| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0198/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/213 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/213
2024 6 18 2024/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
-улсын яллагчаар Б.Мөнгөнцэцэг,
-шүүгдэгч С.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Халх овогт Самданы Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 2434*** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 19 ний өдөр Төв аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин /хувиараа хөдөлмөр эрхэлдэг/, ам бүл 1, *** аймгийн *** сумын **** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо *** аймгийн *** сумын **** багт оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот, *** дүүрэг **** тоотод оршин суух, улсаас гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт С-ийн М, /РД:*****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр *** аймгийн *** сумын **** багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-тай“ажил их байхад Н.Б-тай архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой руу нь дурангаар цохиж, эрүү рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь “... эрүү ясны хугарал, зулайн хуйх, эрүү, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдний няцрал, цус хуралт, шарх...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч С.М нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-тай“ажил их байхад Н.Б-тай архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой руу нь дурангаар цохиж, эрүү рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь “... эрүү ясны хугарал, зулайн хуйх, эрүү, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдний няцрал, цус хуралт, шарх...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би Лүн рүү тэжээлд явсан юм. Ирсэн чинь архи уусан байсан. Тэгээд хар өглөө уучихдаг юм уу гэсэн чинь уучлаарай ахаа гээд байсан. Би лүнгээс 1 шил архитай ирсэн. Би хонь эргүүлэх гээд хөвөнтэй куртиктэй мордсон. Дээлээ өмсөх гээд ороод ирсэн чинь араас ороод ирсэн. Тэгснээ танаас айна гэж байхгүй шүү гэхээр нь юу гээд байгаа юм гээд түлхсэн чинь эндээс зайлаарай гэхээр нь юу гээд байгаа писда вэ гээд дурангаар нэг цохисон, нэг өшиглөсөн. Өс хонзон байхгүй. Урьд нь маргалдаж байгаагүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Гэрч Н.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,
Гэрч С.Ө-ийн мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,
шүүгдэгч С.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/,
шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3793 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч С.М нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй, шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.М нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр *** аймгийн ****сумын **** багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-тай“ажил их байхад Н.Б-тай архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой руу нь дурангаар цохиж, эрүү рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь”... эрүү ясны хугарал, зулайн хуйх, эрүү, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдний няцрал, цус хуралт, шарх...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
1.5 Хохирол, хор уршиг
Шүүгдэгч С.М нь гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Г-гийн биед “эрүү ясны хугарал, зулайн хуйх, эрүү, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч Ц.Г-гийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтаар нийт 1,287,684 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна /хх-н 60-65/. /зарим баримт давхардсан/
Шүүгдэгч С.М нь хохирогч Ц.Г-д 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2,200,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг хохиролд төлсөн байна /хх-н 62-63/.
Шүүхээс хохирогч Ц.Г-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “..Эмчилгээний зардалд С.М-аас нийт 2.500.000 төгрөгийг авсан. Улсын нэгдүгээр эмнэлэгт эрүүгээ хадуулсан. Одоо жилийн дараа дахин шинжилгээ өгч, эрүүний хадаасаа авахуулна. Тийм учраас цаашид гарах эмжилгээний зардлаа нэхэмжилнэ..” гэсэн байна.
Хохирогч Ц.Г цаашид гарах эмчилгээний зардал, прокурор Б.Мөнгөнцэцэг нотлох баримтаа цуглуулж Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.2 Эрүүгийн хариуцлага
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэгээс: “Шүүгдэгч С.М-ыг гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтыг устгуулах саналыг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч С.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон нь хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3 Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дуран, дурангийн хайрцгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн 2434*** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Г-д хохирлын 2.500.000 төгрөг төлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 1500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.М-д сануулсугай.
5. Шүүгдэгч С.Мд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Шүүгдэгч С.М нь хохирогч Ц.Г-д эмчилгээний зардалд 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлснийг дурдаж,
хохирогч Ц.Г цаашид гарах эмчилгээний зардлаа, прокурор Б.Мөнгөнцэцэг эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг дуран, дурангийн хайрцгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн 2434*** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ