| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0037/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/215 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/215
2024 6 18 2024/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Үүрийнтуяа /томилолтоор/,
Иргэдийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ,
Өсвөр насны шүүгдэгч М.О, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Б,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч М овогт М-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2334**** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, хэрэг үйлдэх үедээ 14 нас, 9 сар 21 хоногтой байсан, одоо 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, сурагч, ам бүл 4, эцэг, эмээ, ахын нарын хамт Төв аймаг, Батсүмбэр сум, Мандал баг, Агьтын 5-56 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Магад овогт Мөнхбаярын О /РД:НБ09212212/.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Өсвөр насны шүүгдэгч М.О нь 14 нас 9 сар 19 хоногтой байхдаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Суварга 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 15 нас 8 сартай буюу 18 насанд хүрээгүй хохирогч Н.Н-ийгсогтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны үйлдэл хийж, хүчиндсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд: “ өсвөр насны шүүгдэгч М.О /14 нас 9 сар 19 хоногтой/ нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *** аймгийн **** сумын *** багийн нутаг дэвсгэрт 15 нас 8 сартай буюу 18 насанд хүрээгүй хохирогч Н.Н-ийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан бэлэг эрхтэнг илэх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: “Би Н-ийн хажууд суусан. Тэгсэн чинь намайг тэврээд гэдэс рүү гараа хийсэн. Өөрөө дуртай байсан, би хуруугаа ерөөсөө хийгээгүй. Гэдэс рүү гараа хийхээр нь эргүүлээд тэвэрсэн. Ер нь бүгдээрээ их согтсон байсан.” гэв.
- Насанд хүрээгүй хохирогч Н.Н “...Тэгээд А нэг охинтой хамт намайг татаад тэнд байсан овоолсон шороон дээр суулгасан. Тэгээд би тэр шороон дээрээ сууж байгаад унтчихсан байна лээ нэг сэрсэн чинь намайг хашааны буланд гудас тавиад хөнжлөөр хуччихсан байсан би юу болж байна гээд босох гэсэн чинь миний ард О миний цээж хөхийг илээд өмд рүү гараа хийгээд, миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээд намайг оролдож байсан. Болиоч би харилаа гэж хэлсэн чинь О намайг хариулна хүргэж өгнө гэж хэлсэн. Гадаа харанхуй байсан эргэн тойронд бид хоёроос өөр хүн байхгүй байсан. Тэгээд би боль гээд эргэж хараад О-г түлхсэн чинь миний хоёр гарыг нэг гараараа бариад нэг гараараа миний өмдийг доош нь тайлсан чинь цаанаас хүний дуу сонсогдоод хамт байсан А, О, Б нар ирсэн. Тэгээд утасны гэрэл тусгаад инээлдээд байсан. Би гэртээ ороход 01 цаг болж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
- Нас тоолсон тэмдэглэлд “хохирогч Н.Н нь 15 нас 8 сартай” гэж /хх-ийн 15 тал/,
- өсвөр насны сэжигтэн М.О-ын нас тоолсон тэмдэглэлд “ 14 нас 9 сар 19 хоногтой гэж” /67-68 тал/,
-Насанд хүрээгүй гэрч Ө.Н-ийн “...би А-ыг дагаад очсон чинь хоёулаа зэрэгцээд хэвтэж байсан. Тэгээд бүгдээрээ явъя гэсэн чинь Н согтчихсон нэг ахыг дууд гээд орилоод байхаар нь би очоод чи одоо жоохон юм байж гээд эрэгтэй хүүхдүүд дагаад ингээд явж байгаа чинь болж байгаа юм уу гээд толгой руу нь чичилсэн чинь миний хөл рүү цохихоор нь би эргүүлээд алгадсан бид хоёр барьцалдаад авсан чинь тэнд байсан хүүхдүүд салгасан. Тэгээд бид нар Нийг тэнд нь орхиод гэр рүүгээ явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
- Насанд хүрээгүй гэрч Э.Энхцэцэгийн “...бид 4 худаг дээр очоод байж байтал О, О 2 мотоциклтэй ирсэн. Ирээд А-аас Н цуг явъя гээд байна аваад ирэх юм уу яах юм бэ гэж асуусан чинь А өөрсдөө мэдээ гэж хэлсэн чинь О-ыг, О хоёр буцаж яваад Нийг авч ирсэн. Тэгээд бид 7 худгаас баруун тийш эзэнгүй хашаан дотор ороод пиво уусан. Нийт 4 том 2,5 литрийн хэмжээтэй бор савтай пиво уусан яг ямар нэртэйг санахгүй байна. А пиво аягласан. Пиво ууж эхэлж байтал Н утсаа оролдоод суугаад байхаар нь А утсыг нь аваад энийг уух юм бол утсыг чинь өгнө гээд пиво уулгаж байсан. Нэг удаагийн 100 граммын хэмжээтэй хуванцар аяганд уусан. Пиво уугаад байж байтал Н согтчихсон сууж байсан би Б-тай юм яриад хашааны нөгөө захад сууж байсан тухайн хашаа том болохоор бид яг энд тэнд хоёр гурваараа байж байсан. Б бид хоёр хамт анх пиво ууж байсан газраа очсон чинь хивс шиг юм хашааны буланд дэвсчихсэн дээр нь Н хэвтэж байсан. Би Н-тэй О бэлгийн харилцаанд орсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
- Насанд хүрээгүй гэрч Б.О-ын “...Н алхаад өөрөө худаг дээр яваад ирсэн. Нийн гэр худаг хоёр ойрхон байдаг. Бид нар нийт 4 том пиво худгаас холдоод эзэнгүй хашаан дотор орж сууж байгаад уусан. А гэрээсээ жижиг хивс авч ирсэн бид нар хашаанд газар сууж байсан болохоор доороосоо даарна гээд хивс авч ирсэн. Бид нар пиво уугаад сууж байсан чинь Н согтоод бид нарт агсам тавиад бид нарыг хараагаад байсан. Пивыг А аяглаж байсан. Тухайн пиво уусан хашаа том байсан болохоор бид нар босож яваад эргэж ирж суугаад байж байсан нэг мэдсэн чинь О, Н хоёр хивсэн дээр сууж байсан тэр хоёрыг бэлгийн харьцаанд орсон үгүйг нь мэдэхгүй байна би хараагүй ...” / хх-ийн 21-22 тал/ гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаанд “ 2008 оны 02 сарын 09-ний өдөр төрснийг 2008 оны 2 сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт 0425 дугаарт бүртгэсэн байна./хх-ийн 15-16/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “... М.О нь одоогоор сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчлөөгүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, мэдэж удирдах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай /хх-ийн 51-53 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.
Хэргийн үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: “Би мөрдөн байцаалтын шатнаас эхэлж өмгөөлөгчөөр оролцсон. Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ заавал хохирогчийн насыг тогтоосон байхаас гадна шүүгдэгч хохирогч насанд хүрээгүй гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байх ёстой. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэдэн хүүхэд нийлээд пиво ууж байгаа байдал, биеэ хамгаалж чадахгүй байгаа байдал нотлох баримтаар тогтоогдсон. Н биеэ авч явж чадахгүй, куртикийг нь хүртэл ураад, явж чадахгүй болсон тийм байдалтай байсныг хүүхдүүд мэдүүлдэг шүү дээ. Тухайн үед 14 настай байсан М.О нь хүнд гэмт хэргээр зүйлчлэгдээд орж ирж байгаа. Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хугацаа өгөөд явуулахаар яг тэр чигээр нь ороод ирсэн. Эрүүгийн хуульд зааснаар яллах цагаатгах талын нотлох баримтыг адилхан баримтлах ёстой. Яллагдагчаас 3 удаа мэдүүлэг авсан байна. Би тэгж, ингэж хэргээ шийдүүл гэж үг зааж өгөөгүй. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бэлэг эрхтэн рүү нь гараа хийсэн юм бол ямар гэмтэл учирсан юм бэ. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй. Үнэхээр гар хуруугаа хийсэн юм уу, хийгээгүй юм уу. Ганцхан хохирогчийн мэдүүлгээр тогтоогоод байгаа шүү дээ. Ямар хор уршигт хүргэсэн юм бэ. Насанд хүрээгүй гэдгийг нь мэдээгүй, мэдэх боломж байгаагүй. Ямар хор уршиг учирсан юм бэ. Онгон биеийг нь гэмтээсэн юм уу, яасан юм. Хуульд хуульчлахдаа бэлгийн харьцааны чанартай үйлдэл хийсэн бол гэмт хэрэг мөн гэж заасан байгаа. Тэгвэл хүчингийн гэмт хэргийн үйлдэл хийгдээгүй юм биш үү. Бэлгийн харьцааны чанартай хувцсыг нь тайлсан үйлдлийг үгүйсгэхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг,
Улсын яллагчийн: “арван дөрвөөс дээш арван найман нас хүрээгүй Н.Н-ийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүчиндсэн гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг тус тус гарсныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь,
1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч “ О миний хөхийг илээд өмд рүү гараа хийгээд миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээд намайг оролдсон” гэж 1 удаа мэдүүлсэн,
мэдүүлсэн боловч тэдгээртэй хамт байсан насанд хүрээгүй гэрч Ө.Номингоо, Э.Энхцэцэг, Б.О нарын мэдүүлэгт насанд хүрээгүй хохирогч Нийн мэдүүлгийг үгүйсгэсэн мэдүүлгийг буюу “тэр хоёр хамт хэвтэж байсан” талаар мэдүүлдэг ба насанд хүрээгүй гэрч, хохирогч, өсвөр насны шүүгдэгч нар бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тэдний мэдүүлгээр нотлогддог.
2.Насанд хүрээгүй хохирогч 2023 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 21 цагийн орчим найз О нь дуудахаар гэрээсээ гараад нэр бүхий насанд хүрээгүй хүүхдүүд нийлж эзэнгүй хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар шөнийн 01 цагийн орчим гэртээ очиж, бусдад хүчиндүүлсэн талаар ээж Х.Бурмаадаа хэлснээр 10 дугаар сарын 16-ны өдөр ээж Х.Бурмаа нь Цагдаагийн байгууллагад бусдад хүчиндүүлсэн тухай гомдол гаргасан байна.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Н.Н нь “ Босох гэсэн чинь О оролдсон” гэж мөн Баттулга гэдэг хүүхэдтэй үерхэж бэлгийн харьцаанд орсон талаар мэдүүлж/хх-12 тал/
Шинжээчийн 2023 оны 11 сарын 02-ний өдрийн 648 дугаартай дүгнэлтэд “Н.Н-ийн охин хальс хуучин урагдалттай байна бэлгийн харьцаанд орсон байна” гэсэн дүгнэлт гарсан ба/хх-39 тал/ насанд хүрээгүй хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахаар хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдэхэд” “гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж удаа дараа шүүгчийн туслахад мэдэгддэг.
4. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 244 дугаартай дүгнэлтэд “ Н.Н нь 15-17 орчим настай байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт,
5. Өсвөр насны шүүгдэгч М.О-ын нас тоолсон тэмдэглэлд “ 14 нас 9 сар 19 хоногтой” гэж, насанд хүрээгүй хохирогч “ 15 нас 8 сартай “ гэж тэдний нас тоолсон баримтууд зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч М.О нь насанд хүрээгүй хохирогч Н.Н-ийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бэлэг эрхтэнд нь хуруугаа хийж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүчиндсэн гэх үйл баримт үгүйсгэгдэн няцаагдана.
Түүнчлэн Цагдаагийн байгууллагад насанд хүрээгүй хохирогчийн ээж Х.Б гаргасан өргөдөлдөө “2023 оны 10 дугаар сарын 13-ны 21 цаг 10 минутын орчим манай охин О-тай уулзана гээд гарсан боловч О-ын үеэл О бараг танихгүй тасраад сэрэх үед нь хувцсыг нь тайлж, хүчирхийлсэн үйлдэл гаргасан байна. О гэдэг хүүхдийг танихгүй уулзаж байгаагүй, биеэ хамгаалж чадваргүй байхад нь хүчиндэж, хүчирхийлэл үйлдсэнд гомдолтой байна. Охиныг минь босох гээд чадахгүй байхад Н гэх охин арчаагүй тасарсан гээд алгадсан.” гэж анх гомдол гаргасан гаргаж, гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирогчоор мэдүүлэг авахад насанд хүрээгүй хохирогч хүч хэрэглэж хүчиндсэн гэх анх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөөсөө өөр буюу “О миний хөхийг илээд өмд рүү гараа хийгээд миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээд намайг оролдож байсан. Би болиоч гээд түлхсэн чинь цаанаас А, О 2 ирсэн гэж” /хх- 12 талд/ гэж хохирогчоор зөрүүтэй мэдүүлдэг болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл үйл баримт буюу хэрэг учрал болох үед насанд хүрээгүй хохирогч Н.Н нь /15 нас 8 сартай/ өсвөр насны шүүгдэгч М.О /14 нас, 9 сар, 21 хоногтой/-аас 1 насаар эгч бөгөөд хэрэг учрал гарах үед өсвөр насны шүүгдэгч анх удаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ анх удаа тааралдаж, архи уусан байхад нь бэлгийн шинжтэй үйлдэл хийж, илэх үйлдэл /өсвөр насны шүүгдэгчийн “сэрээд намайг тэвэрсэн, миний гэдэс рүү гараа хийгээд байсан.. бэлэг эрхтэн рүү гараа оруулаагүй зүгээр илсэн “гэх мэдүүлэг/ түүний мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг баримтлан зүйлчлэлийг хөнгөрүүлж, өсвөр насны шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд тусгай журам буюу ердийн журамд заасан арга хэрэгслээр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, буюу хязгаарлах байдлаар шүүхийн үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхгүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан насанд хүрээгүй гэрч, хохирогч, өсвөр насны сэжигтэн яллагдагчаар М.О-аас мэдүүлэг авах журмыг зөрчиж, хуулиар тогтоосон цаг хэтрүүлэн мэдүүлэг авсан /хх-64,79 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсан байх тул М.О-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй байна.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд талуудаас шинжлэн судалсан нотлох баримт болон талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч М.О-ыг “өсвөр насны шүүгдэгч М.О /14 нас 9 сар 19 хоногтой/ нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Суварга 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 15 нас 8 сартай буюу 18 насанд хүрээгүй хохирогч Н.Н-ийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүч хэрэглэн хүчиндсэн” гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь,
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *** аймгийн *** сумын **** багийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн тухайн үйл явдал болох шалтгаан, нөхцөл болсон бөгөөд өсвөр насны шүүгдэгч М.О тухайн үед 14 нас 9 сар 19 хоногтой ЕБД сургуулийн ** дүгээр ангийн сурагч бөгөөд насанд хүрээгүй хохирогч Н.Н-ийг мэдүүлгээс өөр хэрэгт түүнийг буруутгах яллах нотлох баримт авагдаагүй, насанд хүрээгүй гэрч нарыг очиход өсвөр насны шүүгдэгч М.О, насанд хүрээгүй хохирогч Н.Н хоёр хамт хэвтэж байсан талаар гэрчүүд нотолж мэдүүлдэг тул өсвөр насны шүүгдэгч М.Оыг “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг” үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн “ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “ энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн” шинжийг хангасан байх тул Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.
Иргэдийн төлөөлөгч Б.Оюун-эрдэнэ “ насанд хүрээгүй байсан учраас юу хийж байгаагаа мэдэхгүй, хүүхдүүд даган дуурайж хийсэн байх тул тиймээс өсвөр насны шүүгдэгч М.О-ыг гэм буруугүй байна” гэсэн дүгнэлтийг бичгээр гаргасныг шүүхийн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн зүйчилсэнтэй зөрүүгүй байсан тул шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийгээгүй болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, өсвөр насны шүүгдэгч М.О-ыг “ бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн “ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “ энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5 Хохирол, хор уршиг
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-тай холбогдоход “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор өсвөр насны шүүгдэгч М.О-аас гаргуулах хохирол төлбөргүй байхгүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.2 Эрүүгийн хариуцлага
- Улсын яллагч М.Үүрийнтуяа: “Өсвөр насны шүүгдэгч М.О-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулсан гэх хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд түүний хувийн байдлыг харгалзаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасныг журамлан 2 дахин багасгаж, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” ялын дүгнэлтийг,
- Өсвөр насны шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар: “Ял шийтгэлийн хувьд түүний байгаа байдал, засрал хүмүүжил, хамт олны дунд яаж биеэ авч яваа байдлыг харгалзан үзэх хэрэгтэй байх. Анх удаа гэмт хэрэг хийсэн, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг хойшлуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч М.От эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан өсвөр насны шүүгдэгч М.О-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст “ ял шийтгэлгүй “ гэж, суралцагчийн хувийн хэрэг /хх-87-96 тал/ Төв аймгийн **** сумын ЕБС-ийн *** ангийн сурагч М.Оын тодорхойлолт, Төв аймгийн **** сумын **** багийн тодорхойлолтод “ М.О нь 94 настай эмээ, аавын хамт амьдардаг” гэж, төрсний бүртгэлийн лавлагаанд “ М овогт М-ын О **** төрсөн” гэж, нас тоолсон тэмдэглэлд “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М.О нь 14 нас 9 сар 19 хоногтой” байсан баримтыг үндэслэн түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүх өсвөр насны шүүгдэгч М.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх мөн өсвөр насны шүүгдэгчийн насны онцлогийг харгалзан хүмүүжих, алдаагаа засах, боломж олгох анхаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч М.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч М.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирлын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 дахин багасгаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М овогт М-ын От оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн 2334**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Өсвөр насны шүүгдэгч М овогт М-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэн хэргийн зүйчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Өсвөр насны шүүгдэгч М овогт М-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М овогт М-ын О-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг 2 дахин багасгаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М овогт М-ын О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлж болохыг дурдсугай.
7. Энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Эрүүгийн 2334**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч М.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч М.От урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ж.ДЭЛГЭРМӨРӨН
Ш.ГАНДАНСҮРЭН