Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

 

2024 оны 08 сарын 13 өдөр                Дугаар 2024/ШЦТ/102                        Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *********************************** тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******/рд:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Toyota sai” загварын, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсийн Баянгол сум дахь цагдаагийн хэсгийн замын цагдаа цагдаагийн ахмад н.Амарсанаагийн оногдуулсан шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоyотa sai загварын 2030 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн ******* дугаартай хэргээс

 

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын цагдаагийн хэсгийн байранд байж байхад гаднаас гэх нэртэй согтуу залуу орж ирээд манай жижүүрт “манай найз охиныг нэг согтуу залуу аваад явчихлаа, тухайн залуу согтуу тээврийн хэрэгсэл жолоодож яваа, машины дугаар нь ******* улсын дугаартай хар өнгийн “Сай” маркийн тээврийн хэрэгсэлтэй яваа” гэж хэлсэн. Тухайн үед би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж болзошгүй ******* улсын дугаартай хар өнгийн “Сай” маркийн тээврийн хэрэгслийг таарвал зогсоож шалгаарай гэж тухайн оройны эргүүлд хэлж явуулсан. Улмаар төд удалгүй оройны эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид тухайн ******* улсын дугаартай хар өнгийн “Сай” маркийн тээврийн хэрэгслийг олж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын цагдаагийн хэсгийн байранд авч ирсэн. Тухайн үед ******* улсын дугаартай хар өнгийн “Сай” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* гэх залуугаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир согтуурал шалгадаг багажаар шалгах гэсэн боловч шалгуулахаас татгалзаж байсан учир Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн байранд авч ирж эрүүлжүүлэн саатуулах байранд хонуулсан. ...Тухайн ******* гэх залуу согтуурхаж өөр зүйл ярьж согтуурал шалгадаг багаж үлээхээс татгалзсан. Цагдаагийн алба хаагчийн биед халдсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төв аймгийн Сүмбэр сумаас хуурай дүү дүүгийн найз охин нарын хамт оройны 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өөрийн эзэмшлийн тоёото сай загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Улмаар бид хоёр Баянгол суманд байх CU –ээс хоёр ширхэг 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүүр нэртэй пиво аваад тус сумын төв байх гудамжинд машин дотроо бид хоёр CU-ээс авсан пивоны нэг ширхгийг ууж байхад нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед би машинаас бууж бие засчхаад буцаад машинд суухад арын суудал дээр уйлж байсан. Тухайн үед би аас юу болсон талаар асуухад найз залуу намайг зодчихлоо гэж хэлэхээр нь би ыг яагаад найз охиноо зодоод байгаа гэж ыг өмөөрч хэлэхэд надтай маргалдаж хов зөөлөө гэж ыг дахин толгой руу нь гараараа цохиж мөргөхөөр нь би ыг буулгаад ыг аваад явчихсан юм. Улмаар би ыг гэрт хүргэж өгөх гэтэл гэртээ орохгүй ээж аавд хэлээгүй Баруунхараад ирсэн гэж хэлээд байхаар би буцаад ыг хайгаад пиво ууж байсан газраа ирэхэд ахыгаа дуудчихсан ах нь ирчихсэн байсан. Тухайн үед ыг дуудаад машиндаа суулгаад аваад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь дагаад Сондор дэлгүүрийн өмнө очоод нарын сууж явсан машины хаалгыг нээж үзэхэд дотор нь битүү цус болчихсон байсан Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. ...Би тухайн цагдаагийн хэсэг дээр согтуурал шалгадаг багаж үлээсэн зүйл байхгүй. Харин Мандал сумын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэн баривчлах байранд ороход согтуурал шалгадаг багаж үлээсэн. Тухайн үед миний согтуурал 1.53 хувь байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 32 дугаар хуудас/

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл/хх-ийн 05 дугаар хуудас/,

2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, /хх-ийн 08 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Н.Намсрайгийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн илтгэх хуудас/хх-ийн 06 дугаар хуудас/,

            2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-д 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан лавлагаа/хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүгдэгч ******* Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсийн Баянгол сум дахь цагдаагийн хэсгийн замын цагдаа цагдаагийн ахмад н.Амарсанаагийн оногдуулсан шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоyota sai загварын 2030 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч анх удаа болгоомжгүйгээр тохиолдлын шинжтэй гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Өндөрийнхөн овогт *******ын *******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01/нэг/ жил, 02/хоёр/ сарын хугацаагаар хасаж, 2800/хоёр мянга найман зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000/хоёр сая найман зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2800000 төгрөгийн торгох ялыг 10/арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ