Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/00258

 

                                                  

           

                                  

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 12 өдөр                   Дугаар 102/ШШ2022/00258                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ад холбогдох,

хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.С, хариуцагч Т.А, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү С.Аад сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Т.Аөөр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар Нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүний төлсөн 70,200 төгрөгийг орлогоос гаргуулан буцаан олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 120,550 төгрөгийг гаргуулан орлогод оруулсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдэд гарсан нэмэлт зардал, төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэйг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Т.Аийг эцэг хүний хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг М.Сд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ