Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2017/0357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Тахилтын дугаар гудамжны ******* тоот хашааг Ц.Бт, ******* тоот хашааг С.Лд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л , гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд С.Т  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга Ч.М  ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Л.Ц , Ц.Б , М бид ******* 2011 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн -р хороо, тахилтын -*******, -129, -108, -******* тоот хаягт байрлах газрыг эзэмшилдээ авахаар дугаар хорооны газар зохион байгуулагч н.М  зөвшөөрлөөр бид материалаа бүрдүүлэн, зураг хийлгэж, хашаагаа барин, дахин хэмжүүлж, газар төлөвлөлтийн зурагт тэмдэглүүлж, хорооны Засаг дарга С.А уламжлуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад өргөдлөө гаргасан. Уг -*******, -129,-108, -******* тоотууд нь бид дөрвийн хөрөнгөө нийлүүлж, хамтын хөрөнгөөр босгосон дундаа тасалгаагүй, ганц хаалгатай, тус бүр нь 0,7 м.кв нийт 2800 м.кв нэг хашаа юм. Газрын албаны газар зохион байгуулагч иргэнд зааж өгсөн газар дээрээ хашаа бариагүй нөхцөлд гэрчилгээ олгодоггүй журамтай.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2012 өны 04 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар Л.Ц -129, Ц.Б -108 тоот газрыг тус тус эзэмшүүлсэн. Ц.Б, С.Л *******ын газар эзэмших гэрчилгээ гараагүй. Учир нь тухайн үед Газрын албанаас хүсэлт гарахад 1 сарын дараа ирээрэй гэсний дагуу 1 сарын дараа очиход газар зохион байгуулагч н.Б өргөдөл хүлээн авсан баримтан дээр “Баталгаажилтанд орох” гэж бичин гарын үсгээ зурж өгсөн. Тэгээд асуухад 2014 оны дугаар сар хүртэлх хугацаанд гэрчилгээ гаргахгүй байгаа гэж байсан. Ц.Б С.Л *******ын өргөдөл нь хуулийн бүх шаардлагыг хангасан газар эзэмшүүлэхэд бэлэн болсон байсан ч газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргалгүй архивласан байсан

Гэтэл гэнэт 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ц.С  гэдэг хүн уг газрыг 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан гээд манай хашааны цоожийг солин, хашаанд 2 гэр барин суусан байсан. Гэрчилгээг нь харсан чинь тоотод байрлах газрыг худалдсан байсан. Манайх биш -******* тоот гэж хэлэхэд С.Э , С.Т  *******аас энэ газрыг худалдаж авсан гээд 2014 оноос одоог хүртэл манай хашаанд амьдарч бидний эрх ашгийг зөрчиж байна. С.Э энд буулгасан гэж Ц.С  хэлдэг юм. 2014 оноос одоог хүртэл манай хашаанд хууль бусаар амьдруулж байна. С.д захирамжтай огт хамаагүй байрлалаас Ц.Б ын -*******, С.Л гийн -******* тоотод буулгах эрх байхгүй. Бидний хашаа дотроо 4 дугаартай ганцхан хашаа юм

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Л.Н  2008 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн ******* тоот захирамжаар С.Э С.Т*******т , гэх тоот хаягаар газар олгосон байна. С.Т , С.Э  ******* нь газрыг А.Б  2004 оны 8 дугаар сарын 3-нд нэг жилээр авч хугацаа сунгагдаагүй хүчингүй болсон материал дээрээ эзэмших ******* тоот дугаартай гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн -р хороо тахилт , ******* // дугаартай гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн -р хороо тахилт тоотод байрлах газруудыг эзэмшдэг байсан. Сонгинохайрхан дүүрэгт байрлах уг газрыг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатоор батлуулсан, эрх зүйн шаардлага хангахгүй гэрээгээр С.Т*******, С.Э  *******т шилжүүлсэн байна. С.Т , С.Э  ******* нь газар эзэмших хүсэлт гаргахдаа , тоот хаягийг , болгон гараараа засварлан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга агсан Л. Н  гарын үсгийг дууриалган зурж, он сар өдөргүй, нөхөн олгов тэмдэг дарж, газар эзэмших эрхийн гэрчилгээг , тоотод байрлах газарт газрын албаны нэг ч хүний гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр шууд захирамж авсан байдаг юм.

Гэтэл А.Б  нэр шилжүүлж авсан гэх С.Э , С.Т  *******ын газар эзэмших эрхийн ******* тоот гэрчилгээнд заагдсан 3-5 хаяг, ******* тоот гэрчилгээнд заагдсан хаягуудад, мөн тэдний засварласан хаягийн дагуу , тоот хаягуудад байгаа газруудыг өөр айлууд эзэмшиж оршин сууж байна

С.Э  2014 оны дугаар сард хаягтай дугаар хорооны дарга н.Ц  зөвшөөрөл авч ТЦЭХ-ний ашиглалтын гэрээ хийснээ -*******-д ашиглаж бидний бүх газрыг хууль бусаар эзэмшиж байна

Бид зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж бичиг баримтаа бүрдэл болгосны дагуу гэрчилгээ авахад бэлэн болсон газрын эзэмших эрхийг олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ц.Бт -*******, С.Лд -******* тоотод газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ:

“...Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын -*******, -******* тоот хаягтай 1400 метр кв хэмжээ бүхий газруудыг 2011 оноос хойш эзэмшиж ирсэн гэх ба эзэмшил бүхий газруудыг бусдад газар эзэмшүүлэхдээ давхцуулж олгосон гэж тайлбарлажээ

Нэхэмжлэгч *******ын амьдарч байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын -*******, -******* тоот хаягтай гэх 1400 метр хашааны буюу нэгж талбарын , дугаар бүхий газруудыг 2008 онд С.Т  эзэмших, С.Э  нь А.Б  газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлт тус тус гаргаж байжээ.

Хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга нь 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаар захирамжаар газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу С.Т , С.Э  *******т газар эзэмших эрхийг баталгаажуулж, эрхийн гэрчилгээг олгосон нь дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаж байгаа баримтаар нотлогдож байна.

Мөн С.Э  эрх шилжүүлж газар эзэмшүүлсэн шийдвэр нь дүүргийн Засаг даргын 2003 оны дугаар захирамжаар иргэн А  Бүтээгдэхүүн  газар эзэмшүүлснийг үндэслэн гарсан байна

Дээрх иргэдэд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын , Тахилт тоот хаягтай хашааны буюу нэгж талбарын , дугаартай газруудыг эзэмшүүлэх шийдвэр нь хуулийн хүрээнд гарсан бөгөөд дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй байна

Учир нь нэхэмжлэгч М ******* нь 2011 оноос эхлэн маргаан бүхий газрыг хашаалж ашиглаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын -*******, -******* тоот хаягаар газар эзэмших эрх авахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандсан талаараа тодорхой дурдсан байх ба газар эзэмших хүсэлт гаргасан байршилд нь иргэн С.Э С.Т*******т Дүүргийн Засаг даргын 2008 оны ******* дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон учир дээрх иргэдэд Монгол улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар гэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар газар эзэмших эрх олгох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******ын гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ц.Бт -*******, С.Лд -******* тоотод газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Нэхэмжлэгч *******ын амьдарч байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн -р хороо Тахилтын -*******, -******* тоот бүхий 1400 м2 газар нь 2008 оны дугаар сарын 30-ны өдрийн Засаг даргын ******* тоот захирамжаар газар эзэмших эрх баталгаажиж, хүчин төгөлдөр гэрчилгээтэй газар юм

Анх 2004 онд С.Т , А.Б  ******* тус газрыг эзэмших гэрчилгээ авсан бөгөөд 2008 онд А.Б  нь хөдөө шилжиж амьдрах болсон учир С.Э  миний бие газар эзэмших хүсэлт гаргаж шилжүүлэн авсан болно. 2004 оноос гэрчилгээ гарч тус 1400м2 газартаа банзаар хашаа барьж орхисон. 2011 онд бидний эзэмшил газар дээр блокоор хашаа барьсан байсан тул Сонгинохайрхан дүүргийн -р хорооны газрын албаны байцаагч н.М  энэ байдлыг хэлж дагуулж очоод үзүүлэхэд “та ******* санаа зоволтгүй, гэрчилгээ чинь хүчин төгөлдөр” гэж хэлж байсан

2014 онд газраа эзэнтэй байлгах үүднээс Ц.С  гэдэг хүнийг түр хугацаагаар суулгасан болно. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг гарын үсэг, хаяг, тамгыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэрчилгээ гаргуулсан гэх хууль бус ямарч үйл ажиллагаа байхгүй.

Тухайн үед ажиллаж байсан /2011/ Сонгинохайрхан дүүргийн -р хорооны газрын албаны байцаагч *******ын буруутай үйл ажиллагаанаас болж иргэний эрх зөрчигдөж хохирч байна гэж үзэж байна

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны тоот, 2008 оны ******* тоот захирамжаар газар эзэмших гэрчилгээтэй газар буучихаад манай газар гэрчилгээ олгож өгнө үү гээд байгааг ойлгохгүй байна

Нэхэмжлэгч нь өөрөө Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байна” гэж заасныг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С.Т  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ:

“...нэхэмжлэгч *******ын амьдарч байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын -*******, -******* тоот бүхий 1400 м.кв газар нь 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Засаг даргын ******* тоот захирамжаар газар эзэмших эрх баталгаажиж, хүчин төгөлдөр гэрчилгээтэй газар юм.

Анх 2004 онд С.Т  А.Б  ******* тус газрыг эзэмших гэрчилгээ 1 жилийн хугацаатай авч тус 1400 м.кв газар дээр банзаар хашаа барьж орхисон. 2008 онд хаяг өөрчлөгдсөн тул дугаар хорооны Засаг даргаас хаягийн тодорхойлолт кадастрын зураг гаргуулж авсан болно.

2011 онд бидний эзэмшил газар дээр блокоор хашаа барьсан байсан тул Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны газрын албаны байцаагч н.М  энэ байдлыг хэлж дагуулан очоод үзүүлэхэд “та ******* санаа зоволтгүй, гэрчилгээ чинь хүчин төгөлдөр” гэж хэлж байсан. Уг газар дээр ямар хүн хашаа барьсныг байцаагч н.М  мэдээд нэр утасны дугаарыг хэлж өгсөн. 2014 онд н.С  гэдэг хүнийг түр хугацаагаар байлгасан.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “ Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалгүй байна” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч М *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд хандаж “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, М *******т газар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах“ нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Тахилтын дугаар гудамжны ******* тоот хашааг Ц.Б т, ******* тоот хашааг С.Лд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах”-аар  тодруулж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрхи шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч “...М *******ын хүсэлт болгож буй газар нь гуравдагч этгээд С.Э С.Т*******ын газартай давхцаж байгаа тул газар эзэмших эрх олгох боломжгүй...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь ээж Д.Ц*******, дүү Ц.Б , эхнэр С.Л *******ын хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутагт 4 хүний нийт 2800 м2 газарт блокон хашааг өөрсдийн хөрөнгөөр барьснаар 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандаж газар эзэмших хүсэлт гаргасны дагуу хариуцагчаас Д.Ц  -129, Ц.Б  -108 тоотын газруудыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ

Ц.Б аас 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дүүргийн Засаг даргад хандаж “Сонгинохайрхан дүүргийн Тахилтын дугаар гудамжны ******* тоот хашааг гэр бүлийн зориулалтаар авах”-аар хүсэлт гаргахдаа тус дүүргийн дугаар хорооны Засаг даргаар цохолт хийлгэн улмаар газрын кадастрын зураг болон иргэний үнэмлэхний хуулбар, газрын тоо бүртгэлийн хуудас, мөн ”Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Тахилт...байсан ба 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 03 тоот тогтоолоор дугаар хорооны Тахилтын -******* тоот болсон нь үнэн” гэсэн тодорхойлолтыг тус тус хавсарган өгчээ.  

Гэвч уг хүсэлтийн хариуд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас ямар нэгэн хариу өгөөгүй, шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дахин газар эзэмших хүсэлт гаргасныг хариуцагч “...С.Э  давхардсан” гэх шалтгаанаар буцаасан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар бүхий “Газар эзэмших гэрчилгээ нөхөн олгох тухай” захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдэд газар эзэмших гэрчилгээг 2 жилийн хугацаатай нөхөн олгох ажлыг 2003 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн газрын албанд даалгаж...гэрчилгээжүүлсэн тухай бүртгэлийг хороо тус бүрээр *******ийвчлан гаргаж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Газрын албаны даргад даалгажээ.

Гэтэл уг захирамжид хавсралт байхгүй, иргэн А.Б в, С.Т  *******ын нэр түүнд орсон эсэх нь тодорхойгүй байхад уг захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр А.Б  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт Сэтгүүлчдийн гудамжны 3-5 / гэх дугаарыг бүдэгхэн бичсэн/ хаягт байрлах газрыг амины хашааны зориулалтаар 1 жилийн хугацаатай эзэмшүүлэх ******* дугаар бүхий гэрчилгээг, иргэн С.Т  мөн гудамжны / гэж бүдэгхэн бичсэн/ хаягт орших газрыг эзэмшүүлэх ******* дугаар гэрчилгээг тус  тус Дүүргийн Засаг даргаас олгосон, үүнийг үндэслэл болгон Ц.Б ын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг...” ойлгохоор тодорхойлсон, мөн хуулийн 32 дугаар зүйлд зааснаар иргэн...газар хүссэн өргөдөл гаргахдаа мөн хуулийн 32.2.1-32.2.3-д заасан бусад шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлж хавсаргаагүй, өргөдөл хүсэлт гаргаагүй байхад А.Б , С.Т  *******т дээрхи гэрчилгээнүүдийг олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан “газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам”-тай нийцээгүй байжээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дугаар захирамжийн дагуу гэрчилгээг “нөхөн олгож” бичсэн нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх үүсэх үндэслэл болохгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгох асуудал яригдахаас бус газар эзэмших эрх шинээр үүсэхэд гэрчилгээг нөхөн олгох зохицуулалт байх боломжгүй тул иргэн А.Б , С.Т  *******т газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал С.Т  нь тус дүүргийн Тахилтын тоот газрыг өмчлөх хүсэлт гаргасан,  дүүргийн Засаг даргын дугаар захирамжийг үндэслэн нөхөж олгосон гэх 2004 оны ******* дугаар гэрчилгээнд С.Т*******ид Тахилтын сэтгүүлчдийн тоот гэж бичсэн зэргээс үзвэл гуравдагч этгээд С.Т  нь нэхэмжлэгчийн хүсэлт болгосон газраас өөр хаягт газар эзэмших хүсэлт гаргаж байсан нь тогтоогдож байна. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт болох Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар бүхий “Хороодын талаар авах арга хэмжээний тухай” тогтоол болон нэхэмжлэгч Ц.Баас 2012 онд газар хүсэх өргөдөлд хавсаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоос үзвэл 1 дүгээр хороо нь Тахилтын дугаар хороо болж өөрчлөгдсөн, түүнээс хойш хорооны гудамж, хил хязгаарт ямар нэгэн өөрчлөлт орсон талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гараагүйгээс үзвэл 2012 онд өөрчлөлт орсон гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. 

 Ийнхүү А.Б*******ид газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй байхад А.Б******* болон С.Э ******* газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж улмаар 2008 оны дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандан “... дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа Тахилт сэтгүүлчдийн гудамж /1-5 гэсэн тоон дээр давхарлаж бичсэн/ тоот газрыг өмчлөх хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг тус дүүргийн Газрын албаны “ газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөл хүлээн авсан тодорхойлолт”-д  Тахилтын тоот хашааны газар эзэмших эрхийг А.Б*******оос С.ид шилжүүлэхийг хүссэнийг 2008 оны дугаар сарын 12-ны өдрөөр огноолон хүлээж авсан гэж тэмдэглэсэн, А.Б******* С.Э *******ын хооронд 2008 оны дугаар сарын 11-ний өдөр хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд шилжүүлэх газрын хаягийг зөвхөн “Тахилт сэтгүүлчдийн гудамж” гэж тус тус зөрүүтэй бичсэн байхад хариуцагч 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар бүхий “Иргэний амины хашааны газар эзэмших эрх олгох, амины хашааны газар эзэмших эрхийг шилжүүлэх, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтаар А.Б*******оос С.ид дугаар хороо Тахилт тоот хаягт байрлах газрыг эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлснийг баталгаажуулсан байна.

Үүнээс үзвэл С.Э нь А.Б  ямар хаягт байрлах газрын эзэмших эрхийг шилжүүлэн авч байгаа болон А.Б*******ид хууль ёсны дагуу эзэмшил үүссэн эсэх нь тогтоогдохгүй байхад нэхэмжлэгч Ц.Баас 2012 онд гаргасан Тахилтын дугаар гудамжны ******* тоот хашааг эзэмших хүсэлтийг С.Э  эзэмшил газартай давхацсан гэх үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б ын газар эзэмших хүсэлтдээ хавсаргасан Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоос үзвэл түүний хүсэлт болгож буй Тахилтын -******* тоот хаягт байрлах газар нь иргэн С.ийн эзэмшиж буй Тахилтын тоот хаягт байрлах газартай давхцал үүсгэхээргүй байна гэж шүүх дүгнэв.

Дээр дурдсанаас үзвэл гуравдагч этгээдүүдэд олгогдсон гэх газар эзэмших эрх нь дугаар захирамжийн дагуу гэх боловч захирамжид нэр нь заагдаагүй, эзэмшихийг хүсч буй газрын хаяг нь тодорхойгүй, газар хүссэн өргөдөл хүсэлтгүй, хуульд заасан холбогдох баримтуудыг хавсаргаагүй, эрх бүхий этгээдээр цохолт хийгдээгүйгээр өөрөөр хэлбэл тогтоосон журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй атлаа гуравдагч этгээдэд шилжүүлсэн байхад нэхэмжлэгч Ц.Бын хүсэлт болгосон Тахилтын -******* тоот газартай давхацсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь өргөдөл хүсэлтээ зохих журмын дагуу гаргасан, хүсэлтдээ газрын кадастрын зургийг хавсаргаж өгсөөр байхад түүний өгсөн кадастрын зурагтай гуравдагч этгээдүүдийн кадастрын зургийг давхцуулан оруулсан нь хариуцагчийн буруутай үйлдэл болохыг тэмдэглэв. 

Нэхэмжлэгч С.Л гийн тухайд 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандаж газар эзэмших хүсэлт гаргасан нь тогтоогдохгүй байхын дээр “тухайн үед өөрийн хүү Б.А*******ын нэр дээр өргөдөл гаргасныг хариуцагч буцаасан...” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл нэхэмжлэгч С.Л гийн 2012 онд гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч С.Л нь шинэчилж 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан Тахилтын -******* тоот хаягт газар хүссэн өргөдөл гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад хариуцагчаас түүний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан, С.Л гийн хүсэлт болгосон Тахилтын дугаар гудамжны ******* тоот хашаанд одоогоор эзэмшил үүсээгүй, хүсэлтийг шийдвэрлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй тул С.Лгийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.3, 10.3.13 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.    Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32, 33 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц с Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ц.Б т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ц.Б т Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Тахилтын дугаар гудамжны ******* тоот хашааны газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” шаардлагыг хангаж,  “С.Л д газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Тахилтын дугаар гудамжны ******* тоот хашааг С.Л д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б т олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д