| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0096/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/109 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Хохирогч *******, *******, *******/онлайн/
Хохирогчийн өмгөөлөгч *******, *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****************************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ******* овогт ийн /рд:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд улсын дугаартай, Hyundai sonata-NF маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр дугаар багийн нутаг дэвсгэр “Хоёр даваа” гэх газарт, төв засмал замд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.46, 12.3, 11.6, 23.8 дахь заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүнд, зорчигч *******, х.о, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Хохирогч нарын хохирлыг нөхөн төлөх болно. ...гэх мэдүүлэг.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Энэ хэрэг өнгөрсөн оны 01 сарын 01-ний өдөр 11 цаг 40 минутад вагон вокзал дээрээс би эхнэр хүүхдийнхээ хамт суусан. Жирэмсэн эхнэртэйгээ бас мөн охин тэйгээ хамт суусан. 11 цаг 30 минутын үед бид хэд тэр вагон вокзал дээрээс ирж авсан юм. Ингээд хоёр энэ хохирогчийг гэрээс нь очиж аваад ойролцоогоор 11 цаг 40 минутын үед Дарханаас хөдөлсөн байх. Эндээс яг энэ Баруунхараа очих хугацаанд хэд хэдэн удаа энэ машин гүйцэт түрүүлэх ийм үйлдлийг хийсэн л дээ. Тэгээд энэ нь 2, 3-аар тоологдох биш нэлээн олон удаа тэгсэн. Зүгээр машин гүйцэт түрүүлж болно. Би ч гэсэн өөрөө жолооч хүн. Гэхдээ ийм зураасан зам гарчихсан байж байхад хажуу талын цастай хэсэг рүү орж гүйцэт түрүүлээд цас будраад тэр нь яг шил арчигч руу нь орж ирж байгаа нь надад аймаар эвгүй санагдаад, хоёрдож яг гүйцэт түрүүлж байгаа машинаа яг гүйцэт гаргахгүйгээр дарж орж нөгөө машинууд нь араас сигналдах ийм үйлдлүүдийг хийгээд байсан учраас би 2-оос 3 удаа хурдаа хасаач, болгоомжтой яваач гэдэг үйлдлийг хэлсэн юм. Тэгээд мэдээж хүний машинд сууж байгаа юм чинь тэгэх болгонд нь боль гээд байж чадаагүй. Тэгээд ядаж 2-оос 3 удаа ингээд сануулаад, тэгээд Баруунхараа өнгөрөх үеэр урьд орой нь он гаргаад 12 цаг өнгөрөөгөөд бид хэд өвөл учраас паар тавиад ер нь суусан хүмүүс нь бүгд сандал суудлаа олоод жоохон зүүрмэглэх маягтай болж ирэх үед яг энэ аваар болсон. Тэгээд яг энэ аваар болох яг эхний тэр шарваж байх үед би яг голд сууж явж байсан яг энэ болсон процессыг бол харсан. Яг ингээд машин бол хажуу талаас шахсан юм байхгүй яг нөгөө зураасан зам гарсан хэсгээс хажуу тийшээ орж яг цас руу ороод тэгээд тэр цастай яг гөлөнтэй хэсэг дээр машинаа тогтоож чадахгүй 2-оос 3 тийм далбилзах хөдөлгөөн хийгээд л тэгээд эргээд зогсох нь уу машин мөргөх нь үү гэж бодож байтал тэгээд ухаан алдчихсан байсан. Тэгээд ийм л зүйл болсон. Тэгээд энэ хэргээс болоод манай гэр бүл залуу гэр бүлийн хувьд бол бие сэтгэлийн хувьд маш хүнд байдалд байгаа. Өнөөдөр ингээд 8 сарын 26 гэдэг чинь магадгүй 3 сарын дараа бид хэд хүүхдийнхээ нэг насны ойг тэмдэглэх гээд хүсэн хүлээж байсан хүүгийнхээ ойг тэмдэглэх гээд ингээд хүлээж байх ёстой ийм байх байтал энд би үг хэлээд зогсож байгаа. Тэгээд энд одоо маш их гомдолтой байгаагаа дахин дахин хэлье. Тэгээд энэ хүн бол хариуцлагатай байгаад хэрвээ миний хэлснээр хурдаа хасаад замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад явсан бол ийм зүйл болохгүй. Тэгээгүй хоёрдож энэ хүн 1 сарын 1-ээс хойш надтай нэг ч удаа холбоогүй ярьж байгаад Шинэбал прокурор надтай утсаар ярьснаас хойш 2-оос 3 хоногийн дараа надтай нэг удаа холбоо барьсан. Ажлын цагаар байсан. Би ажилд орох заалт бол болоогүй, одоо ч болоогүй байгаа. Гэхдээ бас л яг энэ амьдрах гэж яваа хүмүүс би охинтой хүн ар гэрээ авч явна. Надад ч гэсэн өр зээл байгаа. Бас саяын энэ эмчилгээний зардал гэж эмнэлгийн байгууллагад ажилладаг учраас энэ эмнэлгийн зардал бид 2-ын харьцангуй бага байгаа. Яагаад гэхээр хувийн эмнэлэгт ажилладаг учраас хамтран зүтгэгч нар маань маш олон шинжилгээ, маш олон зүйлүүдийг бид 2-т үнэ төлбөргүй хийж өгсөн. Тэгээд энийг баримтаар заавал ч үгүй нотлох ёстой гэсэн учраас би хавсаргаж бол чадаагүй. Тэгэхдээ надад тэр мөнгө гэхээсээ энэ хүн чинь одоо хүн ёсны хувьд уг нь нэг яриад энэ Дархануул аймгийн эмнэлэг дээр бид 2 хамгийн сүүлд таарсан. Бид хоёр ухаангүй. Би энэ насилк дээр бид 2 зөрсөн. Яг тэгж байгаад энэ хүн маань бол өөрийнхөө хөл дээр бид 2-ыг хараад зогсож байсан. Тэгээд болсон процессыг мэдэж байгаа юмыг тэрнээс хойш нэг ч удаа яриагүй. Энэ хүн банкны өр зээл, бусад юмыг ингээд төлөх гээд би ингээд тэгээд явлаа гэж байна. Яг энэ өнгөрсөн хугацаанд манай гэр бүлийн хувьд үхэл амьдралтай л тэмцсэн ийм 4 сар өнгөрсөн, мэдээж хайртай үрээ алдсан, дээрээс нь манай эхнэр маш хүнд гэмтэлтэй. Яг энэ ослын дараа маш их цус алдсан, тэрний дараагаар тэрнээс нь болоод уушгины эмбол буюу бүлэн уушгины артери дээр очиж бөглөсөн. Энэ нь амь насанд шууд заналхийлдэг өвчин. Хоёрдож зүрхний үнхэлцэг арьсанд нь хальсанд нь шингэн хурсан энэ бас тампонууд болоод хэзээ ч хамаагүй бас зүрх нь зогсдог. Би өөрөө хэвтэрт хөл хугархай, хавирга хугархай, нуруу хадаастай босож чадахгүй ийм хугацааг бас өнгөрөөсөн. Шинэбал прокурорыг надтай ярьсны тэр 2-оос 3 хоногийн дараа надтай ажлын цагаар залгаж ярьсан. Би ажлын цагаар би өөртэй чинь ярих боломжгүй байна, орой над руу эргэж яриарай гэж би хэлсэн. Орой над руу яриагүй энийг бол хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол энэ Мобикомын биллийг ав, тухайн он сараар нь хөөгөөд авбал гараад ирнэ. Хоёрдож би чамтай ярих юм байхгүй. Хоёулаа шүүх дээр уулзаад хариуцлага гэдэг асуудлыг бол би тийм юм энэ хүнтэй яриагүй, би тийм юм ярих, тийм нөхцөл байдал байгаагүй. Яагаад гэхээр би ажил дээрээ байсан учраас би ажилтай байна хоёулаа чи над руу орой яриарай гэсэн энэ хүн дахиж яриагүй, нэг товчхондоо нэг ийм байгаа. Тэгээд ер нь бол маш их гомдолтой байна. Энэ хүн одоо ч ойлгоогүй явж байна. Бид нарт ямар сэтгэл санааны болон бие махбодын хувьд ямар хохирол учруулаад биднийг юу дуулаад явж байгааг энэ хүн одоо ч ойлгоогүй, цаашдаа ч ойлгохгүй байх гэж бодож байна. Тийм болохоор эрхэм шүүгч энэ хүнд хуулийн дагуу зохих ёсны хариуцлагыг нь үүрүүлээд өгөөч л гэж хүсэж байна. ...гэх мэдүүлэг.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тухайн осол болдог өдөр 12 цаг болж байхад энэ хүний машинд зорчиж явсан. Тэгээд эвгүй тоормослоод огцом огцом тоормослоод байхад нь манай нөхөр бол яг хажуугаас нь болгоомжтой яваарай. Ингээд хүүхдүүдтэйгээ зорчиж явж байна шүү гээд анхааруулж хэлсэн. Тэгээд яг тэр тэгж хэлснээс хойш ер нь бол унтаад тэгээд ухаан орсон. Тэгээд ухаан орохдоо эмнэлэгт хагалгааны дараа наркоз гараад сэрсэн. Тэгээд сэрснийхээ дараа ар гэрийнхнээсээ болсон процессыг сонссон. Тэгээд энэ ослын улмаас миний гар биед гарч байгаа энэ ураг амьгүй болох хагалгаанд орох, яаралтай хагалгаанд орох энэ хагалгаанаас болоод миний гэдсэн дээр хэвлийн хөндийд 3 давхар оёдол тавигдаж байгаа. Тэгээд хамгийн эхэнд эмэгтэй хүний саван дээр маш ийм том оёдол тавигдсан болохоор ойрын 7 жилдээ бол үр тогтоох боломжгүй. Тэгээд энэ 7 жилээс цаашдаа бас энэ оёдлынхоо улмаас сав нь агшиж сунах боломжгүй болчихсон. Тийм болохоор цаашдаа ч гэсэн дахиж үр хүүхэд төрүүлэх боломжгүй байх магадлалтай. Тийм болохоор ингээд цаашид гарах хохирол, эрүүл мэндийн шалтгаанаас болоод гарах гэж байгаа энэ бүх хохирол, зардал яг бүгдийг нь нэхэмжлэх хүсэлтэй байна. Тэгээд энэ хэрэг аваар осол болсноос хойш энэ хүн надтай бол нэг ч удаа холбогдож ярьж, залгаж холбогдоогүй. Манай гэр бүлийн гишүүнтэй л нэг удаа утсаар ярьсан гэж сонссон. Тэрнээс бол надтай бол нэг ч удаа холбоо барьж биеийн байдлыг асуух, миний дүү яаж байна ийж байна, бие нь гайгүй юу гэж нэг ч удаа холбогдож ярьж уучлал гуйсан юм бол байхгүй. Тийм болохоор энэ хүнд зохих ёсны авах арга хэмжээг нь авч өгнө үү гэж хүсэж байна. ...гэх мэдүүлэг.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2024 оны 01 сарын 01-ний өглөө би яг 11 цаг гэхэд суугаад тэгээд бид хэд машинаараа бол хөдөлчихсөн 12 цаг гэхэд би Баруунхараа нэлээн өнгөрөөд яг 12 цаг 01 минут гэхэд би очиж доош нь барьсан. Тэгээд би гэрийнхэнтэйгээ яриад намайг хүрч ирээд аваа гээд цагуудаа бол яг сайн санаж байгаа. Тэгээд ер нь цагийн дотор бол Баруунхараа нэлээн өнгөрчихсөн, би дал гаран километр 80км явчихсан байсан. Тэгээд хурдын хувьд бол маш хурдтай байсан. Тэгээд миний хувьд бол зүүрмэглээд яг бусад зорчигчтой ижилхэн зүүрмэглээд явж байсан. Тэрний дараа нөхөн төлбөрүүдийн асуудал яриад нөхөн төлбөр яах вэ, ер нь хэр гомдолтой вэ гэдэг юмнууд гарч ирсэн. Тэгээд миний хувьд эмчилгээнийх нь зардлуудыг бүгдийг нь яг цуглуулж чадаагүй байсан. Тэгээд эмчилгээнүүдийнхээ зардлуудыг яг хамгийн сүүлд нь 2 сарын сүүлээр 2 сарын 25-наар яг хотод ирсэн чинь нүүрэн дээр харвалтууд гарч зөвхөн тэрнийхээ эмчилгээний зардлуудыг бол нэхэмжилсэн. Тэгээд бусад нэмэлтээр гарч байгаа хохирол зардлууд нь 2 сарын хугацаанд ажиллаагүй цалингийнхаа зардлыг нэхэмжилсэн байгаа. Энэнтэй холбоотойгоор би манай гэрт өмгөөлөгч гээд байдаг гэрийн өмгөөлөгч тэгээд өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авахад өгчих, би хохирлыг 1 сая төгрөгөөр барагдуулна гэсэн надад тийм санал ирсэн. Тэгээд өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад бол 1 сая төгрөгөөр барагдуулах боломжгүй. Шүүх хурал дээр хэрвээ чиний гомдлыг ингээд тодорхой хэмжээнд барагдуулсан гэдэг зүйл заалтууд бий гэж надад зөвлөгөө өгсөн л дөө. Тэрний үндсэн дээр би боломжгүй би ядаж энэ нийт хохирлынхоо 50%-тай тэнцэх хэмжээг би барагдуулах хүсэлтэй байна гэдэг хүсэлтэй болсон л доо. Тэгээд эргээд холбогдъё гээд надад нэг ч холбогдоогүй. Би шүүх хурал болох гэж байна. Яг үнэндээ бол миний ингээд хохирлыг тодорхой хэмжээгээр тавиад барагдуулсан тохиолдолд бол надаа яг үнэндээ би ижилхэн хүн учраас энэ хүнийг ойлгоод би ингээд нэг их гомдолтой гэхгүйгээр би ингээд холдох гэж байгаа. Гэхдээ гомдолтойн хувьд бол яагаад гомдолтой байгаа юм гэхээр би ингээд хохирчихсон. 4 цагаас дээш машин барих гэхлээр хөл маань өвдвөл ерөөсөө машин барьж чадахгүй байгаа. Уг нь машин суух ч ер нь бол бүтэхгүй болчихсон. Хүн болгон манай тэнд байсан зорчигч нар өөрөө жолооч ч гэсэн тэгсэн байх. Ер нь машин барих ер нь ямар ч сонирхолгүй болдог юм байна лээ. Машин суух ч хүртэл сонирхдоггүй, айдаг болчихдог юм байна лээ. Тийм юм чинь сэтгэл санааны хохирол ерөнхийдөө бичээгүй. Үндсэн явж байж гарсан зардлуудыг би нөхөн төлүүлье гэдэг саналыг тавьсан. Гэхдээ жолоочийн зүгээс миний утсыг бол аваагүй. Би нийт 3 удаа залгасан. Энэ шүүх хурал болохын наана одоо хүртэл над руу нэг ч холбогдоогүй байгаа. Над руу холбогдоно гэж хэлээд энэ маань худлаа шүү. Тэгээд эмчилгээний зардал, Тархинд бол бага зэргийн өөрчлөлт орсон. Энэ нь мурийлттай холбоотой, мэдрэлийн судал дээр холбоотой гэж эмч нар хэлчихсэн байгаа . ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр *******, охин Б. нарын хамтаар Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явахаар болоод “Дархан -Сэлэнгэ - Улаанбаатар явна, ирнэ” гэсэн фейсбүүк дээр байсан “Дарханаас Улаанбаатар хот руу офицер хүртэл явна” гээд зар байрлуулсан хүний зарын дагуу холбогдож ярьсан. Уг жолооч эхнэр, хүүхэд бид 3-ыг гэрийн гаднаас ирж аваад 11 цаг 40 минутын орчим Улаанбаатар хот руу хөдөлсөн. Уг жолооч замдаа явж байхдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ огцом дарах, хажуугийн машинаа шахаж байгаа бололтой байн, байн гүйцэж түрүүлээд байхаар нь би уг жолоочид “аажуу яваарай, болгоомжтой яваарай, эвгүй яваад байна шүү” гэж 2-3 удаа хэлсэн юм. Би Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа өнгөрөөд хэсэг хугацаанд унтсан байсан. Тэгээд машин 2-3 удаа шарвалт үүсэх, хойд дугуй гулгах ч юм уу мэдрэмж надад мэдэгдсэн учир сэрээд хартал машин гүйцэж түрүүлж байсан юм. Тэгээд машин шарваж явж байгаад машин мөргөх нь үү, бүтэн эргээд зогсох нь уу гэж бодтол хэсэг хугацаанд ухаан алдаад сэргэсэн. Босоод хартал замын голд байрлуулсан тусгаарлах бетон /хашилт/ мөргөж зам тээврийн осол гаргасан байсан. ...Жолоочийн эсрэг буюу хажуугийн суудалд нь эмэгтэй хүн сууж явсан. Хойно баруун талд 20-25 орчим насны залуу сууж явсан. Би тээврийн хэрэгслийн голын суудалд өвөр дээрээ охин Б.Нандин-Эрдэнийг тэвэрсэн сууж явсан. Миний зүүн талд жолоочийн хойно эхнэр ******* сууж явсан. ...Тээврийн хэрэгсэл хурдтай яваад байсан. Машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ маш эвгүй үйлдэл хийж гүйцэж түрүүлж байсан. ...Хурдтай явж байгаа нь мэдрэгдсэн. Тэгээд тээврийн хэрэгсэл хойд дугуйгаа буюу бөгсөө хоёр тал руу бага зэрэг шидээд шарвалт мэдрэгдэж байсан. Тээврийн хэрэгсэл шахсан зүйл байхгүй. ...Охины биеийн байдал хэвийн, ил харагдах гэмтэл шарх байхгүй. ...Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу буруутай иргэнд арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. 20 хоногийн дараа төрөх байсан хүүхдээ алдсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явахаар болсон. Дархан-Уул аймгаас 11 цас 30-40 минутын орчим Улаанбаатар хот руу хөдөлсөн. Би хөдлөөд хэсэг хугацаанд унтаж явсан. Машин хойд дугуйгаа хаях буюу бөгсөө шидээд 2 удаа хөндөлссөн /дайвалзсан/. Тэгээд юу ч санахгүй байна. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгааны дараа ухаан орж сэргэсэн. ...Охины биеийн байдал хэвийн, ил харагдах шарх гэмтэл байхгүй. Охиныг шуух эмнэлэгт үзүүлэхгүй. ...Би маш их гомдолтой байна. Төрөхөд 20 хоног дутуу байсан хүүхдээ алдсан. Сэтгэл санаа болоод бие махбод маш их хэцүү байна. Зовуурь шаналал маш их байна. Хуулийн дагуу буруутай иргэнд арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлийг дэлгэрэнгүй мэдүүлсэн. Уг өгсөн мэдүүлэг дээр өөр нэмж ярих зүйл байхгүй. Би бие эрүүл мэндээрээ хохирсон, би буруутай иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. Би эмчилгээний төлбөр, мөнгөтэй холбоотой НӨАТ-ийн баримт болон холбогдох баримт бичгийг цуглуулж байгаа. Бүрэн гүйцэт болмогц өөрийн биеэр Зүүнхараад очиж хавтаст хэрэгт тусгуулна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/
Хохирогч Х.о мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, үнэн зөв мэдүүлсэн. ...Би тээврийн хэрэгслийн баруун урд талын суудал дээр бүсээ зүүгээд явж байсан. ...Би хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар нь хараагүй, маш их хурдтай явж байсан. ...Хажуугийн тээврийн хэрэгсэл тухайн жолоочийг шахсан зүйл байхгүй. Миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч Дархан-Уул аймгаас 11 цаг 40 минутын орчим хөдөлсөн. Хөдөлснөөс хойш хурд хэтрүүлэн явж, машин гүйцэт түрүүлсэн явж байсан. ...Эмчилгээний зардлын баримт байгаа. Одоо дахиж үзүүлэх цаг авчихсан байгаа тул тухайн баримтаа нэгтгэж байгаад нэхэмжлэх зүйлээ гаргаж өгнө. ...Би гомдолтой байна. эмчилгээний болон цаашид хийгдэх эрүүл мэндийн зардлаа гаргуулах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн хэрэгт хохирогчоор оролцсон 4 хүн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр зам тээврийн осолд орсон гэх бөгөөд осолд орсны улмаас эмчилгээ хийлгэсэн байна. Тэдний эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 52 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Замдаа явж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сумаас салдаг уулзвар өнгөрөөд дээш даваа өгсөөд уруудаад хэсэг явж байтал хажуугийн эгнээ буюу Дарханаас Улаанбаатар чиглэлд явж байсан цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл 1 тээврийн хэрэгсэлтэй зэрэгцээд цуг явж байгаа харагдсан. Би түрүүлэх үйлдэл хийх гэж байна гэж хартал уг тээврийн хэрэгсэл хойд дугуй буюу бөгсөө шидээд тал хэсэг нь манай эгнээ рүү орж ирсэн. Би уруудаад ойролцоо ирж байсан учир хурдаа хасаад 20 орчим км цагийн хурдтай явж байтал уг тээврийн хэрэгсэл хажуугаас орж ирээд замын голд байрлуулсан тусгаарлах бетоныг урд хэсгээрээ мөргөөд зогссон. Уг тээврийн хэрэгсэл бетон шон мөргөх үед би яг хажуугаар явж таараад, уг тээврийн хэрэгсэл бетон мөргөх үед хагархай эвдэрхий хэсэг нь миний тээврийн хэрэгслийн хойд хаалгыг цохисны улмаас хаалга зурагдаж, хонхойсон зүйл болсон. ...Хурдтай явж байсан үгүйг мэдэхгүй байна. Ямар ч байсан доороос дээшээ өгсүүр зам гарч ирсэн. Тээврийн хэрэгсэл хоорондоо шахсан үгүйг хараагүй. Осол гарахын цаана цасан дээр бөгсөө хаяад буцаж зам руу ороод хэсэг яваад бетон шон очоод мөргөсөн. Бүүр илт хоорондоо шахалцаж байгаа зүйл харагдаагүй. Уг цагаан өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ мөсөн дээр бөгсөө хаяад осол гаргасан юм бол уу гэж би бодсон. Өгсүүр үед ямар ч эгнээ гүйцэж түрүүлэх боломжгүй байсан. Уруудах өгсөх зам хажуу талаараа цастай мөстсөн, мөн бетон шон, хоёр тал мөн цас, мөстэй байсан. ...Миний машинд учирсан гэмтлийг би өөрийн даатгалаар засаж янзлуулахаар болсон. Бэртэж гэмтсэн хүн байхгүй учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би орон нутгийн замд 80-90 км/цагийн хурдтай явдаг. Би ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй хурдалж, шахаж, шахуулсан зүйл болоогүй. ...Сэлэнгэ аймгийн Баянгол сум /Баруунхараа/ өнгөрөөд хэсэг явж байтал цагаан өнгийн сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл замын голд байрлуулсан тусгаарлах бетон хашлага мөргөсөн, осол гаргачихсан зогсож байсан. Тээврийн хэрэгслийн хажууд газар махлаг том биетэй хүн дээшээ харуулаад хэвтүүлчихсэн байсан. Ойр орчимд зөндөө тээврийн хэрэгсэл зогсчихсон, хүмүүс байхаар нь байхаар нь би зогсоогүй чигээрээ явсан. Тэгээд намайг Төв аймгийн Баянчандмань сумын замын цагдаагийн постны цагдаа зогсоогоод “машин тэрэг шахсан уу, Баруунхараад осол гарсан байна” гэж хэлэхээр нь “би сая ослын хажуугаар гараад явлаа, осол болчихсон байсан намайг тэр орчмоор яваад ирсэн” гэж үнэнээ хэлээд явсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас/
- Шинжээч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Зам тээврийн осолд орж ураг амьгүй болсноор эмнэлгийн нөхцөлд *******д хагалгаа хийсний улмаас ураг гаргаж авсан. ...Тухайн ураг 9 сар гаруй хугацаатай байсан. Эх төрөөгүй, ураг амьгүй болж, хийсвэр хагалгаа хийж ургийг авсан тул жирэмслэлт таслагдах буюу хүн гэж үзэхгүй байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 208 дугаар хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатарын чиглэлд өөрийн эзэмшлийн улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сум өнгөрч “хоёр даваа” өгсөх үйлдэл хийхийн өмнө зам тээврийн осол гаргаж хүмүүс гэмтсэн юм. Би даваа өгсөх үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ шарвалт өгч замын голд байрлуулсан тусгаарлах бетон мөргөсөн. Би тухайн үед 90 гаруй км/цагийн хурдтай явж байсан юм. Би болон урд сууж явсан зорчигч хамгаалах бүс зүүсэн байсан. Арын суудалд сууж явсан гурван хүн болон бага насны хүүхэд нар хамгаалах бүс зүүгээгүй байсан. ...хүүхэд тээвэрлэх зориулалтын суудал байгаагүй. Уг хүүхдийг хойд суудалд аав нь тэвэрсэн сууж явсан. Би хүн хэтрүүлсэн гэдгийг мэдэж байсан. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг барагдуулах болно. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 227-228 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 4 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 6-13 дугаар хуудас/
Хохирогч *******гийн урагт буюу цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 64-67 дугаар хуудас/,
Хохирогч *******ийн №190 дугаартай өвчний түүх, холбогдох эмнэлгийн баримтууд/1 дүгээр хх-ийн 115-140 дүгээр хуудас/,
Хохирогч гийн №1423 дугаартай өвчний түүх, холбогдох эмнэлгийн баримтууд/1 дүгээр хх-ийн 143-169 дүгээр хуудас/,
Хохирогч *******ээс гаргаж өгсөн эмнэлгийн баримтууд/1 дүгээр хх-ийн 177- 186 дугаар хуудас/,
Хохирогч *******оос гаргаж өгсөн эмнэлгийн баримтууд/1 дүгээр хх-ийн 194- 204 дүгээр хуудас/,
Хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт/1 дүгээр хх-ийн 206-209 дүгээр хуудас/,
Хохирогч *******ийн ажилладаг "" ХХК-ний тодорхойлолт/2 дугаар хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
Хохирогч *******ын ажилладаг "" ХХК-ний тодорхойлолт/2 дугаар хх-ийн 18 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “" ХХК-ний жолооны сургалтын төвийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 01/06 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
3.1. huyndai sonata NF маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овогтой /рд: / нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.46, 12.3, 11.6, 23.8 гэсэн заалтуудыг зөрчсөн.
3.2. huyndai sonata NF маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овогтой /рд: / нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ” б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх /арын суудлын зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй/”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна /гэрч Х.ын мэдүүлэгт: - Манай машины жолооч урдах машиныг “Зам голлож яваад байхын писда гээд” ууртай хажуугаар нь гүйцэж түрүүлэхээр цас руу гартал 2-3 удаа бөгсөө буюу хойд дугуйгаа хаяад шарваад байсан/”, 11.6 “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, 23.8 "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин. өсөлтөд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO-13216(хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална /Тээврийн хэрэгслийн жолооч *******ы мэдүүлэгт:- Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд зарын дагуу урд суудалд 1 эмэгтэй, хойд суудалд 2 эрэгтэй, 1 жирэмсэн эмэгтэй болон 1 хүүхэд авч явсан/” гэсэн заалтуудыг зөрчсөн.
3.3. huyndai sonata-6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овогтой /рд: / нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.46, 12.3, 11.6, 23.8 гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг гарах шалтгаан болсон байна”. ...гэх дүгнэлт/1дүгээр хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №06 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэгт
1.*******гийн ихэс ховхрол, умайн ургатал, дотуур цус алдалтын шалтгаанаар ураг амьгүй болсон байх боломжтой.
2. 2024 оны 01 сарын 01-ний зам тээврийн ослын улмаас дээрх гэмтлүүд үүсч улмаар ураг амьгүй болсон байх боломжтой”. ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 69-73 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №52 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэгт
1.*******гийн биед гэмтлийн шалтгаант ихсийн ховхрол, цус алдалт, умайн булчингийн ургатал, язрал, цус алдалтын дараах цус багадалт хүнд хэлбэр, хугацаанаас өмнөх эмгэг төрлөг, амьсгүй төрөлт, дутуу нярай Апгар 0 оноо, зөөлөн эдийн гэмтэл. эрүүний доод хэсэг. толгойн оройд шарх. зулгаралт, зүүн хөлийн гуяны дунд хэсэг, өвдөгний үений дотор хэсэг, баруун хөлийн өвдөгний үений дотор хэсэг, зүүн хөлийн шилбэ, баруун гарын шууны гадна хэсэг, зүүн гарын тохойнд цус хуралт, баруун гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”. ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 78-80 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №50 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
1.*******ын биед баруун хөлийн шагайн гадна /латерал/ хавчаар ясны хугарал, баруун шагайн үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 85-86 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №48 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
1.Х.ын биед зүүн атгаалын гандан хэсгийн ташуу мушгирсан хугарал, бүсэлхий L1 нугалмын шахагдсан хугарал, L2 нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал, баруун мөр, баруун зүүн хөлийн өвдөгний үенд цус хуралт гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №51 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
1.*******ийн биед нурууны Th12, L1-р нугалмын шахагдсан хугарал, толгойн оройд хуйханд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэмэлтээр гаргасан №80 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
1.*******ийн биед нурууны Th12, L1-р нугалмын шахагдсан хугарлыг хөлөнцрийн титан шургаар бэхлэх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс болон түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогmонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдuэрэлтээс хамаарна.
5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. 2024 оны 02 сарын 02-ны өдөр гаргасан №51 дугаартай *******ийн биед учирсан гэмтлийн зэргийн дүгнэлт өөрчлөгдөхгүй болно.” ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 134-136 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэмэлтээр гаргасан №81 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
1.*******гийн биед цочмог уушгин зүрхний хам шинжгүй уушгины эмболи, уушгины артерийн баруун зүүн салааны субсегментийн бүлэнт бөглөрөл хүндэвтэр зэрэг, үнхэлцэг хальсанд шингэн хуралт, хугацаанаас өмнөх эмгэг төрлөг, гэмтлийн шалтгаант зүүн тенториумын дээрх хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь 2024 оны 01 сарын 01-ны зам тээврийн ослын үед үүсгэгдсэн гэмтлийн үлдэц /хүндрэл/ байх боломжтой.
3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлийн хүндрэл байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ... гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 170-172 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэмэлтээр гаргасан №94 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэгт
1.*******ийн биед зүүн хөлийн тахилзуурын дээд 1/3 хэсгийн зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. 2024 оны 02 сарын 26-ны өдөр гаргасан №80 дугаартай *******ийн биед учирсан гэмтлийн зэргийн дүгнэлт өөрчлөгдөхгүй болно.
7.Баруун талд эгмийн дунд шугамаар 1-р хавирганы урд ирмэг зөрүү бүхий дефект, зүүн талын talus урд ирмэгт шугаман дефект гэснийг тодруулах шаардлагатай. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно.” ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 187-188 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэмэлтээр гаргасан №95 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
1.*******ын тархины судасны бичлэг, тархины цахилгаан бичлэгт өөрчлөлт илэрсэнгүй.
2. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан №50 дугаартай *******ын биед учирсан гэмтлийн зэрэгт өөрчлөгдөхгүй. ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 199-200 дугаар хуудас/
Хохирогч *******ийн өвчний түүх/1 дүгээр хх-ийн 115-133 дугаар хуудас/
Хохирогч *******гийн өвчний түүх/1 дүгээр хх-ийн 143-186 дугаар хуудас/
Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт/1 дүгээр хх-ийн 203-024 дүгээр хуудас/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт/1 дүгээр хх-ийн 205-206 дугаар хуудас/
Хохирогч *******ийн эмчилгээний болон бусад зардлын баримт/2 дугаар хх-ийн 1-8 дугаар хуудас/
Хохирогч *******гийн эмчилгээний болон бусад зардлын баримт/2 дугаар хх-ийн 10-17 дугаар хуудас/
Хохирлын тооцооны тэмдэглэл/2 хх-ийн 64 дүгээр хуудас/
Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа/1 дүгээр хх-ийн 235 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1 дүгээр хх-ийн 236 дугаар хуудас/
Хохирогч нарын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл/2 дугаар хх-ийн 34-39 дүгээр хуудас/
Хохирогч Х.ын эмчилгээний зардалд шүүгдэгч *******аас 1000000 төгрөгийг нөхөн төлсөн Хаан банкны шилжүүлгийн баримт/2 дугаар хх-ийн 75 дугаар хуудас/зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд улсын дугаартай, Hyundai sonata-NF маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр дугаар багийн нутаг дэвсгэр "Хоёр даваа" гэх газарт, төв засмал замд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.46, 12.3, 11.6, 23.8 дахь заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүнд, зорчигч *******, х.о, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болох нь: ...хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 6-13 дугаар хуудас/, хохирогч *******гийн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/, хохирогч *******ийн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/, хохирогч Х.ын мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас/,хохирогч *******ын мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч О.Саруулын мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч ийн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас/, шинжээч эмч Г.Ган-Эрдэний мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 208 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатарын мэдүүлэг/2 дугаар хх-ийн 52 дугаар хуудас/,хохирогч *******гийн урагт буюу цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 64-67 дугаар хуудас/,хохирогч *******ийн №190 дугаартай өвчний түүх, холбогдох эмнэлгийн баримтууд/1 дүгээр хх-ийн 115-140 дүгээр хуудас/,хохирогч гийн №1423 дугаартай өвчний түүх, холбогдох эмнэлгийн баримтууд/1 дүгээр хх-ийн 143-169 дүгээр хуудас/,хохирогч *******ээс гаргаж өгсөн эмнэлгийн баримтууд/1 дүгээр хх-ийн 177- 186 дугаар хуудас/,хохирогч *******оос гаргаж өгсөн эмнэлгийн баримтууд/1 дүгээр хх-ийн 194- 204 дүгээр хуудас/,хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт/1 дүгээр хх-ийн 206-209 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “" ХХК-ний жолооны сургалтын төвийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 01/06 дугаартай дүгнэлт/1дүгээр хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №06 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 69-73 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №52 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 78-80 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №50 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 85-86 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №48 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №51 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэмэлтээр гаргасан №80 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 134-136 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэмэлтээр гаргасан №81 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 170-172 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэмэлтээр гаргасан №94 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 187-188 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэмэлтээр гаргасан №95 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 199-200 дугаар хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж оролцсон болно.
Шүүгдэгч *******ы гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүч, бүрэн бүтэн байдал, цаг уур, зорчин яваа замын нөхцөлийг зөв тооцоолоогүй, жолооч өөрийн самбаачлах ур чадвар зэргийг үл тооцож, тээврийн хэрэгсэлд зорчин яваа зорчигчийн аюулгүйн даруулга бүсийг нуун далдлан зорчигчийн аюулгүй байдлыг хангалгүйгээр, хөнгөмсгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн ослыг гаргажээ. Шүүгдэгч *******ы гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно”... гэж зааснаар болгоомжгүйгээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт хэрэг болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд улсын дугаартай, Hyundai sonata-NF маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр дугаар багийн нутаг дэвсгэр "Хоёр даваа" гэх газарт, төв засмал замд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.46, 12.3, 11.6, 23.8 дахь заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүнд, зорчигч *******, х.о, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч *******ы Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.46, 12.3, 11.6, 23.8 дахь заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэмт үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед гэмтлийн шалтгаант ихсийн ховхрол, цус алдалт, умайн булчингийн урагдал, язрал, цус алдалтын дараах цус багадалт хүнд хэлбэр, хугацаанаас өмнөх эмгэг төрлөг, амьсгүй төрөлт, дутуу нярай Апгар 0 оноо, зөөлөн эдийн гэмтэл. эрүүний доод хэсэг. толгойн оройд шарх. зулгаралт, зүүн хөлийн гуяны дунд хэсэг, өвдөгний үений дотор хэсэг, баруун хөлийн өвдөгний үений дотор хэсэг, зүүн хөлийн шилбэ, баруун гарын шууны гадна хэсэг, зүүн гарын тохойнд цус хуралт, баруун гарын шуунд зулгаралт гэмтэл учирсныг,
хохирогч *******ийн биед *******ийн биед нурууны Тh12, L1-р нугалмын шахагдсан хугарал, толгойн оройд хуйханд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн гэмтэл учирсныг,
хохирогч Х.ын биед Х.ын биед зүүн атгаалын гандан хэсгийн ташуу мушгирсан хугарал, бүсэлхий L1 нугалмын шахагдсан хугарал, L2 нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал, баруун мөр, баруун зүүн хөлийн өвдөгний үенд цус хуралт гэмтэл учирсныг,
хохирогч *******ын биед баруун хөлийн шагайн гадна [латерал] хавчаар ясны хугарал, баруун шагайн үенд зөөлөн эдийн гэмтэл учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” ...гэж зааснаар хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцож, хохирогч нарын хавтаст хэрэгт өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчлүүлэх болон бусад зардалд гаргаж ирүүлсэн нотлох баримт хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байна./2 дугаар хх-ийн 1-23 дугаар хуудас/, /2 дугаар хх-ийн 24-31 дүгээр хуудас өвчтөний түүх, гэрэл зургийн үзүүлэлт/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогч *******ийн эмчилгээний болон бусад зардалд 2969462 төгрөг,
Хохирогч *******гийн эмчилгээний болон бусад зардалд 2027022 төгрөг,
Хохирогч *******ын эмчилгээний болон бусад зардалд 183950 төгрөг,
Хохирогч Х.ын эмчилгээний болон бусад зардалд 410150 төгрөг тус тус гаргаж олгож, хохирогч Х.ын эмчилгээний зардалд шүүгдэгч о. нь 1000000 төгрөгийг нөхөн төлсөн болно.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” ...гэж зааснаар шүүгдэгч *******ы гэмт үйлдлийн улмаас хохирогч *******, хохирогч ******* нарын сэтгэцэд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцож, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/,-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” ...гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.Энэ хуулийн 40.1 дэх хэсэгт заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” ...гэж, мөн хуулийн 40.2.1.хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх,” ...гэж зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дахь хавсралтад зааснаар хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн 5 дугаар зэрэглэлд, харин хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршиг хүснэгтийн 3 дугаар зэрэглэлд хамаарч байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хэсгийн 2.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. ...2.1.5.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих),…гэж, мөн тушаалын 2.2.Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” ...гэж зааснаар хохирогч *******, хохирогч ******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоохдоо Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалыг баримтлан дүгнэлтийг гаргасан, дүгнэлтийг хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байгаа нь хуульд нийцэж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас:
Хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл шалтаан, гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг зэргийг харгалзан үзэж Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №12 дугаар тогтоолоор 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосны дагуу 660000₮ х 22=14520000 төгрөгийг,
Хохирогч Н.Байаглмаагийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шалтаан, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэнд сэтгэцэд үүссэн хор уршиг зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660000₮ х 149=98340000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс тус тус гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч нарыг эмчлэхэд гарсан эмчилгээний зардал 14977975 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9000000 төгрөг, хохирогч *******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 800000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Учир нь хохирогч *******, ******* нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж нотлох баримтаар ажиллаж байгаа байгууллагын цалингийн тодорхойлолтыг ганц нотлох баримтаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн нь учир дутагдалтай байна. Тиймээс хохирогч нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн лавлагааг хавсаргах, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй.
Гурав.Шүүгдэгч *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”. ... заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс хохирогч Х.ын эмчилгээний зардалд 1000000 төгрөгийг нөхөн төлсөн, sonota-6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн № дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгчид буцаан олгож, № дугаартай жолоочийн эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг дурдаад
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, гурван иргэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өөрчилж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.од шүүгдэгч эмчилгээний зардалд 1000000/нэг сая/ төгрөгийг нөхөн төлсөн гэснийг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ийн аас
- Улаанбаатар хот ************************** тоотод оршин суух, хохирогч овогт гийн /рд:, утас-/-д эмчилгээний болон бусад зардал 2027022/хоёр сая хорих долоон мянга хорих хоёр/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад 98340000/ерэн найман сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг,
- Улаанбаатар хот ************** тоотод оршин суух, хохирогч овогт ын /рд:, утас-/-д эмчилгээний зардал 2969462/хоёр сая есөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад 14520000/арван дөрвөн сая таван зуун хорих мянга/ төгрөгийг,
- Улаанбаатар хот ******************* тоотод оршин суух, хохирогч ******* овогт ын о/рд:, утас-/-д эмчилгээний зардал 410150/дөрвөн зуун арван мянга нэг зуун тавь/ төгрөгийг
- Улаанбаатар хот ************************ тоотод оршин суух, хохирогч ******* овогт гийн /рд:, утас-/-д эмчилгээний зардал 183950/нэг зуун наян гурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт 14977975/арван дөрвөн сая есөн зуун далан долоон мянга есөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9000000/есөн сая/ төгрөгийн, хохирогч *******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8000000/найман сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн sonata-NF загварын 9602 улсын дугаартай тээврийн хэрэгслийн № дугаартай гэрчилгээг буцаан олгосугай.
8.Шүүгдэгч *******ы жолоочийн эрхийн № дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ