндээ оруулдаггүй. Машин тэргээ цоожилчхоод ер нь жоохон архи нь гараагүй согтуу ирээд тэр цагдаагийн гадаа орилж чарлаад л тэр цагдаа хүртэл уурласан байцаагч нь ч хүртэл уурласан ийм асуудал үүсгээд байсан. Тэгээд тэр байцаагч маань намайг Дарханы таксинд суулгаж өгөөд замын унаанд пост дээрээс суулгаж өгөөд би Дарханд гэртээ хариад амарсан. Тэгээд тэрнээс хойш ер нь бол энэ хүнтэй харилцаа холбоо хот руу эмчилгээ хийлгэнэ гээд явсан. Хотод очоод эмчилгээ хийлгэх гэсэн боловч тухайн үедээ бас сэтгэл санаа ч хэцүү байсан. Тэгээд эмнэлэгт хэвтье, ийм төлбөртэй юм байна чи төлбөрийг нь шилжүүлчхээч гэсэн чинь и баримтыг чинь үндэслэж байж чамд нөхөн төлбөрийг чинь гаргаж өгнө гэсэн. Хүн бие нь өвдөөд толгой нь эргээд хөл дээрээ ч алхаж чадахгүй гурил тавиад байж байхад өөдөөс одоо 13 жил ханилсан хань ижил маань чамд би и баримтын дагуу нөхөн төлбөрийг чинь барагдуулна би өгч чадахгүй гэж надтай харилцаж байгаа харилцаа хандлага нь огт таалагдаагүй. Энэ хүнтэй ерөөсөө харьцаад хэрэггүй, өөр өөрийгөө л бодъё, ямар ч байсан өөрийгөө тэнчээ тодорхой хэмжээнд чадах чинээгээрээ тухайн үед авсан гэмтлээ эмчлээд дүү дээрээ асруулаад байсан. Тэгээд биеэ овоо гайгүй болохоор нь сэтгэл засалчид хандсан сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан. Бид 2 ингээд сүүлийн 3 жил ер нь ийм маргаантай, ийм амьдралтай миний сэтгэл зүйч ч гэсэн ер нь маш хэцүү байна. Мөн гүн шокт орсон тухайн цаг үед болсон юмнаас нь болоод ер нь бол сэтгэл зүйн хувьд маш хүнд байсан. Тэгээд сэтгэл засалчаас очоод зөвлөгөө аваад ер нь бол цаашдаа эмчилгээ хийлгээд ингээд эрүүл харилцаатай эергээр бодоход ер нь бол найзуудтайгаа хүртэл би инээгээд, найзтайгаа ярьж чадахаа больчихсон байсан. Мандал сумд байхдаа ч гэсэн би Хаан банканд ажиллаж үзсэн, хас банканд ажиллаж үзсэн, нийгмийн харилцаанд оруулдаггүй, ажил хөдөлмөр эрхлүүлдэггүй, тэгээд ажил хийхээр миний авсан цалин голдог, өөрөө бол алтны бизнес хийгээд их мөнгө олдог нь тэр л байх. Миний нийгмийн хариуцлага би өөрөө ажлаа хийгээд өөр өөрийнхөө бас нөгөө би чинь нийгэм нийгмийн харилцаанд орж байх ёстой. Ингээд явъя гэхээр авч байгаа цалин чинь ийм үр хүүхдээ асарсангүй гээд ер нь бол ажил хийлгэдэггүй, тэгээд ажлаас гарчихдаг байсан. Тэгээд би гэрээрээ 2021 оноос эхлээд хербалайфын эрүүл зөв хооллолтын хоолыг хэрэглэж эхлээд, тэгээд бүх сургалт семинарт нь онлайнаар хамрагдаад бүгдэд нь суугаад явдаг байсан. Одоо бол би Улаанбаатар хотод очоод Баянзүрх дүүрэг 25 дугаар эмийн сан, Кёкүшю цамхгийн 9 давхарт эрүүл зөв хооллолтын клубт эрүүл зөв хооллолтын багш хийгээд явж байгаа, ажлаа хийгээд ажилдаа орчихсон, сэтгэл заслын эмчилгээ хийлгэнэ, ийм нөхөн төлбөр гээд ер нь бол баримт дээрээ хэрэгтэй холбогдуулаад бүх баримтуудаа нотлоод өгсөн. Дээрээс нь миний үстэй толгойг юу ч үгүй зулгаагаад үсээ ер нь бол үзүүлж, хуйх маш их өвдөлттэй, хавантай тэгээд үзүүлэх шаардлагатай гээд үс маань ийм урт байсан. Би өөрөө гэртээ ингэж тайрсан. Хотод очоод үсээ ийм болтол нь тайруулсан. Тэгээд ямар нэгэн байдлаар ямар ч эмчилгээ хийлгээгүй байгаа. Хуйхны оношилгоонд ороод ийм гэмтэлтэй байна ийм эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд эмчилгээгээ бичүүлж аваад эмчилгээгээ хийлгэнэ гээд энэ хүнээс прокурор дээр байхдаа ч гэсэн энэ хүний миний хохирлыг барагдуулж болно шүү дээ. Тухайн үед тэгэхэд огт барагдуулаагүй, одоог хүртэл ямар ч ийм эмчилгээ хийлгээгүй явж байна. Тэгээд тухайд нь гарсан зардлууд бол энэ. Хавтаст хэргийн 93% 98-д байгаа буюу 641266 төгрөгийг бол би өөрөөсөө гаргаад ингээд энэ хэрэгтэй холбоотой зардал бодитоор гаргачихсан байгаа. Эмчилгээ, тэр сэтгэл заслын эмчилгээ цаашдаа ер нь тогтмол хийлгэх шаардлагатай. Ийм ийм цаг хугацаанд хийлгэнэ. Ингээд ярилцаж байгаад цаг хугацаагаа харж байгаад ер нь сэтгэл эрүүл байж л хүн өөрөө эрүүл байна. Сэтгэл өвдчихсөн байхад бол ер нь бол хэцүү гээд. Тэгээд энэ үс, толгойндоо хийлгэх эмчилгээ, энэ сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай 14806000 төгрөгийн зардлыг энэ хүн одоогоор огт барагдуулаагүй. Сэтгэл засалд 3800000 төгрөг, үсний эмчилгээнд 10304000 төгрөг, гарсан бодит зардал нь өнөөдрийн байдлаар 641266 төгрөг, Мандал сумд ирсэн үүнтэй холбоотой гарсан зардал маань 400000 төгрөг гарсан. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан 500000 төгрөгийг нэхэмжилнэ. Огт төлбөр төлөлт бол энэ хүн надад төлөөгүй. Тэр өгсөн 500 мянган төгрөг гэж яриад байгаа зүйл нь болохоороо тухайн үед яг зодчихоод би хотод очоод байж байхад шинжилгээ өгөөрэй гээд би энэ Интермед дээр очоод шинжилгээ өгсөн. ...гэх мэдүүлэг
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Сэлэнгэ аймгийн Мандал сумаас өглөөний 04 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас нөхөр ******* согтуу, нөхрийн дүүгийн найз машин бариад Дархан-Уул аймар руу явсан. Дархан-Уул аймаг руу явахаас өмнө *******ы машины арын суудал дээр сууж байсан найз болох Хүчээ гэх залууг буу гэхэд буухгүй “надад пиво аваад өг” гэхээр нь би Мандал сумын “СU” ороод 2 лааз пиво авч өгөөд машинаас буулгасан Дархан-Уул аймаг руу явж байхад нөхөр бид хоёр хоорондоо маргалдаад нөхөр урд суудалд сууж байгаад хойд сандал руу орж ирээд намайг багалзуурдаад хамар луу, дух руу, цохиод үсдээд байхаар нь машин барьж байгаа хүүхдийг “надад туслаач” гэж тусламж гуйсан. Тэгэхэд жолооч залуу машинаа зогсоогоод нөхрийг надаас салгасан. Би нөхөр намайг зодож хөөхөөр нь би машинаас 1 гуталгүй, 1 гуталтай засмал зам дээр гарч зугтаасан. Тэгээд намайг гүйцэж ирээд засмал зам дээр үсдэж чирээд нуруу руу өшиглөж, цохиж, толгой тархигүй маш их цохисон. Нөгөө банди салгаад үнэхээр хүч хүрээгүй. Тэгээд 2-3 удаа жолооч залуу салгахад буцаж ирээд миний нөхөр ******* намайг зодоод байсан. Тэгээд машин тойроод зугтааж байхад нэг машин ирж байхыг нь хараад гар өргөөд тусламж ирэхэд зогсоогүй хажуугаар өнгөрч явснаа буцаад ухраад ирэхээр нь хойд суудал дээр нь гүйж орж суугаад хаалгыг нь түгжүүлсэн. Тэгээд би суусан машинаа хурдан яваарай гээд хөдлөөд явж байсан. Тэгэхэд нөхөр машинтайгаа хажууд гүйцэж ирээд урд зам хааж зогсоод машинаасаа бууж ирээд чулуу аваад танихгүй машины цонхыг хагалсан. Тэгээд машиндаа суугаад мандал сум руу жолооч дүүтэй хамт яваад өгсөн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 3-10 дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын 04-ний өглөөний 04 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хот руу явж байхад замд ланд 300 загварын хар өнгөтэй тээврийн хэрэгсэл хаалгаа онгойлгосон шалдан эрэгтэй машиныхаа хажууд 1 эмэгтэй зам дээр гар өргөөд тусламж гуйж байсан. Би буцаж ирээд 1 эгч миний машинд суугаад эгчийн дүү хурдан хөдлөөрэй гэхээр нь би машинаа хөдөлгөөд явсан. Тухайн үед тэр эрэгтэй миний машины хаалганаас зүүгдээд байхаар нь би яваад байсан. Бараг 5 орчим км тэр эрэгтэй зүүгдэж явж байгаад зам дээр үлдсэн. Би эгч замдаа таксины жолоочтой утсаар яриад та намайг хаяад явчихлаа гээд буцаагаад дуудаад эгч нь энд буучихъя гэсэн. Тэгэхэд араас ланд 300 маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан учир эгч буухаа болиод шууд яв гэсэн. Тэгээд ланд 300 маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан учир эгч буухаа болиод шууд яв гэсэн. Тэгээд ланд 300 машин миний хажуугаар ороод урд зам хааж зогсоод шалдан эрэгтэй бууж ирээд миний машины хамар дээр гарж зогсоод салхины шил хагалах гээд байсан. Тэгээд машины хамар дээрээс шалдан эрэгтэй буугаад би машинтайгаа ухарсан. Тэгэхэд миний машин руу чулуу, пивоны шил шидээд оносон. Тэгээд намайг Зүүн хараа руу буцаад явж байхад урдуур дахиж ланд 300 машин зам хааж орж ирээд урд зогссон. Тэгээд шалдан эрэгтэй хүн машинаасаа бууж ирээд газраас том чулуу аваад миний салхины шилийг зураад би буух гэхэд эгч намайг буугаад хэрэггүй гэсэн. Тэгээд миний салхины шилийг том чулуугаар цохиж хагалсан. Тэгээд тэр залуу миний машины цонхыг хагалаад машиндаа суугаад яваад өгсөн. Би шалдан залуугийн эхнэр гэх эгчийн Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу цагдаагийн хэсэг дээр дагуулж ирсэн. Миний машиныг чулуугаар цохиж хагалсан залууг танихгүй. Харин эхнэр ь гээд эмэгтэй миний машинд суух үед эхнэрээ зодчихсон байсан. Би зодож цохиж байхыг нь хараагүй. Харин эхнэрийнх нь уруул нь хавдчихсан, дух нь бомбойчихсон, хацар нь хавдчихсан айсан байдалтай миний машины урдуур орж зогсоосон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын 04-ний өглөөний 04 цагийн орчимд найз залуу ын хамт Мандал сумаас Улаанбаатар хот руу явсан. Тэгээд замдаа явж байхад нэг эгч манай машинд гар өргөсөн. Тэгэхээр нь машинтайгаа өнгөрч явж байгаад хүн бэртэж гэмтсэн юм шиг байна гээд буцаад ухраад очсон. Тэгэхэд тэр ланд 300 маркийн хар өнгийн машины хажууд 1 эрэгтэй дээгүүрээ цээж нүцгэн эрэгтэй хүн согтуу, жолооч нь барьж явсан 1 залуу тэр дээгүүрээ нүцгэн залууг хориод байсан. Тэгээд тэнд эмэгтэй манай машинд суугаад хөдлөөрэй, яваарай намайг алах гээд байна гэсэн. Тэгээд манай найз залуу машинаа асаагаад Улаанбаатар хот руу явдаг чиглэл рүү явж байсан. Тэгэхэд манай машинд суусан эмэгтэй та хоёр хаашаа явж байгаа юм бэ гэж хэлсэн. Би тэр эгчид хот явж байна гэхэд эгч нь хот явахгүй Дархан явна энэ хавьдаа зогсчих гэж хэлсэн. Эгч нь такситай явж байгаа юм такси хаяад явчихлаа гэж хэлээд таксины жолоочтой яриад байсан. Тэгээд бид нар яг дахиад хөдлөх гэж байхад араас ланд 300 машинтай дээгүүрээ нүцгэн залуу цонхоороо цээжээ гаргаж орилоод машины хажуугаар яваад урд талд, хойд талд гараад яваад байсан. Мандал салдаг шороон хэсэг дээр манай машины урд гараад манай машиныг хаагаад зогссон. Тэр дээгүүрээ нүцгэн залуу машинаасаа дотроо юмтай сав аваад манай машин руу шидсэн. Тэгээд бид нар хойшоо ухраад явж байхад тэр чигээрээ эргээд Зүүнхараа руу буцаад зугтаасан. Тэгэхэд тэр ланд 300 машин хойноос гүйцэж ирээд машинаа хөндлөн тавиад замын 2 урсгалыг шууд хаасан. Тэгээд бид нар зогсож байхад тэр шалдан ах машин дотроосоо чулуутай бууж ирээд машины цонхыг зураад хаалгаа нээ гээд чулуугаар урд талын салхины шилийг чулуугаар цохиод хагалсан. Тэгээд буцаж эргэж хараад хараал хэлээд машиндаа суугаад цаашаа яваад өгсөн. Тэгээд бид нар хамгийн ойрхон гээд Баянгол сумын цагдаагийн хэсэг дээр ирсэн, ...Би тэр эрэгтэй хүн эхнэрээ зодож байхыг нь хараагүй. Харин манай машинд суусан эмэгтэй нүүр, ам хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэг эгч миний толгой хагарчихсан байна уу? намайг боож унагаагаад зодож нүдээд машин зам дээр чирээд алах шахлаа гэж хэлсэн. Та хоёр зогсоогүй бол би үхэх байсан гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/
Гэрч Б.Батзолбоо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Б.ид ах шөнө согтуу байхаар нь би очоод дүү г дуудах гэж байхад эхнэр нь ******* нь хүрээд ирсэн. Тэгээд намайг шууд Дархан яв гэхээр нь машиныг нь бариад Мандал сумаас гардаг Хэрх тосгон өнгөрөөд шууд явж байхад машин дотор Б.ид ах эхнэр ******* хоёр хоорондоо маргалдсан. Яг хэрүүл нь анх эхлэхдээ эхнэр ******* нь тасарчихсан байсан ид ахыг баахан балбаж нүүр ам руу нь нүдсэн. Тэгэхэд Б.ид ах сэрээд болилдоо гэж орилоод ******* эгч араас нь дахиад үсдэж цохиод янхан минь янхнуудтайгаа зайл гэж хэлсэн. Тэгээд ******* нь өөрөө таксигаа дуудаад машинаас буугаад суугаад яваад өгсөн. Би ид ах яг юу болсон би гэхээр нь би болсон явдлыг нь ярьсан. Б.ид ах би эхнэрээ таксинаас авмаар байна чи урд нь ороод зогс гэж хэлсэн.ид ах такси дээр очоод хойд хаалгыг нь онгойлгоод эхнэрийнхээ цүнхийг авч машиндаа хийгээд эхнэрээ тэвэрч машины хойд суудал дээр тавиад тэвэрч үнсээд байсан.Тэгээд ******* нь ахыг нүүр рүү нь мангасдаад цээжийг нь маажаад толгойг нь үсдээд байсан. Тэгээд ******* нь ахыг гэнэдүүлж байгаад хамар руу нь алгадсан. Тэгээд Б.ид ах огцом уурлаад *******гийн нүүр рүү нь хоёр удаа алгадсан. ид ах би чамайг зодохгүй байхад чи намайг аймар цохилоо шүү гэсэн. Тэгэхэд нь эхнэр ******* нь би таксиндаа сууж явмаар байна би машиндаа сууж явахгүй гэж хэлсэн. Б.ид ах эхнэр *******г машинаасаа буулгачхаад буцаагаад машиндаа оруулах гэхэд ******* эгч ид ахын үснээс зулгаагаад ид ах *******г түлхээд хойшоо зугтаагаад яг тэр үед саарал өнгийн филдер машин явж таараад ******* гараа өргөөд суучхаад дотор нь ороод түгжсэн.ид ах бариул барих үед машин нь хаазлаад хөдлөөд яваад өгсөн. Тэгээд ид ах эхнэрээ авах гээд яваад байсан. ...Би харж байхад ид ах эхнэр *******г нүүр рүү нь хоёр удаа алгадсан ******* идыг ******* эгч үсдэх үед хойшоо түлхээд машины замын хаяавч руу ******* унасан. Тэгээд тоёото филдерт суугаад яваад өгсөн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 03 дугаар хуудас/,
Хохирогч *******гийн Баянгол сумын Цагдаагийн хэсэгт гаргасан гомдол/хх-ийн 4 дүгээр хуудас/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт/хх-ийн 46-54 дугаар хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 44-45 дугаар хуудас/
Баянгол сумын эмнэлгийн жижүүр эмч Д.Бямбацогтын хохирогч *******г үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 29 дүгээр хуудас/
Хохирогч *******гийн толгойн компьютер томографийн шинжилгээний хариу гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 30-33 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №123 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.*******гийн биед духны баруун тал, уруулын баруун дээд тал, дотор тал, баруун хацрын дээд хэсэг, доод уруул, хүзүүний баруун тал, баруун гарын буталагны гадна дунд хэсэг, шууны гадна хэсэг, зүүн гарын шууны гадна дунд хэсэг, зүүн гарын алганы ар хэсэгт, цээжний урд хэсэг, зүүн дал, нурууны зүүн доод хэсэг, өгзөгний дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, өвдөгний үе, өвдөгний үений дотор хэсэг, баруун гуяны гадна доод хэсэг, өвдөгний үе, өвдөгний үений доод хэсэгт цус хуралт, зүүн гарын шуу, баруун хөлийн өвдөгний үе, шилбэний гадна дээд хэсэгт зулгаралт, дух, хамар, уруул, баруун хацар, эрүүний их бие болон зулай хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 27-28 дугаар хуудас/
Хохирогч *******гаас гаргаж ирүүлсэн хохирлын баримт/хх-ийн 90-98 дугаар хуудас/
Шүүгдэгч *******, хохирогч ******* нарын хооронд бичсэн чат/хх-ийн 124-128 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гаас шинээр гаргаж ирүүлсэн хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчийн хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дугаар багийн нутаг дэвсгэрт мандал сумаас Улаанбаатар, Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай авто замын өөрийн эзэмшлийн Ланд-300 загварын тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр *******тай маргалдаж улмаар зодож духны баруун тал, уруулын баруун дээд тал, дотор тал, баруун хацрын дээд хэсэг, доод уруул, хүзүүний баруун тал, баруун гарын буталагны гадна дунд хэсэг, шууны гадна хэсэг, зүүн гарын шууны гадна дунд хэсэг, зүүн гарын алганы ар хэсэгт, цээжний урд хэсэг, зүүн дал, нурууны зүүн доод хэсэг, өгзөгний дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, өвдөгний үе, өвдөгний үений дотор хэсэг, баруун гуяны гадна доод хэсэг, өвдөгний үе, өвдөгний үений доод хэсэгт цус хуралт, зүүн гарын шуу, баруун хөлийн өвдөгний үе, шилбэний гадна дээд хэсэгт зулгаралт, дух, хамар, уруул, баруун хацар, эрүүний их бие болон зулай хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №123 дугаартай дүгнэлт/хх-ийн 27-28 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******гийн духны баруун тал, уруулын баруун дээд тал, дотор тал, баруун хацрын дээд хэсэг, доод уруул, хүзүүний баруун тал, баруун гарын буталагны гадна дунд хэсэг, шууны гадна хэсэг, зүүн гарын шууны гадна дунд хэсэг, зүүн гарын алганы ар хэсэгт, цээжний урд хэсэг, зүүн дал, нурууны зүүн доод хэсэг, өгзөгний дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, өвдөгний үе, өвдөгний үений дотор хэсэг, баруун гуяны гадна доод хэсэг, өвдөгний үе, өвдөгний үений доод хэсэгт цус хуралт, зүүн гарын шуу, баруун хөлийн өвдөгний үе, шилбэний гадна дээд хэсэгт зулгаралт, дух, хамар, уруул, баруун хацар, эрүүний их бие болон зулай хэсэгт зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч *******гаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршгийг арилгахад гарсан болон цаашид гарах эмчилгээний зардалд хавтаст хэргийн 91-98 дугаар хуудаст авагдсан нотлох баримтаас /хх-91 хуудас ус хуйхны шинжилгээ-35000 төгрөг,
Хх-93 дугаар хуудас Ариус сэтгэл заслын төв, кассын орлогын ордер-190000 төгрөг,
Хх-ийн 94 дүгээр хуудас-Сэтгэшгүй ухаан ХХК-ний сэтгэл заслын эмчилгээний нэхэмжлэл-3800000 төгрөг,
Хх-ийн 98 дугаар хуудас-Саран элит эмнэлэг-185000 төгрөг, шатахууны зардал 4 ширхэг-231000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн шатахууны зардал-87000 төгрөг, хоол хүнсний зардал-92100 төгрөг нийт-4620366 төгрөгийн нотлох баримт нотлох баримтын шаардлага хангаж байна.
Тиймээс шүүгдэгч *******ы хохирогчид банкаар шилжүүлэн өгсөн 500000 төгрөгийг 4620366 төгрөгөөс хасаж тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 4120366 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хохирогч *******гаас хх-ийн 91 дүгээр хуудаст авагдсан үс, толгойн хуйханд хийлгэх эмчилгээний зардал 11006000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөг нийт 11506000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.
Учир нь хохирогч ******* нь үс, толгойн хуйханд хийх эмчилгээ нь уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг мөн эсэх мөн бол нотлох баримтаа бүрүүлэх, мөн өмгөөлөгчийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй бөгөөд хохирогч ямар нэгэн хууль зүйн зөвлөгөө авсан эсэх талаар нотлох баримтыг ирүүлээгүй болно.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дугаар багийн нутаг дэвсгэрт мандал сумаас Улаанбаатар, Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай авто замын өөрийн эзэмшлийн Ланд-300 загварын тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр *******тай маргалдаж улмаар зодож духны баруун тал, уруулын баруун дээд тал, дотор тал, баруун хацрын дээд хэсэг, доод уруул, хүзүүний баруун тал, баруун гарын буталагны гадна дунд хэсэг, шууны гадна хэсэг, зүүн гарын шууны гадна дунд хэсэг, зүүн гарын алганы ар хэсэгт, цээжний урд хэсэг, зүүн дал, нурууны зүүн доод хэсэг, өгзөгний дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, өвдөгний үе, өвдөгний үений дотор хэсэг, баруун гуяны гадна доод хэсэг, өвдөгний үе, өвдөгний үений доод хэсэгт цус хуралт, зүүн гарын шуу, баруун хөлийн өвдөгний үе, шилбэний гадна дээд хэсэгт зулгаралт, дух, хамар, уруул, баруун хацар, эрүүний их бие болон зулай хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн тухай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хуульд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тусгайлан зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж хувь хүний төлөвшил, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж байдлыг харгалзан үзэж торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1500/мянга таван зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000/нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1500000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 4120366/дөрвөн сая нэг зуун хорин мянга гурван зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж,
-Хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 14 хороолол Хийморь Гарден 502-2 тоотод оршин суух, Хиад ******* овогт ын *******-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 11506000/арван нэгэн сая таван зуун зургаан мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ