| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/72 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа,
-Улсын яллагчаар А.Ариунтуяа,
-Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт А-ын О-т холбогдох эрүүгийн 2434***** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймаг, Эрдэнэ суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймаг, *** сум, *** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх Б овогт А-ын О /РД:*****/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.О нь Төв аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэр “****” гэх Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 6 ширхэг буюу 0.41 метркуб шинэс модыг бэлтгэж, морин тэргээр тээвэрлэж, ойн санд 48.098 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.О нь: “Мөрдөн шалга ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч А.О нь Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Урд өвөлжөө” гэх Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 6 ширхэг буюу 0.41 метркуб шинэс модыг бэлтгэж, морин тэргээр тээвэрлэж, ойн санд 48.098 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 тал/,
-“Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох” 2024 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 7 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 15 тал/,
-Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21 тал/,
-“Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-26, 27-30, 35-38 тал/,
-Хохирогч Б.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,
-Шүүгдэгч А.О-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
-Гэрч Н.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,
-“Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ТЦ-24-13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-63тал/,
-“Нуман-Алтай” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №1/10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-74 тал/,
-Шүүгдэгч А.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 86 тал/, хохирол төлсөн баримт /хх-ийн 97 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.О нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 109 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунтуяа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 109 тал/-ийг хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 20 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 106 тал/ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч А.О нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч А.О-т холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.О-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч А.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг бусад асуудлаар:
Шүүх хуралдааны товыг хохирогч Б.Н-д мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хэрэгт авагдсан баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйл 4.1-д зааснаар /ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 144.300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.О нь мөрдөн байцаалтын шатанд /хх-ийн 97 тал/ төлсөн байх тул түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг,
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 7 дугаартай прокурорын тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасныг журамлан Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул 3 дугаар багт шүүгдэгч А.От хадгалагдаж байгаа гэх 6 ширхэг буюу 0.41 метркуб шинэс модыг улсын орлого, шүүгдэгч А.Оын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдэгдсэн бензин хөрөөг, 15.000 /арван таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүхийг, шүүгдэгч А.Оын эзэмшлийн хүрэн зүсмийн морины үнэлгээ болох 1.000.000 төгрөгийг, гар хийцийн модоор хийсэн морин тэрэгний үнэлгээ бүхий 240.000 төгрөгийг шүүгдэгч А.Оаас гаргуулж, тус тус улсын орлого болгож,
Эрүүгийн 2434***** дугаартай хэрэгт шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ