| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/05877/И |
| Дугаар | 102/ШШ2024/04512 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/04512
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,670,437 төгрөгийг хариуцагч Э.Н төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024.10.25-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2024.11.25-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2024.12.25-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2025.01.25-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2025.02.25-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2025.03.25-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2025.04.25-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2025.05.25-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2025.06.25-ны өдрийн дотор 870,437 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Э.Н 5,670,437 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч “Ф ББСБ” ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,676 төгрөгөөс 52,838 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Нс улсын тэмдэгтийн хураамжид 52,838 төгрөг, улсын орлогоос 52,838 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ф ББСБ” ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ