| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0049/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
-улсын яллагчаар М.Хэрлэнчимэг,
-шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Цд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 13-16 тоотод оршин суух иргэн А.Нэзэмшлийн Монгол гэрийн цоожийг нь эвдэн орж 50 инчийн “Монел” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлан авч 595.000 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн 9 дүгээр гудамж, 21 тоотод байх гэртээ Ч.Нхүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 7 цагийн үед нууцаар нэвтэрч 40 литрийн хөнгөн цагаан бетон 1 ширхэг, 5 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 1 литрийн хөнгөн цагаан шанага 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 205.800 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн 9 дүгээр гудамжны 25 тоотод оршин суух иргэн Г.Бэзэмшлийн байшингаас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагийн үед цонхны түгжээг эвдэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч улмаар 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 720.000 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 14 дүгээр гудамж 1409 тоотод оршин суух иргэн А.Сгэрээс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 40 литрийн бетон, дунд зэргийн хөнгөн цагаан төмпөн, жижиг хөнгөн цагаан төмпөн зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 342.000 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сум Баруун Зуунмод 6 дугаар багийн 9 дүгээр гудамж 25 тоотод байх иргэн Г.Боршин суух гэрээс 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс, зэс домбо зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.230.000 төгрөгийн хохирол,
-Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Баруун турууны 30-01 тоотод оршин суух иргэн Э.Рэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрээс 2023 оны 09 дүгээр арын 14-ний өдөр Skyworth загварын 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.099.999 төгрөгийн хохирол,
-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 14-299 тоотод оршин суух иргэн Г.Аэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Самсунг жи-3 загварын гар утас, шаргал өнгийн манан хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.859.300 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Ц нь мэдүүлэхдээ: “Хулгайн гэмт хэрэг үйлдсэн өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч О.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 13-16 тоотод оршин суух иргэн А.Нэзэмшлийн Монгол гэрийн цоожийг нь эвдэн орж 50 инчийн “Монел” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлан авч 595.000 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн 9 дүгээр гудамж, 21 тоотод байх гэртээ Ч.Нхүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 7 цагийн үед нууцаар нэвтэрч 40 лирийн хөнгөн цагаан бетон 1 ширхэг, 5 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 1 литрийн хөнгөн цагаан шанага 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 205.800 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн 9 дүгээр гудамжны 25 тоотод оршин суух иргэн Г.Бэзэмшлийн байшингаас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагийн үед цонхны түгжээг эвдэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч улмаар 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 720.000 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 14 дүгээр гудамж 1409 тоотод оршин суух иргэн А.Сгэрээс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 40 литрийн бетон, дунд зэргийн хөнгөн цагаан төмпөн, жижиг хөнгөн цагаан төмпөн зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 342.000 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сум Баруун Зуунмод 6 дугаар багийн 9 дүгээр гудамж 25 тоотод байх иргэн Г.Боршин суух гэрээс 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс, зэс домбо зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.230.000 төгрөгийн хохирол,
-Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Баруун турууны 30-01 тоотод оршин суух иргэн Э.Рэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрээс 2023 оны 09 дүгээр арын 14-ний өдөр Skyworth загварын 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.099.999 төгрөгийн хохирол,
-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 14-299 тоотод оршин суух иргэн Г.Аэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Самсунг жи-3 загварын гар утас, шаргал өнгийн манан хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.859.300 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь дараах:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-11 тал/,
-Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-18 тал/,
-Хохирогч А.Н“...2023 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 07:00 цаг өнгөрөөгөөд нөхөр бид хоёр хүүхдийн хамт гэрээсээ гараад ажлаар явсан байсан. Тэгээд орой 18:20 минутын орчимд манай нөхрийн төрсөн дүү болох н.Бэрцэцэгийг манай гэрийг эргээд харчаарай гэж хэлэхэд н.Бэрцэцэг нь төд удалгүй залгаад танай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай ороод зурагт чинь алга болсон байна, өөр юу алдсаныг мэдэхгүй байна та хоёр хүрээд ир гэж ярьсан. Тэгээд нөхөр бид хоёр 19:20 болж байхад яарч ирээд гэртээ орж харахад 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, самсунг маркийн гар утас, 50 инчийн монел маркийн зурагт, 3 хос дээл, 1 ширмэн тогоо зэрэг зүйл алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21 тал/,
-Гэрч С.Б“...2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би Төв аймгийн Зуунмод сумын 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагийн үед н.Золбоо найзындаа өөрийнхөө зурагтыг үлдээчихсэн байгаа тэрийг аваад ирье гэж хэлээд гараад явсан. Ойролцоогоор 10 минут орчим болсны дараа н.Золбоо том хар өнгийн зурагт тэвэрчихсэн ороод ирсэн. Энийг хоёулаа зарчихая гэж хэлэхээр нь болох юм уу гэж асуухад болно болно миний зурагт юм чинь гэж хэлсэн. Тэгээд гудам руу гараад явж байтал н.Ганчимэг болон н.Тогоо хоёр тааралдсан. н.Золбоо тэр хоёрт зурагт зарах хэрэгтэй байна гэж хэлтэл н.Ганчимэг миний хуурай эгч байдаг юм тэр авч магадгүй гэж хэлээд утсаар яриад авна гэж байна гэж хэлээд такси бариад аваад яваад н.Даваа эгчийн гэрийн гадаа хүрээд ирсэн. н.Золбоо надад хэлэхдээ чи энэ зурагтыг аваад орчихоо миний гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд н.Даваа эгчээс бэлэн 30 мянган төгрөг, н.Золбоогийн данс руу 120.000 төгрөг хийлгэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 тал/,
-Гэрч Г.Д“...Би 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагийн үед гэртээ унтаж байхад н.Ганчимэг гэх эмэгтэй над руу залгаад “Таксинд явж байгаа юу н.Даваа эгчээ энд нэг хүн зурагт зарах гээд байна аа та авах уу гэж асуусан” тэгэхээр нь би эгч нь авахгүй мөнгө байхгүй байна гээд утсаа таслаад унтаад өгсөн. Ойролцоогоор 1 цагийн орчим унтаад байж байхад н.Ганчимэг гэрт орж ирээд хөөе н.Даваа эгчээ зурагт аваад хүрээд ирлээ та авахгүй юм уу гэж асуухаар нь надад мөнгө алга яагаад гэрт дураараа орж ирээд байгаа юм бэ гэхэд н.Батсүх араас нь ороод ирсэн. Эгчид нь мөнгө алгаа гэж хэлэхэд та ямар нэгэн байдлаар аргалаад авчих аа би зурагт аваад ороод ирье гэж хэлсэн. Тэгээд н.Батсүх гараад зурагтыг тэвэрч орж иртэл том телевиз байхаар нь хэний зурагт юм бэ гэж асуухад н.Батсүх миний зурагт гэж хэлсэн. Уул руу самранд явах гээд хоол хүнсний юм авах гээд 200.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь надад тийм их мөнгө алга 150.000 төгрөг байна гэтэл, тэгвэл барьцаанд үлдээчихэе гэж хэлсэн. Тэгээд зурагтыг нь асаах гэж үзэхэд асахгүй байхаар нь н.Золбоог дуудаж оруулж ирээд зурагтыг нь асаасан. Би 30 төгрөгийг бэлнээр өгөөд 120.000 төгрөгийг дансаар шилжүүлээд тэр хоёр яваад өгсөн. Надаас гуйгаад байсан болохоор нь барьцаа болгож зурагтыг нь авч үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31 тал/,
-Гэрч Б.Г“...Би 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн нөхөр н.Пүрэвтогоогийн хамт барилгын ажил хайх зорилгоор гэрээсээ гараад явж байх үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Замт нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд буюу баруун талд нь н.Золбоо гэх ах мөн н.Батсүх ах нартай таарсан. Тухайн үед тэр хоёр том хэмжээтэй хар өнгийн зурагт барьж явсан. Тэгэхээр нь би энэ юун зурагт юм гэж асуухад н.Золбоо ах надад хэлэхдээ миний өөрийн зурагт байгаа юм аа гэж хэлсэн. Н.Золбоо ах хэлэхдээ ах нь мөнгө энэ тэр байхгүй энэ зурагтыг зарж мөнгөтэй болох хэрэгтэй байна гэхээр нь би нэг эгч рүү залгаж үзье гэж хэлээд н.Даваа хувиараа ажил хийдэг эгчийн 88302298 дугаар руу өөрийнхөө 80510868 дугаарын утсаар залгаж тухайн н.Даваа эгчийг зурагт авах уу гэж асуухад ямар нэгэн хариу хэлэлгүй утсаа тасалчихсан. Тэгэхээр нь бид нар замт дэлгүүрийн үүднээс цэнхэр өнгийн приус маркийн таксинд суугаад Гандангийн урд талд байх гэрт нь очиход н.Даваа эгч зурагтыг шалгаж үзэхэд асахгүй байсан ба удирдлагаар нь асдаг юм болов уу гээд гэр рүүгээ удирдлага авч ирнэ гэж хэлж байсан. Тэгээд бид нар 150.000 төгрөгт тооцож зурагтыг зарсан ба мөнгөө 120.000 төгрөгийн н.Золбоо ах данс руугаа шилжүүлсэн ба 30.000 төгрөгийг бэлнээр нь авсан. Тэгээд бид нэг шил архи аваад уусан ба н.Золбоо ах болон н.Батсүх ах нар ажилтай гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн гэрчээр өгсөн “...гэрээсээ гараад ертөнцийн зүгээр хойд зүгт архи олж уухаар явж байгаад нэг хашааны хаалга нь онгорхой байхаар нь хашаан дотор нь нэг гэр байсан ба хаалга нь цоожтой байсан. Хашаан дотор нь хаяаны манааны гадсаар нь цоожийг цохиод онгойлгоод гэр рүү нь ороход гэрийн хойд талд модон мөлхөө тавилган дээр хар өнгийн Монел нэртэй зурагт байхаар нь гэрээс нь аваад гарсан. Тэгээд тухайн зурагтыг гэртээ авч ирсэн. Намайг гэртээ ирэхэд н.Батсүх манайд байсан ба н.Батсүх нь манайд хоёр хоног хонож байгаа. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагийн үед н.Ганчимэг гэх эмэгтэй манайд ирээд Энэ хэний зурагт юм бэ гэхээр нь би миний зурагт байгаа юм, авах хүн байна уу гэж хэлтэл би зараад өгье гэж н.Ганчимэг хэлсэн. Тэгээд н.Ганчимэг манай гудамны үзүүрт байх таксины зогсоол дээрээс нэг такси бариад манай гэрийн гадаа ирээд н.Ганчимэг, н.Гнөхөр н.Тогоо, н.Батсүх бид дөрөв тус сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэнс гэх газар 8 дугаар сургуулийн урд талд нэг айлд 150.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд хойд таксины буудлын хажууд байх “Амтат хуушуур” гэх зоогийн газар орж хоол идсэн. Тэгээд бүгд гэр гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 тал/,
-Шинжээч Г.Амбасэлмаагийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №07/307 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 50-57 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 79-84 тал/,
-Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 88-91 тал/,
-Хохирогч Ц.Н“...Би 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагийн үед Зуунмод сумын 6 дугаар багийн 9-21 тоотод байрлах өөрийн эзэмшлийн хашаа байшинд очих үед байшингийн хаалгыг, цуургыг эвдсэн байсан ба байшин руу орох үед байшин дотор байх эд зүйлийг онгойлгож ухаж сэндийчсэн байсан учир би цагдаагийн байгууллагад хандах болсон..., ...1 ширхэг тогоо нь хөнгөн цагаан бөгөөд 5 литрийн багтаамжтай их биенээсээ үргэлж чихтэй бөгөөд бариултай, таг нь гар халахаас сэргийлээд халуун савны үүсэн таг хийсэн санаж байна. Шанага нь хөнгөн цагаан бөгөөд 1 литр ордог өөрөөсөө бариул иштэй, шинэвтэр бөгөөд янз бүрийн өө сэв суугаагүй байсан. 40 литрийн битон нь дотор хэсэг нь харалсан байсан болохоор нь үнс энэ тэр зүйлээр зүлгэж байгаад өнгө оруулж байсан. Гадна талаас нь ямар нэгэн содон шинж тэмдэг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Б“...Би нөхөр н.Батбаярын хамт 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө унтаж байхад 07 цагийн үед нэрийг нь мэдэхгүй зүс таних 40-50 орчим насны эрэгтэй хүн хаалга үүд нүдээд 40 литрийн битон 1 ширхэг, 5 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг зарна гэхээр нь бүгдийг нь хиллээд 38.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн гэрчээр өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 9 дүгээр гудамжны зүүн талын үзүүрт байрлалтай зүүн зүг рүү хашааны хаалга нь харсан нэрийг нь мэдэхгүй хоёрдогч түүхий эд худалдан авдаг айлын эгчээс би урьд өмнө 24.000 төгрөг зээлж байсан ба өнөөдөр бас 10.000 төгрөг зээлэх зорилгоор тухайн айл руу явж байх үедээ нэг эзэнгүй хашаа байхаар нь хашааны хаалгыг татаж үзэхэд онгойж байсан ба цаашлаад хашаан дотор 2 жижиг амбаар байхаар нь зүүн талын амбаар руу очиход хаалга нь түгжээгүй байхаар нь дотор нь ороход нэг хадаасны лоом байхаар нь тухайн ломоор баруун талын байшингийнх нь хаалганы цоожийг хөшиж онгойлгож ороод 40 литрийн битон устай байхаар нь усыг нь дотор нь асгаад авсан ба том өрөө рүү орсон чинь аргалын авдар дотор 5 литрийн хайлшин тогоо байсан түүнийг авсан, нэг хөнгөн цагаан шанагыг яг хаанаас нь авсан болох талаараа сайн санахгүй байна. Тэгээд би тус эд зүйлийг аваад гарсан..., ...Би тухайн эд зүйлийг авч гараад хоёрдогч түүхий эд худалдан авдаг газраа очоод 38.000 төгрөгөөр худалдан борлуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103 тал/,
-“Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №ТЦ-23-158 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 104-105 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118 тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 129-136 тал/,
-Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 141-144 тал/,
-Хохирогч Г.Б“...2018 онд “Амгалан зурхайч хоршооноос надад бэлгэнд өгсөн “амгалан зурхайч хоршоо” гэсэн бичигтэй 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 20 гаруй жилийн өмнө өөрөө мөнгийг нь өгч хийлгэж байсан 1 ширхэг их гарын мөнгөн аяга нь ямар нэгэн бичиг байхгүй, доороо бичиг байхгүй аяга байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 9 дүгээр гудамжны зүүн талын үзүүрт байрлалтай зүүн зүг рүү хашааны хаалга нь харсан нэрийг нь мэдэхгүй хоёрдогч түүхий эд худалдан авдаг айлын эгчээс би урьд өмнө 24.000 төгрөг зээлж байсан ба өнөөдөр бас 10.000 төгрөг зээлэх зорилгоор гэрт нь очиход байшин нь цоожтой ба эзэнгүй байхаар нь баруун талын цонхыг нь түлхэж онгойлгож ороод цонхны хойд дор нь байсан авдрын цоожны цүүцийг нь татаж онгойлгоод отор нь байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аягыг аваад гарсан учир шалтгаанаар цагдаагийн байгууллагад ирсэн..., ...Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-152 тал/,
-“Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №ТЦ-23-156 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 153-154 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна миний буруу...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166 тал/,
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 181-186 тал/,
-Хохирогч С.С“...Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08 цагийн үед гэр бүлийнхэнтэйгээ цуг гэрээсээ гарсан. Тэгээд тухайн өдрийн 13 цагийн орчим гэртээ цайгаа уух гээд хашааны гадаа ирээд хашааны хаалгаар ортол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байдалтай, хаалгыг эвдэлсэн байсан. Гэртээ орж үзэхэд 40 литрийн бетон, авдар доторх зүйлсийг гаргасан байсан ба юм алга болоогүй байсан. Дунд зэргийн хөнгөн цагаан гурил зуурдаг төмпөн, 1 ширхэг жижиг идээ хийдэг хөнгөн цагаан төмпөн зэрэг эд зүйл алга болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Р.М“...Би 1 кг хөнгөн цагааныг 3500 төгрөгөөр худалдаж авдаг ба тухайн бетон нь 6.500 грамм болсон тул 22.750 төгрөгөөр бодож худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-195 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн сэжигтнээр өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07:00 цагийн үед эрүүгийн мөрдөгчийн өрөөнөөс бие засах гэж гараад цаашаа яваад тамхи татаад хувцсаа солих гээд гэр рүүгээ явж байхдаа манай арын 8в гудамжны хувьд дунд хавьд 2 залуу цагаан гэдэг нэртэй архи задлаад байж байсан. Тэгээд задалсан архинаасаа надад 250 грамм өгсөн. Нөгөө 2 залуу архи олж ууя гэж ярьсан. Тэгээд тэр хоёр залуу надад 3000 мянга гаран төгрөг өгөөд энэ мөнгөн дээр нэмээд архи авч ууя гэж хэлээд тэр хоёр залуу 8г гудамж руу орсон. Тэгээд би хашаа руугаа ороод амбаар дотор хулдаасан дор байсан 40 битон хөнгөн цагаан төмпөн аваад Дивизын 5 давхрын урд талын түүхийн эд авдаг газар тушаах гэж байгаад цагдаад баригдсан..., ...Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед хоёрдогч түүхий эд авдаг газар очоогүй. Би Дивизын 5 давхрын урд талд байрлах хоёрдогч түүхий эд авдаг газар 11 цагийн үед очоод 40 битон тушаах гэж байхад цагдаа ирээд аваад явсан. Манай дүү н.Цогзул 2023 оны 09 дүгээр сард хашаанд буулгасан байсан гэрийг портерт ачаад авсан. Тэгээд би гэр ачаад явахдаа 40 битон аваад явсан байх гэж бодсон чинь амбаарт үзтэл үлдсэн байсныг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-200 тал/,
-“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №ТЦ-23-184 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 201-202 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 220-230 тал/,
-Хохирогч Г.Б“...4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг аяга нь амгалан зурхайч хоршоо гэсэн латин бичигтэй, 2 ширхэг аяга нь дунд гарын жижиг цайны аяга, 1 ширхэг аяга нь том гарын мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бүс нь арал дээрээ 4 ширхэг хангарьдын дүрстэй, тойроод 4 тооны хангарьдын дүрстэй, хүрэн суран бүстэй, 1 ширхэг сүүлийн үеийн зэсэн домбо зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн сэжигтнээр өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн нутаг 8б-5 тоотод байх гэртээ байж байгаад Замт гэх хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авсан. Тэгээд тус сумын 6 дугаар багийн нутагт байх гол руу очоод дэлгүүрээс авсан архиа авч уугаад гэр рүүгээ буцахдаа хоёрдогч түүний эд авдаг айлын хашааны хаалгыг татаж онгойлгож ороход вакум цонх байх ба тухайн цонхыг түлхэж онгойлгож ороод шууд гал тогооны өрөө рүү ороод гал тогооны шүүгээн дотор байх ширхэг мөнгөн аягыг аваад буцаж гарахдаа хаалгыг нь хаагаад явсан. Тэгээд би Зуунмод сумын төвд байх таксины зогсоол дээрээс Улаанбаатар хот явах унаанд суугаад Хан-Уул дүүргийн нутагт байх Эрэл гэх автобусны буудал дээр буугаад ботаник гэсэн бичигтэй автобусанд суугаад зүүн дөрвөн замын автобусны буудал дээр очиж буугаад Нарантуул зах руу алхаж байхдаа Халдварт руу эргэдэг уулзварын хажууд байх хүнсний дэлгүүрээс 0.33 граммын хараа нэртэй архи худалдаж авсан. Урд талд нь байх Аман хуур гэх байрнуудын дунд сааданд сууж байгаад уугаад тэндээ 1 цаг орчим сууж байгаад байж байтал хөдөөнийх гэмээр эмгэн, өвгөн, залуу гурав явж байхаар нь мөнгөн аяга авах уу гэж асуухад үзье гэхээр нь сууж байсан саадандаа очиж үзүүлтэл цагаан мөнгө биш хар мөнгө байна гээд байхаар нь 4 ширхэг мөнгөн аягаа 150.000 төгрөгөөр зараад ойр хавьд байсан дэлгүүрээс архи авч уугаад нэг сэрэхэд гандангийн саадан дотор сэрсэн. Тэгээд тэр хавьд уугаад хэдэн өдөр болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 240-241 тал/,
--“Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ТЦ-23-187 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 244-245 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 16-19 тал/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 30-32 тал/,
-Хохирогч Г.А“...Би өөрийн Самсунг Жи-3 загварын гар утсаа 2018 онд 200.000 төгрөгөөр авч байсан, хар өнгийн гар утас байсан. Харин шаргал алаг өнгийн манан дунд гарын хөөргийг 2003 онд 2.000.000 төгрөгөрө авч байсан. Одоо алдсан гар утсаа 200.000 төгрөг, хөөргийг 6.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-37 тал/,
-Гэрч Т.А“...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хархорин худалдааны төвийн гадна талд гар утас, хөөрөг зараад зогсож байтал 16 цагийн орчимд 35-40 настай 170-175 см орчим өндөртэй бараан царайтай, туранхай, хар өнгийн куртик өмссөн нэг залуу ирээд хөөрөг авах уу гэхээр нь үзье гэж хэлтэл куртикныхаа баруун талын халааснаасаа дунд гарын хямд манан хөөрөг гаргаж ирээд 100.000 төгрөг авмаар байна гэхээр нь би үзэж байгаад 70.000 төгрөгөөр авахаар болоод бэлэн 70.000 төгрөг өгөхөд халааснаасаа жижиг хар өнгийн гар утас гаргаж ирээд сэлбэгт өгмөөр байна гэхээр нь тухайн утсыг би аваад асаах гэсэн чинь асаагүй, тэгэхээр нь би 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд нөгөө залуу хархорин зах руу чиглээд яваад өгсөн. Би тухайн гар утсыг цэнэглэж байгаад асаахад ямар нэгэн кодгүй, сим картгүй, нүүрний шилэн наалт нь хагарсан утас байсан. Тэгэхээр нь тухайн утасны ажиллагаа нь хэвийн байхаар нь шилэн наалтыг нь хуулж аваад зарж байсан утаснууд дунд тавиад зогсож байтал гар утасны эзэн гэх хүн ирээд миний утас байна, доторх мессежүүд нь миний өөрийн бичиж байсан зүйлүүд байна гээд намайг цагдаатай яриулсан. Тэгээд би гар утас хөөрөн хоёрыг заралгүй аваад ирсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-40 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн сэжигтнээр өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өглөө ганцаараа ханын материалын эцэс рүү яваад нэрийг нь мэдэхгүй дэлгүүр рүү орж 0.33 граммын хараа нэртэй архи аваад гэр хорооллын гудам руу ороод тухайн архиа ганцаараа уучхаад буцаад гараад явж байтал гэрийн хаалга нь цоожтой айл харагдсан. Тэгэхээр нь би тухайн айлын хашаа руу ороод гэрийнх нь хойноос сүх аваад хаалганы цоожийг нь эвдээд тухайн айлын авдар дотроос 1 ширхэг нэрийг нь мэдэхгүй хөөрөг, орон дээр байсан гудасны завсраас нь 1 ширхэг нэрийг нь мэдэхгүй хар өнгийн гар утас аваад Хархорин худалдааны төв рүү очоод гадна талд нь зогсож байсан танихгүй хүнд зарчихсан ба тухайн үед би халамцуу явж байсан болохоор яг хэдэн төгрөгөөр зарснаа сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 42-43 тал/,
-“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №23/063 дугаартай хөрөнгийн үнийн магадлагаа /2-р хх-ийн 46-47 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-60 тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 82-85 тал/,
-Хохирогч Э.Р“...Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагт гэртээ ирж гэрээс эд зүйлс аваад 13 цагт буцаад Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо айл руу явсан. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цаг 50 минутад нөхөрийн хамтаар гэртээ ирэхэд манай байшингийн жижиг өрөөний вакум цонх онгорхой, том өрөөний хананд байх Skyworth маркийн зурагт байхгүй байхаар нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-90 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Э.Энх-А“...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай ломбардад үл таних 40 гаран насны эрэгтэй хүн орж ирээд зурагт авах уу гэж асуухаар нь авч байгаа, ямар зурагт вэ, хужаа зурагт уу гэсэн чинь үгүй ээ, би зурагтаа оруулаад ирье гээд гарч яваад удалгүй Skyworth брендийн 50 инчийн зурагт оруулж ирэхээр нь удирдлагыг нь асуусан чинь гэртээ орхичихсон байна гэж хэлсэн. Тэгээд би удирдлага нь байхгүй учраас 200.000 төгрөгөөр авна гэж хэлээд тухайн хүнээс бичиг баримтыг нь авч хүртгэхэд НЮ77061871 регистрийн дугаартай Ойдов овогтой О.Ц гэх хүний бичиг баримтыг надад өгсөн бөгөөд би бичиг баримтаар нь өөрийнх нь зурагтыг тулгахад тухайн зурагт барьцаанд тавих гэж байгаа хүн О.Ц мөн байсан. Тэгээд би өөрийнхөө бичиг баримтаар зурагт тавьж байгаа учраас хулгайн зурагт байна гэж бодолгүй зурагтыг нь 200.000 төгрөгөөр авахаар болоод баримтыг нь гаргаж өгөөд гарын үсэг зуруулаад мөнгийг нь өгсөн чинь 100.000 төгрөг нэмээд нийт 300.000 төгрөгөнд тавьчихая гэхээр нь 100.000 төгрөг нэмж өгсөн...” /2-р хх-ийн 94-95 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн гэрчээр өгсөн “...Би тухайн асуудлын талаар мэдээгүй байж байгаад 2023 оны 10 дугаар сард Төв аймагт байдаг гэртээ очоод байж байхад манай дүү н.Цогзул надтай утсаар холбогдоод чи яагаад хуучин байсан хашаандаа очоод зурагт хулгайлчихсан юм бэ гэж асуухаар нь би өөрийнхөө өмсдөг хувцасныхаа хармааг шалгатал 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ойгон сар нэртэй ломбардад өөрийнхөө бичиг баримтаар Skyworth маркийн 50 инчийн зурагт барьцаанд тавьсан баримт нь байсан. Тэгээд би тэр айлд орчихсон байна гэдгээ мэдсэн бөгөөд тухайн үедээ би согтуу байсан болохоор тэр айлд орсон үгүйгээ санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98-99 тал/,
-“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №1014 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 100-101 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн яллагдагчаар өгсөн “...Би СХД-ийн 33 дугаар хороо, Баруунтурууны 30-1 тоотоос нууцаар айлын байшингийн цонхоор нэвтрэн орж зурагт хулгайлсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 128-131 тал/,
-Шүүгдэгч О.Цгийн яллагдагчаар дахин өгсөн “...би 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх тогтоолд дурдагдсан Төв аймагт 5 үйлдэл, Улаанбаатар хотод 2 үйлдлүүдийг үйлдсэн нь үнэн болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 107 тал/ зэрэг болон шүүгдэгч О.Цгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Шүүгдэгч О.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 13-16 тоотод оршин суух иргэн А.Нэзэмшлийн Монгол гэрийн цоожийг нь эвдэн орж 50 инчийн “Монел” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлан авч 595.000 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн 9 дүгээр гудамж, 21 тоотод байх гэртээ Ч.Нхүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 7 цагийн үед нууцаар нэвтэрч 40 лирийн хөнгөн цагаан бетон 1 ширхэг, 5 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 1 литрийн хөнгөн цагаан шанага 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 205.800 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн 9 дүгээр гудамжны 25 тоотод оршин суух иргэн Г.Бэзэмшлийн байшингаас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагийн үед цонхны түгжээг эвдэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч улмаар 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 720.000 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 14 дүгээр гудамж 1409 тоотод оршин суух иргэн А.Сгэрээс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 40 литрийн бетон, дунд зэргийн хөнгөн цагаан төмпөн, жижиг хөнгөн цагаан төмпөн зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 342.000 төгрөгийн хохирол,
-Төв аймгийн Зуунмод сум Баруун Зуунмод 6 дугаар багийн 9 дүгээр гудамж 25 тоотод байх иргэн Г.Боршин суух гэрээс 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс, зэс домбо зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.230.000 төгрөгийн хохирол,
-Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Баруун турууны 30-01 тоотод оршин суух иргэн Э.Рэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрээс 2023 оны 09 дүгээр арын 14-ний өдөр Skyworth загварын 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.099.999 төгрөгийн хохирол,
-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 14-299 тоотод оршин суух иргэн Г.Аэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Самсунг жи-3 загварын гар утас, шаргал өнгийн манан хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.859.300 төгрөгийн хохирол тус тус учруулсан баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг хэлнэ.
Уг гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг.
Шүүгдэгч О.Цгийн хувьд бусдын эд зүйлсийг хүн байнга амьдрах...орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хууль ёсны өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авснаараа төгссөн гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
Шүүгдэгч О.Цгийн үйлдэл нь шууд санаатай, шунахай зорилгоор “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг ..., хүн байнга амьдрах,...орон байранд ...нэвтэрч” үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч О.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг ..., тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Хэрлэнчимэгээс: “Шүүгдэгч О.Цг шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. О.Цгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-Т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Миний үйлчлүүлэгчийг шүүхээс гэм буруутайд тооцсон 2-8 жилийн санкцтай. Улсын яллагчийн хувьд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байгаа тул 4 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байна. Гэм буруу дээрээ маргахгүй хохирол төлбөрийн тухайн зарим хохирогч нарын хохирлыг биет байдлаар төлсөн. Энэ байдлуудыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч О.Цгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч О.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Цд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цгийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Цгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага хохирогч нь гаргах эрхтэй ба “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүх хуралдааны товыг хохирогч Ц.Нарантуяа, Г.Адъяасүрэн, Э.Рэгзэдмаа нарт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”, хохирогч А.Сарангоо, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Батсайхан, иргэний нэхэмжлэгч Р.Мөнхцэцэг, Э.Энх-Амгалан нарт мэдэгдэхэд “хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ”,
Харин хохирогч А.Нямдолгорт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...зурагтаа олж авсан, үлдэх хохирлоо нэхэмжилнэ” гэх боловч хавтаст хэрэгт 2023 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр 50 инчийн “Монел” маркийн зурагтыг А.Нямдолгорт буцаан олгосон /1-р хх-ийн15 тал/ байх бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №07/307 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 50 инчийн “Монел” маркийн зурагтад үнэлгээ хийгдсэн байх тул шүүгдэгч О.Цгоос хохирогч Ц.Нарантуяа, Г.Адъяасүрэн, Э.Рэгзэдмаа, А.Нямдолгор нарт гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч О.Цгоос 1.268.000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Батсайханд, 258.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.С, 300.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.Энх-Амгаланд, 22.750 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Р.Мнарт олгож,
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ