Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

            Улсын яллагч О.Баасанхүү

            Иргэний хариуцагч С.Мишиг

            Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Б.Мөнх-Эрдэнэ:

            Хохирогч /иргэний нэхэмжлэгч/: Д.Баярмагнай

           Шүүгдэгч М.Батзориг түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид, хэлмэрч И.Болормаа, сонсголгүй дохионы хэлний орчуулагч А.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Батзоригт холбогдох хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлгийн 18 дугаар гудамж 504 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, хэл болон сонсголын бэрхшээлтэй гэх, Энх овогтой Мишигийн Батзориг.РД: НХ87121615,

 

            Холбогдсон хэргийн талаар

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Тэс петролиум" шатахуун түгээх станцын хойд замд 2016 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутын орчим яллагдагч М.Батзориг нь Ниссан ноте маркийн 85-82 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Баясгалан нарыг мөргөж, хохирогч Б.Баясгалангийн амь насыг хохироосон, хохирогч Б.Мөнх-Эрдэний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, энэ дүрмийн 2.5 б,в дэх заалтыг зөрчин зам тээврийн ослын газрыг санаатай орхиж явганаар зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Шүүгдэгч М.Батзориг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гэв. Тухайн хэрэг гардаг өдөр буюу 11 дүгээр сарын 31 өдөр орой 23 цаг өнгөрч байхад ажил тарсан тэгээд хамт ажилдаг Батмөнхтэй цуг гэр рүүгээ явсан. Батмөнхийг Баянбүрдийн буудлын тэнд буулгаад цааш машинтайгаая явж байсан. Тэгтэл 1 дүгээр эгнээнд нэг машин зогсож байхаар нь тэр машиныг гүйцэд түрүүлэх гэтэл гэнэт 2 хүн гараад ирсэн. Тэгээд нэг хүнийг мөргөөд машинаа зогсоосон. Тэгээд цагдаа 30 минутын дараа ирсэн надад хэлмэрчлэх хүн байхгүй учраас хэлмэрчлэх хүн олох санаатай, хэлмэрч ажилдаг байгууллага руу очоод уулзах гэтэл хүн байхгүй байсан. Тэгээд буцаад машин дээрээ очтол миний машин байхгүй байхаар нь Чингэлтэй дүүргийн цагдаа дээр очоод машиныхаа талаар асуутал мэдэхгүй намайг яв гээд байсан. Тэгээд би яах учраа олохгүй гэртээ хариад аавдаа болсон асуудлын талаар хэлсэн. Аав бид хоёр цагдаа дээр очтол маргааш өглөө ир гэхээр нь маргааш нь очиж мэдүүлэг өгсөн гэв.

 

Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Б.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би талийгаачийг огт танихгүй. Би ганцаараа “Дөлгөөн нуур” руу алхаж байтал нэг охин гуйж ирээд хамт дагаж алхаж байгаад 1 дүгээр эгнээнд нэг машин зогссон байхаар  өнгөрөөд гарах гэтэл гэрэл гарч ирээд ийм асуудал болсон. Нэг мэдсэн би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Миний сүүж  яс хугарсан, одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Хохиролд нийт 1.600.000 төгрөг авсан. Шүүгдэгч 3 нялх хүүхэдтэй учраас надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө хөдөө орон нутагт амьдардаг гэв.

 

Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Б.Баярмагнай шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би охиноо алдсандаа маш их гомдож байна. Шүүгдэгч осол хэргийн газраас зугтаагаад явсан байдаг, тухайн үед яаралтай түргэн тусламж дуудсан бол асуудал арай өөрөөр байж болох байсан. Би осол гаргасан машины жолооч солигдсон байх гэж бодож байна. Миний талийгаач охин дээд сургуульд сурдаг байсан төлбөр болон хөдөөнөөс ирж очих зардлаа нэхэмжилж байна. Би оршуулгын зардал гэж 7.000.00 төгрөг авсан. Миний бодлоор 4.500.000 төгрөг дутуу байгаа гэж ойлгож байна. Би маш их гомдолтой байна гэв.   

 

Гэрч Э.Нандинцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Талийгаачтай “Тэнгис” кино театрын үүдэнд уулзаад, Энхманлай, Отгон нартай уулзаад бааранд орсон. Тэгээд бааранд талийгаач бид хоёр пиво уусан. Баарнаас 23 цагийн үед гарсан. Талийгаач эхлээд түрүүлээд явсан, надад 5 шар орох гэж байгаа талаар хэлсэн. Би осол гарсны дараа хэргийн газар дээр очсон. Осол гарахыг хараагүй гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: 2016 оны 11 цүгээр сарын 30 ны өдрийн 21 цагийн орчим би ганцаараа Багшийн дээд сургуулийн орчим нэг кафед хоол идэж 4 лааз пиво ууж, 00 цагийн үед гарч, Баянбүрдийн хороолол 3,4 рүү явдаг автобусны буудлын хойно таксинаас буугаад ертөнцийн зүгээр баруун гар тийш алхаж байгаад урагш зам хөндлөн гарсан. Намайг зам хөндлөн гарах гэж байхад 25 орчим насны нэг эмэгтэй "ахаа утсаар чинь ярьчих уу" гэж хэлсэн. Би утсаа өгөх гэтэл нөгөө хүүхэн цаашаа гүйгээд зам хөндлөн урдаас хойш гарахаар нь би араас нь гарцаар гарч байна гэж бодоод алхсан. Тэгээд би тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд би газар уначихсан, 103-ын эмч намайг үзэж байсан. Тухайн зам гэрэлтүүлэгтэй, гулгаа багатай, хөдөлгөөн сийрэг байсан. Машины дугаарыг хараагүй. Миний биед баруун тохой задарсан, баруун дал цуурсан, баруун сүүж хугарсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. /хх-ийн 23 дугаар хуудас/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баярмагнай мөрдөн байцаалтанд: Би талийгаач Баярмагнайгийн Баясгалангийн эцэг нь юм. Миний охин 1995 оны 4 дүгээр сарын 16 ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. Миний охин зан чанарын хувьд хүнд их тусархуу, нээлттэй хүүхэд байсан. Оршуулгын зардал 9, 511, 276 төгрөгийг нэхэмжилнэ. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэнэ биздээ. /хх-ийн 38 дугаар хуудас/

 

Гэрч Д.Дэлгэрмаагийн мэдүүлгээс: Би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрд цогцолборын 2 давхарт байрлах нийтийн караокед барменаар ажилладаг. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ байхад 21 цагийн орчим 20-22 насны 1 эмэгтэй, 2 залуу орж ирж суугаад 0,75 л-ийн 1 шил соёрхол архи 1 шил, 2 лааз ундаа, 2 цэвэр ус захиалаад суусан...2 залуу зодолдож байснаа гараад зугатаахаар нь би тооцоогоо хий гэж хэлсэн. Хар курткатай эмэгтэй, 1 залуутай зам гарах гээд зогсож байгаад зам хөндлөн алхаад гартал ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хар өнгийн ниссан ноте загварын номерыг хараагүй жижиг тэрэг зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр хурдтай орж ирээд нөгөө эмэгтэй болон эмэгтэйгийн хамт зам гарч явсан залуу 2-ыг мөргөөд нэлээд урт тоормозлоод зогссон. Машины жолоочийн хаалгаар 25-30 орчим насны бор өнгийн курткатай, хар өнгийн өмдтэй хүн бууж ирээд машинд нь мөргүүлж ард нь хэвтэж байсан залуу дээр очоод харчихаад, газар хэвтэж байсан хүүхэн дээр очиж харчихаад зогсохоор нь би, "Хөөе эмнэлэг цагдаа дуудаач" гэж хэлэхэд толгой сэгсрээд юу ч ярихгүй байсан. Ажил руугаа орчихоод гараад ирэхэд жолооч алга болчихсон, цагдаа нар ирчихсэн, хохирогч нарыг түргэн аваад явчихсан байсан. Тэр машин их хурдтай явж байсан. Машины урд талын салхины шил хагарсан, урд копут хонхойж, гупер нь хагарсан байсан. Эхлээд эрэгтэйг баруун талын толиороо, дараа нь эмэгтэйг автомашины урд хэсгээрээ мөргөсөн. Эмэгтэйг мөргөөд тоормозлоод 10 метр орчим зайд гулгаад зогссон. Мөргүүлсэн эмэгтэй урагш 10-15 метр шидэгдсэн, эрэгтэй нь хойшоо 20 орчим метр шидэгдсэн. Жолооч зүгээр зогсож байгаад намайг ажил руу ороод гараад ирэхэд алга болсон байсан. /хх-ийн 52 дугаар хуудас/

 

Би иргэний нэхэмжлэлтэй холбоотой бүх зардлыг төлсөн. Өөр надад ярих зүйл байхгүй гэв.

 

 

Гэрч Ч.Батмөнхийн мэдүүлгээс: 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн орчим Батзоригийн ниссан ноте маркийн 85-82 УБЕ улсын дугаартай автомашинд суугаад 4 дүгээр цахилгаан станцын урдаас 3,4 дүгээр хороолол руу хүргүүлсэн. Би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Би машинаас бууж байхдаа жолоочийн эсрэг талын хаалганы гадна талын босоо хүрээнээс зүүн гараараа барьсан. Тийм учраас миний гарын мөр илэрсэн байна. /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

 

Гэрч Э.Нандинцэцэгийн мэдүүлгээс: 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед найз Б.Баясгалантай Баянбүрдийн тойргийн "Тансаг" караокед уулзсан. Найз залуу Отгонбаяр, найз Энхманлай хоёртой хамт орсон. Бид дөрөв 0,75 литрийн 1 шил архи, 0,5 л-ийн 6 шил сэнгүр пиво уусан. Бид нар үл таних 2 залуутай маргалдсан. 1 залуу нь караокенаас гараад зугатахаар нь араас нь такси барихаар гарсан. Гэтэл миний хойно машин тоормозлох шил хагарах чимээ гарсан. Би тэгээд хартал хар өнгийн ниссан ноте маркийн 85-82 УБЕ улсын дугаартай автомашин зорчих хэсгийн 1,2 дугаар эгнээний голд зогсож байсан. Машины гадуур тойроод очтол Баясгалан дээшээ хараад ямар ч ухаангүй, хөдөлгөөнгүй, толгой нь зүүн тийш чиглэлтэй, хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Талийгаачийг мөргөсөн ниссан ноте маркийн машины жолооч талын хаалганаас хар бараан өнгийн хувцастай 25-30 орчим насны хүн буугаад машиныхаа хажууд зогсож байсан./хх-ийн 56 дугаар хуудас/

Иргэний хариуцагч С.Мишигийн мэдүүлгээс: Ниссан ноте маркийн 85-82 УБЕ улсын дугаартай автомашин миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Уг нь хүү Батзоригт авч өгсөн юм. Батзориг хэлгүй учир татвар үзлэг оношлогоонд ороход би өөрөө явж байя гэж бодоод нэрээ шилжүүлээгүй юм. Уг автомашиныг Батзориг байнга жолооддог. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил руугаа унаж явж байсан. Автомашинд эвдрэл гайгүй болохоор үнэлгээ хийлгээгүй. Хүү Батзоригоос нэхэмжлэх зүйлгүй. Батзориг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, байнгын жолоодох зөвшөөрлийг өгсөн. /хх-ийн 57 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 2199-д: 21 настай, эмэгтэй, Баярмагнай овогтой Баясгалангийн цогцост нас барсан шалтгаан болон шинжээчид тавьсан асуултуудыг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийв. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хүзүүний 1 дүгээр нугалмын их бие гавлын том нүхтэй үелэх хэсгээр бүрэн мултрал, нугасны бүрэн тасрал, бага тархины баруун зүүн тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гол судасны гадаргуу, баруун зүүн уушигны уг, үнхэлцэг хальсны цус хуралт, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, дух уруул, цээжинд зулгаралт, баруун шанаа, цээж баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун тохойд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаач 0/1/ бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 3,6 промилли спиртийн зүйл илэрсэн, энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно. /хх-ийн 65 дугаар хуудас/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹16449 тоот дүгнэлт:

            1.Б.Мөнх-Эрдэнийн биед баруун тохойд шарх, баруун дал, баруун сүүжний дэлбээн их бие дайрсан зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй

/Шинжээч эмч Б.Ариунзул/ хх-76,

 

            Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв шинжээчийн дүгнэлт:

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчиний гудамж  өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 8582 УБЕ улсын дугаартай Ниссан ноте маркийн автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Сандуй овогтой Мишиг эзэмшлийн Ниссан ноте маркийн, хар өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэсэн, 85-82 УБЕ улсын дугаартай, Е11332492 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1205 цагаас 1255 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын  үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлт нь тухай осол хэрэгт нөлөөлөхгүй гэж үзэж байна. хх-91,

 

Замын Цагдаагийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 тоот дүгнэлтэнд:

            1.85-82 УБЕ улсын дугаартай Nissan Note маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан М.Батзориг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог,  нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээг авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2.Явган зорчигч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Баясгалан нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:

            а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            3.Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг болон фото зургийн үзүүлэлтээр 85-82 УБЕ улсын дугаартай Nissan note маркийн тээврийн хэрэгсэл нь тоормосны мөр байхгүй тул тээврийн хэрэгслийн тухайн үед явж байсан хурдыг тодорхойлох боломжгүй гэжээ. Цагдаагийн ахлах дэслэгч С.Пүрвээ хх-96, зам тээврийн осол, хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл хх-2-10, замын цагдаагийн газар зам тээврийн осол, Хэрэг үзлэгээр тогтоосон байдал хх12-13, цогцосны хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл хх-14, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл хх-15, тээврийн хэрэгсэлийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл хх-16-18, тээврийн хэрэгсэлийн лавлагаа хх-19, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хх-62, автомашины техникийн үнэлгээний тайлан хх-64-65, иргэний үнэмлэхний лавлагаа хх-125, ял шалгах хуудас хх-133, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Тэс петролиум" шатахуун түгээх станцын хойд замд 2016 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутын орчим яллагдагч М.Батзориг нь Ниссан ноте маркийн 85-82 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Баясгалан нарыг мөргөж, хохирогч Б.Баясгалангийн амь насыг хохироосон, хохирогч Б.Мөнх-Эрдэний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан,  энэ дүрмийн 2.5 б,в дэх заалтыг зөрчин зам тээврийн ослын газрыг санаатай орхиж явганаар зугатаасан болох нь: гэрч Д.Дэлгэрмаагийн өгсөн…Би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрд цогцолборын 2 давхарт байрлах нийтийн караокед барменаар ажилладаг…2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ байхад 21 цагийн орчим 20-22 насны 1 эмэгтэй, 2 залуу орж ирж суугаад 0,75 л-ийн 1 шил соёрхол архи 1 шил, 2 лааз ундаа, 2 цэвэр ус захиалаад суусан...2 залуу зодолдож байснаа гараад зугатаахаар нь би тооцоогоо хий гэж хэлсэн…хар курткатай эмэгтэй, 1 залуутай зам гарах гээд зогсож байгаад зам хөндлөн алхаад гартал ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хар өнгийн ниссан ноте загварын номерыг хараагүй жижиг тэрэг зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр хурдтай орж ирээд нөгөө эмэгтэй болон эмэгтэйгийн хамт зам гарч явсан залуу 2-ыг мөргөөд нэлээд урт тоормозлоод зогссон… Машины жолоочийн хаалгаар 25-30 орчим насны бор өнгийн курткатай, хар өнгийн өмдтэй хүн бууж ирээд машинд нь мөргүүлж ард нь хэвтэж байсан залуу дээр очоод харчихаад, газар хэвтэж байсан хүүхэн дээр очиж харчихаад зогсохоор нь би, "Хөөе эмнэлэг цагдаа дуудаач" гэж хэлэхэд толгой сэгсрээд юу ч ярихгүй байсан. Ажил руугаа орчихоод гараад ирэхэд жолооч алга болчихсон, цагдаа нар ирчихсэн, хохирогч нарыг түргэн аваад явчихсан байсан. Тэр машин их хурдтай явж байсан. /хх-ийн 52 дугаар хуудас/ Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн…2016 оны 11 цүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн орчим би ганцаараа Багшийн дээд сургуулийн орчим нэг кафед хоол идэж 4 лааз пиво ууж, 00 цагийн үед гарч, Баянбүрдийн хороолол 3,4 рүү явдаг автобусны буудлын хойно таксинаас буугаад ертөнцийн зүгээр баруун гар тийш алхаж байгаад урагш зам хөндлөн гарсан…намайг зам хөндлөн гарах гэж байхад 25 орчим насны нэг эмэгтэй "ахаа утсаар чинь ярьчих уу" гэж хэлсэн…би утсаа өгөх гэтэл нөгөө хүүхэн цаашаа гүйгээд зам хөндлөн урдаас хойш гарахаар нь би араас нь гарцаар гарч байна гэж бодоод алхсан…тэгээд би тэрнээс хойш юу ч санахгүй байна…нэг мэдэхэд би газар уначихсан, 103-ын эмч намайг үзэж байсан…тухайн зам гэрэлтүүлэгтэй, гулгаа багатай, хөдөлгөөн сийрэг байсан. Машины дугаарыг хараагүй…миний биед баруун тохой задарсан, баруун дал цуурсан, баруун сүүж хугарсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. /хх-ийн 23 дугаар хуудас/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баярмагнайгийн өгсөн…би талийгаач Баярмагнайгийн Баясгалангийн эцэг нь юм…миний охин 1995 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн…миний охин зан чанарын хувьд хүнд их тусархуу, нээлттэй хүүхэд байсан…оршуулгын зардал 9 511 276 төгрөгийг нэхэмжилнэ…гомдолтой байна…хуулийн дагуу шийдвэрлэнэ биздээ гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/ бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг тогтоогдож байна.

 

 

Прокуророос шүүгдэгч М.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд М.Батзоригийг хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохирсон, мөн зам тээврийн ослын газрыг явганаар санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Батзориг нь нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслээр зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмын заалтыг зөрчсөн болох нь замын цагдаагийн газраас гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

М.Батзориг дээрхи гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярмагнай хэргийн улмаас оршуулах үйл ажиллагаа буюу  уламжлалт зан үйлтэй холбоотой зардал нийт 7.000.000 төгрөг авсан.

 

Мөн талийгаачийн сургалтын төлбөр хөдөөнөөс ирж очих зардлаа нэхэмжилнэ гэж байх тул уг зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярмагнай маш их гомдолтой байна гэснийг дурьдах нь зүйтэй.

Хохирогч иргэний хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэх зүйлгүй эмчилгээний зардлаа бүрэн авсан гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч М.Батзориг нь хохирогч Б.Мөнх-Эрдэнэд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.      

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримгүй, иргэний хариуцагч С.Мишигийн эзэмшлийн Ниссан ноте маркийн  85-82 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилийг чөлөөлөхөөр  шийдвэрлэв. Мөн иргэний хариуцагч өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь