| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0093/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/99 |
| Огноо | 2024-08-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******************************** тоотод оршин суух,
Урьд өмнө хоёр удаа ял шийтгүүлж байсан.
*********************************,
************************************** тус тус шийтгэгдсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******/рд:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай, “Тоёота приус-10” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаа цагдаагийн ахмад Н.Бат-Амгалан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан ба 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото приус-10 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* дугаартай хэргээс
Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” тэмдэглэл/хх-ийн 04 дүгээр хуудас/,
Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Согтуурал шалгасан тухай” /Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын 101 тоотод оршин суух хаягтай, 99583935 утасны дугаартай, ******* овогтой *******г 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг 13 минутад Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Алкотесть-6820 багажаар шалгахад 2.32 хувийн согтолттой байсан/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 06-08 дугаар хуудас/,
Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай” тогтоол, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл, /хх-ийн 09 дүгээр хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”, Зөрчлийн хайлтын системийн лавлагаа/хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу Мандал сумын Замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 18 цагийн үед ******* улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ******* нь ганцаараа явж байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт байдалтай тээврийн хэрэгслээ жолоодож байсан. Иймд согтуурал шалгах 6820 багажаар согтуурлыг нь шалгахад 2.32 хувийн согтолтой байсан учир тээврийн хэрэгслийг түр саатуулж, Цагдаагийн хэлтсийн жижүүрт “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” тэмдэглэлийг үйлдэж өгсөн юм. ...******* нь 1 хүнтэй нийлж архи уусан, гэртээ харих гээд явж байна гэж байсан. ...******* нь цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлсэн. Эсэргүүцэл үзүүлсэн зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр хуудас/
Шүүгдэгч ******* Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаа цагдаагийн ахмад Н.Бат-Амгалан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан ба 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото приус-10 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч анх удаа болгоомжгүйгээр тохиолдлын шинжтэй гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдаад
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01/нэг/ жил, 02/хоёр/ сарын хугацаагаар хасаж, 2800/хоёр мянга найман зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000/хоёр сая найман зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2800000 төгрөгийн торгох ялыг 10/арав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ