Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор

Улсын яллагч Э.Бадрал

Шүүгдэгч О.Ням-Очир түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирхуягийн Ням-Очирд холбогдох Эрүүгийн 201725030367 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 5 дугаар хороо Бага гүн 6 дугаар гудамж 6 тоотод орших суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн дугаар 385 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж уг ялыг тэнсэж хянан харгалзсан, 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн дугаар 382 тасоан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил 3 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 156 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил 1 сар хорих ял шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уг ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуудан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овогт Очирхуягийн Ням-Очир /РД:УГ86042076/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.Ням-Очир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байдлын хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтрэн,

-2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38 дугаар байрны орчим байсан 17-64 УБР улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины 2 ширхэг толийг хулгайлж хохирогч Д.Ариунзаяад 360,000 төгрөгний хохирол учруулсан,

-2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны орчим байсан 85-15 УНР улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины 2 ширхэг толийг хулгайлж хохирогч С.Ууганбаярт 500,000 төгрөгний хохирол учруулсан,

-2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны орчим байсан 74-73 УБС улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины жолоочийн талын шилийг хагалан нэвтрэн орж Скаймедиа хос төхөөрөмж, айфон 5 маркийн гар утас, уг машины 1 ширхэг толь зэргийг хулгайлж хохирогч Т.Эрдэнэбатад 890,000 төгрөгний хохирол учруулсан,

- 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38 дугаар байрны орчим байсан 12-26 УНМ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины зүүн талын толийг хулгайлсан, мөн баруун талын толь, зүүн хойд талын гэрэл, дохиог хулгайлыг завдан хохирогч Н.Түмэнжаргалд 600,000 төгрөгний хохирол учруулж бусдад нийт 2,350,000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч О.Ням-Очир  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Н.Түмэнжаргалын:…2017 оны 02 дугаар сарын 11-ний орой гэрийнхээ гадаа буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар байрны ертөнцийн зүгээр урд байрлах автозогсоолд өөрийн эзэмшлийн 12-26 УНМ улсын дугаартай, мөнгөлөг саарал приус-30 маркийн автомашиныг байрлуулаад гэртээ орсон тэгээд 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 04 цагийн орчим гэртээ ирэхдээ машинаа нэг харчаад орье гээд хартал жолооч талын шилийг болон толийг хагалаад, жолоочийн эсрэг талын толийг сууриар нь мулт татаад авсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

Хохирогч Д.Ариунзаяагийн:... 2017 оны 02 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд манай нөхөр Төмөртогоо миний эзэмшлийн 17-64 УБР улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар байрны урд талд байрлах автозогсоолд байрлуулж гэртээ орсон тэгсэн 04 цагийн орчимд цагдаагаас гэрийн хаалга цохиод машины чинь эд зүйл алдагдсан байна гэж дуудаад гараад хартад машины 2 толийг сууриар нь мулт татаж авсан, жолооч талын хаалганы цонх хагалсан байдалтай байсан, дотроос нь эд зүйл алдаагүй байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/

Хохирогч С.Ууганбаярын:...өөрийн эзэмшлийн 8515УНР улсын дугаартай автомашинаа байрныхаа гадаа буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар байрны голын орцны үүдэнд тавьсан байсан юм. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2017 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед манай байрны оршин суугч Эрдэнэбат надруу залгаад "машинд чинь хулгай орсон байна" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь гарч ирээд харсан чинь миний жолоочийн эсрэг талын хаалганы цонхыг хагалчихсан бас 2 толийг нь аваад явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/

Хохирогч Т.Эрдэнэбатын:...өөрийн эзэмшлийн 7473 УБС улсын дугаартай автомашинаа байрныхаа орцны үүдэнд тавьсан байсан юм. Манай гэр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар байранд байдаг ба би машинаа 3 дугаар орцныхоо үүдэнд тавьсан байсан юм. Тэгтэл тэр шөнө үүрээр 5 цагийн үед нэг цагдаа миний утасруу залгаад машинд чинь хулгай орсон байна гараад ирэх үү" гэхээр нь гараад ирсэн чинь миний машины жолооч талын хаалганы цонх нь хагарсан бас толь 1 ширхэг , скаймедиагийн 2 хос төхөөрөмж, айфон 5 маркийн гар утас болон миний түрүүвч жолооны үнэмлэх виза картууд алдагдсан байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 79-80-р хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хйисэн тэмдэглэл хх-10-13, эд зүйлийн үнэлгээ хх-24, хохиролын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай хх-26, эд зүйлийн үнэлгээ хх-45, 81, ял шалгах хуудас хх-108, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч О.Ням-Очир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байдлын хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь… хохирогч Н.Түмэнжаргалын….2017.2.11-ний орой гэрийнхээ гадаа буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар байрны ертөнцийн зүгээр урд байрлах автозогсоолд өөрийн эзэмшлийн 12-26 УНМ улсын дугаартай, мөнгөлөг саарал приус-30 маркийн автомашиныг байрлуулаад гэртээ орсон тэгээд 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 04 цагийн орчим гэртээ ирэхдээ машинаа нэг харчаад орье гээд хартал жолооч талын шилийг болон толийг хагалаад, жолоочийн эсрэг талын толийг сууриар нь мулт татаад авсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг хх-22-23, хохирогч Д.Ариунзаяагийн... 2017 оны 02 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд манай нөхөр Төмөртогоо миний эзэмшлийн 17-64 УБР улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар байрны урд талд байрлах авто зогсоолд байрлуулж гэртээ орсон тэгсэн 04 цагийн орчимд цагдаагаас гэрийн хаалга цохиод машины чинь эд зүйл алдагдсан байна гэж дуудаад гараад хартад машины 2 толийг сууриар нь мулт татаж авсан, жолооч талын хаалганы цонх хагалсан байдалтай байсан, дотроос нь эд зүйл алдаагүй байна лээ...гэх мэдүүлэг хх-43-44, хохирогч С.Ууганбаярын...өөрийн эзэмшлийн 8515УНР улсын дугаартай автомашинаа байрныхаа гадаа буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар байрны голын орцны үүдэнд тавьсан байсан юм…тэгтэл маргааш өглөө нь буюу 2017 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед манай байрны оршин суугч Эрдэнэбат надруу залгаад "машинд чинь хулгай орсон байна" гэж хэлсэн юм…тэгэхээр нь гарч ирээд харсан чинь миний жолоочийн эсрэг талын хаалганы цонхыг хагалчихсан бас 2 толийг нь аваад явсан байсан...гэх мэдүүлэг хх-58-59, хохирогч Т.Эрдэнэбатын...өөрийн эзэмшлийн 7473 УБС улсын дугаартай автомашинаа байрныхаа орцны үүдэнд тавьсан байсан юм…манай гэр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар байранд байдаг ба би машинаа 3 дугаар орцныхоо үүдэнд тавьсан байсан юм…тэгтэл тэр шөнө үүрээр 5 цагийн үед нэг цагдаа миний утасруу залгаад машинд чинь хулгай орсон байна гараад ирэх үү" гэхээр нь гараад ирсэн чинь миний машины жолооч талын хаалганы цонх нь хагарсан бас толь 1 ширхэг , скаймедиагийн 2 хос төхөөрөмж, айфон 5 маркийн гар утас болон миний түрүүвч жолооны үнэмлэх виза картууд алдагдсан байсан... гэх мэдүүлэг, хх-79-80 зэрэг бусад бичгийн нотлох баримтаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч О.Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Ням-Очирыг ялтай байхдаа, давтан үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж ашиглаж агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч уг хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн идэвхитэй үйлдлээр бусдын эд юмсыг авах гэсэн субъектив санаагаар үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдлоо.

 

О.Ням-Очир нь бусдын эзэмшилийн автомашинд хууль бусаар нэвтэрч отверкийг тусгайлан бэлтгэж гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлж дур зоргоороо захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр уг хэргийг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч О.Ням-Очир нь  2005 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн дугаар 156 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил 1 сар хорих ял шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уг ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуудан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өршөөн хэлтрүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5-т зааснаар онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 10 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцно гэжээ.

 

Харин О.Ням-Очир нь ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдсон байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цэнхэр өнгийн иштэй овтеркийг устагхаар шийдвэрлэв.

 

 Хавтаст хэрэгт шүүгдэгч О.Ням-Очирын хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй  тул хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.