Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/238

 

2024        7           09                                         2024/ШЦТ/238

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнцэцэг,

-шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ж-ны Д-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434**** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шилмэл буйдан” ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, ээж, хоёр эгчийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, ****, *** хороо, *** тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ж-ны Д /РД:ЖЮ03241911/гэв.

Холбогдуулан ирүүлсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн А0501 дугаартай хатуу хучилттай авто замын 105 дахь километрийн орчимд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тоёота приус 41 маркийн **** УНЛ улсын дугаартай Тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн гаргасан 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” мөн дүрмийн 12.1 “Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, улмаар зорчигч С.Энхжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлт дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1.  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ж.Д нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн А0501 дугаартай хатуу хучилттай авто замын 105 дахь километрийн орчимд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тоёота приус 41 маркийн *** УНЛ улсын дугаартай Тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн гаргасан 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” мөн дүрмийн 12.1 “Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, улмаар зорчигч С.Э-ын биед “баруун талын сүүжний дэлбээ их бие, суудал яс, умдаг ясыг хамарсан бяцарч сэлтэрсэн, зүүн талын сүүжний дэлбээ их бие хэсгээр зөрөө багатай, умдаг суудал ясыг хамарсан бяцарсан сэлтэрсэн, ууц ясны баруун талд жижиг сэлтэрсэн, баруун дунд чөмөгт яс дунд 3/1 хөндлөн зөрөө ихтэй, хүзүү суурь хэсгээр бяцарч, жижиг сэлтэрсэн, зүүн шаант яс дунд 3/1 хэсгийн бяцарсан олон сэлтэрхийт зөрөө ихтэй ил хугарал, ууц сүүжний үеэр баруун талд салж, бага зэрэг зөрсөн, баруун гуя, зүүн шилбэнд шарх зулгаралт, баруун гуя, өвдөг, зүүн шилбэ, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий” гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

1.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,

 

Улсын яллагчаас: Прокурорын 187 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-12 тал/,

Хохирогч С.Э-ын мэдүүлэг /хх-15-16, 19 тал/,

Гэрч Э.С-ын мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ны мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 40-43 тал/

“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 24/65 дугаартай дүгнэлт /хх-н 63-65/,

“Вендо” авто машин техникийн үнэлгээний дүгнэлт /хх-н 51-55/ шинжлэн судалсан ба шүүгдэгч Ж.Д-ы хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 92, 94-97 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хөдөлбөргүйгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

 шүүгдэгч Ж.Д нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн А0501 дугаартай хатуу хучилттай авто замын 105 дахь километрийн орчимд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тоёота приус 41 маркийн *** УНЛ улсын дугаартай Тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох,

 Замын хөдөлгөөний дүрмийн гаргасан 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” мөн дүрмийн 12.1 “Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч уг ослын улмаас,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ С.Э-ын баруун талын сүүжний дэлбээ их бие, суудал яс, умдаг ясыг хамарсан бяцарч сэлтэрсэн, зүүн талын сүүжний дэлбээ их бие хэсгээр зөрөө багатай, умдаг суудал ясыг хамарсан бяцарсан сэлтэрсэн, ууц ясны баруун талд жижиг сэлтэрсэн, баруун дунд чөмөгт яс дунд 3/1 хөндлөн зөрөө ихтэй, хүзүү суурь хэсгээр бяцарч, жижиг сэлтэрсэн, зүүн шаант яс дунд 3/1 хэсгийн бяцарсан олон сэлтэрхийт зөрөө ихтэй ил хугарал, ууц сүүжний үеэр баруун талд салж, бага зэрэг зөрсөн, баруун гуя, зүүн шилбэнд шарх зулгаралт, баруун гуя, өвдөг, зүүн шилбэ, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий” гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15, 3.1.20-д заасан учрах үедээ амь насанд аюултай, гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн байх тул,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг бол хүндрүүлэх шинжид нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан”-аар тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ж.Д-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5 Хохирол, хор уршиг

Хохирогч С.Э нь “..миний бие нь гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг гаргаж өгсөн байна. /хх-н 104 тал/

Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ны *** дугаартай тоёото приус-41 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 20.284.400 /хорин сая хоёр зуун наян дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжилсэн байх шүүгдэгч Ж.Д нь 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг төлсөн байна. /шүүх хуралдаан дээр баримт гарган өгсөн/

Иймд шүүгдэгч Ж.Д-аас 4.284.4003/ дөрвөн сая хоёр зун наян дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.Баярсайханд олгох,

Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23/20 дугаартай албан бичигт “Хохирогч С.Энхжаргалын Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 оны 3 сарын 24-2024 оны 4 сарын 25-ны өдөр хүртэл хийгдсэн мэс засал болон оношилгоо шинжилгээ яралтай тусламжийн төлбөрт гарсан зардал болох 6.378.900 /зургаан сая гурван зуун далан найман мянга есөн зуу/ төгрөгийг шүүгдэгч Ж.Д-аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд /Төрийн санд/  тус тус оруулахаар хянан шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.2 Эрүүгийн хариуцлага.

Улсын яллагч: ” Шүүхээс шүүгдэгч Ж.Д-ыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тодорхой хэмжээгээр хохирол төлсөн, зорчигч тээврийн хэрэгслийн бүс зүүгээгүйн бас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ж.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял оногдуулж, тус ялын бүсийг Дорнод аймгийн Хэрлэн сумаар тогтоолгох саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.  

 

Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ж.Д-ы хувьд түүний эрх зүйн байдалд нөлөөлөхөөр тухайлбал, шүүгдэгч Ж.Д нь зөвхөн “ажлын газар-гэрийн хаяг” гэсэн бүсээр хязгаарлагдсанаар эмнэлэг, нийгмийн халамж үйлчилгээ авах болон амьдрал ахуйд сөрөг үр дагаврыг бий болгоно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үүнд: шүүгдэгч Ж.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид тодорхой хэмжээний хохирол төлсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул хуулийн энэ зохицуулалтыг шүүгдэгч Ж.Д-д хэрэглэх боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.Д-ы хувийн байдалтай холбоотойгоор түүнийг урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаанд “эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байна” гэж /хх-92 тал/, жолоочийн лавлагаа мэдээллийн хуулбар /хх-н 94/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-95 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-96 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

2.3 Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Д нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Энхжаргал гомдолгүй гэснийг, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцон гаргуулах зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. Дугаар зүйлийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус        удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Б овогт Ж-ны Д-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг”-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  Ж.Д-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Д нь тэнсэнгийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ж.Дд сануулсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Д-аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 6.378.900 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-аас 4.284.400 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Баярсайханд тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн 2434**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч С.Э гомдолгүй гэснийг, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Д-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ