Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/118

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр                 Дугаар 2024/ШЦТ/118                    Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *************************** тоотод оршин суудаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******/рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2024  оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Өлөнтийн ам гэх газарт  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт архины шилээр цохиж түүний зулайд шарх, зулайн хуйх зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи зүүн гуя шилбэнд цус хуралт баруун хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би шүүхийн шатанд дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс

 

Хохирогч *******э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тын хамт байж байхад *******гийн гэрт очьё гэж хэлээд хамт *******гийн гэрт 10 цаг өнгөрч байхад орсон. Бид гурав хамт сууж байх хугацаанд ******* *******тай ярьж байгаад уулзахаар боллоо гээд хэсэг хугацааны дараа ******* ирсэн. Бид дөрөв хамт хойшоо Өлөнтийн ам гэх газарт голын эрэг дээр суусан. Дэлгүүрээс 0,5 литрийн Хараа архи 1 ширхэг 0,75 литрийн Хараа архи 1 ширхэгийг тус тус авсан байсан. Бид нар хамт сууж байхдаа 0,5 литрийн Хараа архиа ууж дуусгаад хогны уутанд хийсэн. Энэ үед гар утсаа олохгүй байна гээд босож явсан. Би ******* т нарын хамт сууж үлдээд *******тай юм ярьж байтал ******* намайг т чамтай суулаа юу чамайг тоохгүйшдээ гэж хэлсэн. Тэгхээр нь сууж ч магадгүй шүү дээ гэж хэлээд инээтэл ******* уурлаад т чинь манай ын найз чи зүгээр байхад зүгээр байгаарай гэж хэлээд урд байсан 0,75 литрийн хараа архины шилийг баруун гараараа авч миний толгойг цохисон. Цохих үед архины шил хагарч архи, архины шилний хэлтэрхий унасан.Тэгтэл би юу ч дуугарч чадалгүй толгойгоо дараад байж байтал миний толгойноос цус гарсан. Тэгтэл хажууд сууж байсан т пудволкоо тайлаад миний толгойг дарж өгсөн. Тэгээд би харьмаар байна гэж хэлээд би Баянхангайн 170 тоот гэртээ *******гийн хамт бууж үлдээд ******* т нар явсан. ...2024  оны 06 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад ******* мэдэгдэж дуудсан юм шиг байсан. Бид нарыг хараагийн төв орж ирээд Баянхангайн гудамж Амака дэлгүүрийн орчим байхад цагдаа ирж юу болсон талаар асуусан. Миний толгой өвдөөд цус гараад байсан болохоор би харимаар байна гэж хэлсэн. Тэгээд гэр рүүгээ иыг авч явсан. ******* л тухайн үед цагдаа нартай уулзаад байсан. Тэгж байгаад цагдаа нар тыг авч явсан. Тэгээд манай гэрт байхад ******* найзыгаа уучлаарай би санаандгүй цохичихсон юм гэж хэлээд нэг том пиво аваад хувааж уусан. Уугаад сууж байтал ******* утсаар яриад надад эгч залгаад байна хоёулаа хамт Старс баар руу очьё гэж хэлэхээр нь би хамт Старс баар руу очсон.  . ...гэх мэдүүлэг/хх-ийн 11-12, 50 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би а/ч ийн хамтаар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас 19 цаг хүртэл өдрийн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд оройн 19 цагийн орчим Баянхангайн гудамжид бусдад зодуулж гэмтсэн хүн байна гэх дуудлагын дагуу очиход Амака хүнсний дэлгүүрийн орчим хоёр эрэгтэй хоёр эмэгтэй нийдөрвөн согтуу хүн зогсож байсан. Тэгээд очоод юу болсон талаар асуухад толгой нь хагарсан эмэгтэй *******э, энэ эрэгтэй цохичихсон юм гэж хэлээд т руу  заасан. Тэгтэл ******* гэх эмэгтэй яи юу яриад байгаа юм бэ мөнгө авна гэж тохирчихоод хүн эрүүлжүүлэхэд оруулах гээд байгаа юм уу гэж хэлсэн.Тэгээд би а/ч ийн хамтаар т гэх залууг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 53 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Мандал суманд 2024 оны 06 дугаар сарын 20-ны орой ирээд Старс бааранд найз ын хамт ирээд суусан. Орой  *******э  ******* гэх хоёр согтуу эмэгтэй дуудсан бололтой  ирээд хамт суусан. Нэг эмэгтэйн толгой нь хагарсан байдалтай явж байсан. Тэгээд тэр хоёр эмэгтэйг  ирээд ширээнд суухад нь   чи яачихсан юм бэ гэж гэмтсэн байсан эмэгтэйгээс асуухад хамт орж ирсэн ******* гэх эмэгтэй нь Би цохичихсон юм аа гэрээр  нь орж толгой тархийг нь угаачихаад  ирлээ гэсэн утагтай пм ярьж байгаад ******* бид гурав нойл ороод дахиж юу болсон талаар асуухад ******* гэх эмэгтэй би толгой руу нь шаачихсан юм гээд дээрхтэй адил зүйл яриад байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 56 дугаар хуудас/

Гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...*******тай холбогдож  би старс бааранд байна хүрээд ирээч гэхэд ******* *******ий хамт Старс бааранд ирсэн. Ирэх үедээ *******э ******* нар согтуу байсан. Тэгээд Ц.Суьд-Эрдэний толгой хагарсан байдалтай ирсэн. Тэгээд би юу болсон юм бэ чи зүгээр үү гэж асуухад ******* би цохичихсон юм. Шилтэй архиар цохисон гэж баарны зааланд сууж байхдаа бүдэг бадаг сонсогдохуйц  хэлсэн. Тэгээд *******г нойл орьё гээд дагуулж ороод яг юу болсон юм бэ гэж асуухад ******* би толгой руу нь шилээр шаачихсан юм гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 58 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч С.Хангайбазар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... би 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхангайн 170 тоот гэртээ байж байтал 16 цагийн орчим Жони ******* ээж тэр хоёр орж ирсэн. Ээж орж  ирэхдээ  толгой нь хагарчихсан цус гоожуулаад орж ирсэн. Тэгээд эмээ толгойг нь угаагаад байж байтал Жони ******* эгч хажууд нь суучихаад намайг уучлаарай намайг гээд 2-3 удаа хэлээд би ёстой мэдсэнгүй гэж хэлээд суугаад байсан. Тэгээд тэр хоёр юм яриад суугаад байсан. Тэгээд орой 22 цагийн орчим хоёулаа гарч явсан. Би хаашаа явсан болон өөр юу ярьсан талаар сонсоогүй. Би тоглоомоо тоглож байсан юм. Тэрнээс хойш дөрөв хоногийн дараа жони эгч ******* ирээд бас намайг уучлаарай гээд ээжээс уучлалт гуйгаад байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 6 дугаар хуудас/

Хохирогч *******ий Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн  6 дугаар хуудас/,

Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №3578 дугаартай хуудас/хх-ийн 24 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №247 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт:

 1.*******ий биед зулайд шарх, зулгайн хуйх зөөлөн эдийн няцрал хоёр нүдний дээд доод зовхи зүүн гуя шилбэнд цус хуралт баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг ххугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар саринулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын гэмтэл тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын зэрэг хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Дээрх зулайн шарх гэмтэл нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

5.Ерөнхий хөдөлмөрхийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдэгрэлтээс хамаарна.”...гэх дүгнэлт/хх-ийн 22-23 дугаар хуудас/

Шүүгдэгч Т.Энхртуяагийн оршин суугаа цагийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 39 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 74 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Өлөнтийн ам газарт хохирогч *******этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар архины шилээр хохирогчийн толгой зулгай орчимд цохиж зодон зулайд шарх, зулгайн хуйх зөөлөн эдийн няцрал хоёр нүдний дээд доод зовхи зүүн гуя шилбэнд цус хуралт баруун хөмсөгт зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч *******ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 11-12, 50 дугаар хуудас/, гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 53 дугаар хуудас/,гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 56 дугаар хуудас/,гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 58 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч С.Хангайбазарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 60 дугаар хуудас/, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 65 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №247 дугаартай дүгнэлтүүд/Хх-ийн 22-23 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №3576 дугаартай хуудас/хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч *******ий биед зулайд шарх, зулгайн хуйх зөөлөн эдийн няцрал хоёр нүдний дээд доод зовхи зүүн гуя шилбэнд цус хуралт баруун хөмсөгт зулгаралт  бүхий гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч нь өөрийн биед учирсан хор уршгийг арилгах, эмлүүлэхэд гаргасан эмчилгээний ямар нэгэн баримтыг гаргаж ирүүлээгүй ба цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Өлөнтийн ам газарт хохирогч *******этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар архины шилээр хохирогчийн толгой зулгай орчимд цохиж зодон зулайд шарх, зулгайн хуйх зөөлөн эдийн няцрал хоёр нүдний дээд доод зовхи зүүн гуя шилбэнд цус хуралт баруун хөмсөгт зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн цалин хөлс орлогыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

          Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******г 650/зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000/зугаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 650000 төгрөгөөр торгох ялыг 06/зургаа/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солохыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ