| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0104/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/119 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/119
2024 оны 09 сарын 12 өдөр Дугаар 2024/ШЦТ/119 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********************************* тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ******* овогт *******ын *******/рд:*******/.
Монгол Улсын иргэн, ******************************** тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ******* овогт *******ийн *******/рд:/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 50 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир 3 дугаар баг “” амралтын газарт өөрийн төрсөн эгч болох “, нарыг цохиж зодлоо” гэх шалтгаанаар *******тай маргалдаж, цохисны улмаас түүний биед уруулын дотор талд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, цээж, нуруу, баруун гарын бугалга, шуу, хүзүүний ар хэсэгт зулгаралт, толгойн хуйх, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 50 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир 3 дугаар баг “” амралтын газарт тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж цохиж түүний биед хүзүүний зүүн тал, зүүн гарын тохойн үений доод хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы урд дунд хэсэг, гадна доод хэсэг, бугуйн үений урд хэсэг, зүүн гарын бугалганы урд дээд хэсэг, урд дунд хэсэг, ар доод хэсэг, дотор доод хэсэг, шууны гадна дээд хэсэг, дотор хэсэг, гадна дунд хэсэг, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэг, урд доод хэсэг, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …2024 оны 06 сарын 09-ний өдөр найр болж байхад миний төрсөн эгч нар болох , нартай хүргэн ах ******* гэр бүлийн маргаан болж байхад нь би гаднаас орж ирж таарахад ээж маань ******* хоёр эгчийг чинь цохиж зодсон гэж хэлсэн эгч нарын маань үс сэгсийсэн уйлсан газар суусан байдалтай байхаар нь эгч нараа өмөөрөөд хүргэн ахтайгаа зодолдсон. Би зөв бурууг ойлголгүйгээр ахынхаа амьдралд хөндлөнгөөс оролцсон байна. Миний буруу. Ингэж л хэлэхийг хүсэж байгаа юм. Надад өөр юм байхгүй. ...гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …******* би 2024 оны 6 сарын 9-ний өдөр эхнэрийн одонгийн найр болох учраас 6 сарын 8-ны өдөр ажлаасаа чөлөө аваад Баянгол сум руу явсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Шивээ-хүрэн боомт орчмоос. Тэгээд маргааш өглөө нь буюу өглөө үүрээр 4 цагт Улаанбаатар хотод ирээд Улаанбаатар хотоос дүүгийнхээ машиныг гуйгаад төрсөн дүү тай цуг Баянгол сум руу явсан. 7 цаг 30 минутын орчимд Баруунхараад ирээд ирэнгүүтээ аав ээж ямаа бэлдчихсэн байсан. Тэрийг гаргаж янзлаад тэгчхээд эхнэр лүүгээ яриад эхнэр амралтын газар байна гэсэн. Тэгээд очиход урд өдөр нь шөнө 3 цаг хүртэл бэлтгэл ажил хийлээ. Шөнө бэлтгэл ажил хийж байх явцдаа сандал дээрээс унаад бэртэж гэмтчихлээ. ын нуруу нь өвдчихсөн байна мурийчхаад болохгүй байна саяхан хагалгаанд орсон учраас болохгүй байна чи явж гэрт тариа байгаа гялгар ууттай тариа эм байгаа тэрийг аваад ир гэсэн. Тэгээд явж авчраад өгсөн. Манай эхнэр тариа хийсэн. Манай эхнэр өөрөө эмнэлгийн хүн учраас өөрөө тариаг нь хийсэн. Тэгээд эмийг нь бол уусан байх гэж бодож байна. Эмийг нь бол яасныг нь бол мэдэхгүй байна. Тэр нь бол өвчин намдаах эм байсан тариаг нь бол яг ямар нэртэй тариа хийснийг бол мэдэхгүй байна. Тэгээд ерөнхийдөө найрын үйл ажиллагаа нэг цаг орчимд эхэлсэн. Тэгээд маргаан бол орой эхнэрийг шөлтэй хоол хийхгүй яасан юм бэ гэж хэлээд эхнэр уурлаад нүдний шилээ аваад ширээн дээр шидээд орилсон. Тэгээд хэсэг байж байгаад би удаагүй 2 минут орчим болоод байж байгаад эхнэрийгээ уучлаарай миний буруу байна би буруу юм ярьчихлаа гэсэн. Тэгээд эхнэрийгээ тайвшруулаад байж байтал гаднаас орж ирж маргалдсан. Орж ирээд шууд чи яахлаараа эхнэр лүүгээ маргаан үүсгэдэг юм бэ гэдэг байдлаар над руу дайрсан. Тэгээд дайрангуут нь манай эхнэр бас давхар мэдээж өөрийг нь өмөөрөөд хүн орж ирсэн учраас бас тэгсэн байх л даа. Тэгээд л над руу хоёулаа зэрэг дайрсан. Тэгэнгүүт нь би та нар тэгж даврахгүй шүү гээд л тэгээд маргаан үүсээд нүүр лүү самардах гээд маажих гээд дайраад байхаар нь өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгээд тэр 2 газар унасан. Газар унасны дараа хүн аллаа шүү дээ гээд хэлсэн. Тэгээд үхэхгүй яасан юм бэ чи гэж хэлчхээд эргээд гарах гэсэн тэр том гэрийн үүдэн дээр намайг барьж аваад ам руу яг завж орчим 2 удаа цохисон. Тэгээд гэрээс гарангуут хүрч ирээд аас намайг салгаад аваад явсан. Аваад явж байхад *******, гэдгийг гэдэг билүү хэн билээ тэрэнтэй тэрэнтэй цуг хажуу талын хоол хийдэг хоол иддэг саравчны хажууд зогсож байсан. Тэгээд би дагаад явж байсан. араас гүйж ирээд дахиад намайг заамдаж барьж авсан. Тэгээд барьж авсны дараа ******* хажуу талаас гүйж ирээд чи муу яагаад миний эгч нарыг зоддог юм бэ гээд шууд намайг цохиод тэгээд бид хоёр хоёулаа цуг давхралдаад унасан. Давхралдаад унангуут би ыг өөрийнхөө доор хийгээд дарсан. Дээрээс хүмүүс цохиод л байсан. Тэгээд хэдэн хүн цохисныг бол мэдэхгүй байна. Цохиод байсан. Тэгээд гарах гээд байгаа бололтой миний доор л босох гээд байгаа бололтой нь өөрийгөө өөрөө холдох гээд гараа ингээд татсан. Тэгээд татаж байх үед яг миний аманд тус газар гар нь ирсэн учраас би гарыг нь хазаад тэгснээ мах захыг нь тас хазчихвал яах вэ гэж бодоод хазахаа больсон. Тэгээд боссон. Би босох гэсэн боловч миний хөл дээр дарчихсан би өндийж чадаагүй. Тэгээд хэсэг хугацаанд ухаан алдчихсан юм уу яасан юм бэ байж байтал ямар ч байсан намайг аваад тэгээд явъя, машинд сууя гээд би буцаж эргээд зодолдоно гээд тэгсэн чинь юу яриад байгаа юм бэ, таныг наад хүмүүс чинь алах гэж байна шүү дээ гээд тэгээд би буцаад ыг дагаад машинд суугаад явсан. Ийм юм болсон. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр миний эхнэр ын алдарт эхийн 2 дугаар одонгийн найрыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг “” гэх нэртэй хадам дүү *******ийн амралтын газар зохино байгуулагдсан. Уг өдөр 13 цагийн үед баярын үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн үед хамаатан садны 30 гаруй хүн хүрэлцэн ирсэн. Орой 21 цагийн орчим эхнэр бага зэргийн үл ойлголцол гарч 2 минут орчмын дараа уучлалт гуйж эхнэрийг тайвшруулаад эвлэрээд сууж байтал эхнэрийн ихэр гаднаа бүдэрч унаж орж ирээд над руу хандаж “чи яагаад эхнэрээ загнаад хэл амаар доромжлоод” байгаа юм гээд над руу юу ч ойлгоогүй дайрч эхэлсэн. Би түүнд хандаж “та нар тэгж даврахгүй шүү гэж хэлтэл над руу дайрч цамц болон цээж урахаар нь би түүнийг өөрөөсөө холдуулах гээд хоолойны орчимд нь гараараа хүрч түлэхэд газар унасан. Тэгээд эргээд хартал ын нөхөр миний нүүрэн тус газар 2 удаа цохисон. Би муудалцаад яах уу гэж бодоод гэрээс гартал араас гүйж гарч ирээд намайг араас тэврээд автал гадаа зогсож байсан ******* “чи муу яах гээд миний хоёр эгчийг зоддог юм бэ” гэж хэлээд намайг ******* зодоход би газар унасан. Босох үедээ би ын гараас 1 удаа хазсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/
Гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2024 оны 06 дугаар сарын 09-ний 21 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “” амралтын газарт миний эхнэр ыг баз хүргэн ******* хоолойг нь боочихсон толгой руу нь гараараа цохиж байсан. Би *******ыг гэрийн гаднаас гүйж орж ирээд тэвэрч аваад барилцаж аваад гэрийн гадаа гарсан. Тухайн үед миний эхнэрийн дүү ******* хүрч ирээд чи яагаад миний эгч нарыг цохиж байгаа юм бэ? гэж уурлаж *******ын толгой хэсэгт 2 удаа цохисон. Би *******ийг боль гэж хэлээд болиулсан. *******ын хамт шагай тоглодог хүмүүс *******ийг барьж аваад зогсож байхад ******* толгой руу нь гараараа цохисон. Тэгээд би *******ийг салгаад *******ыг цаашаа аваад салгах үед ******* миний гараас хазчихаад ерөөсөө тавихгүй байсан. Би гараа хүчээр татаж авах үед тэнд байсан шагайны хүмүүс *******ийг ******* цохичихлоо гээд *******ыг аваад явсан. Тэгээд би эхнэр тай Баянгол сумын эмнэлэг рүү аваад явж үзүүлэх үедээ замаараа цагдаад гомдол гаргасан. Тэгээд эмнэлэг рүү миний эхнэрийг гэдэг эмэгтэй дүү нь дагуулж ороод удаагүй утсаар таны эхнэр чинь ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд удаагүй эхнэр ыг эмнэлэг рүү ороод үзэхэд орон дээр хэвтсэн дусал залгуулсан эмчилгээ хийлгээд ухаангүй байсан. Тэгээд би эмнэлгээс буцаж гарч ирээд *******ыг олсон уу гэж асуухад цагдаа нар *******ыг олоод цагдаа дээр ирж байсан. Тэгээд *******ыг цагдаа нар Мандал сум руу эрүүлжүүлэхээр аваад явсан. ...Миний эхнэр ыг баз хүргэн ******* толгой, хүзүүнээс багалзуурдсан, хөл гар руу нь цохиж хөх няц болгосон байсан. Өөр хүн бол миний эхнэр ыг цохиж зодсон зүйл байхгүй. ...*******ыг миний эхнэрийн дүү ******* толгой хэсэгт нь 2 удаа гараараа цохисон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар хуудас/
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн эгч Баянгол сумын “” амралтын газарт одонгийн найр хийсэн. Орой 21 цагийн үед караокены заал дотор хүмүүс орилолдоод бужигналдаад явсан. Би морины жүчээнд морь аргамжаад буцаад явж байхад гэр дотор хүмүүс орилолдоод байсан. Намайг дөхөөд очиход миний 2 хүргэн болох *******, Т. нар нь хоорондоо заамдалцаад караокены заалнаас гарч ирж байсан. Би зөрөөд ороход миний 2 ихэр эгч , нар шалан дээр уйлчихсан нь шалан дээр уначихсан үс нь сэгсийсэн сууж байсан. Би тэнд ээж С.Оюунцэцэгээс юу болов оо гэж асуухад ******* 2 эгчийг чинь зодчихлоо Т. ******* хоорондоо заамдалцаад гараад явлаа гэж хэлсэн. Би араас нь *******, Т. хоёр дээр очоод би *******аас чи яагаад миний 2 эгчийг зодож байгаа юм бэ? гэж асуухад чамд хамаагүй пизда минь гэж хэлсэн. Би *******ыг духан дундуур нь баруун гараараа 1-2 удаа цохисон. Харин ******* намайг баруун гараараа миний толгой руу 2-3 удаа цохисон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Гэрч О.Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “” амралтын газар *******ын эхнэр ын одонгийн найрын урилга ирж шагай харвааны 6 хүн төлөөлөл болж очсон. “” амралтын газар орж цай уучхаад машиндаа суух гээд гадаа байж байхад бөөнөөрөө найр болж байсан гэрээсээ маргалдаад пижигнээд орилолдоод бид нарын байгаа газар бүгдээрээ хүрээд ирсэн. Тэгэхэд *******тай гэр бүлийнх нь хүмүүс бүгд маргалдаад зууралдаад байхаар нь бид нар салгасан. *******ыг манай шагай харвааны шууд *******ыг аваад зугтаасан. Нөгөө хүмүүс “” амралтын газар үлдээд би машинаа унаад *******ыг замаасаа той аваад Баянгол суманд хүргэж өгөөд гэртээ харьсан. *******ыг аваад гэрт нь хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 32 дугаар хуудас/,
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол сумын Гонир 3 дугаар баг амралтын газарт миний ихэр төрсөн дүү ын алдарт эхийн 2 дугаар одонгийн найр 14 цагаас эхэлж ах дүү хамаатан садан гэр бүлийнх нь найз нөхөд ирээд сууж байсан. Орой 21 цаг өнгөрч байхад миний дүү ыг ******* цохиж түлхэж унагаасан байхад нь би гэрт орж таараад болиулсан. Тэгэхэд миний ихэр дүү бид хоёрыг цохиж унагаагаад намайг багалзуурдаж боож үсдэж газар унасан байхад өшиглөж зүүн талын хоолой хэсэгт маажиж цохисон. Тэгэхэд миний нөхөр Т. *******ыг гэрээс авч гараад уулзаж байхад миний дүү ******* очиж байсан. Миний дүү ыг нөхөр ******* нь цохиод газар унасан байсан учир дагз хэсэгтээ томбойж хавдсан байна. Тэгээд би дахиж гараад *******тай маргалдаж байхад хүмүүс салгасан. Тэгээд *******ыг шагайны залуучууд, дүү охин Чимгээ нар нь авч явсан. Тэгээд би эмнэлэг явах замдаа цагдаагийн хэсэг дээр орж дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг ороод би ухаан алдаад унасан. Тэгээд би эмчилгээнд орсон байсан. Одоо миний бие эмчилгээ хийлгэсэн учир харьцангуй гайгүй байна. ...******* намайг пизда, гичий, янхан, үхээч гэж хэлсэн. Миний үсдэж унагаагаад толгой руу цохиод багалзуурдаад намайг гар хөлөөс базаж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж тухайн үед миний биед өвдөхгүй зүйл байхгүй байсан. ...Би 2-3 лааз пиво уучихсан дээр нь жоохон ядарсан байсан учир согтолттой байсан боловч болсон үйл явдлыг бүрэн санаж байна. ...Миний хүргэн *******ыг миний үхэр дүү ыг цохисон учир би очоод боль гэж хэлснээс болоод намайг янз бүрээр хэл амаар доромжлоод цохиж зодож эхэлсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ... 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр одонгийн найр болж ах, дүү хамаатан садан найз нөхөд зочид төлөөлөгч нар ирсэн. Орой 21 цагийн үед Баянгол сумын шагайны хүмүүс найран дээр ирээд байж байхад нь миний нөхөр ******* шөлтэй хоол хийхгүй яасан юм бэ? гэж загнасан. Тухайн үед нь би зөндөө юм өөрийнхөө чадах хэмжээгээрээ хэдэн өдөр бэлдээд элбэг дэлбэг сайхан байхад өөрөө огт оролцоогүй байж уурлахаар нь би бас бухимдаад нөхөр ******* руу уурласан. Тэгээд хоорондоо үл ойлголцол үүсээд байж байхад миний ихэр эгч орж ирээд өмөөрөөд нөхөр *******тай маргалдсан. Тухайн үед миний нөхөр ******* миний ихэр эгч ыг хэл амаар доромжлоод хоолойг нь боогоод толгой тархи руу нь цохисон. Тэр үед нь миний ихэр ын нөхөр Т. орж ирээд *******ыг салгаад аваад гарсан. Тухайн үед би гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд миний ихэр эгч эмнэлэгт ухаан алдсан байна гэж тэнд байсан хүнээс сонсоод би шууд эмнэлэг дээр ирэхэд ухаан алдчихсан шокт орсон байдалтай дусал хийлгэж байсан. ...Миний нөхөр ******* ихэр эгч ыг янхан, гичий гэх мэтээр доромжилж хоолойг нь боогоод хөл гараас нь хөх няц болсон байсан. *******ыг зодохоос өмнө ихэр эгч ын биед ил харагдах шарх сорви байгаагүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/
Хохирогч зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол сумын Гонир 3 дугаар баг, амралтын газарт миний ихэр дүү ын одонгийн найр болж байхад дүү нөхөр ******* нар нь гэр ресторан дотор маргалдаж байхад нь би очиж боль гэж хэлэхэд намайг болон миний дүү ыг цуг түлхэж унагаагаад ын дээгүүр харайж гарч ирээд намайг боож үсдэж унагаад багалзуурдаад зүүн талын хоолой хэсэгт маажсан. Тэгэхэд миний нөхөр Т. *******ыг гэрээс авч гараад уулзаж байхад ******* очиж байсан. Миний дүү ыг нөхөр ******* нь цохиод газар унагасан байсан учир дагз хэсэгтээ томбойж хавдсан байна. Тэгээд би дахиж гараад *******тай маргалдаж байхад хүмүүс салгасан.Тэгээд *******ыг шагайны залуучууд дүү охин Чимгээ нар авч явсан. Тэгээд би эмнэлэг рүү яваад замдаа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг ороод ухаан алдаад унасан. Тэгээд би эмчилгээнд орсон байсан. Одоо миний биед өвдөхгүй зүйл гэж алга байна. ...******* намайг гичий янхан пиздаа минь чамайг алчихъя гэж хэл амаар доромжилсон. Харин намайг зодох гээд дайраад зүүн талын хоолой хэсгээр багалзуурдаж маажаад мангасдаад түлхэж унагаагаад гар хөлөөс базаад цохиод өшиглөөд тэгэхэд миний нөхөр Т. *******ыг салгаад аваад гарсан. Тэгээд би гарч *******тай дахиж хэрэлдээд хоорондоо маргалдсан. ...Би яг нүдээрээ *******ыг эхнэр ыг цохиж байхыг нь хараагүй. Харин утсаараа маргалдаж байхыг нь сонсож байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Хохирогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд би нөхөр *******тай маргалдаад байж байхад гаднаас миний ихэр эгч орж ирээд та хоёр битгий маргалдаад бай гэж хэлэхэд нөхөр ******* намайг эхэлж цохиод унагаагаад шууд руу хэл амаар доромжилж дайраад багалзуурдаад цохиж унагаагаад байж байхад хүргэн Т. миний нөхөр *******ыг барьж аваад салгаад гэрээс аваад гарсан. Тэгээд тэрнээс хойш гадаа юу болсон талаар би мэдэхгүй байна. Тухайн үед би нуруу татаад газар унаад босож чадахгүй нэлээд удаан хэвтсэн. Тэгэхэд эмнэлгийн жолооч миний гар утас руу залгаад эмнэлэг дээр ирээд ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод шууд эмнэлэг ороод ирэхэд нь зүрх нь дэлсчихсэн даралт нь ихэссэн дусал хийлгээд хүчил төрөгч залгуулсан хэвтэж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. ...******* намайг хэл амаар доромжилсон зүйл байхгүй.Харин намайг толгой руу нэг удаа унатал цохисон. Одоо миний толгой нуруу маш их өвдөж байна. ...Миний нөхөр ******* миний эгч ыг гичий пиздаа янхан гэж хэл амаар доромжилж үснээс нь зулгааж хоолойг нь боож мангасдаж унагаасан. Гэр хөл рүү нь цохиод одоо бие нь хөх эрээн болсон байна. Одоо бие нь өвдөөд маш их зовуурьтай байна. ...******* өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй согтуу байсан. Өдөр 14 цагаас авхуулаад ууж эхэлсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Э. зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд амралтын газарт одонгийн найр болж байсан учир шагайны холбооны 6 хүн байсан. Тэгэхэд тэнд юунаас болж маргаан үүссэнийг мэдэхгүй гадаа саравчинд утсаар ярьж байхад хүмүүс орилолдоод ирэхээр нь гүйгээд очиход ******* хар пудволктой залуу эд нар хоорондоо зодолдож байсан. Би болон манай шагайны хүмүүс очиж салгасан. Тэгээд би *******ыг аваад амралтын газраас зугтаасан. Тэгэхгүй бол тэр ах дүү нар нь зодож гээд улайраад байсан. Тэд нар дотроо тэр хар пудволктой залуу , нарын төрсөн дүү нь гэсэн тэр залуу *******ыг нүүр хэсэгт нь хоёр удаа гараараа цохисон. Бид хэдийг очоод салгахад хар цамцтай залуу бид нарыг бас зодох гээд дайраад байсан. Бид нар эрүүл байсан тулдаа л учраа олсон. Хэрвээ эрүүл биш согтуу байсан бол зодоон болох байсан байж магадгүй. Тэгээд бид нар *******ыг аваад гэрт нь аав ээж дээр нь хүргэж өгсөн. Өөр зүйл бол болоогүй. ...намайг харж байхад *******ыг хар пудволктой залуу нүүр рүү нь хоёр удаа гараараа цохисон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 33 дугаар хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эгч ын нөхөр *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн өөр нэмж ярих зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 88 дугаар хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ыг цохиж зодоогүй намайг той үл ойлголцол маргаан үүссэн чинь хажуугаас орж ирээд над руу дайраад байхаар нь би хоолой тус газар нь гараараа хүрч цааш түлхээд унагаасан зүйл болсон. Би цохиж зодоогүй. Намайг ******* зодсон би хүн зодоогүй учир цааш мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар хуудас/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 10 дугаар хуудас/
Согтуурсан мансуурсан хүнийг саатуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол/хх-ийн 11-12 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн справка/хх-ийн 42 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн справка, /хх-ийн 50 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 159 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.*******ын биед уруулын дотор талд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, цээж, нуруу, баруун гарын бугалга, шуу, хүзүүний ар хэсэгт зулгаралт, толгойн хуйх, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.ын биед хүзүүний зүүн тал, зүүн гарын тохойн үений доод хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы урд дунд хэсэг, гадна доод хэсэг, бугуйн үений урд хэсэг, зүүн гарын бугалганы урд дээд хэсэг, урд дунд хэсэг, ар доод хэсэг, дотор доод хэсэг, шууны гадна дээд хэсэг, дотор хэсэг, гадна дунд хэсэг, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэг, урд доод хэсэг, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б.Энхзориг нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” амралтын газарт өөрийн төрсөн эгч нар болох , нарыг зодлоо гэх шалтгаанаар хохирогч *******ыг зодож уруулын дотор талд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, цээж, нуруу, баруун гарын бугалга, шуу, хүзүүний ар хэсэгт зулгаралт, толгойн хуйх, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг/хх-ийн 33 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 159 дугаартай дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн справка/хх-ийн 50 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 88 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтаар,
-Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулах “” амралтын газарт эхнэр той маргалдаж улмаар цохиж зодсон үйлдлийг таслан зогсоох гэж шаардлага тавьсан хохирогч тай маргалдаж улмаас толгойн тус газарт гараараа цохиж унагааж хоолойг багалзуурдаж боож үсдэж газар унахад нь өшиглөж хүзүүний зүүн хэсэгт маажиж хүзүүний зүүн тал, зүүн гарын тохойн үений доод хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы урд дунд хэсэг, гадна доод хэсэг, бугуйн үений урд хэсэг, зүүн гарын бугалганы урд дээд хэсэг, урд дунд хэсэг, ар доод хэсэг, дотор доод хэсэг, шууны гадна дээд хэсэг, дотор хэсэг, гадна дунд хэсэг, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэг, урд доод хэсэг, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/, Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн справка/хх-ийн 42 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн холбогдсон гэмт хэргийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Харин шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж, шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг би учруулаагүй, одонгийн найр болох урд өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сандал дээрээс унаж гэмтэл авсан гэж байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид холбогдох хэрэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй учраас шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байгаа боловч шүүгдэгч *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ эхнэр тойгоо хэрэлдэхээ боль, чи миний дүүг зодлоо гэх шалтгаанаар хохирогч ын бие эрх чөлөөнд халдаж зодсон нь хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг болон бусад үйл баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй”....гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”. ...тус тус заасан ба хохирогчийн хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь ...шүүгдэгч *******ыг ...миний толгойн тус газарт гараараа цохиж унагааж хоолойг багалзуурдаж боож үсдэж газар унахад өшиглөж хүзүүний зүүн хэсэгт маажиж цохиж зодсон/хх-ийн 15-16 дугаар хуудас/, ...гэж мэдүүлснийг гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад ... Би тэнд ээж С.Оюунцэцэгээс юу болов оо гэж асуухад ******* 2 эгчийг чинь зодчихлоо Т. ******* хоорондоо заамдалцаад гараад явлаа гэж хэлсэн. ...гэж өгсөн мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад ...Тухайн үед миний нөхөр ******* миний ихэр эгч ыг хэл амаар доромжлоод хоолойг нь боогоод толгой тархи руу нь цохисон. ...би шууд эмнэлэг дээр ирэхэд ухаан алдчихсан шокт орсон байдалтай дусал хийлгэж байсан. ...Миний нөхөр ******* ихэр эгч ыг янхан, гичий гэх мэтээр доромжилж хоолойг нь боогоод хөл гараас нь хөх няц болсон байсан. *******ыг зодохоос өмнө ихэр эгч ын биед ил харагдах шарх сорви байгаагүй. ...гэж өгсөн мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад ...“” амралтын газарт миний эхнэр ыг баз хүргэн ******* хоолойг нь боочихсон толгой руу нь гараараа цохиж байсан. ...гэж өгсөн мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн справка/хх-ийн 42 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр хуудас/зэрэг нотлох баримт болон бусад хэрэгт авагдсан үйл баримтаар хохирогчийн эрх сурвалжаа шууд заасан мэдүүлсэн мэдүүлэг давхар нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” ...гэж зааснаар хохирогч *******ын биед уруулын дотор талд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, цээж, нуруу, баруун гарын бугалга, шуу, хүзүүний ар хэсэгт зулгаралт, толгойн хуйх, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтлийг шүүгдэгч *******ийн гэмт үйлдлийн улмаас санаатай учирсан хор уршигт,
Хохирогч ын биед хүзүүний зүүн тал, зүүн гарын тохойн үений доод хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы урд дунд хэсэг, гадна доод хэсэг, бугуйн үений урд хэсэг, зүүн гарын бугалганы урд дээд хэсэг, урд дунд хэсэг, ар доод хэсэг, дотор доод хэсэг, шууны гадна дээд хэсэг, дотор хэсэг, гадна дунд хэсэг, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэг, урд доод хэсэг, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн гэмтлийг шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад гарсан зардлыг нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гаргаж ирүүлээгүй, энэ тогтоолоор шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
-Шүүгдэгч Б.Энхзориг нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” амралтын газарт өөрийн төрсөн эгч нар болох , нарыг зодлоо гэх шалтгаанаар хохирогч *******ыг зодож уруулын дотор талд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, цээж, нуруу, баруун гарын бугалга, шуу, хүзүүний ар хэсэгт зулгаралт, толгойн хуйх, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулах “” амралтын газарт эхнэр той маргалдаж улмаар цохиж зодсон үйлдлийг таслан зогсоох гэж шаардлага тавьсан хохирогч тай маргалдаж улмаас толгойн тус газарт гараараа цохиж унагааж хоолойг багалзуурдаж боож үсдэж газар унахад нь өшиглөж хүзүүний зүүн хэсэгт маажиж хүзүүний зүүн тал, зүүн гарын тохойн үений доод хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы урд дунд хэсэг, гадна доод хэсэг, бугуйн үений урд хэсэг, зүүн гарын бугалганы урд дээд хэсэг, урд дунд хэсэг, ар доод хэсэг, дотор доод хэсэг, шууны гадна дээд хэсэг, дотор хэсэг, гадна дунд хэсэг, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэг, урд доод хэсэг, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж торгох ялыг оногдуулж, торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нарт торгох ялыг оногдуулахдаа шүүгдэгч нарын олж байгаа цалин орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч *******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450/дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч *******ад оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 03/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ