| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2020/03833/И |
| Дугаар | 102/ШШ2021/00027 |
| Огноо | 2020-12-30 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2021/00027
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... холбогдох,
СӨХ-ны тамга тэмдэг, СӨХ-тэй холбоотой бичиг баримтуудыг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар сонгогдож, өнөөдрийг хүртэл тамга тэмдэг, сууц өмчлөгчдийн холбоотой бичиг баримтыг авч чадахгүй байна. ... дүүрэг болон Монголын Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлд хандаж явсаар өнөөдрийг хүрлээ.Н... нь өнөөдрийг хүртэл байрандаа амьдардаггүй, 3 жил сууц өмчлөгчдийн холбооны тайлан тавиагүй, нэг ч хурал хийгээгүй, хурлаар сонгогдоогүй.Тус сууц өмчлөгчдийн зуны засварын ажил, өвлийн бэлтгэлийн ажил, оршин суугчдын тав тухай байдал, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажил хэвийн явагдаж чадахгүй байгаа тул сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдэг болон сууц өмчлөгчдийн холбоотой бичиг баримтыг авч өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би... дүүрэг ... дугаар хороо, ... ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай байр Сууц Өмчлөгчдийн холбооны хурал хийж, бүх гишүүдийн хурлаар тус байрны Сууц Өмчлөгчдийн холбооны даргаар намайг сонгосон.Би Сууц Өмчлөгчдийн холбооны даргаар томилогдож, тамга тэмдгээ авах хүлээж авах гэтэл өмнөх дарга болох Б... нь ямар нэгэн шалтаг хэлж өгөхгүй байна.Манай байрнаас 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр... дүүргийн Сууц Өмчлөгчдийн холбоог хариуцсан мэргэжилтэнтэй уулзахаар очиход Манай... Сууц Өмчлөгчдийн холбооны тамга, тэмдгийг авч өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй байна.Уг маргаантай холбоотойгоор цагдаад гомдол гаргасан боловч иргэний журмаар шүүхэд ханд гэсэн.Үүний дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.Би бүх гишүүдийн хурлаар оршин суугчдын итгэлийг хүлээж даргаар сонгогдсон тул үйл ажиллагаа явуулахын тулд ... Сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдэг зайлшгүй хэрэгтэй байна.Иймд хариуцагч Б...ээс ... Сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдэг болон санхүүгийн холбогдох бичиг баримтуудыг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Н... шүүхэд гаргасан тайлбартаа:Тус шүүхэд ...ийн гаргасан ... СӨХ-ны тамга тэмдэг болон СӨХ-той холбоотой бичиг баримтыг авах тухай шаардлага бүхий нэхэмжлэх гаргасныг гардан авч танилцаад зөвшөөрөхгүй байгаа тул доорх тайлбарыг гаргаж байна.Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхойлогдоно, 5.6-д Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй, сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролдоно гэж заасныг зөрчсөн. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн гэх хуралд сууц өмчлөгч биш /...түрээслэгч нарыг оролцуулан хийж хууль зөрчсөн байдаг.Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэр бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна, 8.5-т Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө бүх гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийг бичгээр мэдэгдэнэ гэх заалтыг зөрчин, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн шийдвэр, бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачлаагүй, хуралдахаас 14 хоногийн өмнө гишүүдэд зарлаагүй, хурлаас гарах шийдвэрийг төслийг бичгээр мэдэгдэж, танилцуулахгүй хурал хийсэн тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Бүх гишүүдийн хуралд сууц өмчлөгч нийт 43 хүн оролцох байхад 9 хүн нь өмчлөгч биш түрээслэгч, 3 хүн буюу... нар хуралд оролцоогүй атал тэдний гарын үсгийг нь өмнөөс нь зурж, хуралд оролцсон гэж бүртгэсэн байна. Үүнээс бүртгэгдсэн 24 хүний зөвхөн 13 нь сууц өмчлөгч байгаа тул Сууц Өмчлөгчдийн Холбооны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэх заалтыг зөрчиж сууц өмчлөгчдөөс 20 хувь нь бүх гишүүдийн хуралд оролцсон болох нь тогтоогдож байгаа тул 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн СӨХ-н хүчин төгөлдөр хурал гэх үндэслэлгүй байна.Мөн хуулийн 8.4-т Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тамга тэмдгээр баталгаажуулна гэх заалтыг зөрчиж хурлаас гаргасан шийдвэр гэх Удирдах Зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгосон гэх шийдвэр, хурлын тэмдэглэлд хурлын тэргүүлэгчээр сонгогдсон гэх ... нарын гарын үсэг зурагдаагүй байна.Өмнө нь байгуулагдсан СӨХ-н удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа өнөөг хүртэл хэвийн явагдаж байгаа төдийгүй сууц өмчлөгчдөөс ...ийг өмнө нь ... СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулж байснаас гадна сууц өмчлөгчийн үүргээ биелүүлдэггүй /2015 оны 11 сараас 2016 оны 7 дугаар сарыг дуустал хэрэглэсэн орон сууцны ус дулаан, усны төлбөр болон СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй шүүхээр шийдүүлж байсан/ мөн 2019 оны З дугаар сараас өнөөг хүртэл 1 жил 7 сар СӨХ-ны төлбөр огт төлөхгүй, нийт 573 869 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг дурдаж, сууц өмчлөгчид байнга гомдол санал тавьж байгаа болно.Иймд Удирдах Зөвлөл, Хяналтын Зөвлөлийг шинээр байгуулсан гэж буй 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурал нь Сууц Өмчлөгчдийн Холбооны хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч Н...т холбогдуулан ... Сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдэг болон санхүүгийн холбогдох бичиг баримтуудыг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
... нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байрны оршин суугчид ээлжит бус хурал хийж, бүх гишүүдийн хурлаар тус байрны Сууц Өмчлөгчдийн холбооны даргаар намайг сонгосон тул Б...ээс ... сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдэг болон санхүүгийн холбогдох бичиг баримтуудыг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж шүүхэд тайлбар гаргасан байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.6-д Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулна гэж заасан байна.
Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна гэж заасны дагуу энэхүү 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит бус хурлыг тухайн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ гэж заасан байна.
Мөн дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно 9.3-т Хэрэв сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно тус тус заасан байна.
Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8 дугаар зүйлийн 8.4-т Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна гэж заасан байхад нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн баримтууд нь энэхүү хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл ... Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг жилийн өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдуулахдаа Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс хэрэгт өгсөн хурлын ирц гэсэн баримтыг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна./хх-12/
Нөгөө талаар нэхэмжлэгч нь өөрөө Иргэний хуулийн 148 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхгүй сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн мөнгийг нэг жил, 7 сарын хугацаанд төлөөгүй байгаа нь Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан Сууц Өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын эрх үүрэгт нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн ... Сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдэг болон санхүүгийн холбогдох бичиг баримтуудыг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь.
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар Н...ээс ... Сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдэг болон санхүүгийн холбогдох бичиг баримтуудыг гаргуулах тухай ...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар ...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН