| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/22 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/22
2024 01 17 2024/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунтуяа,
Хохирогч С.Л/онлайн/,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэсэгт 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б.Ахолбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар баг "124-н давааны ар шил" гэх газар Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн асфальтан хатуу хучилттай А0401 авто замд 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Тоёота приус-20 маркийн 70-65 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч С.Тэрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Лэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч С.Лөгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгаас ажлаасаа буугаад Улаанбаатар хот маргааш өглөө нь буюу 09 дүгээр сарын 16-ны өдөр 04 цагийн үед орж ирсэн. Тэгээд өөрийн фэйсбүүк хаягаас Дархан, Сэлэнгийн зар гэсэн фэйсбүүк хаягт Дархан хот явах унаа байна уу гэсэн зар оруулсан. Тэгтэл нэг дугаараас над руу залгаад 10 дугаар хороололд хүрээд ир одоо Дархан гарлаа гэсэн. Би 10 дугаар хороололд очоод цэнхэр өнгийн приус 20 маркийн авто машинд суусан. Жолооч залуу ганцаараа явж байсан. Замдаа драгон авто зогсоол дээр ирээд дахиад нэг залуу авсан. Тэгээд жолооч бид гурав Дархан-Уул аймаг руу хөдөлсөн. Би машины урд жолоочийн хажууд суугаад замдаа нойр хүрээд байсан болохоор унтсан. Нэг сэрээд харахад жолооч засмал зам өргөсдөг хэсэгт тулж ирээд огцом зүүн дарсан. Тэгээд машин онхолдсон. Нэг мэдэхэд би машинаас гарчихсан замын хажууд шороо түшээд сууж байсан. Осол болох үед яг хэдэн километрийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос гараад замдаа явж байхад нь харахад 140 орчим километр цагийн хуртай яваад байсан. Анх машинд суухад машинаас бага зэрэг архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Жолоочийг харахад согтуу зүйл ажиглагдаагүй. Миний хүзүү хоёр хугарсан, зүүн гарын дунд хуруу хугарсан, зүүн өвдөг зүсэгдэж язарсан, толгойн зулай хэсэгт 6 оёдол, зүүн гарын ар хэсэгт 6 оёдол тавиулсан, Мөн өвдөг хэсэгт 8 оёдол тавиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Гомдолтой байна. Эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжилнэ. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул гарсан зардлыг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хохирогч С.Т"...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ний өглөө 05 цагийн үед Улаанбаатар хот драгон төвөөс Дархан-Уул аймаг орохоор унаа хайж байгаад Дархан, Сэлэнгийн фейсбүүк зар дээр Дархан явах унаа байна гэхээр нь утсаар нь залгаж байгаад цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суусан юм. Намайг машинд суухад жолооч, жолоочийн хажууд нэг залуу сууж байсан. Бид гурав хотоос гараад Дархан чиглэлд явсан. Намайг анх машинд суухад архины төрлийн зүйл машинаас үнэртэж байсан. Мөн жолооч бургер, задлаад идэж байсан болохоор архи уусан байж магадгүй гэж бодсон. Хотоос гарахдаа жолооч залуу машин тэрэг гүйцэж түрүүлэхдээ хурдлаад нэг л эвгүй яваад байсан. Би нойр муутай явсан учраас арын суудалд ганцаараа унтсан байсан. Нэг мэдэхэд машин онхолдчихсон би замын хажууд газар хөлөө жийчихсэн шороо налаад хэвтэж байсан. Би тухай үед унтаж байсан болохоор осол юунаас болсон талаар мэдэхгүй байна. Тухайн жолоочийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн мөн зүүрмэглэсэн байх гэж бодож байна. Миний биеийн зүүн гуя зүсэгдсэн, зүүн өвдөг язарсан, толгой шалбарсан зэрэг гэмтлүүд учирсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хохирогч С.Т"... Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ний өглөө 05 цагийн үед Улаанбаатар хот драгон төвөөс Дархан-Уул аймаг орохоор унаа хайж байгаад Дархан, Сэлэнгийн фейсбүүк зар дээр Дархан явах унаа байна гэхээр нь утсаар нь залгаж байгаад цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суусан юм. Намайг машинд суухад жолооч, жолоочийн хажууд нэг залуу сууж байсан. Бид гурав хотоос гараад Дархан чиглэлд явсан. Намайг анх машинд суухад архины төрлийн зүйл машинаас үнэртэж байсан. Мөн жолооч бургер, задлаад идэж байсан болохоор архи уусан байж магадгүй гэж бодсон. Хотоос гарахдаа жолооч залуу машин тэрэг гүйцэж түрүүлэхдээ хурдлаад нэг л эвгүй яваад байсан. Би нойр муутай явсан учраас арын суудалд ганцаараа унтсан байсан. Нэг мэдэхэд машин онхолдчихсон би замын хажууд газар хөлөө жийчихсэн шороо налаад хэвтэж байсан. Би тухай үед унтаж байсан болохоор осол юунаас болсон талаар мэдэхгүй байна. Тухайн жолоочийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн мөн зүүрмэглэсэн байх гэж бодож байна. Миний биеийн зүүн гуя зүсэгдсэн, зүүн өвдөг язарсан, толгой шалбарсан зэрэг гэмтлүүд учирсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хохирогч С. Лдахин өгсөн "...Би эмчилгээ хийлгэж эм тариа авсан баримтуудаа хэрэгт гаргаж өгсөн байгаа. Б.А гэх хүн намайг гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 100.000 төгрөг, 50.000 төгрөг нийт 150.000 төгрөг шилжүүлж эмчилгээний зардалд өгсөн байгаа. Тэрнээс хойш ямар нэгэн эмчилгээний зардал мөнгө өгсөн зүйл байхгүй байна. Би эмчилгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Г"...2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Удвал овогтой Чанцалдулам нь 70-65 УНС улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашинаа барьцаалан манай байгууллагаас 4.200.000 төгрөгийн зээл авч манай тээврийн хэрэгслийн манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн байна. Манай байгууллагын зүгээс зээл дуусгавар болсны дараа уг тээврийн хэрэгслийг У.Чанцалдуламын нэр дээр шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Тухайн зээл нь Өнөөдрийн байдлаар 3.483.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. У.Чанцалдулам нь анх зээл авах үедээ найз залуу болох Б.А гэх хүнийг дагуулж ирж зээл зээлийн анкет бөглөсөн гэхдээ манай байгууллагаас гарсан зээл нь зөвхөн У.Чанцалдулам гэх хүн дээр гарсан. Энэ зээл өөрөө унах нөхцөлтэй зээл учраас тээврийн хэрэгслийг У.Чанцалдулам өөрөө унаж ашиглаж байгаа ба гэрээнд тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байхдаа үүссэн торгууль, татвар, даатгал, тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэмт хэрэг зөрчил, бусдад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учруулбал зээлдэгч У.Чанцалдулам өөрөө хариуцна гэсэн гэрээний заалтуудтай. Манай байгууллагаас осол хэрэг гарсан талаар огт мэдээгүй цагдаагийн байгууллагаас албан бичиг ирсний дараа мэдсэн У.Чанцалдулам зээлээ өнөөдөр хохирлын үнэлгээний тайлантай танилцлаа. Хаачихвал манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин зээлээ хаахгүй бол тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ болох 6.660.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Агийн өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулна. Би 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зам тээврийн осолд орсон. Би осол болох үед архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан. 70-65 УНС улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл “Бичил глобус финанс ББСБ-н нэр дээр байдаг. Би тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дээрх ББСБ-н барьцаанд тавьж 4.200.000 төгрөгийн зээл авч байсан. Одоо зээл бага мөнгөний төлөлт үлдсэн. Би тухайн мөнгийг сар сард нь төлдөг.” гэх мэдүүлэг /хх-н 98-99/,
Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 77 дугаартай "...С.Лбиед хүзүүний 1 дүгээр нугалмын зүүн латерал массын зөрөөгүй бяцарсан хугарал, хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн ташуу зөрөө багатай хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар гэмтлийн "ХҮНДЭВТЭР" зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ГССҮТ-ийн 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн компьютерт томографын шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 03 дугаартай "...Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн яаралтай тусламжийн №073 дугаартай хуудас үзэхэд С.Тбиед зүүн гуяны зүсэгдсэн шарх, зүүн өвдөгний няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас No073-аас үзэхэд С.Түмэннасанд 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр оношлогдсон байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
"Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 23/146 дугаартай "...Toyota Prius-20 маркийн 70-65 УНС улсын дугаартай автомашины жолооч Б.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius-20 маркийн 70-65 УНС улсын дугаартай автомашины жолооч Б.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 52-53 дугаар хуудас)
"Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “..."Бичил глобус финанс" ББСБ-ын өмчлөлийн 70-65 УНС улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 10,620,000 /арван сая зургаан зуун хорин мянга төгрөг, хохирлын үнэлгээ нь 6,660,000 /зургаан сая зургаан зуун жаран мянга/ төгрөг болно...” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 57-67 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 06-10/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 11-12/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Б.А нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар баг "124-н давааны ар шил" гэх газар Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн асфальтан хатуу хучилттай А0401 авто замд 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Тоёота приус-20 маркийн 70-65 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч С.Тэрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Лэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна. Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.
Шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Тэрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Лэрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Б.А, 1993 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан 15 дугаар баг, мангирт 1 хэсэг 2 дугаар гудамж 7 тоотод оршин суух хаягтай, урьд
Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй талаарх баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгч Б.Агийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Тэрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Лэрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд
Хохирогч О.Лнь эмчилгээний зардал 821.100 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.А нь 150.000 төгрөг төлсөн байх тул эмчилгээний зардал 671.000 төгрөг,
Хохирогч С.Тнь эмчилгээний зардал 509.000 төгрөг,
Иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаярт нь 3.483.000 төгрөг нэхэмжилснийг тус тус хангаж
Хүний сэтгэцэд учирсан хохирлын арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Лэрүүл мэндэд учирсан хохирол нь 3-р зэрэглэлд хамаарна гэж заасан тул тухай үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 7.150. 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, хохирогч О.Лхагважавт олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.Ад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Б.Агаас нийт 11.813.000 төгрөг гаргуулж, 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад нь хохирогч нарт хохирлыг тус тус 1 жилийн хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэсүгэй.
7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ