| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0196/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/210 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Э.Янга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/210
2024 6 14 2024/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
-улсын яллагчаар Э.Уянга,
-шүүгдэгч Ө.Г, шүүгдэгч Ч.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х овгийн Ч-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Т овгийн Ө-ийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Хатгин овгийн Чанцалын Баярмаад холбогдох эрүүгийн 2434****** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1. Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймгийн *** сумын **** гэх газар оршин суух хаягтай,
Урьд: Говь-Алтай аймгийн Шүүхийн 1991 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/8 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар ял шийтгүүлж байсан Т овгийн Ө-ийн Г /РД: *****/,
2. Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын *** дүүргийн мод түлээ худалдан борлуулах цэгт борлуулагч ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хотын *** дүүргийн **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Ч-ын Б /РД: *****/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
1. Шүүгдэгч Ө.Г нь Төв аймгийн Эрдэнэ сумын Бантуул 3 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг “Баянбулаг” гэх газраас 2024 оны 02, 03 дугаар саруудад үргэлжилсэн үйлдлээр 14 ширхэг ургаа модыг бензин моторт хөрөө, сүх ашиглан тайрч бэлтгэн Тоёота Приус-20 маркийн *** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн бусдад худалдаж ойн санд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж зааснаар 6,191,952 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт, 2. Шүүгдэгч Ч.Бнь Ө.Гын Төв аймгийн Эрдэнэ сумын Бантуул 3 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг “Баянбулаг” гэх газраас мод бэлтгэж, Тоёота Приус-20 маркийн *** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн ирсэн шуудайлсан модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж 2024 оны 02, 03 дугаар саруудад худалдан авч хууль бусаар мод бэлтгэ ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үнсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Ө.Г нь Төв аймгийн Эрдэнэ сумын Бантуул 3 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг “Баянбулаг” гэх газраас 2024 оны 02, 03 дугаар саруудад үргэлжилсэн үйлдлээр 14 ширхэг ургаа модыг бензин моторт хөрөө, сүх ашиглан тайрч бэлтгэн Тоёота Приус-20 маркийн ***** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн бусдад худалдаж ойн санд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж зааснаар 6,191,952 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Ч.Бнь Ө.Гын Төв аймгийн Эрдэнэ сумын Бантуул 3 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг “Баянбулаг” гэх газраас мод бэлтгэж, Тоёота Приус-20 маркийн ******УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн ирсэн шуудайлсан модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж 2024 оны 02, 03 дугаар саруудад худалдан авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 4-22-р хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 95- 96-р хуудас/,
-Гэрч Ч.С-ийн мэдүүлэг /хх-ийн 112-113-р хуудас/,
-Гэрч Ц.Ч-ын мэдүүлэг /хх-ийн 104-105-р хуудас/
-Гэрч Ч.Б-ийн дахин өгсөн мэдүүлэг /хх-н 118-119-р хуудас/,
-Хаан банкин дахь Ө.Гын эзэмшлийн ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61-86-р хуудас/,
-Хаан банкин дахь Ч.Б-ийн эзэмшлийн **** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 58-60-р хуудас/,
-Хаан банкин дахь Ө.Гын эзэмшлийн ***** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 88-р хуудас/,
-Хаан банкин дахь Ч.Б-ийн эзэмшлийн **** дугаартай /хх-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 87-р хуудас/,
-Байгаль орчны зөвлөх "Нуман алтай" ХХК-ийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1/14 дугаартай дүгнэлт /хх-ийн 139-143-р хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ТЦ-24-38 дугаартай тайлан /хх-ийн 126-134-р хуудас/,
-Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 07/218 дугаартай албан тоот /хх-ийн 43-р хуудас/,
-Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай албан тоот /хх- ийн 45-46-р хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 1.4 Эрх зүйн дүгнэлт Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Г, Ч.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 201-202 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 223 тал/-ийг хүлээн авч 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 95, 96 дугаартай хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 220, 232 тал/ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр яллагдагч нарт танилцуулж, яллагдагч Ө.Г, Ч.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ө.Г, Ч.Б нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.
Шүүгдэгч Ө.Г, Ч.Бнарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ө.Г, Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ө.Г, Ч.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Хохирол хор уршиг, бусад асуудлаар: Гэмт хэргийн улмаас ойн санд учирсан 6.191.952 /зургаан сая нэг зуун ерэн нэгэн мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг шүүгдэгч Ө.Г төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Гаас гаргуулах хохирол төлбөргүй,
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.2 Эрүүгийн хариуцлага
Улсын яллагч Э.Уянга: “Шүүгдэгч Ө.Г, Ч.Б нарыг гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ө.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг шүүхэд гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдэн судлагдсан Ө.Г-ын дансны хуулга /хх-н 50-52, 58-60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 175/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 176/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 177/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-н 179/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 195/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 197-200/, Ч.Б-ийн дансны хуулга /хх-н 54-56, 61-86/, мод түлээний худалдаа эрхлэх гэрээ /хх-н 184-185/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 187/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 188/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 189/, худалдааны төлөөлөгчийн гэрээний хуулбар /хх-н 190-193/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаанд “эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна” /хх-н 194/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Ч.Б, Ө.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж шүүгдэгч Ө.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэх ялаар, шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-ыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй. санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 1852, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-ад үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
2.3 Бусад асуудлын талаар
2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоход татгалзах зүйлгүй гэсэн тул хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота приус-20 маркийн ******УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 17 шуудай хагалж бэлтгэсэн мод, 1 метр, 60 сантиметр урттай 30 ширхэг бөөрөнхий модыг улсын орлого болгож, Гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болох мод хулгайлан борлуулсан 1.526.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Гаас гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн 2434****** хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар модон иштэй хуучин сүх 1 ширхэг, төмөр иштэй хуучин сүх 1 ширхгийг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн 2434****** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ө.Г, Ч.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Ө-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд, зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, худалдсан”, шүүгдэгч Х овгийн Ч-ын Б-г 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн модыг худалдаж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэх ялаар, шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-ыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө. Галданжамц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй. Санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 1852, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-ад үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болох мод хулгайлан борлуулсан 1,526,000 /нэг сая таван зуун хорин зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч Ө.Г-аас гаргуулж улсын орлого болгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота приус-20 маркийн ******УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 17 шуудай хагалж бэлтгэсэн мод, 1 метр, 60 сантиметр урттай 30 ширхэг бөөрөнхий модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Эрүүгийн 2434****** хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар модон иштэй хуучин сүх 1 ширхэг, төмөр иштэй хуучин сүх 1 ширхгийг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
10. Эрүүгийн 2434****** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ө.Г, Ч.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас ойн санд учирсан 6.191.952 төгрөгийг шүүгдэгч Ө.Г төлснийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Г, шүүгдэгч Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан ш атны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ