Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 134

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох

Улсын яллагч С.Энхтуул

Шүүгдэгч О.Чулуунхүү нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Олдохийн Чулуунхүүд холбогдох Эрүүгийн 201725030395 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Мангут гудамж 44 дүгээр байр 206 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Боржигин овгийн Олдохийн Чулуунхүү /РД:ТА89061255/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.Чулуунхүү нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 11 дүгээр гудамж 559 тоотод орших иргэн З.Жавзандуламын байшингийн цонхийг эвдэн орж цахилгаан гар дрилл, гоёлын булан гаргагч, булан гаргагч цахилгаан хөрөө, хий хураагч будаг цацагч багажыг хулгайлж бусдад 490.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч О.Чулуунхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өглөө бичиг баримт хөөцөлдөхөөр гадуур гарсан. Найзтай таарч Баянбүрдийн тэнд пабад суусан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Нэлээн согтсон байсан болохоор айлын хашаа руу орсон. Архинаас болж ийм асуудалд орсон. Архинаас 100 хувь татгалзсан гэв.

Хохирогч З.Жавзандуламын мөрдөн байцаалтанд өгсөн"...2017 оны 02 дугаар сарын 11-ний шөнийн 00 цаг 10 минутын орчимд гэрээсээ гарч 00 орж бие засах санаатай гараад явж байтал манай байшингийн зүүн талд байх жижиг байшингийн цонхоор хүн гарч ирж харагдсан. Тэгэхлээр нь би уг хүн лүү дөхөж очоод хэн бэ гэж асуутал өөдөөс би байна гэж хэлсэн. Би дөхөж очоод харахад танихгүй хүн байсан, би уг хүнийг цонхон дээрээс нь татаад газар унагасан, тэгтэл тэр хүн босоод манай байшингийн хашаа хоёрын завсараар гүйгээд хашаа давах гэж байхад нь дахиад тэр хүнийг хашаан дээрээс татаж унагаасан. Тэгтэл тэр хүн намайг түлхээд хашаа даваад гарчихсан. Тэгээд хашааны ард нэг машин явж байснаа уг газар унасан хүний орчимд зогсохоор нь би наад хүнээ бариад аваарай гэж орилсон. Уг машинаас 3 залуу гарч ирээд уг хүнийг барьж авсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгэхэд манай байшингийн хойд талд хашаан дотор хий хураагч будаг цацагч буюу компрессор, булан гаргаж хөрөөддөг цахилгаан хөрөө хоёрыг гаргаж тавьсан байсан. Уул нь манай байшингийн зүүн талд байдаг жижиг байшин дотор байсан багажнууд байсан. ..гэх мэдүүлэг. /хх-ийн 29-31 дүгээр хуудас/

Гэрч С.Чинзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн...2017 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 01 цаг болж байсан шиг санаж байна, нилээн орой болчихсон байсан. Би ажлаасаа тараад гэртээ харих гэж байтал манай гэрийн ойролцоох дэлгүүрүүд хаачихсан байхаар нь би эргэж 32-н автобусны буудал ороод ТҮЦ-нээс ундаа авчихаад гэртээ ирсэн. Би гудамжиндаа машинаа тавиад хашааны хаалгаа онгойлгоод машин хийх гэж байтал урд талын хашааны эмэгтэй наад хүнээ бариад аваарай гэж орилсон, би эргэж хартал хар өнгийн саравчтай малгайтай, урт савхин куртиктэй хүн байсан. Би тэр хүнийг бариад зогсож байтал урд айлын жирэмсэн эмэгтэй нарийн гудамжаар хашаагаа тойроод гарч ирээд тэр хүнийг надаас авсан. Уул нь би тухайн үед найз нөхөд нь согтуу явж байгаа юм болов уу гэж бодсон чинь тэр эмэгтэй гарч ирээд манай байшинг ухаж, юм хулгайлж байгаад надаас зугтаачихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1091 тоот дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг ¹5, 9-д харуулсан гутлын мөрийг харьцуулах шинжилгээнд ирүлсэн гутлын мөрийн хээний ерөнхий шинжээр харьцуулан шинжлэх боломжтой.

2.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн Зураг ¹9-д харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын улаар дарагдсан байж болон.

3.Одоогоор гутлын мөрийн сан байхгүй тул харьцуулах боломжгүй байна.хх-40, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл хх-4-11, харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл хх-23, хураан авах тогтоол хх-24, эд зүйл хураан авсан тэмдэглэл хх-25-26, эд зүйлийн үнэлгээ хх-27, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хх-28, зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч О.Чулуунхүү нь бусдын орон байранд нэвтрэн эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...хохирогч З.Жавзандуламын...2017 оны 02 дугаар сарын 11-ний шөнийн 00 цаг 10 минутын орчимд гэрээсээ гарч 00 орж бие засах санаатай гараад явж байтал манай байшингийн зүүн талд байх жижиг байшингийн цонхоор хүн гарч ирж харагдсан… тэгэхлээр нь би уг хүн лүү дөхөж очоод хэн бэ гэж асуутал өөдөөс би байна гэж хэлсэн…би дөхөж очоод харахад танихгүй хүн байсан, би уг хүнийг цонхон дээрээс нь татаад газар унагасан, тэгтэл тэр хүн босоод манай байшингийн хашаа хоёрын завсараар гүйгээд хашаа давах гэж байхад нь дахиад тэр хүнийг хашаан дээрээс татаж унагаасан…тэгтэл тэр хүн намайг түлхээд хашаа даваад гарчихсан…тэгээд хашааны ард нэг машин явж байснаа уг газар унасан хүний орчимд зогсохоор нь би наад хүнээ бариад аваарай гэж орилсон…уг машинаас 3 залуу гарч ирээд уг хүнийг барьж авсан…тэгээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн…тэгэхэд манай байшингийн хойд талд хашаан дотор хий хураагч будаг цацагч буюу компрессор, булан гаргаж хөрөөддөг цахилгаан хөрөө хоёрыг гаргаж тавьсан байсан…уул нь манай байшингийн зүүн талд байдаг жижиг байшин дотор байсан багажнууд байсан. ..гэх мэдүүлэг, хх-29-31, гэрч С.Чинзоригийн...2017 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 01 цаг болж байсан шиг санаж байна, нилээн орой болчихсон байсан…би ажлаасаа тараад гэртээ харих гэж байтал манай гэрийн ойролцоох дэлгүүрүүд хаачихсан байхаар нь би эргэж 32-н автобусны буудал ороод ТҮЦ-нээс ундаа авчихаад гэртээ ирсэн…би гудамжиндаа машинаа тавиад хашааны хаалгаа онгойлгоод машин хийх гэж байтал урд талын хашааны эмэгтэй наад хүнээ бариад аваарай гэж орилсон, би эргэж хартал хар өнгийн саравчтай малгайтай, урт савхин куртиктэй хүн байсан…би тэр хүнийг бариад зогсож байтал урд айлын жирэмсэн эмэгтэй нарийн гудамжаар хашаагаа тойроод гарч ирээд тэр хүнийг надаас авсан… уул нь би тухайн үед найз нөхөд нь согтуу явж байгаа юм болов уу гэж бодсон чинь тэр эмэгтэй гарч ирээд манай байшинг ухаж, юм хулгайлж байгаад надаас зугтаачихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг, хх-35-36, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.Чулуунхүүгийн үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч О.Чулуунхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Чулуунхүүг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх  дүгнэв.

 

Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлж дур зоргоороо захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр уг хэргийг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болох нь хохирол төлсөн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Чулуунхүүг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудсаар нотлогдож байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж уг ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

        Хавтаст хэрэгт шүүгдэгч О.Чулуунхүүгийн хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй  тул хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.