Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Иргэдийн төлөөлөгч Т.Мянгансанжид,

Улсын яллагч Б.Уранчимэг,

Хохирогч: Б.Ойдов, А.Болд-Эрдэнэ,

Шүүгдэгч П.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвдоржийн Отгонбаатарт холбогдох 201626021113 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1983 оны 06 дугаар сарын 16-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, нас 33, хүйс эрэгтэй, боловсрол дээд, мэргэжил бизнесийн удирдлага, Аз жаргалтай дэлхий санд менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 10 дугаар байр, 12 тоотод суух хаягтай, урьд 2000 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1, 118 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсаныг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Пүрэвдоржийн Отгонбаатар /РД: КЮ83061674/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

П.Отгонбаатар нь давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар

-2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зочид буудлын үүдэнд Б.Ойдовын алтан нухтай шүрэн толгойтой хохин гартааман хөөрөгийг зарж өгнө гэж 30.000.000 төгрөгийг,

-2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хорооллын гадна Б.Ойдовын 86-97 УНУ дугаартай тоёото ийст маркийн автомашиныг худалдаж авна гэж 6.000.000 төгрөгийг,

-2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Нархан хотхоны 53 дугаар байрны гадна А.Болд-Эрдэнээс Рав-4 маркийн автмашиныг худалдаж авна гэж 10.000.000 төгрөгийг, нийт 46.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулан, бусдыг залилан мэхлэсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Отгонбаатараас мэдүүлэхдээ:-2015 оны 7 сард Ойдовтой танилаар нь дамжуулж танилцсан. Тухайн үед Ойдовыг хөөргөө зарна гэж танилцуулсан. Би эртний эдлэл цуглуулж байсан хүний хувьд хөөргийг нь хүнд үзүүлье гэсэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Нарантуул зочид буудлын гадаа дуудаад хөөргийг нь аваад хүнд үзүүлэхээр Эрдэнэт руу авч явсан. Тэгээд үзүүлэхэд хүмүүс нь сонирхоогүй. Би өөрөө хөөргийг авахаар болсон. Цагаан ист машины хувьд 12 сарын эхээр хөөрөгний мөнгөтэй нийлүүлж өгнө гэж хэлээд авсан. Болд-Эрдэнийн хувьд 2016 оны 02 сард аман гэрээ хийгээд машиныг нь худалдаж авахаар тохирсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ойдовоос мэдүүлэхдээ:-2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Отгонбаатартай найзаараа дамжуулж танилцаж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хятадуудад хөөргийг үзүүлье гэсэн. Нарантуул буудлын үүдэнд уулзсан. ГОК-ын ахдаа үзүүлээд ирье гээд явсан. 09 дүгээр сарын 08-ны өдөр уулзаад хөөрөг юу болсон бэ гэхэд унаж явсан машины урд талын хайрцагт байгаа нөгөөдөр өгье гээд явсан. Дараа нь би өөрөө хөөргийг худалдаж авъя гэсэн. 10 сард машинаа өгчих гээд өгсөн. Хөөрөгний мөнгийг машины мөнгөтэй хамт өгье гэсэн. Мөнгө өгнө гэж явсаар байгаад 3 сар хүргэсэн. Мөнгөө авъя гэхэд Рав-4 машиныг авчих гэсэн. Рав-4 машиныг нэр дээрээ шилжүүлж авсан. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирлоо авсан. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Болд-Эрдэнээс мэдүүлэхдээ:-Отгонбаатар бид хоёр найзууд. Найзуудтайгаа сууж байхдаа машинаа зарна гэдгээ хэлж байсан. Отгонбаатар найз нь авъя гэсэн. Мөнгө цаасны асуудалтай байгаа гэдгээ хэлэхэд нь итгэмжлэл хийж өгсөн. Ойдов Отгонбаатарыг цагдаад өргөдөл өгсөн байгаа гэсэн. Цагдаа дээр очоод мөнгө авах ёстойгоо хэлэхэд харъяа дүүргийнхээ цагдаад өргөдөл бич гэсэн. Гомдол саналгүй. Хохирлоо барагдуулсан гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч нараас мэдүүлэхдээ:-

1.Б.Ойдовоос:-…2015 оны 07 дугаар сарын дундуур хавьцаа байсан шиг санаж байна. Би Отгонбаатар гэх залуутай анх өөрийн найз Наранцэцэг гэх эмэгтэйгээр дамжуулан танилцаж байсан ба Наранцэцэгт анх ярихдаа би өөрийнхөө хөөргийг зармаар байна үзүүлэх хүн байна уу гэхэд Наранцэцэг нь найзаараа дамжуулан анх уулзаж байсан. Ингэж анх уулзахад би Хан-Уул дүүрэгт байх “Вива Сити” хороололд очиж Отгонбаатартай уулзахад согтуурсан байдалтай гарж ирээд “би өөрөө 16 настай охинтой байгаа юм аа тэгээд энэ хороололд охиндоо нэг өрөө байр авч өгсөн найз нартай нь хамт бага зэрэг уучихлаа хүүхдүүд өөрөө тусдаа амьдарна гээд байна гэхээр нь би өөрийнхөө шүрэн толгойтой алтан нуухтай, мөнгөн халбагатай, хонин гартааман хөөргөө үзүүлсэн бөгөөд би өөрөө уг хөөргөө 80 сая төгрөгөөр өгнө гэхэд арай үнэтэй байна” гэж хэлсэн бөгөөд бид хоёр ярилцангаа байж байтал шүрэн толгойг нь би авмаар байна Хаммер Н2 маркийн машинаар сольчих уу гэхээр нь би толгойг нь салгаж зармааргүй байна ингэж бүртнээр нь зарчихмаар байна гэхэд ярилцаж байгаад 50 сая төгрөгөөр худалдахаар болсон. За чи хөөргөө зарахаар бол над руу эргэж холбогдоорой одоо бэлэн мөнгө алга байна машин тэрэгээр оролцуулаад болох байхаа гэсэн./хх-ийн 14-17 дугаар хуудас/ 

1.А.Болд-Эрдэнээс:-…2016 оны 02 дугаар сарын дундуур би өөрийн эзэмшлийн 78-86 УНЗ улсын дугаартай Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг зарна гээд өөрийн найз нартаа хэлсэн. Тэгсэн миний танил Отгонбаатар гэдэг хүн би чиний машинийг худалдаж авна гэж хэлэхээр нь би зах зээлийн ханш 16.000.000 төгрөгний үнэтэй байна чи бэлэн мөнгөөр авна гэж байвал би 10.000.000 төгрөгөөр зарна гэсэн чинь би маргааш худалдаж авна гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 09 цагийн орчим Отгонбаатар манай гэрийн гадаа ирээд над руу утасаар яриад гараад ир гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Отгонбаатартай уулзсан чинь би одоо машиныг чинь аваад явлаа мөнгийг чинь яг одоо өгч чадахгүй байна маргааш гэхэд 5.000.000 төгрөгийг өгчихнө гэж хэлээд надаас 78-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түлхүүрийн хамт аваад машинийг унаад явсан. Маргааш нь би өөрийн 99102503 дугаартай утаснаас Отгонбаатарын 88908477 гэсэн дугаартай гар утас руу залгаж машин зарсан мөнгөө асуухад мөнгийг чинь одоо өгөх гэж байна түр хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэрнээс хойш би Отгонбаатарын гар утас руу залгахаар утасаа авахаа больчихсон. Тэгсэн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Отгонбаатар өөрөө над руу залгаад “өө найзаа машины мөнгө болчихсон мөнгийг чинь өгөх гэсэн юм гэхдээ би өөрийн бичиг баримтаа хаячихсан тийм болохоор манай дүү дээр итгэмжлэл хийгээд өгөөч гэж хэлэхээр нь” би тухайн өдөр нь 12 цагийн орчимд Отгонбаатар болон түүний дүү гэх Ойдов гэдэг нэртэй эрэгтэйтэй  хэлэхээр нь би тухайн өдөр нь 12 цагийн орчимд Отгонбаатар болон түүний дүү гэх Ойдов гэдэг нэртэй эрэгтэйтэй Найман шарга валют арилжааны зах дээр уулзаад валют арилжааны захын хойд талд байрлах нотариат орж П.Отгонбаатарын дүү гэж танилцуулсан Ойдов гэдэг эрэгтэйд 78-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах захиран зарцуулах итгэмжлэлийг 6 сарын хугацаатайгаар хийж өгсөөн. Итгэмжлэл хийж өгсний дараа нотариатад байхдаа Отгонбаатар надад би яг одоо машины 10 сая төгрөгийг бүгдийг өгөх гэж байна түр хүлээж байгаарай гэж хэлээд дүү Ойдовын хамт нотариатаас гараад явсан. Тэгэхээр нь би Найман шарга валют арилжааны захын орчим байрлах өөрийн ажлын оффис руугаа яваад Отгонбаатар Ойдов нарыг хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд би тухайн өдөр Отгонбаатарыг ирэхгүй байхаар нь 16 цагийн орчимд Отгонбаатарын утас руу өөрийн гар утаснаас залгахад утасаа авахгүй байсан. Тэрнээс хойш Отгонбаатар Ойдов нартай утасаар ярьж чадахгүй итгэмжлэлийн нэг хувь нь надад байхгүй болохоор 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би Ойдовт 78-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зарж борлуулах итгэмжлэл хийж өгсөн нотариат дээр очоод би Ойдов гэдэг хүнд итгэмжлэл хийж өгсөн тэгсэн одоо машин ч байхгүй мөнгө ч байхгүй болчихлоо гэдгээ хэлэхэд нотариатч надад зарсан машин чинь чиний нэр дээр байна уу авто тээврийн газар очоод шалгачих гэж хэлэхээр нь би тэр өдөрөө авто тээврийн газар очоод 78-86 УНЗ улсын дугаартай машины эзэмшигчийг шүүлгэхэд миний нэр байхаар нь би буцаж нотариатч дээр очоод 78-86 УНЗ тээврийн хэрэгслийг миний нэр дээр байгааг хэлэхэд итгэмжлэлийг хүчингүй болгоно гээд надаар хүсэлт гаргуулан Ойдовт хийж өгсөн итгэмжлэлийг хүчингүй болгож өгсөн тэгээд итгэмжлэлийн нэг хувийг нотариатчаас аваад Ойдовын утасны дугаарыг олж Ойдов руу залгаж уулзах хэрэгтэй байна гэдэг талаар хэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 11-12 цагийн орчим Найман шарга арилжааны захын орчим би Ойдовтой уулзаж надад Отгонбаатарт өөрийн 78-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарсан тэгтэл одоо болтол машины мөнгө өгөөгүй тийм болохоор машинаа авмаар байна гэдгээ хэлэхэд Отгонбаатартай уулзаж 3 уулаа байж байгаад өөрийн чинь машиныг  өгнө. Отгонбаатар нь надад мөнгөн дүнгээр ярьвал 40.000.000 гаран төгрөгний өртэй чиний 78-86 УНЗ улсын дугаартай машиныг надад өрнийхөө оронд өгсөн гэж хэлэхээр нь наад машин чинь миний машин байгаа би чамд хийж өгсөн итгэмжлэлийг хүчингүй болгосон гэдгээ хэлээд итгэмжлэл хүчингүй болгосон нотариатын бичгийг үзүүлэхэд би машиныг өгөхгүй Отгонбаатартай уулзаж байж машиныг өгнө гэж хэлээд явсан. Тэрнээс хойш Ойдов бид 2 ярилцаад өөрсдийн шугамаар Отгонбаатыг хайсан хэзээ гэдэгийг санахгүй байна Отгонбаатар Ойдов бид 3 Чингис зочид буудлын орчим уулзаад би Отгонбаатард өөрийн 78-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн авмаар байна гэдэгээ хэлэхэд Отгонбаатар Ойдовт энэ хүний машиныг өгчих гэхэд би машиныг өгөхгүй чи надад 40.000.000 төгрөгний өртэй байгаа гэж хэлээд бид 3 хоорондоо маргалдаад учраа олж чадалгүй Ойдов надад машиныг өгөөгүй салсан. Тэгээд хэзээ гэдэгээ санахгүй байна би Отгонбаатар луу яриад чи надад миний машиныг өг эсвэл мөнгийг нь өг гэхэд би машины 10.000.000 төгрөгийг өгөх гэж байна найзынхаа компаниас 10.000.000 төгрөг авах гэж байна нягтлан нь хүүхдээ үзүүлээд ирэхгүй байна би ажил дээр нь нягтланг нь хүлээгээд байж байна чи итгэхгүй бол өөрөө нягтлан руу нь ярь гээд 96679010 гэсэн дугаар өгөхөөр нь  Отгонбаатарын өгсөн дугаар луу залгаж мөнгө авах ёстой хүн байна хаана явж байгаа юм бэ танай даргын найз Отгонбаатар компани дээр чинь өөрийг чинь хүлээгээд байна гэж хэлэхэд би хүүхдээ үзүүлээд нисэхэд явж байна даргын найз гэхээр хүн дарамталдаг юм уу тэр хэдэн төгрөгийг чинь удахгүй очоод гаргаад өгнө гэж намайг загнасан.Тэгээд 20 цагийн орчим Отгонбаатар өөрөө над руу яриад нөгөө нягтлан нь ирсэнгүй гэж хэлсэн.Тэрнээс хойш Отгонбаатар надтай холбогдоогүй. Би өөрийн 78-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2011 онд Да-Хүрээ зах дээрээс 26.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед би бэлэн мөнгөөр авч байсан болохоор надад одоо машин худалдан авсан ямар нэгэн баримт байхгүй.Харин Отгонбаатард би 10.000.000 төгрөгөөр зарсан боловч Отгонбаатар өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг өгөөгүй ээ./хх-ийн 167-168 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Жүгдэр:…2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр КЮ83061674 регистрийн дугаартай Пүрэвдорж овогтой Отгонбаатар гэдэг залуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол модны 2 руу уруудах замын баруун талд байрлах “Завъяа Тэгш” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх төвд өөрийн эзэмшлийн гэх шүрэн толгойтой, оюу өндөрлөгөөтэй, алтан нуухтай, дунд гарын чац манан хөөрийг 3.200.000 төгрөгийн барьцаанд 30 хоногийн хугацаатай , нэг сарын 7 хувийн хүүтэйгээр тавихаар ирсэн юм.Тухайн үедээ манай ломбард уг хөөргийг үнэлэхэд 2.800.000 төгрөг хүрч байсан учир П.Отгонбаатарт 3.200.000 төгрөгийг өгөх боломжгүй байна 2.800.000 төгрөгийг өгье гэж хэлэхэд П.Отгонбаатар нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна 3.200.000 төгрөнд авчихаач гээд удаа дараа гуйгаад байхаар нь уг хөөргийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд 3.200.000 төгрөгний барьцаанд авч үлдсэн юм. Уг хөөргийг шинжихэд хөөрөгний толгой хорьтын мөнгөний хэмжээтэй өндөр нь 2.5-аас 2.8 см орчим хэмжээтэй өнгө нь улаандуу хажуу хэсэгтэй, хорхоотой ирмэг дагасан 4 ширхэг цагаан одтой, бөгс бондгор хэлбэртэй мөргүй амсарынх нь гадна тал бага зэрэг эмтэрсэн мөр дээр нь ухсан сэвтэй шинж тэмдгүүдтэй ногоон өнгийн даалинтай байсныг барьцаалан зээлдүүлэх гэрээнд бичиж тэмдэглэсэн байна. За ингээд тохирсон хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болоход П.Отгонбаатар ирж хугацаа сунгалт буюу хүүний мөнгө төлөгдөөгүй учир өөрийнх нь 80029899, 90088790 дугаарын гар утас руу таны манай барьцаалан зээлдүүлэх төвд барьцаалсан эд зүйлийн хугацаа дуусч хүлээлгийн хугацаанд шилжлээ гэсэн мессеж явуулсан боловч П.Отгонбаатар нь 30 хоногийн хугацаанд барьцаалан зээлдүүлэх төвд ирээгүй учир дахин 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгийн хоног дууслаа та ирж уулзана уу гэсэн утгатай  мессеж дахин явуулсан юм. Тэгтэл 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр П.Отгонбаатар нь манай ломбардны 91647676 дугаарын утас руу өөрөө залгахад П.Отгонбаатар 12 дугаар сарын 18-ны өдөр ирж эд зүйлээ сунгах буюу авна гэж хэлсэн. Дахин 12 дугаар сарын 18-ны өдөр П.Отгонбаатар луу холбогдсон чинь би 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр очно гэж хэлсэн. Зээлийн барьцаа хөрөнгийг эзэмших эрх компаний мэдэлд шилжинэ гэж заасан байдаг тул П.Отгонбаатарын зээлийн хугацаа нийтдээ 129 хоног хэтэрсэн байсан тул 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Шүрэн толгойтой, оюу өндөрлөгөөтэй, алтан нуухтай, дунд гарын чац манан хөөргийг 4.300.000 төгрөгөнд зарна гэсэн зарыг ломбардандаа байрлуулсан. Ямар учраас 4.300.000 төгрөгөөр зарах болсон юм бэ гэхээр П.Отгонбаатарын бэлэн авсан 3.200.000 төгрөг дээр нэг сарын хүүний мөнгө 224.000 төгрөг дээр нь нэмээд хугацаа хэтэрсэн хоног тутамд өрийн 0.25 хувиар үнийн дүнгээр алданги тооцоход 1.080.000 төгрөг болсон. Нийт 4.280.000 төгрөгөөр зарах байснаа 4.300.000 төгрөгөөр зарна гэж зарлал тавьсан юм.Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр урьд нь харж байгаагүй нэг танихгүй хүн манай ломбарданд орж ирээд хөөрөг зарна гэсэн зарыг хараад хөөргийг чинь үзье гэхэд харуулсан чинь надад бэлэн 4.200.000 төгрөг  л байна өгвөл авъя гэхээр нь би зөвшөөрөөд уг хөөргийг 4.200.000 төгрөгөнд зарсан. Гэхдээ тэр хүнд хөөргийг албан ёсны гэрээ байгуулж өгөөгүй болон гэрийн хаяг, утасны дугаар, овог регистрийн дугаарыг бичиж тэмдэглээгүй.Харин манай байгууллагын орлогын ордер худалдаж авсан хүний нэр нь байгаа байх гэж бодож байна. /хх-ийн 25-27 дугаар хуудас/   

“Ашид Билгүүн” ХХК-ийн Үнэлгээний тайлан: 2012 оны 03 дугаар сарын 01-нд Монгол Улсад орж ирсэн Тоёота Ист маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2015 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов.

Үнэлгээчин: Б.Уянга

Мэргэжилтэн: А.Алтаннамар /хх-ийн 29-35 дугаар хуудас/ 

“Ашид Билгүүн” ХХК-ийн Үнэлгээний тайлан: 2010 оны 04 дүгээр сарын 26-нд Монгол улсад орж ирсэн Тоёота Рав-4 маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2016 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 10.000.000 /арван сая/-ын төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов.Үнэлгээний тайлан гаргасан:

Салбарын захирал: С.Ганбаатар

Үнэлгээчин: Х.Цэнгэл

Мэргэжилтэн: Ц.Гэрэлчимэг

Танилцаж зөвшөөрсөн: Б.Ойдов /хх-ийн 36-40 дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн Үнэлгээний дүгнэлт: Иргэн Б.Ойдовын өмч болох их гарын шүрэн толгойтой, чац  мана, хонин, гартааман хөөргийг зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 30.000.000 төгрөг гэж дүгнэж байна.

Монгол Улсын итгэмжлэгдсэн, тэргүүлэх үнэлгээчин: Д.Ганхуяг

Санхүүгийн шинжээч: Д.Отгон /хх-ийн 47-52 дугаар хуудас/, гэрч байцаасан тэмдэглэл 1хх-18-27,шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 1хх-54-55, тээврийн хэрэгсэлийн лавлагаа 1хх-69-70, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол 1хх-71, иргэний үнэмлэхний лавлагаа 1хх-97-98, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа 1хх-99,хүүхдийн төрсөний гэрчилгээ 1хх-100, ял шалгах хуудас 1хх-101, итгэмжлэл 1хх-124-125, зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч П.Отгонбаатар нь давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хорооллын гадна Б.Ойдовын 86-97 УНУ дугаартай тоёото ийст маркийн автомашиныг худалдаж авна гэж 6.000.000 төгрөгийг,

-2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Нархан хотхоны 53 дугаар байрны гадна А.Болд-Эрдэнээс Рав-4 маркийн автмашиныг худалдаж авна гэж 10.000.000 төгрөгийг, нийт 16.000.000 төгрөгийг залилан авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаан дээр мэдүүлэг, хохирогч Б.Ойдовын “2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Отгонбаатартай найзаараа дамжуулж танилцаж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хятадуудад хөөргийг үзүүлье гэсэн. Нарантуул буудлын үүдэнд уулзсан. ГОК-ын ахдаа үзүүлээд ирье гээд явсан. 09 дүгээр сарын 08-ны өдөр уулзаад хөөрөг юу болсон бэ гэхэд унаж явсан машины урд талын хайрцагт байгаа нөгөөдөр өгье гээд явсан. Дараа нь би өөрөө хөөргийг худалдаж авъя гэсэн. 10 сард машинаа өгчих гээд өгсөн. Хөөрөгний мөнгийг машины мөнгөтэй хамт өгье гэсэн. Мөнгө өгнө гэж явсаар байгаад 3 сар хүргэсэн. Мөнгөө авъя гэхэд Рав-4 машиныг авчих гэсэн. Рав-4 машиныг нэр дээрээ шилжүүлж авсан. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирлоо авсан. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг, хохирогч А.Болд-Эрдэнийн “Отгонбаатар бид хоёр найзууд…найзуудтайгаа сууж байхдаа машинаа зарна гэдгээ хэлж байсан…Отгонбаатар найз нь авъя гэсэн…мөнгө цаасны асуудалтай байгаа гэдгээ хэлэхэд нь итгэмжлэл хийж өгсөн…Ойдов Отгонбаатарыг цагдаад өргөдөл өгсөн байгаа гэсэн…цагдаа дээр очоод мөнгө авах ёстойгоо хэлэхэд харъяа дүүргийнхээ цагдаад өргөдөл бич гэсэн…гомдол саналгүй…хохирлоо барагдуулсан” гэх мэдүүлэг, 86-97 УНУ улсын дугаартай Тоёота ист маркийн автомашиныг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2016.06.23-ны ЧД16/02 дугаар үнэлгээний тайлан, 78-86 УНЗ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн автомашиныг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2016.06.23-ны БГД-13 дугаар үнэлгээний тайлан, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх  бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Харин шүүгдэгч П.Отгонбаатар нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зочид буудлын үүдэнд Б.Ойдовын алтан нухтай шүрэн толгойтой хохин гартааман хөөрөгийг зарж өгнө гэж 30.000.000 төгрөгийг залилсан гэх үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн субъектив санаатай идэвхитэй үйлдэл биш байх ба хохирогч Б.Ойдовоос шүүхийн хэлэлцүүлэгт “…Отгонбаатар нь надад хөөрөгний оронд намар байр өгье гэсэн. Тэгээд тэр байрыг нь очиж үзсэн. Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн тэнд ус сувгийн ойролцоо байр байсан. Дутуу баригдсан байсан. Бичиг баримт нь ахынх нь нэр дээр байсан. Дараа нь хашаа байшин үзүүлсэн. Тэр нь надад таалагдаагүй… Машин тэрэг үзүүлж байсан. 1 компанийн нэр дээр байдаг Рэнж ровер машин үзүүлсэн… Отгонбаатар хятадуудад үзүүлээд өгье гэж авсан. Тэгээд 13 цагийн үед буцаагаад авъя гэсэн. Тэгээд ярихад гэнэт Эрдэнэт рүү ажил гараад явахаар болчлоо гэж байсан. Үүний дараа Эрдэнэтэд хүнд үзүүлэхэд сонирхоогүй гэсэн. Дараа нь Отгонбаатар өөрөө авъя гэсэн…” гэх мэдүүлэг, болон  бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгчээс бусдад учруулсан хохирлын хэмжээг 16.000.000 (46.000.000 – 30.000.000) төгрөгөөр тогтоох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч Д.Отгонбаатар нь хохирогч Б.Ойдовын хөөргийг “зараад өгье” хэмээн өөрийн эзэмшилж шилжүүлж, захиран зарцуулах эрхийг олж авсан боловч буцааж ямар нэгэн байдлаар хөөрөгний мөнгийг өгөх зорилготой байсан нь хохирогч Б.Ойдовын мэдүүлгээр нотлогдож байх ба шүүгдэгч Д.Отгонбаатарын дээрх хөөргийг залилсан гэх үйлдэл нь гэмт хэргийн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл байхгүй байна.

Иймээс шүүгдэгч Д.Отгонбаатарт дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн зүйлийн 148.2 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Отгонбаатарыг давтан үйлдлээр бусдыг залилан мэхлэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Отгонбаатар нь 2000 онд Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдлын хугацаа дууссан байх тул 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс Д.Отгонбаатарт ял оногдуулахдаа  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн 78-86 УНЗ улсын дугаартай Рав-4 маркийн автомашин, 86-97 УНУ улсын дугаартай Тоёота ист маркийн автомашинуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт шүүгдэгч П.Отгонбаатарын хувьд ногдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй тул хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч П.Отгонбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн учир үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.