Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/303

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

  Улсын яллагч М.Мөнхтайван,

  Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонжаргал,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О,

  Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.Оюунцэцэг/цахимаар/,

  Шүүгдэгч Я.Д,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Я.Дд холбогдох эрүүгийн дугаартай, эрүүгийн 4 хавтаст хэргийг 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Я.Д Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвийн асфальтан зам дээр 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хюндэй Портер-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 24.6 "Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0,4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт /овор ихтэй ачаа таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэснийг тус тус зөрчиж, амь хохирогч О.Бжолоодож явсан “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөсний улмаас зорчигч О.Бэрүүл мэндэд хүнд хохирол учруулж, О.Бамь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Я.Д нь: “...өмнөх шүүх хуралд мэдүүлэг өгсөн..миний буруу буруугаа хүлээж байна.” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонжаргал: “...Би хүүгээ өнгөрснөөс хойш Я.Дтай анх удаа шүүх хурал дээр нэг удаа уулзсан. Тэрний өмнө би өөрөө нэг залгаж ярьсан. Тэгж ярихад миний дүү шүүх, цагдаа нь шийддэг юм байгаа биз гэж хэлсэн. Тийм бардам. Өнөөдөр хүний 16 настай хүүхдийг амийг тасалчхаад ундаа ууна, ташаагаа тулж зогсоно, тэрийг чинь бүгдийг нь гэрчлээд харчихсан улсууд байгаа. Борнуурын ардууд бүгд харчихсан, ангийнх нь хүүхдүүд хүртэл дэлгүүрийн гадаа буландаад хараад зогсож байгаа. Тэгэхэд хэнэг ч үгүй энд шал худлаа юм яриад жүжээд зогсож байна. Өнөөдөр намайг хоёр жил буюу 735 хоног намайг яаж өнгөрүүлж байгаа мэдэж байгаа юм уу. Өнөөдөр миний хүүхэд цүнхээ үүрээд оюутан болоод явж байх ёстой. Миний хүүхэд 10 жилдээ онц сурсан хүүхэд. Тийм ч муу хүүхэд байгаагүй. Тэгэхэд юу гэнээ мөнгө өгөөд алуулна гэж байна. Ийм худлаа жүжиж болохгүй. Миний хүүхэд хуруухан чинээ хүүхэд. Та өөрөө ч гэсэн хоёр хүүхэдтэй. Танай том хүүхэд чинь байгаа. Та хоёр хүүхэдтэй байж ганцхан хүүхэдтэй гэж битгий жүжээд байгаач. Танай хүүхэд чинь Баянчандманы ТМС төгссөн том хүүхэд байдаг, та битгий тэгж бай, тэр ард түмэн бүгд мэдэж байгаа. Тэгэхэд энд ирээд шал худлаа юм яриад зогсож байх юм, та нээрээ арай бишээ. Би танд үхэн үхтлээ гомдоно, миний гомдол барагдахгүй. Шүүхийн шатанд 16.544.205 төгрөг төлчихсөн байсан. Одоо 1.700.000 төгрөгийн замын зардал нэхэмжилж байна.” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О: “...2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би амарч байхад хоёр хүүхэд аваарт орчихлоо гээд дуудлага ирсэн. Тэгээд би дүү рүү яриад гарсан. Замд талийгаачийг өнгөрсөн гэж манай дүү хэлээгүй. Эмнэлгээс ямар ч л байсан манай хүүхдийг аваад түргэний машинаар гарчихлаа гэж хэлсэн. Би тэмээтэй хөшөөний тэндээс авсан. Тэгээд гэмтэл дээр манай хүүхэд ухаангүй ирсэн. Би тэгээд гэмтэл дээр хүүхдээ эмчлүүлээд, олон хүүхэд байсан учраас тусгай өрөөнд гуйж байгаад орсон. Тэгээд 3 өдөр ухаангүй байсан манай хүүхэд шууд босож ирээд ээж агаа яасан бэ гэсэн. Би тухайн үед ах нь өнгөрсөн гэдгийг хэлээгүй. Тархины гавлын ясны хугарал, хэд хэдэн бэртэлтэй байсан болохоор дахиад харвалт өгч магадгүй байсан болохоор хэлээгүй. Тэгэх хугацаанд 2 хоногийн дараа 3 дахь өдөр нь эргэлтийн хаалга дээр хүн ирсэн байна гэсэн. Тэгээд очиход хоёр настай хөгшин ах, эгч хоёр хүмүүс байсан. Тэгээд очсон чинь аваар хийсэн хүний хамааралтай хүмүүс байна гэхээр нь би нартай бол юм ярихгүй, учир нь та нар энэ зүйлийг хийгээгүй, тэр хүнтэй ярина гэсэн. Тэгээд холбоогүй байж байгаад гарахад 1.000.000 төгрөг өрөөний төлбөрийг хийсэн. Тухайн үед тархины нэлээд олон эм тарианууд дандаа гаднаас хийгдэж байсан. Нэг нь нас барчихсан, нэг нь өвчтэй байж байхад бид нар баримт гэж мэдээгүй, хэргийн материалд өгөөгүй, ямар ч боломж байгаагүй. Тэгээд энэ хүний хувьд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна гэж амаараа ярьж байгаа боловч нэг ч удаа Д.Одээр очоод сэтгэлийг нь онгойтол цохиулсан ч юм уу, ингэсэн байсан бол энэ хүн чинь арай өөр байх ёстой. Тэгэхэд ингээд шүүх хурал дээр л ингэж гэм буруутай, би аймар ойлгож байна, ухаарч байна гэж байна. Сая хүртэл ярьж байна сэрээндээ ингэсэн юм гэж ярьж байна. Шүүх дээр наанаа гэм буруугаа хүлээж байгаа боловч цаанаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. н.Бхувьд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас яах аргагүй би Я.Д эгч рүү залгасан чинь яваад ирье гэсэн. Таньдаг хүнээ гуйж байж би хүүхдээ Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгэхэд надтай уулзчихаад надад мөнгө төгрөг байхгүй, би арай гэж хүн амьтнаас мөнгө төгрөг зээлээд ирлээ. Тэгэхэд томографийн 130.000, үзлэгийн 40.000 төгрөг өгсөн. Эмнэлэгт байж байхад 1.000.000 төгрөг өгсөн. Шүүх хурал дээр миний баримтын нэхэмжлэл 4 сая хэдэн зуун мянган төгрөг байсан. Тэгэхэд бүүр хэзээ хойно шүүх хурал дээр үлдэгдэл 2 сая хэдэн зуун мянган төгрөг өгсөн. Нүдэн дээрээ ахыгаа алдчихсан хүүхэд сэтгэлзүйн хувьд ямар байх вэ, тэгэхэд хүүхэд чинь яаж байна гэж нэг ч удаа туслалцаа байхгүй. Д.Охувьд энэ хүнтэй нэг ч удаа холбогдоогүй. Манай гэрийнхэн дээр нэг ч удаагүй очоогүй, би энэ хүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа, шүүх хурал дээр л нэг ийм юм ярьдаг. Би хүүхдээ сахиад 10 хоног хэвтсэн, тэрийг би нэхэмжлээгүй. Эмчилгээний зарим нэгэн юм, шүүх хуралдаанд олон удаа наашаа цаашаа явсан бензин түлшний зардал гээд их юм байгаа. Би одоо яах ёстойгоо ч мэдэхгүй байна.” гэв.

 

Үйл баримтын талаар:  

   Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч Я.Д Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвийн асфальтан зам дээр 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хюндэй Портер-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 24.6 "Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0,4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт /овор ихтэй ачаа таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэснийг тус тус зөрчиж, амь хохирогч О.Бжолоодож явсан “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөсний улмаас зорчигч О.Бэрүүл мэндэд хүнд хохирол учруулж, О.Бамь насыг хохироосон үйл баримт нь дараах:

 

          -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-5 тал/,

-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-14 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-19 тал/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 20 тал/,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О“...Болсон хэргийн талаар би мэдэхгүй байна. Манай хүү О.Бат-Итгэл нь Төв аймгийн Борнуур сумын төв дээр эмээ дээр эмээ н.Дэлгэрийн хамтаар амьдардаг юм. Тэгтэл 2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20:30 цагийн орчим яг одоо цагийг нь сайн санахгүй байна. Манай бэр н.Оюунбилэг над руу утсаар залгаж хүү чинь Борнуур суманд аваарт орсон байна гэж хэлээд би 19 дээрээс явж байгаад хотод бэр эгчтэйгээ уулзаад шууд Борнуур сум руу явсан бөгөөд орой 23 цаг болж байхад шиг санагдаж байна Борнуурын төв ороод шууд эмнэлэг орсон чинь эмнэлэг дээр байхгүй байсан бөгөөд ээжид амьсгалын аппарат залгачихсан байж байсан. Тэгээд эмч нар надад тариа хийгээд хэргийн газарт очсон байгаа. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 тал/,

-Насанд хүрээгүй хохирогч О.Бөгсөн: “Би Борнуур сумын Шар хоолой гэх газрын орчмоос хадан дээрээсээ ах Бат-Итгэлттэй хамт мотоциклтой хөдөлсөн. Мотоциклыг Бат-Итгэлт ах бариад явсан. Ах бид хоёр 800-н блокон хашааны дэргэд эгч Намуундарь, Анхболд нартай уулзаад гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Гавлын яс хагарсан, тархины няцрал, зөөлөн эдийн гэмтэлтэй. Миний толгой хэсэгт маш их гэмтсэн. Эмнэлэгт ухаангүй 3 хоног байсан. Миний хувьд гомдолтой байна. Эмнэлгийн зардлыг гаргуулна. Цаашид миний хувьд яахыг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн өгсөн: “Миний хүүгийн толгой хэсэг маш их гэмтсэн. Гавал ясны гэмтэл, нүүр хэсэгт нь гэмтэлтэй, зүүн хөл нь бас гэмтсэн. Надад баримтаар болон баримтгүй зөндөө зардал гарсан. Энэ бүх хохирлыг гаргуулж авна. Мөн миний хүү гэмтээд би өөрөө ажлаа хийж чадахгүй ажлаа алдаж харсан ажилгүй байх хугацааны зардал, цаашид хүүхдийн маань хичээл сургууль орхигдож эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир энэ бүх хор уршгийг нэхэмжилнэ. Миний хувьд маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 тал/,

-Гэрч Ч.Төгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумаас Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р баг Баянгол гэх газар нутаглаж байгаа Я.Д гэх айлд үхрийн фермер барихаар ирсэн. Тухайн айлд ирээд 14 хоног ажиллаж байна. Фермерээ барьж дуусчхаад 2022 оны 9 дүгээр сарын 13-ний орой 19 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багийн нутаг Баянгол гэх газраас Төв аймгийн Баянчандмань сум орохоор Я.Д, Хүрэлбаатар нарын хамт Я.Дгийн эзэмшлийн 09-87 ТӨА улсын дугаартай, Портер 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй, фермер бариад үлдсэн модоо ачаад хөдөлж 20 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Хурд төв" хүнсний дэлгүүрийн гадаа ирж зогссон. Я.Д Борнуур сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа "Хурд" дэлгүүр орж ус, ундаа авчхаад буцаад машиндаа орж ирээд жолоогоо бариад ухрах үйлдэл хийх үед гэнэт хүчтэй чимээ гарахаар нь буугаад хартал 2 эрэгтэй хүүхэд мотоциклоос унасан байдалтай асфальтан зам дээр ухаангүй хэвтэж байсан. Тухайн 2 хүүхэд тээврийн хэрэгслийн аль хэсгийг ирж мөргөсөн талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд удаагүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46 тал/,

-Гэрч М.Хөгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумаас Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р баг Баянгол гэх газар нутаглаж байгаа Я.Д гэх айлд үхрийн фермер барихаар ирсэн. Тухайн айлд ирээд 20 хоног ажиллаж байна. 2022 оны 9 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багийн нутаг Баянгол гэх газраас Төв аймгийн Баянчандмань сум орохоор Я.Д, Төмөр-Очир нарын хамт Я.Дгийн эзэмшлийн 09-87 ТӨА улсын дугаартай, Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй, фермер бариад үлдсэн модоо ачаад хөдөлж 20 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Хурд төв" хүнсний дэлгүүрийн гадаа ирж зогссон. Жолоо барьж явсан Я.Д машинаас бууж дэлгүүр орж ус ундаа аваад буцаад машиндаа сууж, жолоо бариад ухрах үйлдэл хийх үед гэнэт хүчтэй юм мөргөх чимээ гарахаар нь зогсоод буугаад хартал асфальтан зам дээр 2 эрэгтэй хүүхэд мотоциклоос онхолдсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд сандраад баахан тал тал тийшээ алхаад зогсож байтал удаагүй цагдаа, эмнэлэг ирсэн. Ферм бариад үлдсэн модоо Төв аймгийн Баянчандмань сум оруулахаар ачсан байсан. Тухайн мод тээврийн хэрэгслийн тэвшнээс 50-70 см орчим илүү гарсан. Тухайн илүү гарсан модны үзүүрт анхааруулах тэмдэг болон эд зүйл уяагүй байсан. Я.Д дэлгүүрээс ус ундаа аваад жолоо бариад буцаад төв зам руу орох гээд ухрах үйлдэл хийх үед гэнэт хүчтэй юм мөргөх шиг чимээ гарсан. Буугаад хартал мотоциклтой 2 хүүхэд онхолдсон байсан. Тухайн мотоциклтой хоёр хүүхэд тээврийн хэрэгслийн аль хэсгийг мөргөсөн талаар тодорхой хараагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49 тал/,

-Гэрч Б.Оөгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед манай нөхөр Далантай руу дүү нь залгаад дүүгээ гарсных нь дараа би үхэр саачхаад орж ирээд цаг хартал 20:30 цаг болж байсан. Би сандал дээр суугаад хувцсаа тайлаад байж байтал манай бэр охин Намуундарь уйлаад гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь яасан гэтэл ээжээ 2 дүү осолд орчиж гээд уйлаад ороод ирсэн. Тэгээд тухайн осол болдог газар очтол талийгаач хүү маань газар хэвтэж байсан. Мотоцикл нь талийгаачаас 5 метрийн зайтай байсан. Мотоциклийн урд 50 см урттай бүдүүн нь 5 литрийн битон шиг мод хэвтэж байсан. Цагаан өнгөтэй машиных нь ард талд талийгаач хэвтэж байсан. Мод ачсан машин нь хойшоо машиныхаа чиргүүлээс хойш 2 метр 80-тай мод илүү гаргаад аччихсан байсан. Яг тэр үед миний харахаар 2 хүүхэд замаар чигээрээ урсгалаараа явж байхад тухайн ухарч байгаад төв зам руу бөгсөөрөө замын гол хаагаад орчихсон байхад 2 хүүхэд илүү гарсан модыг нь мөргөж осолдсон байна гэж миний нүдээр харсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 тал/,

-Гэрч Д.Дөгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед харанхуй болохын алдад хамаатны хүүхэд залгаад хөдөө хүргээд өгөөч ээ гэсэн. Тэгэхээр нь би зав муутай байна гээд гараагүй. Ахаа та доошоо 800-ийн ферм гэдэг газар луу ирээд аваад намайг хүргээд өгөөч ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ 20 цаг 20 минутын үед бүрэнхий болсон байх үед цагаан приус 20 маркийн машинтай гарсан. Тэгээд доошоо уруудаад ирж байхад Гал хурд гэдэг дэлгүүрийн гадаа нэг осол болсон байсан. Сумын цагдаа нар ирчихсэн байсан. Осолд орсон мотоциклийг хартал манай нэг дүүгийн хүүхдийн мотоцикль болж таарсан. Тэгээд хартал миний дүү Отгонжаргал, О нарын 2 хүүхэд осолд орсон байсан. Охүүхэд нас барсан байсан. Намайг очиход нэг хүүхдийг эмнэлэг рүү аваад явсан байсан. Нөгөө хүүхэд нь газар дээрээ нас барсан байсан. Намайг очиход мөргөсөн гэсэн мотоцикль нь зам дээр хэвтэж байсан. Мөргөсөн гэсэн цагаан өнгийн портер 2 гэдэг машин нь ачаатай байсан тэвшнээс илүү арагшаа 2м гаран урттай машинаасаа илүү гараад арагшаа гол зам руу орох хэсэг рүү хандаж ухарч зам хаасан байсан. 2 хүүхэд чигээрээ замаар явж байгаад илүү гарсан модыг мөргөж осол гарсан байсан. Тухайн модны илүү гарсан үзүүрийг 2 хүүхэд мөргөөд тухайн илүү гарсан байсан мод нь машинаас 10-аад метр гаран шидэгдсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 тал/,

-Гэрч М.Аөгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би өглөө гэрээсээ гараад сургууль дээр ажилдаа ирсэн. Орой бүрэнхий болж байхад ажлаасаа гараад гэр рүүгээ харих гэж явахад байхад миний явж байсан газраас 50 гаруй метрийн зайтай Гал хурд гэх хүний дэлгүүрийн гадаа цагаан өнгийн ачааны машин дэлгүүрийн урд зогсоолоос гараад шууд арагшаа ухрах гээд хөдөлж байсан. Гэтэл дөнгөж хөдөлтөл араас нь мотоциклтой ирээд тас няс болоод мотоцикл нь 15-20 метрийн зайд шидэгдсэн. Мотоцикль унаж байсан болон ард нь сууж явсан хүүхдүүд мөн шидэгдсэн. Би хүүхэд гэдгийг нь мэдээд урд талд нь байсан хүүхэд рүү гүйж очсон. Тухайн цагаан өнгийн ачааны машинаас 30 гаруй насны эмэгтэй хүн гарч ирээд хойд талд нь байсан хүүхэд рүү очсон. Намайг урд талд байсан хүүхэд дээр очход тухайн хүүхэд ямар ч хөдөлгөөнгүй байсан. Би очоод яаж байна миний хүү гээд хацар дээр нь хүрээд дуудтал зовхио бага зэрэг дээш нь өргөөд нүднийх нь цагаан нь гараад буцаад нүдээ хаачихсан. Тэгээд би дахиад дуудахад амьсгалаа 2-3 удаа өөр лүүгээ татаад тэрнээс хойш ямар ч амьсгаа аваагүй. Тэгээд хажууд байсан хүмүүс цагдаа, түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд миний очсон хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн. Хойд талд байсан хүүхдийг эмч түргэн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд эмнэлэг рүү авч явсан. Тухайн ачааны машин ухраад дөнгөж аажуухан хөдлөөд явж байхад нь араас нь мотоцикль хүчтэй орж ирсэн. Мотоциклийн явж байхын би хараагүй. Надад нэг жижиг тэрэгний гэрэл харагдсан. Би хараагүйг бодоход мотоцикль гэрэлгүй явж байсан байж магадгүй. Мотоцикл гэнэт араас нь ороод ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 тал/,

-Гэрч Б.Нөгсөн: “Би нөхөр Анхболдын хамт Төв аймгийн Борнуур сумын нутаг малын өвс хадаж байсан газраас Бонго-2 маркийн машинд өвс ачаад 17 цагийн орчим сумын төв рүү явсан. Манай нөхөр бид хоёрыг явж байхад манай машины парны ус халаад явахгүй байхаар нь Борнуур сумын 800 гэх газарт машины ус халаад байхаар нь замаас гараад замын хажууд зогсож байхад 19 цаг өнгөрч байхад нөхрийн хамаатан Бат-Итгэл, Билгүүнболд нар мотоциклтой ирээд эмээгийн өвсийг хадаж бухалдаад ирж байна гээд ирсэн. Бид нар дээр ирэхэд Бат-Итгэл мотоцикл жолоодоод ирсэн. Бид нар уулзаж юм ярьж сууж байгаад нээх удалгүй 5 минутын дараа бид нар явахаар болоод би нөхөртэйгөө хамт машинтай явахад Бат-Итгэл, Билгүүнболд нар мотоцикл нь асахгүй үлдээд түрж асаах гэж түрж байсан. Манай нөхөр бид хоёр Борнуур сумын 800-гийн замаар явж байхад Бат-Итгэл, Билгүүнболд нар хажуугаар гүйцэж гараад инээгээд яваад өгсөн. Тэр хоёр нээх хурдтай яваагүй. Манай нөхөр бид хоёр сумын төвийн засмал замаар явж байхад зам дээр осол болсон баахан машины гэрэл ассан байхаар нь би айгаад осол харахгүй гээд гараараа нүдээ тагласан. Бид хоёр Бат-Итгэл, Билгүүнболд нарыг осолд орсон байна гэж бодоогүй. Тэр үед манай нөхөр Анхболд нь надад хандан машинаас буугаад арын машиныг ухарчих гэж хэл хоёулаа өөр замаар явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад шууд хэлэх гэхэд арын машин харагдахгүй байхаар нь машиныхаа урдуур тойроод гарах гэх үед зам дээр өвсний сэрээ харагдахаар нь юу билээ гээд цааш нь харахад цаана нь мотоцикл байхаар нь би нөхөртөө хандан Бат-Итгэл, Билгүүнболд нар юм шиг байна гэж хэлэхэд манай нөхөр Анхболд юу яриад байгаа юм бэ гэж хэлээд машинаасаа бууж ирсэн. Тэр үед би түрүүлээд гүйгээд осол болсон газарт очсон. Миний араас манай нөхөр Анхболд осол болсон газарт ирсэн. Намайг очиход талийгаач Бат-Итгэл газар засмал зам дээр хэвтэж байсан. Билгүүнболд байгаагүй. Тэгэхээр нь би энэ хүүхэдтэй хамт явсан хүү хаана байна вэ гэж 2-3 удаа асуухад тэнд байсан хүмүүс юм хэлээгүй. Тэгсэн тэр үед эмнэлгийн машин аваад явж байсан. Осол болсон газарт цагаан өнгийн Портер маркийн ачааны машин бөгсөөрөө зам руу ухраад орсон. Талийгаач Бат-Итгэл зүүн талаараа хараад газарт хэвтсэн нүүр хэсэг нь машин руу чиглэлтэй харсан байсан. Би тэр машин руу харсан чинь дундаж өндөртэй, дундаж махтай, хар бараан хувцастай эгч тэнд байсан. 1 хүнд хандан би мөргөөгүй, энэ хүүхдүүд өөрсдөө сэрээндээ тээглээд унасан гэж хэлээд зогсож байсан. Тэр эмэгтэйг хэнд хэлснийг нь би мэдэхгүй байна. Ямартай ч тэр эмэгтэй, гашуудсан шинжгүй, би яагаа ч үгүй өөрийгөө өмөөрөөд гараа халаасандаа хийгээд зогсож байсан. Тэгээд талийгаачид хүрэх гэтэл сумын цагдаа нар ойртуулаагүй. Тэгэхээр нь би тэр цагдаа нарт хандан наад хүүхэд чинь үхлээ шүү дээ, амьсгалтай байна уу гэж асуухад тэнд байсан цагдаа нь амьсгалтай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд хандан амьсгалтай байгаа бол эмч энэ тэр дуудаач наад хүүхэд чинь үхлээ шүү дээ гэж хэлэхэд тэр цагдаа нь эмч дуудсан, одоо эмч ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд би тэнд байсан хүний машинд суугаад Борнуур сумын төвд байх хадам ээж Санжаахандыг аваад эргэж осол болсон газарт ирэхэд цагдаа нар манай хадам ээж бид нарт газар дээрээ өнгөрсөн хөдөлгөж болохгүй гэж хэлээд ойртуулаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 тал/,

-Гэрч Б.Оөгсөн: “...Намайг очиход газар зүүн тийш харсан ухаангүй байдалтай толгой хэсгээс нь их хэмжээний цус гарсан байсан. Би хамгийн эхэнд тэр хүүхдийн баруун гарт байсан бээлийг тайлж захын судасны хүчилтөрөгч болон зүрхний цохилт үздэг багажаа баруун гарын долоовор хуруунд хийсэн. Хүчилтөрөгч болон зүрхний цохилт орж ирээгүй. Дараа нь баруун гарын шууны артерийн цохилтыг тэмтэрч үзэхэд цохилт байхгүй байхаар нь чагнуураар зүрхний цохилтыг чагнаж үзэхэд зүрхний цохилт сонсогдоогүй. Дараа нь нүдний эвэрлэгийн реплексийг шалгахад хариу урвал байхгүй байсан. Дараа нь баруун нүдний хүүхэн харааг шалгахад хүүхэн хараа нь өргөссөн байсан. Тэгэхээр нь хамрын амьсгалыг нь шалгахад амьсгалахгүй байхаар нь тэнд байсан хүмүүст хандан энэ хүүхэд нас барсан гэдгийг хэлээд нас барсан хүүхдээс 2-3 алхмын зайд бас нэг хүүхэд байхаар нь тэр хүүхдийг үзэхээр очсон. Намайг үзлэг хийхээр очиход “Гал хурд” дэлгүүрийн эзэн Энхжаргал уг хүүхдийг тэврээд толгойг нь өвөр дээрээ тавьчихсан энэ хүүхэд амьсгалтай байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхдийн мөрөн дээр нь гараараа зөөлөн цохиод нэрээ хэлээрэй гэж хэлэхэд тэр хүүхэд юм хэлэх чадваргүй авиа гаргаж байсан. Тэгэхээр нь би нүдээ нээгээрэй гэж хэлэхэд тэр хүүхэд нүдээ нээж байсан. Тэгээд тэр хүүхдийн зүүн гарын долоовор хуруунд зүрхний цохилт болон захын судасны хүчилтөрөгчийн аппаратыг хийж үзэхэд хүчилтөрөгч болон зүрхний цохилт орж ирсэн. Тэгээд тэр хүүхдийг тэнд байсан жижиг цагаан өнгийн машинаар сумын Эрүүл мэндийн төв рүү яаралтай зөөвөрлөж 21:23 цагт авчирсан. Тэгээд эмнэлэгт хүргээд яаралтай тусламжийн өрөөнд оруулж дахин хүүхдийн биеийг шалгахад гар хөл хугарсан зүйл байхгүй байсан. Тархинд тархи бамбалзан хаван үүссэн байхаар нь эмчилгээ хийж эхэлсэн. Би хүчилтөрөгч өгөөд сувилагчдаа цус тогтоох, өвчин намдаах, шингэн сэлбэх, тархины цусан хангамж сайжруулах, тархины хаван буулгах, бодисын солилцоо сайжруулах, зүрхэнд тэжээл өгөх гэх мэт эмчилгээг хийж эхэлсэн. Би хүүхдэд эмчилгээ хийж байх явцдаа сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Батчулуун руу утсаар яриад хаана явж байгааг  асуухад Баянчандмань суман дээр явж байна гэж хэлэхээр нь та буцаад ир, зам тээврийн осол гарсан нэг хүүхдийг яаралтай эмнэлгийн машинтай тээвэрлэх хэрэгтэй байна гэж хэлээд дуудсан. Тэгсэн удалгүй сумын эмнэлгийн жолооч ирсэн. Тэгээд хүүгийн биеийн байдал нь тогтворжсоны дараа яаралтайгаар 21:30 минутад Улаанбаатар хотын ГССҮТ-рүү хүргэхээр авч явсан. Бид нар Улаанбаатар хотын ГССҮТ-д 22:40 цагт ирсэн. Тэгээд хүүг эмнэлэгт оруулж хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 517 дугаартай шинжээчийн: “1.О.Ббиед зүүн зулай яснаас титэм заадас хүртэл үргэлжилсэн нийлмэл хугарал тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт, зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Зүүн зулай яснаас титэм заадас хүртэл үргэлжилсэн нийлмэл хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн "ХҮНД" зэрэгт, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух зулайн дэлбэнд тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн "ХҮНДЭВТЭР зэрэгт, зөөлөн эдийн цус хуралт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт тус тус хамаарна. 4. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 74-75 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4575 дугаартай шинжээчийн: “1.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Я.Д гэж хаягласан 003038606 хуруу шилний дугаартай цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 76-77 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаартай шинжээчийн: “1.Талийгаач О.Ббиед уушгины артерийн тасралт, дотуур цус алдалт, өвчүү ясны хугарал, уушгины эдийн няцралт, хуйханд цус харвалт, биед зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаачийн цуснаас этилийн спирт илрээгүй байна. 3.Талийгаач О.Бат-Итгэл нь цээжний хавсарсан гэмтлийн улмаас уушгины артерийн тасралт, цээжний хөндийн цус алдалт /1500 гр/, үнхэлцэг хальсны цус, цусан бүлэнгийн улмаас зүрх чихэлдэх хам шинжээр нас баржээ. 4.Талийгаач нь III-р бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 83-86 тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 87-98 тал/,

-“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн: “1.HYUNDAI Porter-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай автомашины жолооч Я.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 24.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт овор ихтэй ачаа >> таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.DAYUN маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч О.Бат-Итгэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), 3.1.б "Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна" мөн дүрмийн 3.4.в "Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.DAYUN маркийн улсын дугааргүй мотоциклийн эзэмшигч Г.Эрдэнэболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6. "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. 5.HYUNDAI Porter-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай автомашины жолооч Я.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 24.6 дахь заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 6.Нэмж тусгах саналгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 103-105/,

-“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06/293 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 108-124 тал/,

-“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-н 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/302 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 130-143 тал/,

-“Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, тогтоол /1-р хх-ийн 144-147

-Иргэний нэхэмжлэгч Н.Оөгсөн: "Улсын дугааргүй мотоциклийг 2022 оны 7 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын О.Алтанзам гэх хүнээс 1 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний эзэмшлийн мотоциклийг манай төрсөн хүү Г.Эрдэнэболд унаж ашигладаг. Тухайн осол болдог өглөө хадам дүүгийн хүү О.Бат-Итгэл хадландаа явах зорилгоор унаж яваад осолд орсон. Тухайн мотоциклд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 221 тал/,

-Шүүгдэгч Я.Дгийн яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. н.Билгүүнболд хүүгийн эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161 тал/ болон шүүгдэгч Я.Дгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Я.Д Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвийн асфальтан зам дээр 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хюндэй Портер-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 24.6 "Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0,4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт /овор ихтэй ачаа таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэснийг тус тус зөрчиж, амь хохирогч О.Бжолоодож явсан “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөсний улмаас зорчигч О.Бэрүүл мэндэд хүнд хохирол учруулж, О.Бамь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Я.Д нь Хюндэй Портер-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, ухрах үйлдэл хийх үедээ амь хохирогч О.Бжолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөсний улмаас зорчигч О.Бэрүүл мэндэд хүнд хохирол учруулж, О.Бамь насыг хохироосон байна.

Шүүгдэгч Я.Дгийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

           Болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр  илэрдэг бөгөөд хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Я.Д нь   замын хөдөлгөөнд оролцохдоо “Хюндэй Портер-2” маркийн 09-87 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ орчин тойрны байдлаа биеэр шалгаж, аюул саад үүсэхгүй байх нөхцөлөө хангаагүйгээс гадна тухайн тээврийн хэрэгсэлд ачаа тээвэрлэхдээ замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнээс хэтрүүлж тээвэрлэсэн ачаандаа зохих тэмдэг тэмдэглэгээ тавиагүйгээс Даюун маркийн мотоциклийг унаж явсан насанд хүрээгүй О.Бамь нас хохирогч, насанд хүрээгүй хохирогч О.Ббиед хүнд хохирол учирсан байна.

              Иймд шүүгдэгч Я.Дг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Мөнхтайван нь: “Шүүгдэгч Я.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалын аль аль тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Я.Д нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Я.Дгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байна. 1.700.000 төгрөгийг гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нь нээлттэй үлдээж, Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Я.Д нийтдээ 3 сар 28 хоног цагдан хоригдсон. Одоо хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авагдсан. Өнөөдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга авах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн зүйлгүй байна. Түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх нь зүйтэй байна.” гэх ялын дүгнэлтийг,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.О: “Я.Дгийн хувьд гэм буруу дээрээ маргахгүй гэж шүүх хуралдаанд оролцож байна. Гэсэн хэдий ч шүүгдэгчийн хэлсэн үг, шүүх хуралдаан дээр гаргаж байгаа харилцаа хандлага, гэм буруу дээрээ гэмшсэн байгаа нь эргэлзээтэй байна. Гэм буруутай эсэх асуудал яригдаж байхад энэ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг буруутай байсан мэтээр дүгнэж ярьж хэлж байгаа нь гэм буруу дээрээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугийн ойлголтоо бүрэн зөв ойлгосон гэдэг нь эргэлзээтэй харагдаж байна. Энэ хэргийн хувьд нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд амь насны наад заалт гарсан. Хүний амь нас хохирсон асуудалд эргэж сэргэх боломжгүй. Тэгэхээр энэ асуудал дээр гарцаагүй байдлын зарчим, гэм буруугийн зарчим буюу Үндсэн хуулийн зарчмуудад тулгуурлах ёстой. Тухайн оногдуулсан заалтад 1-с 5 жилийн хорих ял оногдуулах санкц байгаа. Үйл баримт нь ийм байгаа боловч тэдэн жилийн ял өгнө үү гэж өмгөөлөгчийн хувьд хэлэх боломжгүй. Улсын яллагчийн саналыг шүүх эрх хэмжээндээ харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хор уршиг, хохирол, гэм буруу дээрээ хандаж байгаа хандлага зэргээс харагдаж байна. Гэм буруу дээрээ 100 хувь маргахгүй байгаа нь харагдаж байна ” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс: “Шүүхэд гаргаж байгаа улсын яллагчийн санал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын саналыг сонслоо. Нэгдүгээрт гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрсөн. Үүнийг хүний гадаад үзэмжээс нь харж, үнэнгээсээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг асуудлыг тогтоох боломжгүй. Анхан шатны шүүх хурал болоод гэм буруутайд тооцсон асуудал байгаа. Үүний дараагаар гэм буруугаа хүлээж хохирол мөнгөө төлсөн. Хэрэв үнэхээр тэр шүүх хуралдааны шийдвэр дээр гэм буруугаа хүлээхгүй байсан бол 5 хоногийн завсарлага авч хохирол мөнгөө төлөхгүй асуудал байна. Мөн хуульд зааснаар шүүх гэм буруутайг тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд болохгүй гэсэн ойлголтууд байгаа. Хэдийгээр бидэнд учраагүй ч гэсэн энэ хүн санаагаа хэлж байна. Үнэхээр хүнд байсан. Тэгээд энэ байдлаа илэрхийлээд эцэг эхээ явуулж байна, хохирол мөнгө төлж байна, эмнэлэгт үзүүлж байна. Энэ байдлуудаа хэлээд яваад байгаа. Энэ бол гэм буруугаа хүлээж байгаагийн хэлбэр гэж ойлгож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гарч ирээд бид нартай уулзахгүй яасан юм гэж байна. Энэ зүйл дээр хариу тайлбараа хэлсэн. Би гэм буруугаа 100 хувь хүлээж байгаа, гэхдээ миний сэтгэл эмзэглүүлсэн зүйлүүд байгаа гэдгээ хэлээд байгаа болохоос биш 100 хувь гэм буруугаа хүлээхгүй байгаа асуудал байхгүй байна гэдгийг шүүх бүрэлдэхүүн ойлгож үзээсэй гэж бодож байна. Зам тээврийн осол гэдэг бол тохиолдлын шинжтэй гэмт хэрэг байдаг. Анх удаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг гэдэг бол гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт тооцогддог. Мөн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал үүсээгүй байна гэдгийг прокурор сая дурдсан. Санамсаргүйгээр үйлдэгдсэн, санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн бол өнөөдөр яриад байх юм байхгүй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундаа, мансууруулах бодис огт хэрэглээгүй. Тухайн осол гарахад тэр хүн мотоциклоо өөрөөс өөр хүн хөдөлгөх боломжгүйгээр орхичихсон, зөвшөөрөлгүйгээр энэ хүүхдүүд унаж яваагүй байсан бол энэ осол гарахгүй байх нэг шалтгаан байсан болов уу гэж миний зүгээс харамсаж явж байгаагаа илэрхийлж байна...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Я.Дгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байна.

Энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч, бага насны хүүхдэд хүнд хохирол хор уршиг учирсан бөгөөд цаашид ч хүнд хохирол учирсан насанд хүрээгүй хохирогч О.Бэрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээ, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан үр дагавар, шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн болон насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчдийн гомдол санал, энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилах боломжгүй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зорчих эрхийг хязгаарлах болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байр тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 хугацаагаар хорих ял оногдуулж, цүүгдэгч Я.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт оршуулга, зан үйл болон эмчилгээний зардлыг тодорхой хэмжээгээр төлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзсэн болно.

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох болон оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийн буцаан хэрэглэхгүй талаар тусгасан байх тул шүүгдэгч Я.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахдаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө даган мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт " тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн ба шүүгдэгч Я.Дгийн ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан  тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Я.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч Я.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас “DAYUN” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан О.Бамь нас хохирч, түүний ард зорчиж явсан О.Бэрүүл мэндэд хүнд хохирол учруулж, “DAYUN” маркийн мотоциклд 180.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд амь хохирогч О.Бхууль ёсны төлөөлөгч Д.Онь сэтгэл санааны хохирол 141.625.000 төгрөг, оршуулгын болон бусад зардалд 22.438.921 төгрөг нийт 164.063.291 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О16.544.205 төгрөг төлсөнг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.От 2.948.656 төгрөгийг төлсөнг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Онь замын зардалтай холбоотой 1.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 170.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүлйийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулна.” гэж заасан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн замын зардалд нэхэмжилсэн 170.000 төгрөгийн баримт нь /Бүгд Найрамдах Хятад ард улсын бичигтэй/ албан ёсны орчуулгагүй, шүүх хуралдаанд ирсэн зардал гэх боловч 2023 оны 10 дугаар сарын 28, мөн оны 12 дугаар сарын 5, мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд шүүх хуралдаан хийгдээгүй, хууль ёсны төлөөлөгч  Д.Онь тухайн компанид ямар ажил эрхэлдэг болох ямар журмын дагуу чөлөө зөвшөөрөл авдаг зэрэг сахүүгийн анхан шатны баримт авагдаагүй байна.

Харин Сэтгэцэд учирсан хохирлыг нээлтэй үлдээж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг тус тус баталж гаргасан.

Эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд шүүгдэгч Я.Дгийн холбогдсон гэмт хэрэг нь “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр“ үйлдэгдсэн байх тул Сэтгэцэд учирсан хохиролын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/302 дугаартай “Монгол Улсын иргэн Д.Оийн эзэмшлийн DAYUN маркийн мотоциклийн үнэлгээний тайлангаар “Dayun мотоцикль 180.000 төгрөгийн хохирлын үнэлгээ” гарсан ба иргэний нэхэмжлэгч Н.Оюунбилэгт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар Я.Дгаас гаргуулах хохирол төлбөргүй.

           

            Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “DVD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Я.Дгийн эзэмшлийн “09-87 ТӨА” улсын дугаартай “Hyundai Porter-2” маркийн тээврийн хэрэгсэл, Н.Оэзэмшлийн улсын дугааргүй “Dayun” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож, шүүгдэгч Я.Дгийн эзэмшлийн №дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг холбогдох газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч Я.Дгийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Я.Дг .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл 1, 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл 1, 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О16.544.205 төгрөг төлсөнг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.От 2.948.656 төгрөгийг төлсөнг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Онь замын зардалтай холбоотой 1.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-сэтгэцэд учирсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “DVD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Я.Дгийн эзэмшлийн “09-87 ТӨА” улсын дугаартай “Hyundai Porter-2” маркийн тээврийн хэрэгсэл, Н.Оэзэмшлийн улсын дугааргүй “Dayun” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож, шүүгдэгч Я.Дгийн эзэмшлийн №дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг холбогдох газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгаж, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Дгийн тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч Я.Дгийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож түүний ял эдлэх хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Я.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

        10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА