Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/162

 

                                

 

 

 

 

 

 

  2024          5            06                                        2024/ШЦТ/162

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар Л.Наранхүү,

-шүүгдэгч С.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт С-ийн Г-т эрүүгийн 2434****** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймаг, Есөнбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радио лакаторын оператор мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, *** аймгийн **** сумын **** тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй,

Б* овогт С*ийн Г /РД:*****/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар :

Шүүгдэгч С.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Тоёота приус-20” маркийн “*****” улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Гнь мэдүүлэхдээ: Би 2022 онд Эрхээ хасуулсан. Сэргээлгээгүй байсан. Сая 2024 оны 2 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад үлээлгээд 1,08 бүхэл гарсан. Буруугаа ойлгож, гэмшиж байна.” гэв.

 

       Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 2434***** дугаартай С.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасан “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж С.Г-т холбогдох хэргийг 2024 оны 3  дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн.

 

        Шүүх хуульд заасан хугацаанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 3 дугаар сарын 20-н өдрийн 14 цагт товлон зарласан боловч шүүгдэгч С.Г шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11.1, 1.3, 1.4-т заасан үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан “албадлага хэрэглэх, үндэслэл болох тул түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг албадан ирүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн боловч тогтоосон хугацаанд С.Г мөн шүүхэд хүрэлцэн ирэх, хаана байгаа газар нь тогтоогдоогүй тул тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр /269 дугаартай захирамж/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар С.Г-т холбогдох эрүүгийн 2434***** дугаартай хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хянан шийдвэрлэсэн.

       Улмаар шүүгдэгчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах тухай 206 дугаартай захирамж гарч С-ийн Г-ыг эрэн сурвалжилж, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

   

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

 

       -гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “эрхээ хасуулсан жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гомдол мэдээллийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны 18 цаг 34 минутад хүлээн авсан” гэж /хх-01 тал/,

         Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд, нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “Alcotest 6820 багаж ашиглан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.08 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэж /хх-н 03-05 тал/,

- тухайн үйл явцыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-тал/,

-Согтууруулах ундаа хэрэглэх эсэхийг шалгасан “Alcotest 6820 багаж, түүний баталгаажуулалтын гэрчилгээ /хх-5 тал/,

 -С.Гүрбазарын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үеээ жолоодож явсан тул уг тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-н 07 тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл”-д “Эрх хасах: Говь-алтай, Есөнбулаг Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1, 2022/1/17, 2023/11/17, 1 жил, а/д Б.Батсайхан” гэжээ./хх-28 тал/,

- Гэрч Г.Ц-ийн “Машинаа унаад хотоос гараад Говь-Алтай явах замд Төв аймгийн Баянхангай сум руу дөхөж байтал миний гэдэс рүү базалж өвдөөд байхаар нь унаж явсан *** тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг нөхөр Г-аар бариулаад ойролцоогоор 4-5км зайд барьж яваад цагдаагийн пост таарч цагдаа байна гээд зогсоод нөхөр үрүүлээ надад шилжүүлээд би цааш машинаа бариад явтал цагдаа дохиж зогсоогоод шалгуулсан. Яагаад Үрүүлээ шилжүүлээд байна гээд манай нөхрөөс чи архи уусан байгаа юм уу гэж асуусан. Тэгээд уусан гэдгээ хэлээд багаж үлээлгэнэ гэхээр нь би гараад машиндаа ороод сууж байтал нөхөр араас орж ирсэн. Тэгэхээр нь яасан гэж асуухад үлээлгээд 1 бүхэл гарсан түр байж байгаарай одоо байцаагч ирнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг хх-ийн 10-11 тал/,

-Шүүдэгч С.Г-ын хувийн байдалтай холбоотой: жолоочийн лавлагаа мэдээллийн лавлагааны хуулбар /хх-н 23-р тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-н 24-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 25-р тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар /хх- н 26/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27-р тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-н 29-р тал/ баримтууд зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч: “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдох байх тул шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна .” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Г нь “өмгөөлөгчгүй оролцоно. Шүүхэд хүндрэл учруулсандаа харамсаж байна. Жолооны эрхээ 2022 оны 11 сард эрхээ хасуулаад сэргээлгэж амжаагүй байгаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйж байна.” гэсэн саналыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил  хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилж, “тээврийн хэрэгсэл жолоодох хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг ойлгох бөгөөд дээрх үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон, тээврийн хэрэгсэл жолоодох хасуулсан хүн  нь хасуулсан хугацаандаа дахин согтуурсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодохыг ойлгоно.”-оор тайлбарласан байна.

Хавтаст хэргийн 28 талд  “Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл”-д Б овогт С Г РД:**** дугаартай тээврийн хэрэгслийн ангилал А,В,С гэж, хүчинтэй хугацаа 2028 оны 05/16 боловч “Эрх хасах: Говь-алтай, Есөнбулаг Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1, 2022/1/17, 2023/11/17, 1 жил, а/д Б.Батсайхан” гэж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна.

 

Шүүгдэгч С.Г нь 2023 оны 11 сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх эрхтэй боловч сэргээлгээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Гнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гх ойлголтод хамрахгүй бөгөөд харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд байна.

Энэ тохиолдолд шүүгдэгч С.Г-ын үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх хэсэгт заасан “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Г-ыг цагаатгаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхийн шатанд шүүгдэгч С.Г нь 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл нийт 7 /долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

    

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт С-ийн Г-т холбогдох 2434*** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С-ийн Г-ыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч С.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 7 /долоо/ хоног цагдан хоригдсоныг, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2434**** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол С.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ