Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0697

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын хавсралтын 14-ийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С /танхимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны өдрийн А/433 дугаар тушаалаар тус газар зуслангийн зориулалттай газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг гэрчилгээ авсан. Гэтэл хариуцагчийн 2021 оны А/79 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр нь утсаар хэлсэн байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуучин гэрийн хаягт нь ирүүлсэн ба 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн эхнэр нь мэдсэн байдаг.

Уг газрыг нэхэмжлэгч нь зуслангийн зориулалтаар ашигладаг бөгөөд зун болгон зуслангийн зориулалтаар ашигладаг. Байгалын унаган төрхийг алдагдуулахгүй байх талаар гэрээнд заасан байх учир нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн обьект бариагүй.

Мөн газрын төлбөрийг жил бүр бүрэн төлж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчид Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаанд олгогдсон. Газар ашиглах эрхийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар цуцлах үндэслэл бий болсон. Газрын тухай хуулийн 35.3.5-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр цуцалсан байгаа. Мөн ажлын хэсэг гарч тухайн газраа үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар ажиллаад эрүүгийн цагдаагийн албаны 5988 тоот албан бичгээр үйл ажиллагаа явуулсан захиргааны газраас тухайн ажлын хэсэг, ажиллаад эрүүгийн цагдаагийн албаны тоот албан бичгээр үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь нотлогдож байгаа. Мөн хугацаанд нь газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд 0.15 га газрыг зуслангийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын төлбөрийг төлж байсан, зуслангийн зориулалтаар олгосон газарт байшин барилга барихыг хориглосон учир гэр барьж зусдаг байсан, мод бут тарьж зориулалтын дагуу ашигласан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэж тус тус маргажээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16/736 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгчийг 2017-2019 онуудын төлбөр бүрэн төлөгдсөн, 2020 оны 03 дугаар сарын 31-нийн өдрийн байдлаар 528750 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.

Нэхэмжлэгч нь нисгэгч мэргэжилтэй бөгөөд дэлхий нийтэд нүүрлэсэн ковид-19 цар тахлын улмаас дотоодын болон гадаадын нислэг бүрэн зогсож цалин орлогогүй болсны улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас хязгаарлалтыг хийж, улмаар Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын удаа дараагийн шийдвэрээр хэсэгчлэн болон бүрэн хэмжээний хөл хорио тогтоож, дотоодын болон гадаадын нислэгүүд цуцлагдсан болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд нэхэмжлэгчийн хувьд дээрх төлбөрийн үлдэгдлийг хүндэтгэн үзэх шалтгаантай адилтгаж үзэх боломжтой.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь газрын төлбөрийг огт төлөөгүй биш ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж, дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрүүдийн дагуу хөдөлмөр эрхлэх боломжгүй байжээ.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй гэж шүүх үзлээ.

Мөн маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн амьдарч буй газрын баруун талд хил залгаа, уулын налуу хярд байрлаж, урд болон баруун талаараа галаас хамгаалах зурвасаар, хойд талаараа бусдын эзэмшлийн хашаагаар хүрээлэгдсэн, уг газарт хашаа болон байшин барилга баригдаагүй ч мод бут тарьсан, гэрийн буурь байгаа нь шүүхийн үзлэгээр нотлогдож байна.

            Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 5.1-д газар ашиглагч нь төсөлд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шинээр барилга байгууламж барих зэрэг ашиглалтын зориулалтыг өөрчлөх-ийг хориглоно гэжээ.

            Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн, маргаан бүхий газарт мод бут тарьсан, гэр барьж байсан ул мөр болох гэрийн буурь байгаа зэргээс дүгнэхэд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр газар нь эдийн засгийн эргэлтэнд орж, үр өгөөжөө өгч байх ёстой бөгөөд тухайн газрыг нэхэмжлэгчээс өөр иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломж хомс болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.Эын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын хавсралтын 14-ийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ