| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/67 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Б.Ц Т.О, тэдгээрийн өмгөөлөгч Д.Гансүх, Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц , Т.Онарт холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц Т.О нар нь бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Д.Цитгэмжлэн хариуцуулсан 224 тооны бог малыг завшиж, 37.560.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Цнь: “Гэм буруу дээрээ маргахгүй” гэв.
Шүүгдэгч Т.Онь: “Гэм буруу дээрээ маргахгүй. Гэхдээ тухайн үед үнэхээр залилъя гэж бодоогүй өсгөе л гэж бодож байсан. Байгууллагын мал зэргээс болоод үнэхээр болоогүй юм” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд:
Шүүгдэгч Б.Ц Т.О нар нь бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Д.Цитгэмжлэн хариуцуулсан 224 тооны бог малыг завшиж, 37.560.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хохирогч Д.ЦТөв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1-3 тал/,
-2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 6 тал/,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 тал/,
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 10 тал/,
-Хохирогч Д.Ц“...Би нийт 40.000.000 төгрөгөөр үнэлж байна..., ...Одоогоос 10 хоногийн өмнө Б.Цхамт өвөлжиж байсан дүү н.Бямбалын хонин сүрэгт нь 30-40 тооны эм ямаа голдуу байсан. Хонь нь сайн танигдаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
-Хохирогч Д.Цдахин өгсөн “...Би 7 хонь, 15 яамаа, 2 ишиг нийт 24 тооны бог малыг буцаан хүлээн авсан. Надад нийт 37.560.000 төгрөгийн хохирол учирсан, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
-Хохирогч Д.Цгэрчээр өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутагт Б.Ц Т.О нартай уулзаж танилцаад өөрийн эзэмшлийн 224 тооны бог малаа маллуулахаар ярилцаж тохиролцоод явсан. Эхний ээлжинд сарын 500.000 төгрөгийн цалин өгөөд малаа харуулахаар өвөлжүүлээд, хавар онд орохоор нь наймаа хийхээр Б.Ц Т.О хоёртой тохиролцон явсан юм. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2 талаас уулзаад Б.Ц Т.О хоёрт хонь, ямаа нийлсэн 224 тооны малыг хүлээлгэн өгсөн юм. Тэгээд бид нар өвөл мал дээрээ очиж амжаагүй. Хавар ноолуурын үеэр залгахад Т.Огар утсаа аваад манай энд 5 сард ноолуураа самнаж авдаг гэж хэлээд утсаа тасалсан байдаг. Тэгээд би 2023 оны 05 дугаар сарын 10-нд Б.Цгэрт очоод уулзсан. Тэгэхэд манай мал байсан юм. Ноолуурыг нь самнаад авсан малын мөнгөтэй цуг өгнө гээд тохиролцоод явсан юм. Түүнээс хойш малын бараа хараагүй юм. Б.Ц Т.О нар утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
-Шүүгдэгч Б.Цсэжигтнээр өгсөн “...Би эхнэр Т.Охамтаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны орчим зараар очиж танилцаад Д.Цунхлаг, түүний хүү н.Эрхмээ нараас малыг нь маллан болж өгвөл худалдаж авна гэж хэлээд ярилцаад эргээд хариугаа хэлээрэй гэж хэлээд явсан юм. Тэгээд хэд хоногийн дараа Д.Цунхлаг, түүний хүү н.Эрхмээ нартай холбогдоод мал малыг нь маллахаар болсон юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны орчим Д.Цунхлаг, н.эрхмээ нар Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг гэх газраас малыг нь очиж авсан юм. Нийт эхнэр 225 тооны бог малыг авсан юм. Малыг нь аваад удалгүй эхнэр бид хоёр өр нэхэгдээд том голдуу малыг зарж, бага голдуу бог мал үлдсэн юм. Малын өрөнд тоогоор орсон юм. Одоо мал байхгүй болно..., ...Би өмнө нь өрөнд их орсон юм. Тэгээд өмнөх өрөө дарах гээд ийм зүйл болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
-Шүүгдэгч Т.Осэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.Цунхлаг гэдэг хүн Ц.Эрхэмбаатар нараас малыг нь авахаар тохиролцоод хонь, ямаа нийлсэн 224 тооны малыг Сэргэлэн сумын нутаг 4 дүгээр зөрлөг очим нөхөр Б.Цхамтаар очиж авсан юм. Малыг нь маллаж байхад ЦЕГ-ын санхүү аж ахуй хэлтсийн малыг дутаагаад тийшээ бүх малыг өгсөн юм. Нөхөр бид хоёр тэрнээс хойш төлбөрийг нь барагдуулна гэж яваад өдийг хүрлээ..., ...Би нөхөр Б.Цхамтаар 2022 оны 11 дүгээр сарын 09-нд Сэргэлэн сумын нутаг 4 дүгээр зөрлөг гэх газар очиж Д.Цунхлаг, хүү Ц.Эрхэмбаатар нараас хонь, ямаа нийлсэн 224 малыг маллана гэж аваад өрөндөө тарааж дууссан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №03/241 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-57 тал/,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №07/259 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-69 тал/,
-Шүүгдэгч Т.Ояллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Татгалзах зүйлгүй болно. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 тал/,
-Шүүгдэгч Б.Цяллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Татгалзах зүйлгүй болно. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба өсвөр насны шүүгдэгч Э.Жамъяндоржийг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ц Т.О нар нь бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Д.Цитгэмжлэн хариуцуулсан 224 тооны бог малыг завшиж, 37.560.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн субьектэд хамаарах ба тухайн этгээдэд эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл бусад этгээдээс хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон буюу хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг итгэмжлэн хариуцах гэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1. “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3.Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж заасан.
Завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулах санаа бий болж хэрэгжүүлснийг ойлгодог.
Хөрөнгө завших гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Ц Т.О нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Ц Т.О нар нь хохирогч Д.Цэзэмшлийн 224 тооны бог малыг маллахаар харилцан тохиролцож ажиллахдаа 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох нийт 224 тооны бог малыг завшиж захиран зарцуулсан үйлдэл нь хууль бусаар бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ц Т.О нар нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Э.Уянгаас: “Шүүгдэгч Б.Ц Т.О нарыг гэм буруутайд тооцсон. Т.Охувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Б.Цхувьд өмнө нэг удаагийн ял шийтгэлтэй. шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн нарийн хувийн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэрэг харгалзан үзсэн мөн өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсныг ял оногдуулахдаа эрх зүйн байдал дордуулж дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Б.Ц1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөнгөгүй. Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баттулгаас: “Шүүгдэгч нар шүүхийн шатанд хохирлоо нөхөн төлсөн. Үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дугаар зүйлд заасныг хэрэглэж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Д.Гансүх өмгөөлөгч өмнө хувийн байдал гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг дурдсан энэ нөхцөл байдлуудыг анхаарч үзнэ үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Оөмгөөлөгч Д.Гансүхээс: “Шүүгдэгч нар шүүхийн шатанд хохирлоо нөхөн төлсөн. Үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дугаар зүйлд заасныг хэрэглэж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Д.Гансүх өмгөөлөгч өмнө хувийн байдал гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг дурдсан энэ нөхцөл байдлуудыг анхаарч үзнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Б.Ц Т.О нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүдэгч Т.Онь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Цнь урьд нэг удаагийн ял шийтгэлтэй байх бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруутай үйлдэл хийсэн талаараа гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Б.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Харин 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно" гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Т.Огэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаар учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Т.Оюуныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Цял шийтгэл шалгах хуудсаар урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч Т.Онь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч нар нь гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Ц Т.О нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цунхлагт 37.560.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Ц Т.О нараас 37.560.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Цунхлагт олгож шийдвэрлэснийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Б.Ц Т.О нар нь 37.560.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн хугацаагаар завсарлуулж хохирлыг бүрэн төлсөн байна. Иймд энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэлийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ц Т.О нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц , Т.Онарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ