| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/0771/Э/220/2024/0151 |
| Дугаар | 2024/ШЦТ/974 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.5.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/974
g
2024 09 09 2024/ШЦТ/974
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
хохирогч А.Т түүний өмгөөлөгч Б.Оа
шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч Я.Баярсайхан
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Очирдорж
шүүгдэгч*******, Б. нарын өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 , 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э овогт Э. О, Х овогт*******, Т овогт*******, Ч овогт*******, Т овогт Б.С нарт холбогдох эрүүгийн “2211011253598” дугаартай 4 хавтаст хэргийг шүүх 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 199 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой. Т мэргэжилтэй, Улаанбаатар т үйлчилгээний газрын 5 дугаар зэрэгтэй вагон үзэгч ажилтай, ам бүл 4, эцэг эх, ахын хамт Баянгол дүүргийн........... дүгээр хороо, .............. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй У........... регистрийн дугаартай
Э овогт *******
Монгол Улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Х аймгийн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Т, Улаанбаатар ажилтай, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Х аймгийн Ц сум, 3 дугаар баг, Д гэх газарт оршин суух хаягтай боловч одоо Дорноговь аймгийн Сайншанд сум Улаанбаатар ................. дүгээр ангийн байранд түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ......... регистрийн дугаартай.
овогт э.Ц
Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ө аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Т мэргэжилтэй, Улаанбаатар ..............механикч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ...... дугаар хороо, Амины орон сууцын гудамж 5 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .......... регистрийн дугаартай.
Т овогт*******
Монгол Улсын иргэн, 19... оны 11 дүгээр сарын 24-ний өдөр У аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Т мэргэжилтэй, Улаанбаатар аймгийн дохиолол холбооны ............. дугаар ангийн шугамын механикч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ....... дугаар хороо, 16 хэсэг У.... гудамж 199 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ......... регистрийн дугаартай.
Ч овогт О. С
Монгол Улсын иргэн, 199 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хоригдол , 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр ........мэргэжилтэй, Т инженер мэргэжилтэй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Ховд аймгийн Мянгад сум, .........дүгээр баг, Ц гэх газарт оршин суух хаягтай боловч одоо С дүүргийн .......... дугаар хороо, Х........... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, П регистрийн дугаартай
Т овогт Б.С
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч *******,*******,*******,*******, Б.С нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын хооронд Оросын холбооны улсын Э хотын З их сургуульд суралцаж байхдаа нь тус сургуулийн Монгол оюутнуудын дунд мөрдөгддөг гэх "Школа" гэх дүрмийн мөрдүүлж байна гэх нэрийдлээр дээд курсийн оюутан гэж өөртөө давуу байдлыг бий болгож хэлний Бэлтгэл ангийн А.Т, А.Т нарыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, Яллагдагч ******* нь бусадтай бүлэглэн заналхийлэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч А.Т, А.Т нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар :
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд: Шүүгдэгч *******т,*******,*******,*******, Б. нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын хооронд Оросын холбооны улсын Э хотын З их сургуульд суралцаж байхдаа нь тус сургуулийн Монгол оюутнуудын дунд мөрдөгддөг гэх "Школа" гэх дүрмийн мөрдүүлж байна гэх нэрийдлээр дээд курсын оюутан гэж өөртөө давуу байдлыг бий болгож хэлний Бэлтгэл ангийн А.Тэ, А.Т нарыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийн улмаас хохирогч А.Т, А.Т нар нь “Сэтгэл түгшилт-айдс”, сэтгэл зүйн гэмтэл учруулсан, үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Т ‘’…Хамгийн анх 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр очсон. Тэр өдрөөс хойш бага багаар дасгаж байгаад биднийг “Школа” гэдэг зүйлд оруулсан. Тэр өдөр 2022 оны цагаан сарын дараа байсан. Ковид гараад ангийн охидууд тусаад онлайнаар хичээл ордог байсан. Тэр үед биднийг дуудсан. Уудаг 5 газраа нэрлэсэн байдаг. Тэр үед Трамбын гадаа байсан бөгөөд гэгээтэй байсан. Тас харанхуй болоогүй байсан. Бид Т, Н 2-ыг очсоныг мэдээгүй байсан. Араас Төгөлдөр залгахад ихэр Т бид 2 хоолоо идээд сууж байсан. Тухайн үед бид нар луу залгаад “хүрээд ир, хэдэн юм аваад ир” гэсэн. Миний тод санаж байгаа зүйл бол пиво аваачиж өгөөд дахиад карт аваад пивонд явах үед Т бид 2-т минут өгч байсан. Тэр минутад гүйж орж ирэхгүй бол танай 2 найзыг зодно гэсэн. Тухайн үед айж сандарч пивонд гүйж байхдаа картыг нь хаясан. Айсандаа картыг нь хаясан гэдгээ хэлж чадахгүй байсан. Бид нарын араас И, Д 2 картыг нь олж ирсэн. О ирээд бид нарыг цохиж байсан. Миний мэдүүлэгтээ хэлж байснаар “амьдралаас эртхэн шанаа авч сур” гэж байсан. Тухайн үед маш их цохиулж байсан. Би тэр талаар сайн санадаг. Түвшинтулга миний ирж байсан. “Та хэд яах юм” гэсэн. “Курс амь нэг чинь хаана байна” гээд бид нарыг зодож байсан. Нэлээн харанхуй болтол бужигнаад, цохиж зодсон. Төмөр замаар төгсөнө гэдэг утгаараа бидний цаашдын ирээдүй дээр тулгуурладаг байсан. Би нэг үгийг нь сайн тогтоосон. “Т 2-хон баганатай тиймээс төгссөний дараа хэдүүлээ уулзана шүү, таарна” гэдэг үгийг нэг нь хэлээд байнга бид нарт ингэж хэлдэг байсан. Би тухайн үед 18 настай байсан учраас энэ үгийг сайн ойлгоогүй байсан ч сайн цээжилж тогтоосон. Би үүнийг биднийг заналхийлж байсан гэдгийг одоо ойлгосон гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хохирогч А.Т: “...1-р дотуур байранд хэлний бэлтгэлийн Б.Т хамт 3-уулаа байсан, Т, Н нар нь манай өрөөнөөс зайтай байдаг байсан, Эмэгтэй оюутнууд 11-үүлээ байдаг байсан... 2022 оны 2 дугаар сарын дундуур Цагаан сар өнгөрөөд удаагүй шинийн 5 болж байхад 5 дугаар курсийн хэлний бэлтгэлийн суралцагч, оюутнууд болох Н, Т нарыг 2 дугаар курсийн Базарсад утсаар залгаад өөрсдийнхөө ууж байгаад газраа дуудсан очоод удаагүй байж байхад над руу Нармандах залгаад дээд курсийн ах нар оюутны 3 дугаар байрны хажууд байх Трамбайн буудал дээр 4 ширхэг Медведь нэртэй пиво аваад 10 минутын дотор ир гэж байна гэхээр нь манай ихэр бид хоёр дотуур байрнаасаа гараад захисан пивыг нь дэлгүүрээс орж аваад байгаа газарт нь очиход дээд курсийн Б, , С, О, О нар уугаад сууж байсан. Ингээд бид хоёрыг очоод пиво өгөөд цуг сууцгаасан. Ингэхдээ монгол оюутнуудын дүрэм ёсоороо дээд курсийн өөр байрны ах нартайгаа таарсан үедээ гар барих ёстой байдаг болохоороо манай ихэр бид хоёр С. О, нартай гар барьсан байсан, сандарч байгаад С нартай гар бариагүй ингээд бид нар ах нарт пиво аягалж өгөөд бид нарыг уу гээд цуг ганц нэг аяга пивыг уугаад байж байхад ах нар нэлээд согтоод С нь би хүн биш юм байна л даа гэсэн, тэгсэн чинь өөртэй гар бариагүй гээд бид нар агсам тавьсан. Тэгээд С гэх оюутан доод курсийн оюутнуудаа яаж авч яваад байгаа юм бэ гээд Б цохиод би ярих юм уу, чи өөрөө ярих юм уу? гээд хэлсэн чинь Базарсад нь би өөрөө ярина гээд А.Т, Б.Т, Н бид дөрвийг эгнүүлж зогсоож байгаад Б цээжний гол хэсэг рүү бид дөрвийг цохисон. Дараа нь О нь бас босож ирээд дүү нар шанаа авч сур, яагаад байгаа юм бэ? Амьдралын шанаа ах нараасаа эртхэн авч сур гээд бид дөрвийн нүүрэн тус газарт болон цээж рүү удаа дараа цохисон. Манай ихэр бид хоёр дахиж дэлгүүр рүү пиво авахаар явсан. Ингээд тал мөнгийг нь бид хоёр гаргаад тал мөнгийг нь ах нар гаргаад дэлгүүрээс пиво авчрахдаа С картыг нь авч яваад ирэх замдаа гээгдүүлсэн байсныг араас Итгэл, Д нар нь ирэхдээ С алга болгосон картыг авч ирээд оллоо гээд С өгсөн. Ингэхдээ тэр хоёр мөн тор дүүрэн пиво аваад ирсэн. Манай ихэр бид хоёрыг С яагаад надад байгаа ганц картыг хаяж байгаа юм бэ гээд А.Т, Б.Т бид гурвыг зогсоож байгаад нүүрэн тус газарт нэг удаа хацар руу алгадсан. Тэрний дараагаар От нь нэлээд согтсон байсан болохоор зөндөө олон удаа Н, Т, Т бид дөрвийн нүүрэн болон цээж рүү зөндөө олон удаа цохисон. Ингээд байр хаах цаг болоод бид дөрвийг ах нар яв гээд байр руугаа явж байхад эргэж Н бид хоёрыг дахиж дуудаад ах нар дээр очиж ууж байгаа архийг нь аягалж өгч байхдаа би тэдэнд хандаж "та нар яагаад бид нарыг яагаад зодоод байдаг юм бэ, бид нарыг хичээлээ хийхгүй таслаад яваад, асуудал гаргаад байгаа биш" гэж хэлсэн чинь О нь их согтсон байсан болохоор Н бид хоёрыг дахиад учир зүггүй нүүр болон цээж рүү цохиод байсан... Миний биед дээд курсийн суралцагч ах нараас оны ялгаа гаргаж, зодсоны улмаас хамрын яс гэмтэж сая 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хагалгаанд орсон Баруун талын хавирга цуурч бороолсон, цээжний дотор талд битүү гэмтэл зэргийг авсан. Уг гэмтлүүдийг дээд курсийн ах нараас О нь архи уугаад согтсон байхдаа олон удаа цохисноос болж гэмтлийг учруулсан. Бусад суралцагч, оюутнуудын зүгээс бол хацар руу алгадах, цээж рүү цохих үйлдлийг гаргадаг байсан боловч гэмтэл учруулахаар цус байгаагүй. О нь намайг зодож цохисноос болж миний хамар гэмтсэн, хавирга цуурсан. Мөн цээж одоо болтол хөндүүртэй байгаа. Надад Отгонбилэг гэх оюутан нь энэ гэмтлүүдийг учруулахад миний хажууд. А.Т, Төгөлдөр, нар байсан мөн дээд курсийн ах нараас Б, С, С, О. Итгэл, Д нар цуг архи ууж байсан болохоор үйл явдлыг харж байсан. Миний харж байснаар бол бид нарыг хамгийн их зодсон, цохисон нь Отгонбилэг гэж бодож байна. Бусад суралцагч нарын хувьд бол оны ялгаа гаргаж суулгадаг, суулт асуудаг, ингэ тэг гэж зардаг, хэрэв биелүүлэхгүй, хариулж чадахгүй бол алгаддаг хагас явганаар удаан хугацаанд суулгадаг, ганц нэг удаа алгадах, цээж руу цохих үйлдэл гаргадаг байсан. Ингэхдээ ил харагдах гэмтэл учруулж байгаагүй. А.Т хамрын гэмтэл болон эрүүний хавдсан байгаа гэмтлийг 5 курсийн суралцагч, оюутан ******* нь надад гэмтэл учруулдаг өдөр мөн адил согтуу байхдаа ихээр зодож цохиж байхад учруулсан юм. Мөн тухайн өдөр От нь Н нүүрэн тус газарт цохихдоо зүүн шанааг хавдтал цохисноос болж хавдсан байсан. Төгөлдөрт бол ил харагдах гэмтэл шарх учруулаагүй. ******* нь дандаа баруун гараа атгаж байгаад бид нарын нүүрэн тус газарт болон цээж рүү цохидог байсан. Бусад нь бол цээж рүү гараа атгаж байгаа цохих, нүүр рүү алгадах зэргээр зодож цохидог байсан болохоор ил харагдах гэмтэл учруулахаар зодож цохиж байгаагүй. Дээд курсийн ах нараас өрөөнд орж ирээд оны ялгаа гаргахдаа хаалгыг цоожилж байгаад гаднаас хүн хаалга цохихоор бид нарыг тараагаад суулгадаг болохоор яг тэр үед харж байсан хүн байхгүй, харин энэ үйл явдлыг болж байгаа дуу чимээг уг өрөөний хажуу өрөөний хүмүүст л сонсогддог байх гэж бодож байна. Дээрх нэр бүхий 13 оюутнуудаас 4 дүгээр курсийн суралцагч, оюутан С.У нь эрхүү хот дахь зам харилцааны их сургуулийн монгол оюутнуудыг хариуцсан холбооны ерөнхийлөгч гэж ярьдаг. Энэ оюутан нь А.Т,х, Б.Т, Т бид таваар хоёр удаа архи авхуулж уулгасан, нэг удаа А.Т, На, Б.Т бид дөрвийг байхад Н руу залгаад би уух гэж байна, мөнгө байна уу? надад мөнгө олоод явуулаадах гэхээр нь бид нар 2 дугаар курсийн Б асууж байгаад болсон явдлын талаар хэлээд хэдийг явуулах уу гэж асуусан чинь 1000 рубль явуулчих гэхээр нь бид дөрөв дундаасаа мөнгө босгож байгаад 1000 рублийг С.У оросын рублийн данс руу нь Н орос улсад ашигладаг рублийн данс руу шилжүүлсэн. С.У зүгээс бид нарыг ганцаараа байхдаа айлган сүрдүүлж, зодож цохиж дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. 5 дугаар курсынхэн бөөнөөрөө байхдаа бид нарт хэлэхдээ та нар болж байгаа үйл явдлын талаар цагдаагийн байгууллага болон сургуулийн захиргаа, консулд мэдэгдэх юм бол төгсөхөөсөө өмнө сүнсгүй болгоно, зодно гэх зэргээр айлган сүрдүүлж байсан, энэ яриаг ихэвчлэн О, От, С нар ярьж байсан, 2 дугаар курсийн оюутнууд нь ах нарыг хэлсэн зүйлийг хийхгүй бол болохгүй гэдэг байсан болохоор бид нарын зүгээс дээд курсийн ах, холбооны ерөнхийлөгч болохоор өгөхгүй бол болохгүй гэж бодоод мөнгө асуухаар нь дундаасаа босгож өгч байсан. 5 дугаар курсийн оюутан С хувьд бол надад О гэмтлийг учруулдаг өдөр согтуу байхдаа миний картыг хаялаа гэх шалтгаанаар нэг удаа нүүрэн тус газарт алгадсан, 5 дугаар курсийн оюутан С хувьд бид нийт 5 дугаар курсийн оюутнууд бид нартай уулзахдаа айлган сүрдүүлэх шинжтэй яриа гаргахдаа бид нарыг заналхийлсэн, тэрнээс бол зодож цохисон зүйл гаргаж байгаагүй. 5 дугаар курсийн оюутан******* хувьд өөрийнхөө төрсөн өдрөөрөө намайг өрөөндөө А.Т хамтаар унтаж байхад орж ирэхэд нь би сэрэхгүй унтаад байсан чинь сэрээгээд хүндэлсэнгүй гэх шалтгаанаар оны ялгаа гаргаж дэглэж байгаад нэг удаа нүүр рүү алгадсан. Ѳерөөр ямар нэгэн зүйл гаргаж байгаагүй. 5 дугаар курсийн оюутан О хувьд 5 дугаар курсийнхэн орж ирээд яриа хийхдээ заналхийлсэн байдлаар ярьж сүрдүүлсэн, тэрнээс бол гар хүрч зодсон зүйл байхгүй. 5 дугаар курсийн оюутан ******* нь миний биед оюутны 3 дугаар дотуур байрны хажууд Трамбайн буудлын доор согтуу байхдаа намайг зодож гэмтэл учруулсан, өөрөөр ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй. 2 дугаар курсийн оюутан Г.Т, Э.Э, Г.Г, А.Б, Б.И нарын хувьд дээд курсийн оюутан гэдгээрээ оны ялгаа гаргаж хагас явган суулгадаг, дээд курсийн оюутнуудын нэрийг цээжлүүлээд асуудаг, 5 зүйл гэх дүрмийг цээжлүүлж асуугаад алдвал шийтгэх хэлбэрээр цээжин тус газарт гараараа ил харагдахааргүй гэмтлийг учруулдаг байсан. Тухайн учруулсан гэмтлүүд нь тухайн үедээ хөхөрч, улайгаад хэд хоногийн дараа эдгэрдэг байсан. Тэр үеийн зургийг нь аваад хадгалсан байгаа. 3 дугаар курсийн оюутан Б.Т, Э.Д нарын хувьд 2 дугаар курсийн суралцагч оюутан нарын адил оны ялгаа гаргаж дэгэлдэг байсан...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 38-40/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Хохирогч А.Т: “...алдаа гаргавал эхэндээ 2 дугаар курсийн суралцагч, оюутан Э, Б, Г нар зодох, дэглэх зэрэг оны ялгаа гаргаж байгаад сүүлдээ манай байранд амьдардаг 3-5 дугаар курсийн оюутнууд болон манай байранд амьдардаггүй оюутнууд ч гэсэн бид нар байрандаа амарч, хичээлээ хийгээд байж байхад байрнаас дуудаж гаргаж ирээд зодож цохидог болсон. Иймэрхүү оны ялгаа гаргадаг, дэглэдэг асуудлуудад дээр дурдсан нэр бухий 2-5 дугаар курсын 13 оюутнуудаас удаа дараа болдог байсан. 2022 оны 02 дугаар сарын дундуур буюу сар шинийн баяр өнгөрөөд удаагүй байхад тус дотуур байрны 6 эмэгтэй хэлний бэлтгэлийн суралцагч, оюутнууд болох Нэ, Б, М, Э, Д, нар Ковид-19 өвчин тусаад гарч ирэхээс 2 хоногийн өмнө 5 дугаар курсын суралцагч, оюутнууд 3 дугаар байрын хажууд байх Трамбайн буудлын доор хэсэг бүлгээрээ пиво уугаад байж байхдаа хэлний бэлтгэлийн суралцагч, оюутнууд болох Нармандах, нарыг 2 дугаар курсын Б, утсаар залгаад өөрсдийнхөө ууж байгаад газраа дуудсан, очоод удаагүй байж байхад Тэгштулга руу Нармандах залгаад дээд курсын ах нар оюутны 3 дугаар байрны хажууд байх Трамбайн буудал дээр 4 ширхэг Медвеедь нэртэй пиво аваад 10 минутын дотор ир гэж байна гэхээр нь А.Т бид хоёр дотуур байрнаасаа гараад захисан пивыг нь дэлгүүрээс орж аваад байгаа газарт нь очиход дээд курсын Отгонбилэг, С, Б, С 5 суралцагч, оюутан нар Б.Т, Н нарын хамтаар пиво уугаад сууж байсан. Ингээд бид хоёрыг очиход оюутнуудын тогтоосон дүрэм ёсоор өөр дотуур байрны дээд курсын ах нартай гар барьж мэндлэх ёстой байдаг учраас бид хоёр авч очсон пивоо өгөөд Од, С нартай гар бариад яарч сандарсан байдалтай ирсэн болохоор С анзааралгүйгээр гар бариагүй тэд артай цуг сууцгаасан. Бид хоёр авч очсон пивыг ах нарт өөрсдөө аягалж хийж өгөөд өөрсдөө бас хийгээд цуг уусан. Энэ нь бол ах нарын буюу 2 дугаар курсынхан анх ирэхэд дүрэм гэж зааж хэвшүүлснээр дээд курсын ах нартай заавал цуг уух ёстой гэдэг учраас уудаг юм. Ингээд бид нар ах нартай цуг пивыг уугаад байж байхад ах нар нэлээд согтоод Сумъяасүрэн нь би хүн биш юм байна даа гэсэн, тэгсэн чинь өөртэй гар бариагүй гээд бид нарт агсам тавьсан. Тэгсэн чинь 5 дугаар курсын суралцаг оюутан С 2 дугаар курсын оюутан Базарсадыг дүү нараа яаж авч яваад байгаа юм бэ? гээд Б цохиод түүнд би эд нартай ярих юм уу, чи өөрөө ярих юм уу? гээд хэлсэн чинь би өөрөө ярина гээд А.Тэ, Б.Т, Нармандах бид дөрвийг эгнүүлж зогсоож байгаад цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд удалгүй 5 дугаар курсын суралцагч, оюутан Отг нь босож ирээд шүд зуу, гээд бид дөрвийн нүүрэн тус газарт гараа атгаж байгаа шанаа орчимд цохиод мөн адил цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Ингээд Отгонбилэг та нар чадах юм уу? дүү нар шанаа авч сур гээд бид дөрвийн нүүрэн тус газарт болон цээж рүү дахин удаа дараа цохисон. Удалгүй А.Т бид хоёр дахиж дэлгүүрээс 4 пиво авахаар болж 2-ынх нь мөнгийг бид хоёр, хоёрынх нь мөнийг С гаргахаар болж бид хоёр виза картаа өгч явуулсан. Ингээд дэлгүүр ороод пиво аваад ирэх замдаа би С хартыг нь гээгдүүлсэн байсныг удалгүй араас 3 дугаар курсын Ит, До нар гартаа тор дүүрэн пиво барьсан байдалтай ирсэн, ирэхдээ С алга болгосон виза картыг авч ирээд сая замдаа оллоо гээд С өгсөн. С манай ихэр бид хоёрыг яагаад надад байгаа ганц картыг халж байгаа юм бэ? гээд А., Б. Т бид гурвыг зогсоож байгаад савхин бээлийгээ гартаа өмсөөд нүүрэн тус газарт 1-2 удаа алгадсан. Тэрний дараагаар 5 дугаар курсын оюутан Ог нь нэлээд согтсон байсан болохоор бид дөрөв рүү агсам тавиад, оны ялгаа гаргаад зөндөө олон удаа Н, Тө, Тэ бид дөрвийн нүүрэн болон цээж рүү зөндөө олон удаа гараа атгаж байгаад цохисон. Ингээд байр хаах цаг болоод орой болсон байсан болохоор бид дөрвийг ах нар яв гээд бид дөрөв байр руугаа явж байхад араас Б утсаар Н яриад дуудаад Т Н хоёроор ууж байгаа пивоо аягалуулахаар дуудаад эргээ явсан. Явснаас хойш Б.т бид хоёр сургуулийнхаа дотуур байрандаа очоод өрөөндөө байж байхад шөнө 02 цагийн орчимд унтаж байхад сэрээд харахад манай өрөөнд Эн ороод ирсэн А.Тэ , Т хоёрыг зэрэгцүүлээд зогсоосон байдалтай Т чи ах нартайгаа яаж харьцаад байгаа юм гээд цээж руу нь цохиж байхаар нь би босоод хажууд нь зогсоход гаднаас Б.Т орж ирээд бид дөрөв зэрэгцэж зогсоод байж байхад Э нь оны ялгаа, дүрэм журам гэх зүйлээ яриад бид нарын цээжин тус газарт цохиод, хагас явган суулгаж дэглэсэн... Миний биед учирсан гэмтлүүдээс хамрын гэмтлийг 5 дугаар курсын суралцагч, оюутан О нь 3 дугаар байрын ойролцоо байх Трамбайн буудлын доод талд бөөнөөрөө байхад их согтсон байхад бид нарын нүүр болон цээж рүү цохиж байхад миний нүүр рүү хаа хамаагүй гараа атгаж байгаад цохиод байсан тэгэхэд миний хамар гэмтсэн тэрнээс хойш миний хамар эвгүй оргиод байдаг байсан тэрнээс хойш миний хамар руу хүн гар хүрч зодоогүй. Мөн хацар, цээж зэрэгт гараа атгаж байгаад цохиж байсан. 2 дугаар курсын суралцагч, оюутан Э.Э нь 2022 оны 02 дугаар сарын сүүл орчимд Т, Н нар байгаль нуур руу яваад ирдэг өдрийн орой дотуур байрнаас гадуур Анг мөрний хажууд 2 дугаар курсын Б, Га нарын хамтаар байхад А.Тэ, Б.Т хоёрыг дотуур байр руугаа явж бай гээд явуулсны дараагаар , Т бид гурвыг байж байхад Э.Э нь гараа атгаж байгаад далай зангаад дахин гараад миний зүүн шанаа орчимд хүчтэй цохисон тэгэхэд миний нүдэнд оч манараад би газарт гараараа тулаад суусан, тэрнээс хойш миний зүүн шанаа орчим хавдаад, одоог хүртэл хугацаанд хавдар нь сайн буугаагүй, хөндүүртэй байгаа. Цээж хөдлөхөөр байнга зүүгээр хатгаж байгаа юм шиг өвдөж байгаа гэмтлийг дээд курсын нэр бүхий Г.Г, Э.Д, Э.Э, Б.Б нарын зүгээс оны ялгаа гаргаж дэглэхдээ цохихдоо цээж руу цохидог байсан. Бусад суралцагч, оюутан С.У Сү,*******, Одхүү, Г.Түв, Б.Та, Б.Ит нар нь үг хэл амаараа айлган сүрдүүлэх, заналхийлэх, оны ялгаа гаргаж явган суулгах зэрэг үйлдэл гаргаж байснаас зодож цохиж, бие эрх чөлөөнд халдаж байсан удаа байхгүй... Миний харж байснаар бол А.Тэ биед учирсан гэмтлийг *******т нүүр болон цээж рүү гараа атгаж байгаад цохиж байхыг харсан тэрнээс хойш хамар өвдөөд, цээжээ даахгүй байна гэж ярьдаг байсан. Н нүүрэн тус газарт мөн адил ******* нь цохиод байсан өрөөнд ороод харахад баруун хацар нь гахай хавдар туссан хүн шиг маш том хавдсан, цээж нь хөхөрсөн байдалтай Б.Т зүүн шанаа болон цээж нь ногоон туяа ороод хөхөрсөн байсан, энэ үйл явдлууд яг нэг өдөр болсон. Тэрнээс хойш яг юу болж байсныг харж байгаагүй. Дээд курсын ах нараас оны ялгаа гаргаж яг зодож цохиж байхад бид 5 л байдаг байсан гадны оюутан суралцагч, эмэгтэй суралцагч нар бол байдаггүй байсан. Дараа нь нүүр хөхөрсөн, коридороор явж байхад цээжээ даахгүй явж байхад явсан юм гэж асуухаар нь болсон үйл явдлынхаа талаар эмэгтэй суралцагч нарт хэлж байсан удаа л байгаа...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 43-45/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч С.Ц: “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсаас Оросын холбооны улсын Эрхүү хотод үйл ажиллагааг явуулдаг Эрхүүгийн зам харилцааны их сургуульд хэлний бэлтгэлд суралцуулахаар өөрийн хоёр их хүүхэд болох А.Т, А.Т нарыг явуулсан юм. Ингээд сургуульдаа очоод сургуулийн дотуур байранд байрлаж хэлний бэлтгэлдээ суралцаж байх хугацаанд тус сургуульд суралцдаг 2-5 дугаар курсын Монгол оюутнууд болох өргөдөлд нэр дурдагдсан байгаа 13 оюутны зүгээс удаа дараа мөнгө нэхэж архи авхуулж уулгадаг, дотуур байранд нь орж ирж зодож бие, эрх чөлөөнд нь халдах зэрэг байдлыг удаа дараа гаргаж байсан боловч хоёр хүүхэд болох А.Т, А.Т нар нь бид нарт хэлж байгаагүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сараас эхлээд гэнэт шалтаг шалтгаан хэлэлгүйгээр уг сургуулиа сольж өөр сургуульд орох хүсэлтэй байна гэсэн яриа өгүүлэл гаргаад байхаар нь ямар шалтгаан байгаа юм бэ? гэж асуухад шалтгаан байхгүй гэж нуугаад байсан, тэгээд би өөрийн нутгийн хүүхэд болох нэр дурдагдсан хүүхдүүдийн нэг болох Б.И лавлаж асуухад мэдэхгүй хариуг өгсөн юм. Тэгээд тэрнээс хойш хоёр хүүхэдтэйгээ фейсбүүк чатаар харж ярихад хожил дотроо юм уу? эсвэл нүүрээ нууж ярих, эсвэл салгаад дүрсээ харахгүй яриад байдаг байсан. Ингээд гайхаж байгаад гадаа өдрийн цагаар хөнжил дотроо ярьж байгаа талаар асуухад ядраад унтаж байна гэж хэлж байсан. Тэгээд хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сарын 26-ний өдөр миний хүү А. Т нь фейсбүүк чатаар залгаад видео дуудлага хийгээд "ээжээ дээд курсын ах нар өрөөнд орж ирээд бид нарыг зодоод, дарамтлаад байна, ийм явдал урд өмнө байнга болдог талаараа хэлсэн юм. Тэгэхээр нь хариуд нь би А.Т утсыг аваад болж байгаа үйл явдлынхаа талаар бичлэг хийгээд ав" гэж хэлсэн. Тэгээд тухайн дүрс бичлэгээ хараад явж байхад цаана нь өрөөнд нь өргөдөлд нэр нь бичигдсэн байгаа 13 оюутны хоёр нь болох хөх, улаан өнгийн куртиктэй оюутнууд орж ирсэн байдалтай явж байсан. Тэгээд тухайн явдал болж дуусаад даад курсын 2 монгол оюутан гараад явсны дараагаар видео дуудлага хийгээд анх очсон цагаас хойш нэр бүхий 13 оюутны зүгээс удаа дараа архи авхуулж уудаг, зоддог, дарамт шахалт үзүүлдэг үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй ярьж эхэлсэн. Ингээд миний бие өөрийн нөхөр Л.А хамтаар 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Оросын холбооны улсын Эрхүү хотод хоёр хүүхдийнхээ байрлаж байгаа сургуулийн дотуур байранд очиж хоёр хүүхэдтэйгээ уулзахад хүү А.Т нь зүүн шанаа нь хавдаж товойгоод гараад ирсэн. хамар нь гуншиж яриад байсан, хүү А.Т нь хамраараа гуншиж яриад, нус нь байнга гоожоод татаад байсан, тэгээд унтахдаа хурхирч унтаад байсан юм. Ингээд нөхөр бид хоёрын зүгээс болсон үйл явдлын талаар Оросын холбооны улсын Эрхүү хотын консулын газарт өргөдөл гомдол гаргаж холбогдох хүмүүс нь хүлээж авч уулзаад тус сургуулиас тухайн нэр бүхий 13 оюутныг цуглуулж сургуулийн нэг ангийн өрөөг гаргаж сургуулийн туслах деканыг нь байлцуулан нөхөр бид хоёрын зүгээс болсон үйл явдлын талаар хэлж яагаад ийм зүйл гаргасан талаар тодруулахад хэн нь ч юу дуугараагүй дуугүй суугаад байсан...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 47-49/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч А.Б: “...манай 2,3 дугаар курсын суралцагч оюутнуудын зүгээс өөрсдийн доод курс болон хэлний бэлтгэлийн суралцагч нарыг байрнаас гадуур архидан согтуурах, байрнаас гадуур хонох, сургуулийн захиргаанаас тогтоосон оюутны дотуур байрны дүрэм журмыг сахихгүй, эмх замбараагүй байвал бид нарт 4,5 дугаар курсынхны зүгээс 2,3 дугаар курсын суралцагч, оюутнуудын болохгүй байгаа асуудлын талаар хэлж хариуцлагыг бид нарт хүлээлгэж оны ялгаа гаргадаг учир манай 2,3 дугаар курсын суралцагч оюутнуудын зүгээс хэлний бэлтгэлийн нэр бүхий суралцагч нарт оны ялгаа гаргаж тэдгээр дэглэх чиглэлээр 4-5 удаа хагас суулгаж, оюутны дотуур байрнаас гадуур хонох, хичээл Сургалтдаа хамрагдахгүй таслах, архидан согтуурах явдлууд гаргаж байх үеэр нь тэдгээр ийм явдал гаргаж болохгүй гэж цээж рүү гараараа цохих болон алгадаж байсан удаа байгаа. Тэгэхдээ эдгээр цохих, алгадах нь бол гэмтэл учруулахаар хэмжээнд бол байгаагүй, бид нарын зүгээс өөрсдөө иймэрхүү оны ялгаа дэглэлтийг анх сургуульд ирсэн цагаасаа хойш амсаж ирсэн учраас дараа дараачийнхаа суралцагч оюутнуудад ийм байдлыг аль болох үзүүлэх байхыг хичээдэг, тэгээд дээд курсын 4,5 дугаар курсын ах нар хэлний бэлтгэлийн суралцагч нар чинь болохгүй байна гээд бид нарт оны ялгаа гаргаад байдаг байсан болохоор аргагүй эрхэнд тэд нарт оны ялгаа гэх зүйлийг гаргахаас өөр аргагүй эрхэнд хэд хэдэн удаа гаргаж байсан. Тэгэхдээ оны ялгаа гаргаж бие эрх чөлөөндөө халдахдаа гэмтэл учруулахаар хэмжээнд зодож цохиж байсан удаа байгүй. Дээрх оюутан суралцагч нарын зүгээс сургуулийн захиргаанаас гаргасан дүрэм журмыг зөрчиж архидан согтуурах, дотуур байрнаас хариуцсан хүний чөлөө зөвшөөрөлгүйгээр хонох, хичээл сургалтаа таслах зэрэг зөрчлийг нэг биш хэд хэдэн удаа гаргаж байсан. Тэрнээс болж оны ялгаа гэх зүйлийг гаргах явдал эхэлдэг юм. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна намайг 2022 оны 03 дугаар сард оюутны дотуур байрандаа байж байхад 17 цагийн орчимд дээд курсын ах нар болох Сүхбаатар, Отгонбилэг, Сумъяасүрэн, Одхүү нар өөрсдийгөө Трамбайн буудлын доор уугаад байж байна, хэдэн пиво аваад ир гэхээр нь Три медведь гэх нэртэй 5 савтай пиво авч очсон. Тэгээд очоод авч очсон пивыг хуваагаад ууж байгаад дуусахыг нь дөхүүлээд ах нар надад доод курсныхнээсээ дуудаад уух юм аваад ир гэж хэл гэхээр нь би хэлний бэлтгэлийн Н, Т нар руу яриад хэдэн пиво аваад Трамбайн буудал дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн чинь Н, Т нар ирэхдээ бас хэдэн савтай пиво аваад ирсэн удаагүй байж байхад ах нараас А.Т, А.Т нарыг дууд гээд хэлсэн чинь тэр хоёрын нэг нь А.Т, А.Т нарыг дуудаж ирүүлээд дээд курсын ах нараас С, О, С, О нар манай курсээс би ганцаараа хэлний бэлтгэлийн суралцагч нараас А.Т, А.Тү, Б.Н, гээд 9үүлээ цугтаа авсан байсан пиво хувааж ууцгаасан. Тухайн үед бид нар авч ирсэн пивыг уугаад байж байсан. Тэгэхэд удалгүй хэлний бэлтгэлийн хоёр ихэр А.Т, А.Т нар ирээд цуг суугаад сууж пиво уугаад байж байхад дээд курсын суралцагч С угаасаа төлөв даруу, доод курсын суралцагч нартай гар хүрээд байдаггүй зан араншинтай ах байгаа юм. Тийм болоод ч тэр пиво ууж байгаад согтоод ирсэн, тэгсэн чинь хоёр их суралцагч оюутны нэг нь Сн ахтай гар бариагүй гээд гомдлонгүй янзтай юм яриад удалгүй байж байхад дээд курсын ах С надад хандаж танай дүү нар биеэ яаж авч яваад байгаа юм бэ? Та нар дүү нартай юм ярьж хэлэхгүй больсон юм уу гээд надад нэг хоёр шанаа өгөөд, би дүү нартай чинь ярих юм уу? чи өөрөө ярих юм уу гэхээр нь би өөрөө ярья гээд А.Т, А.Та, н.Төр, Б.Нх нарыг зогсоогоод ах нарыг байсан болохоор та нар яагаад байгаа юм бэ? юу нь болохгүй байна гэх утгатай зүйл яриад ах нарыг шахаад байсан болохоор бүгдийнх нь цээж рүү нь нэг нэг удаа цохисон. Тэгээд байж байхад дээд курсын ах Отгонбилэг бид нар дээр ирээд дүү нар яагаад байна, эртхэн ах нараасаа шанаа авч сур гээд угаасаа архи уучихаараа бага зэрэг агсам зантай, түргэн ууртай зан араншин гаргаад байдаг даа ч тэр үү хэлний бэлтгэлийн суралцагч оюутнууд болох А.Т, А. н.Тр, Б.Н нарын нүүрэн тус газарт нь цохиж, алгадаж, цээж рүү гараа атгаж байгаад надтай цуг цохисон. Тэгээд удалгүй байж байхад одоо 4 дүгээр курст суралцах И, До хоёр пиво авч ирээд бид нар цугтаа ууж байгаад удалгүй О нэлээд согтсон байсан болохоороо ч тэр үү хэлний бэлтгэлийн А.Тэ, А.Түа, н.Тө, Б.На нарыг дахиад та нар яагаад байгаа юм бэ гээд зодож цохиод байсан. Дээд курсын суралцагч оюутан Сүхбаатар нь намайг болон Ит, До нарыг дүү нараа яаж авч яваад байгаа юм бэ? гээд мөн бид нарыг хэлний бэлтгэлийн суралцагч оюутан нарыг өмөөрсний үндсэн дээр оны ялгаа гэх зүйлээр хэдэн хэдэн удаа цээж болон нүүрэн тус газартаа цохиулсан байгаа. Надад тухайн асуудлаас болж эрүүл мэндэд учирсан гэмтэл, шарх байхгүй. Тухайн асуудалд шалгуулах гомдол санал байхгүй. Суралцагч оюутан Отго ахын хувьд архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн үедээ агсам, догшин, биеэ удирдан жолоодох чадваргүй болчхоод байдаг зан араншинтай хүн байгаа юм. Тухайн үед бол Сун ахтай гар барьж нэгнээ хүндэлсэнгүй, картыг хаясан гэх шалтгаанаар л согтсон байсан болохоор оны ялгаа гаргаж тэгсэн гэж бодож байна. Тэрнээс бол урд өмнө тэд нарын дунд өс хонзон санахаар хэмжээний асуудал үүсч байгаагүй... 5 дугаар курсын суралцагч оюутан От тухайн трамбайн буудал Дээр хэлний бэлтгэлийн суралцагч А.Тэа, А.Түв нарын нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж байхыг харсан. Тэрнээс бол яг хэдэн цохихыг бол тоолоогүй... Надаас бол дээд курсын суралцагч оюутан С.У гэх оюутны зөвлөлийн дарга албан тушаалд байдаг суралцагч оюутан нь надаас нэг удаа 1000 рубль авч байсан. Тэр нь надаас авахдаа тухайн үед өөрт нь хэрэг болоод байна гэж аваад сүүлд нь эргүүлээд өгч байсан. Өөр дээд курсын суралцагч оюутны зүгээс мөнгө авч байсан удаа байхгүй... Надад ярьж байсан зүйл байхгүй. Тухайн асуудлаас хойш удаагүй А.Та, А.Тү нарын аав ээж нь манай сургууль дээр ирээд бид нартай болон сургуулийн захиргаатай уулзаж Монгол руу аваад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй... Хоёр ихэр суралцагч оюутны хувьд гэмтэл бэртлийн талаар хойно сургуульд суралцаж байх хугацаанд ярьж байгаагүй. А.Т хувьд шүдний эмчлүүлж байгаад сайн эдгэрээгүй байгаа л гэж ярьж байсан. Өөрөөр ямар өвчин гэмтэл бэртэл гэж ярьж байгаагүй... Хэлний бэлтгэлийн суралцагч А.Тэ, А.Түв нарын эцэг эх эрхүү хотод ирж очих зардал, очоод эмнэлгийн байгууллагаар явсан эмчилгээний зардал, байрны мөнгө гэж нэр бүхий 13 оюутан дундаас 5,000,000 төгрөгийг босгож эх С.Цэ нь өгсөн. Миний зүгээс тухайн мөнгөнд 300,000 төгрөгийг өгсөн. Тэгээд хэлний бэлтгэлийн суралцагч А.Тэ, А.Тү нарыг эмчилгээг хийлгэхэд ямар нэгэн гэмтэл бартал гараагүй юм. Тэгээд сүүлдээ Монгол улс руу аваад явсан. Монголд очоод эмнэлгийн байгууллагаар яваад эмчилгээний зардал гарвал нэр бүхий 13 оюутан суралцагч бид зардлыг төлнө гэж хэлж тохирсон байсан...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 51-55/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Б.Т: “...Миний зүгээс тус сургуулийн оюутны 1 дүгээр дотуур байрны Монгол оюутнуудын дотуур байрны сургуулийн захиргаанаас гаргасан дүрэм журмыг баримтлуулах чиглэлээр хариуцсан суралцагч оюутан байгаа юм. Тэрнээс үүдэлтэйгээр хэлний бэлтгэлийн суралцагч оюутан А.Тэ, А.Т, Тэ, Б.Н, Т нар нь суралцаж байх хугацаанд архидан согтуурах, дотуур байрнаас гадагш явахдаа хэлж мэдэгдэхгүйгээр явдгаас болж дотуур байрны жижүүр нь удаа танай энэ оюутнууд гэж хэлний бэлтгэлийн суралцагч оюутан А.Та, А.Та, Тэ, Б.Нх, Тө нарыг удаа дараа согтуу явж байна байрны дотоод дүрэм журам мөрдөхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд жижүүр надад чи хариуцсан оюутан нь бол эдгээр оюутнууддаа хэлж энэ гаргаад байгаа асуудал таслан зогсоож чадахгүй, чиний үгэнд чинь орохгүй байгаа юм бол хариуцсан декан, монгол оюутнуудыг хариуцсан дарга холбогдох хүмүүст мэдэгдэж сургуулиас хөөлгөх арга хэмжээг авах болно гэж жижүүрээс удаа дараа хэлсэн, мөн хоёр ихэр болон Тэмүүлэн нар нь дотуур байрны гадаа автобусны буудал дээр гартаа пиво барьсан, согтуу чанга чанга дуулаад явж байхад нь таараад тэд нарт энэ асуудлыг гаргаж болохгүй, А.Тэ, А.Тү, Тэ нар гэж ярихгүй Монгол оюутан согтуу биеэ зүй зохисгүй авч явж байна гэж ярих болно гэж оны ялгаа гарган Дахиж ийм асуудал гаргаж болохгүй талаар хэлээд 1-2 удаа нүүр болон нуруун тус газарт нь алгадаж, хагас явган суулгаж байсан. Тэрнээс бол өөрөөр ямар нэг байдлаар бие эрх чөлөөнд нь халдаж байгаагүй. Мөн суралцагч оюутан А.Т нь шүдний эмчилгээг хийлгэж байгаад дутуу хийлгэсэн гээд зүүн талын шанаа, эрүү орчимд хавдартай байсан болохоор тэр нь гэмтэхээс сэргийлж нөгөө талд нь 1-2 удаа алгадаж байсан. Тэрнээс өөрөөр ямар нэг байдлаар бие эрх чөлөөнд нь халдаж байсан удаа байхгүй. Миний хувьд бол дотуур байрны монгол оюутан хариуцсан суралцагчийн хувьд мөн өөрсдийнх нь төлөө наад архи уух, хичээл сургалтаа таслахгүй байх хэрэгтэй гэж өөрсдийг нь бодож энэ асуудлыг гаргасан. Бусад суралцагч оюутан болон дээд курсын ах нараас хэлний бэлтгэлийн суралцагч нарт оны ялгаа гаргаж хагас явган суулгах, нүүрэн тус газарт нь алгадах, шанаа өгөх зэрэг үйл явдлуудыг гаргадаг. Энэ асуудлыг нэр бүхий 12 оюутнуудаас тэр нь ингэсэн гэж хэлэх юм байхгүй. ...нэр бүхий 12 суралцагч оюутны зүгээс намайг харж байхад хэлний бэлтгэлийн суралцагч, оюутан А.Тэ, А.Түва, Тэ, Б.Н, Төгр нарын бие эрүүл мэндэд гэмтэл учрахаар зодож байхыг бол хараагүй. Ерөнхийдөө явган суулгах, нүүрэн тус газарт нэг хоёр удаа алгадах, шанаа өгөх, цээж рүү нь цохих зэрэг үйлдлийг гаргаж байгаатай таарч байсан... Надад гаргах гомдол санал байхгүй. Оны ялгаа гэх зүйл бол бусдын адил байдаг байсан. Гэмтэл учрахаар хэмжээд зодуулж цохиулж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 57-59/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Б.Ин: “...Миний зүгээс бол доод курсын суралцагч оюутнууд болон хэлний бэлтгэлийн суралцагч нарт оны ялгаа гаргаж зодож цохиж, бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулж байсан удаа байхгүй. Намайг яагаад ингэж өргөдөл гомдол зодож цохиж бие эрх чөлөөнд нь халдаж байсан асуудлаар нэр заасан эсэхийг бол мэдэхгүй байна. Харин 2022 оны 03 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг бол мэдэхгүй оюутны дотуур байрны ойролцоо дээд курсын ах нар пиво ууж байгаа талаараа хэлээд 5 дугаар курсын суралцагч С над руу залгаад намайг пиво аваад ир гэсний дагуу би суралцагч оюутан 3 До хамтаар дотуур байрны хажууд трамбайн буудал дээр пиво авч очиход 5 дугаар курсын Сүхбаатар, Одхүү, Сумъяасүрэн, Отгонбилэг, 2 дугаар курсын А.Ба. хэлний бэлтгэлийн А.Тэ, А.Тү, Төгөлдөр, Тн нар цуг пиво уугаад бүгд ижил хэмжээтэйгээр согтсон байдалтай зогсцгоож байсан. Миний хувьд сургуульд анх очиход дээшээ, доошоо нэг нэг курсын суралцагч оюутнууд бол найзан дундаа нэг нэгэндээ тусалж зөвлөдөг оны ялгаа гэдэг зүйлийг гаргадаггүй байсан болохоор миний зүгээс бусдад оны ялгаа гаргаж зодож цохиж бие эрх чөлөөнд халдах асуудлыг гаргаж байсан удаа байхгүй, тус сургуульд 2,3,4,5 дугаар курсын нийт 18 эрэгтэй монгол оюутан байдаг юм. Тэдгээрээс Чи, Га, Ба, Ган, Ба нарын 5 суралцагч оюутнууд бол тэндээ найз охидуудтайгаа цуг байдаг, бусад шалтгаанаар оны ялгаа гаргах асуудалд оролцох, бид нартай уулзалдахаас уулзахгүй нь их учраас хэлний бэлтгэлийн суралцагч нартай харьцдаггүй, оны ялгаа гэх зүйлийг гаргадаггүй юм. Бусад нэр бүхий 12 суралцагч оюутнуудын зүгээс хэлний бэлтгэлийн суралцагч оюутнуудад оны ялгаа гаргах, нүүр рүү алгадах, шанаа өгөх, цээж рүү цохих, явган суулгах гэх мэт үйлдлийг хааяа суралцагч нь нэг нэгэндээ хүндэтгэлгүй хандах, монгол суралцагч оюутны нэрийг муугаар гаргаж архидан согтуурах, хичээл сургалтаа таслах зэрэг асуудлууд гаргах явдал байдаг байсан. Намайг тухайн өдөр 17 цаг өнгөрч байхад суралцагч оюутан Э.До хамтаар трамбайн буудал дээр явж очиход Ог, С, О 2 дугаар курсын А.Бд, хэлний бэлтгэлийн А.Та, А.Түва, Тэмн, Б.На, Төгөлдөр нар пиво уугаад байж байсан. Э.До бид хоёр очих замдаа газраас виза карт олсон. Тэрийг аваад харахад 5 дугаар курсын суралцагч Сн карт байхаар нь аваад түүнд өгсөн. Тэгсэн чинь хэлний бэлтгэлийн хоёр ихэр суралцагчийг С виза карт хаячхаад хэлэхгүй гэх шалтгаанаар оны ялгаа гаргаж хоёр ихийг хацар руу нэг удаа алгадаад өнгөрсөн. Тэгээд удалгүй 5 дугаар курсын суралцагч Ог нь А.Т, А.Та, Н нарыг жагсааж байгаад нүүрэн тус газарт нь гараараа цохиод байсан. Суралцагч Он зүгээс хэлний бэлтгэлийн суралцагч оюутан А.Тэ, А.Түвшинтулга хоёрын нүүр болон цээж руу нь гараараа цохиж байхыг харснаас яг хэдэн удаа, хаашаа хаашаа нь цохиж байхыг хараагүй. Тэр нь юунаас болсон эсэхийг мэдээгүй Э.Д бид хоёрыг очиход хэлний бэлтгэлийн суралцагч нартай юм яриад л байсан юм. Тэгээд 5 дугаар курсын суралцагч нараас Э.До бид хоёрт доод курсынхэн чинь яагаад байгаа юм гээд суралцагч оюутан Сү нь нүүрэн тус газарт алгадаж, цээж рүү цохих зэрэг үйлдлийг гаргасан... Надад учирсан гэмтэл шарх байхгүй. Надад гаргах гомдол санал байхгүй. Надаас болон өөр хэн нэгнээс дээд курсын суралцагч оюутнуудаас мөнгө авах асуудал гаргаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 61-63/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Э.До: “...Миний зүгээс хэлний бэлтгэлийн суралцагч оюутан А.Т, А.Түв Н.Т. Б.Нх, Тэ нарт. Оросын холбооны улсын Эрхүү хотын зам харилцааны их сургуульд суралцаж оюутны дотуур байранд байрлаж байх хугацаандаа яг хэдний өдөр гэдгийг нь бол мэдэхгүй байна трамбайн буудал дээр 3 удаа монгол оюутнуудаараа баяр тэмдэглээд пиво уусан. Эдгээрийн 2 дахь удаагийнх уулзалтаар бямба гарагт дээд курсын суралцагч оюутнууд Одхүү, Сүхбаатар, Отгонбилиг, Су нарын зүгээс доод курс, хэлний бэлтгэлийн суралцагч оюутнууд чинь нэг нэгэндээ хүндэтгэлгүй хандаж, ах захаа мэдэхгүй, монгол оюутнуудын дүрмийг биелүүлэхгүй байгаа зэрэг шалтгаанаар бид нарт оны ялгаа гаргаж дүү нараа сургаж шанаа өг гэсний дагуу трамбайн буудал дээр суралцагч оюутнуудад оны ялгааг Б.Ит ихамтаар байж байхад түүнийг хэлний бэлтгэлийн суралцагч нарт гар хүрсэн эсэхийг нь санахгүй байна миний хажууд зогсож байхад нь би хэлний бэлтгэлийн 4 суралцагч нарт биеэ зөв авч яв хэлээд цээж рүү нь нэг нэг удаа гэмтэл учруулахгүйгээр цохисон. Тухайн үед дээд курсын суралцагч оюутан Ср, О, Отгг, Су нарын хамтаар байсан болохоор бид нар дүү нарт оны ялгаа гаргахгүй бол бид нарт оны ялгаа гаргаж гар хүрээд дээрээс мөн адил доод курсын дүү нарт оны ялгаа гаргаж байсан учраас би оны ялгаа гаргаж бие эрх чөлөөнд халдаж гар хүрсэн. Бусад суралцагч оюутнуудын зүгээс бол хэлний бэлтгэлийн 5 суралцагч нарт бол оны ялгаа гаргаж хацрыг алгадах, цээж рүү нь цохих, хагас явган суулгах зэрэг үйлдлүүдийг бол үе үе гаргадаг... Тухайн үйл явдал бол 3 удаа трамбайн буудал дээр уулзаж пиво уусны 3 дахь удаагийн уулзалтаар буюу бямба гарагт уулзсаны маргааш нь ням гарагт Б.Итгэл бид хоёрын дотуур байрандаа байж байхад Б.И рүү дээд курсын Сүхр ах залгаад пиво аваад трамбайн буудал дээр хоёуланг нь хүрээд ир гэж байна гэсэн учраас Б.Итгэл бид хоёр дотуур байрнаасаа гараад дэлгүүр орж пиво аваад трамбайн буудал орох гээд явж байхад замдаа виза карт хэвтэж байхаар нь аваад харахад Су гэсэн карт байсан нь манай дээд курсын Сум карт байсан. Тухайн картыг аваад трамбайн буудал дээр очиход 5 дугаар курсын Сум, Сүр, Одү, Отэг 2 дугаар курсын А. Б нар болон хэлний бэлтгэлийн суралцагч оюутан А.Тэ, А.Тга н.Тө, Б.На нар байсан. Тэгээд 5 дугаар курсын Су виза картыг нь өгсөн чинь Су ах яагаад миний картыг хаячхаад яагаад надад хэлээгүй юм гэх шалтгаанаар хоёр ихэр суралцагч оюутныг цээж руу нь цохиод шанаа руу нь гараараа нэг нэг удаа алгадсан. Тэгээд байж байтал 5 дугаар курсын суралцагч оюутан *******т нь хэлний бэлтгэлийн суралцагч нар дээр ирээд нэг нэг нь авч цаашаа яваад оны ялга гаргаж руу нь цохиод байх шиг байсан. Яг хэнийг нь хаашаа нь хэдэн удаа ямар байдлаар цохиж байгааг бол хараагүй. Отгонбилэг нь яагаад хэлний бэлтгэлийн суралцагч оюутнуудад оны ялгаа гаргаж зодож цохих болсон талаар мэдээгүй. Б.И бид хоёрыг ирэхэд л дарамт шахалт үзүүлсэн байдал уур амьсгалтай байсан... Надаас хэн нэгний зүгээс мөнгө нэхэж авсан асуудал байхгүй. Өөр хэн нэгнээс дээд курсын суралцагч оюутнуудаас мөнгө авах асуудал гаргасан явдал надад мэдэгдэж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 65-67/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Г.Түн: “...Би хэлний бэлтгэлийн суралцагч оюутнууд болох А.Тэа, А.Түа, Н.Тө, Б.Нах, Тэ нарт оны ялгаа гэх зүйлийг тэдгээрт гар хүрч, зодож цохих хэлбэрээр гаргаж байгаагүй. Миний зүгээс бол оны ялгаа гэх зүйлийг бол үг хэл амаар ингэх ёстой, тэгэх ёстой гэж хэлдэг, өөрөөсөө мөнгөө өгөөд тийшээ яваад ийм юм аваад ир гэж гүйлгэдэг, хичээл тараад өөр газар руу явах ажилтай үедээ өөрийнхөө цүнхийг өгч дотуур байр руугаа хүргүүлдэг зэргээр л оны ялгаа гаргаж байсан. Тэрнээс зодож цохиж гар хүрч байсан удаа байхгүй. Миний харж байснаар бол бусад 12 суралцагчдаас хэлний бэлтгэлийн суралцагчдыг оны ялгаа гаргаж зодож цохих, хагас явган суулгах зэрэг үйлдэл гаргаж байхыг харж байгаагүй. Нэг удаа трамбайн буудлын хажууд монгол оюутнуудаар цугласан байхад Б.Тамирын хамтаар бид хоёрыг явж очиход 5 дугаар курсын Сүр, Од, Отгг, Су 4 дүгээр курсынхнээс С.Ундрал, 3 дугаар курсээс Б.Ил, Э.Д нар 2 дугаар курсээс А.Ба хэлний бэлтгэлийн суралцагч Б.Нх болон хоёр ихрийн нэг нь байж байхад хоёр ихрийн нэг нь уйлсан байдалтай байж байсан хэн яг яаж ямар байдлаар уйлуулсан эсэхийг бол хараагүй. Манай курсын хувьд сургуулийн монгол оюутнуудын дунд явагддаг Школа гэх дүрэм, оны ялгаа гэдэг зүйлийг сургуулийн дээд курс, толгой болохоор зогсооно гэж ярьдаг байсан. Яагаад гэвэл өөрсдөө тэр зовлонг үзээд ирсэн, мөн дээрээс дээд курсын ах нэр төгсөж яваагүй болохоор бид нар оны ялгаа гэдэг зүйлийг арилгаж чадаагүй байхад хоёр ихрийн аав ээж манай сургууль дээр ирж энэ асуудал эхэлсэн тэрнээс хойш дахиж манай оюутан суралцагч нарын дунд оны ялгаа гэдэг зүйл гараагүй, огт байхгүй болсон...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 69-70/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Г.Га: “...Би Оросын холбооны улсын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн замын ангийн 2 дугаар курсэд 2021-2022 оны хичээлийн жилд сургалтад хамрагдсан Ингээд намайг анх тухайн сургуульд хэлний бэлтгэлд суралцахаар очиход "Школа" гэдэг монгол оюутнуудын бүлгэм гэж байдаг байсан. Тухайн бүлэгт байж байгаад гарсан суралцагч оюутан нь нэр хүндээ алддаг гэсэн болохоор би хүний доор орохгүй хичээж байгаад 2 дугаар курс хүртлээ суралцсан байсан. Тэгээд хэлний бэлтгэлийн суралцагч сурагчид болох А.Тэ, А.Тү, н.Т, Б.На, Тэ нарт 3 дугаар курс болон манай курсын суралцагчдын зүгээс аль болох оны ялгаа гэх зүйлийг аль болох гаргахгүй байх тал дээр анхаарч аль болох ойлголцож, жоохон хичээж байгаад сургуулийн толгой дээд курс болох 4,5 дугаар курсын суралцагч оюутан нэр бүхий 5 оюутныг төгсөх хүртэл гүрийгээд ингэ, тэг гэж зөвлөж ирсэн. Эдгээр хэлний бэлтгэлийн суралцагч, оюутнуудад 4,5 дугаар курсын суралцагч, оюутнуудын шахалтаар оны ялгаа гэх зүйлийг гаргаж гар хүрч, шанаа өгөх, алгадах, хагас явган суулгах хэлбэрээр хэдэн хэдэн удаа хийж байсан. Энэ үйл явдлууд нь дотуур байранд болон трамбайн буудлын хажууд монгол оюутнууд уулзалдаж цугладаг газарт болдог байсан. Бусад нэр бүхий 12 суралцагч оюутнууд ч гэсэн оны ялгаа гаргаж нүүр рүү алгадах, цээж рүү цохих, хагас явган суулгах зэргээр адилхан хааяа хааяа гаргадаг байсан удаа байгаа. Энэ асуудлыг 4,5 дугаар курсын суралцагч оюутнууд төгсөөд явахаар энэ оны ялгаа гэдэг зүйлийг огт байлгахгүй байх болгоно гэж хоорондоо байнга ярилцдаг байсан. Ингэж миний зүгээс хэлний бэлтгэлийн суралцагч нарт оны ялгаа гаргаж нүүрэн тус газарт алгадах, цээжин тус газарт цохих, хагас явган суулгах зэрэг үйлдлийг хийхдээ гэмтэл учруулахгүйгээр аль болох хэлбэрийн төдий цохиж учруулдаг байсан. Гэмтэл бэртэл авахаар хэмжээнд зодож цохиж байсан удаа байхгүй... Хариулт. Надад учирсан гэмтэл шарх байхгүй. Надад гаргах гомдол санал байхгүй... Надаас хэн нэгний зүгээс мөнгө нэхэж авсан асуудал байхгүй. Өөр хэн нэгнээс дээд курсын суралцагч оюутнуудаас мөнгө авах асуудал гаргасан явдал надад мэдэгдэж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 72-73/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч С.Ун: “...Миний хувьд Оросын холбооны улсын Эрхүү хотод суралцдаг монгол оюутнуудын холбооны дарга гэж явдаг. Зөвхөн сургуулийн суралцагч, оюутан гэхгүй Эрхүү хотод суралцдаг монгол оюутнуудын хооронд тэмцээнд уралдаан зохион байгуулах хооронд нь холбосон үйл ажиллагааг зохион байгуулах, сургуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудал зэргийг нь хариуцдаг юм. Манай сургуулийн хэлний бэлтгэлийн суралцагч, оа, Н.Тө, Б., Т нарт миний зүгээс оны ялгаа гэх зүйлийг урд өмнө нэг удаа гаргаж 2022 оны 03 дугаар сарын 03- 04 ний шилжих шөнө Зам харилцааны их сургуулийн гадна талд хэлний бэлтгэлийн суралцагч оюутан Б.Н тааралдаж тухайн үед 5 дугаар курсын суралцагч оюутан Сү, О болон орос оюутан нарын хамтаар зогсож байгаад Н дэлгүүр рүү явуулж архи авчруулахаар явуулж байсан. Тэгээд тухайн орой нь сургуулийн 1 дүгээр дотуур байрандаа орж хоносон. Ингэхдээ найз Ц.Б өрөөнд хонохоор болсон юм. Тэгэхдээ хэлний бэлтгэлийн суралцагч оюутан Тэмүүлэн нь сургууль дотор болон гудамж талбайд эмэгтэй суралцагч оюутантай тэврэлдээ үнсэлцэж хэд хэдэн удаа тааралдаж байсан болохоор тухайн үед архи уугаад халамцуу байсан болохоор хэлний бэлтгэлийн суралцагч оюутан Т уулзаж өөрийнхөө гаргаад үйлдлийн талаар болон хичээл сургалтын талаар мөн А.Т, А.Т, Н.Т. Б.Н нартай ярилцах гээд бүгдийг дуудаж 2 дугаар курсын суралцагч С өрөөд оруулж байгаад хичээл сургалт болон биеэ авч явж байгаа талаар ярилцахад Тэмүүлэн байгаагүй юм. Тэгээд хэлний бэлтгэлийн А.Т, А.Т, Н.Тө. Б.На нарт курсын суралцагчтай хэлээрэй гэж хэлээд оны ялгаа гаргаж хагас суулгасан. Хоёр ихэр суралцагч оюутны нэг болох яг хэн гэдгийг нь бол санахгүй байна нэгийг нь нүүрэн тус газарт хацар орчимд 1 удаа алгадсан бусад нь гар хүрээгүй юм яриад байж байхад байрны жижүүр ирэхээр нь суралцагч нарыг өрөө өрөө нь явуулсан тэрнээс өөр байдлаар тэд нарт оны ялгаа гаргаж гар хүрч байсан удаа байхгүй. Бусад нэр бүхий 12 суралцагч оюутнуудын зүгээс хэлний бэлтгэлийн суралцагч оюутнуудад оны ялгаа гаргаж, бие эрх чөлөөнд халдаж байсан асуудал болох үед нь цуг байгаагүй болохоор мэдэхгүй байна. Яагаад гэвэл би 2021 оны 11 дүгээр сард очоод 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монголд ирээд байж байгаад 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эргэж очиж хичээлдээ сууж байгаад 2022 оны 03 дугаар сарын дундуур эргээд Монголд ирээд 2022 оны 03 дугаар сарын 28-29-ний орчимд эргээд очоод удаагүй байж байтал хоёр ихэр суралцагч оюутны эцэг эх над руу яриад манай сургуульд ирсэн. Яагаад би өнгөрсөн жил ирэн очин байсан бэ гэхээр манай хүүхэд У.Я төрөөд удаагүй өвдөөд эмнэлгээр яваад байсан болохоор ирэн очин байсан. Би хэлний бэлтгэлийн суралцагч оюутан Б.Нармандахаас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 700 рубль өөрийнхөө дансаар авч байсан. Бусдаас нь мөнгө авч байсан удаа байхгүй. Тухайн үед би мөнгө авсан нь юм авах гээд мөнгө дутаад түүнээс аваад удахгүй буцааж өнгө гэж хэлээд монгол мөнгөөр 20,000 төгрөг авсан. Тэрийгээ сүүлд нь борт нь эргүүлж өгсөн байгаа. Надад үзүүлсэн фейсбүүк чат захидал харилцаа бол би өөрийнхөө чатаас өөрөө хэлний бэлтгэлийн суралцагч Б.Нармандахтай 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн орой архи авах гээд мөнгө дутаад түүнээс зээлэх гэж 700 рубль авсан захидал харилцаа байна. Би хэлний бэлтгэлийн суралцагч оюутнуудаас өөр хэн нэгнээс мөнгө авсан зүйл байхгүй. Би сургуулийн суралцагч оюутнуудаас мөнгө хэрэг болсон үедээ аваад эргүүлээд өгдөг авахдаа өөрсдөөс нь зөвшөөрөл авч зээлэх хэлбэрээр авч байсан... Зөвхөн манай сургууль болон Эрхүү хот дахь сургуулиудын дунд олон нийтийн арга хэмжээ болох март 8, цэргийн баяр, сар шинийн баяр гэх мэт баяр ёслол, спортын арга хэмжээ зэргийг зохион байгуулахдаа тодорхой хэмжээгээр суралцагч оюутнууд зөвшөөрсний үндсэн дээр мөнгө хурааж үйл ажиллагаандаа зарцуулах, хэрэгтэй зүйлсийг авах зэрэгт ашигладаг мөнгийг хурааж авах тохиолдол байдаг. Ингэхдээ сургууль сургууль хариуцсан суралцагч оюутнууд мөнгөө хураагаад над дээр ирээд төвлөрүүлээд Дараа дараагийн арга хэмжээнд зохион байгуулаад явдаг. Хэлний бэлтгэлийн суралцагч оюутнууд болох А.Т, А.Тү, Н.Т Н, Т нарыг миний зүгээс болон 2,3,5 дугаар курсын суралцагч оюутнууд 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд өдөр бүр, тасралтгүй оны ялгаа гэдэг зүйлийг гаргаж зодож, цохиж, дарамталж, архи авхуулж уух, мөнгө авах зэрэг үйлдлийг гаргаж байсан гэдэг нь худлаа. Иймэрхүү үйл явдал болж байгаа гэж хэлэхгүй, хааяа нэг ийм үйл явдал болж байсан гэхийг үгүйсгэхгүй. Миний хувьд хэлний бэлтгэлийн суралцагч оюутнуудаас тусдаа байранд байрладаг, өнгөрсөн жилийн хичээлийн жилд ихэнх цагийн Монголд байсан болохоор яг нүдээр хараагүй суралцагч оюутнууд бөөнөөрөө хурал хийж байхад ийм үйл явдал байдаг байсан талаар сонсож байсан...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 75-77/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Б.Тэ: “...Би анх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Оросын холбооны улсын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн дотуур байрны 209 тоот өрөөнд А.Т, А.Т нарын хамт орсон юм. Ер нь тэр цагаас нэг их удаагүй 7-10 хоногийн дараанаас манай байранд амьдардаг дээд курсын ах нар болох Базарсад. Э, Г, С, И, Д нарын хүмүүс манай өрөөнд орж ирээд энэ сургуульд сурч байгаа хүмүүс ах нартайгаа яаж харьцах болон архи, пиво авч өгөх, аяглах, биеэ яаж авч явах дүрэм журам, оны ялгаа гэх мэтийн зүйлийг зааж өгч эхэлсэн. Мөн дээрээс нь дээд курсын ах нарын нэрийг цээжлэх болон мэдэх ёстой 5 зүйл цээжлэх ёстой гэж зааж өгөөд дараа нь бид нараас асууж цээжлээгүй бол цохиж зодох, хагас суултаар явуулах зэрэг дарамт үзүүлж эхэлсэн юм. Бид нарыг хагас суулгаж байгаад хүний нэр, цээжлэх ёстой зүйлийг асууж мэдэхгүй бол цохиж зоддог, хагас суулгаж байсан. Энэ үйл явдал бид нарыг очсон цагаас хойш 2022 оны 04 сарыг хүртэл үргэлжилсэн шиг санаж байна. Ямар ч байсан 2022 оны 04 дүгээр сарын үед сургуулийн захиргаа мэдээд бүгд Монгол оюутантай уулзсан. Түүнээс хойш дарамталсан цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед намайг Базарсад, Энхням, Галт, Итл, До, Су нарын хүмүүс дарамтлах оны ялгаа гэх зүйлээр шалтаглан архи дарс авхуулах цээж, хэвлий хэсэгт цохих асуудал удаа дараа гаргаж байсан. Тэр үед ээ бага зэрэг хөндүүр байж байгаад гайгүй болсон. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Харин А.Тэгштулга, А.Тү, н. Төр, Б.Н бид нар нийлж дээр курсын ах нарт архи дарс авч өгч аяглаж өгдөг байсан. Мөн А.Тэ, А.Тү, н. Төр, Б.Н нарыг ч бас дээд курсын ах нар цохиж зодох асуудал гаргаж байсан. Гэхдээ биед ил харагдах гэмтэл учруулж зодож байсан зүйл байгаагүй. Ихэнх үед цээж хэсэгт цохиж байсан. Гэтэл нэг орой А.Тэга, А. Түв, н.Тө, Б.Нх нарыг дээд курсын ах нар пиво аваад хүрээд ир гэсэн гэж хэлсэн гээд явсан. Тухайн шөнө би өрөөндөө ганцаараа байсан бөгөөд нэлээд орой эхлээд Тү, Тө хоёр орж ирсэн. Тэр хоёр орж ирээд Ог, Су, Одү, Ба, Сү нартай хамт байсан. Тэд нарт зодуулсан гээд нүүр нь хавдаад цээж нь хөхөрсөн орж ирсэн. Тэд хоёр орж ирээд Тө өрөөндөө ороод Тү бид хоёр унтаж байсан. Удаагүй байж байтал Нах, Тэ 02 цагийн орчим байх ямар ч байсан байр хаасан байх үед байрны цонхоор орж ирлээ гээд орж ирсэн. Тэр хоёрын хоёулаа нүүр нь хавдсан байсан яасан талаар асуусан чинь Отг, Су болон бусад хүмүүст зодуулсан гэж ярьж байсан. Яг хэн нь хаана яаж зохиж зодсон талаар хэлээгүй. Тэгээд Тэг орж ирээд унтах гэж байхад Энм манай өрөөнд орж ирээд ах нартайгаа яаж харьцаад байгаа юм бэ? гээд Тэгштулга бид хоёрыг босгож зогсоогоод Тү унтаж байхад нь босгож ирж зогсоож бид нарын цээж хэсэгт цохиж байсан. Энэ үед Төгөлдөр манай өрөөнд орж ирээд бид 4-ыг Энхням цээж хэсэгт хэд хэдэн удаа цохиж байсан. Яг тэр шөнө А.Тэ, А.Түва, н.Төг, Б.Нах нүүр бага зэрэг хавдсан харагдсан түүнээс бусад үед дандаа цээж хэсэгт цохиж байсан. Түүний маргааш нь А.Т, А.Тү, н.Тө. Б.На нарыг Отг согтуу байхдаа цохисон гэж ярьж байсан. Тухайн үед миний цээж хөндүүр байдаг байсан боловч яг одоогоор надад шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Би удахгүй Орос улс руу сургуульд явах гэж байгаа. Би огт эмнэлэгт үзүүлж байгаагүй. Бид нарыг дарамталдаг талаар 2022 оны 04 дүгээр сард сургуулийн захиргаа мэдээд бид нарыг эмнэлэгт үзүүлэх үү гэж асууж байсан. Надад ямар нэгэн гэмтэл байгаагүй учир үзүүлсэн зүйл байхгүй. Харин А.Тэгштулга, А.Түвшинтулга хоёр үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 100-101/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Т.Т: “...Анх дээд курсын ах нар бид нартай уулзаж энэ сургуульд курсын ялгаа байдаг, ах нараа хүндлэх ёстой гэж их эелдэг хэлсэн. Түүнээс хойш дээд курсын ах нараас байранд чимээгүй байх, баруун гарын дүрэм, утсаар оролдохгүй байх зэрэг дүрэм зааж өгч байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сараас хойш 5 дугаар курсын ах нар захиас гэх нэрээр бид нараар пиво авхуулж аягалуулах хамт уухыг шаардаж эхэлсэн. Бид нарыг пиво уухгүй бол цээж руу ганц нэг удаа цохиж шийтгэж байсан. Энэ явдал удаа дараа болж байсан боловч бид нарын биед гэмтэл учирч байгаагүй Харин нэг орой 2022 оны 02 дугаар сарын эхээр /яг сайн санахгүй байна/ дээд курсын Отгонбилэг, Сүхбаатар хоёр Нармандах бид хоёрыг L гэх газарт /3 дугаар байрны дунд байх трамбайн буудлыг тэгж нэрэлдэг/ 7 ширхэг пиво аваад хүрээд 10 минутын дотор ир гэж хэлсэн. Ингээд Б.Н бид хоёр тэр газарт захисан пивыг нь аваад очсон чинь Сүхбаатар, Отгонбилэг нар байсан. Бид хоёр пиво аягалж өгөөд байж байсан чинь Сүхбаатар ах А.Та, А.Тү хоёрыг пиво аваад 10 минутын дотор хүрээд ир гэж хэл гэсэн. Би тэр хоёрыг хүрээд ир дуудсан бөгөө удаагүй тэр хоёр ирсэн Ингээд мөн 2-3 дугаар курсын И, Б, Д нарыг дуудсан. Тухайн шөнө бид нарыг аягалж чадахгүй байна гээд 5 дугаар курсын ах нар 3 дугаар курсын ах нарыг цохиж харин 3 дугаар курсын ах нар 2 дугаар курсын ах нарыг цохиж 2 дугаар курсын Базарсад бид нарын цээж руу цохиод байсан. Энэ үед 5 дугаар курсын О согтуу шанаа авч үз гэж хэлээд бид нарын цах, шанаа, нүүрэн хэсэгт цохиод байсан. Тэгээд удаагүй Түвшинтулга бид хоёрыг байр хаахаас өмнө яв гэж хэлээд явуулж Тэгштулга, Нармандах хоёрыг авч үлдсэн Бид хоёр байрандаа ирээд унтаж байхад шөнө 02 цагийн орчим байх Тэгштулга, Нармандах нар араас ирсэн. Тэд нар байр хаасан байхад цонхоор татуулж орж ирсэн. Удаагүй би нойл орох гэж яваад А.Т, А.Т Б.Т нарын өрөөнд орсон. Гэтэл Энхням тэр гурвыг зогсоосон цээжинд нь цохиж байсан Намайг орох үед намайг бас зогсоож байгаад ах нартайгаа явж харьцаад байгаа юм бэ гэж хэлээд цээж руу цохиж байсан. Ер нь бид нарыг цээж рүү цохих, хагас суулга асуудал олон удаа гарч байсан. Нүүр рүү цохиж байсан удаа байхгүй тэр үед нүүр руу цохисон. Н, Т нарыг авч үлдсэн орой нүүр нь хавдсан байсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Оросын холбооны улсын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн дотуур байранд орсон. Тэр цагаас хойш нэг их удаагүй оны ялгаа гэх зүйлийг ярьж бид нарыг дэглэх, хагас суулгах, цээж рүү цохих зэрэг үйлдэл хийдэг байсан. Гэхдээ миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Харин Т, Т нарын хамар хугарсан гэж байсан. Манай дээд курсын оюутнууд нүүр хэсэгт огт цохиж байгаагүй миний дээр ярьсан шөнө 5 дугаар курсын ах нар нүүр, цээж хэсэгт гар хүрэх үед ээ хугалсан байх. Ер нь манай дээр курсын оюутан бие биесээ дээрэлхэж оны ялгаа гэх зүйлийг гаргаж цээж рүү цохих, хагас суулгах, пиво авхуулж хамт уух зэрэг үйлдэл удаа дараа гаргаж байсан. Би яг хэзээ хэзээ хэн хэнийг хаана цохиж байхыг яг сайн мэдэхгүй байна. Энэ үйл явдал олон удаа болж байсан. Яг дээр ярьсан нүүр рүү цохисон асуудлын маш сайн санаж байна. Яагаад санаж байгаа бэ гэхээр Тэгштулга, Нармандах нарын нүүр хавдсан байсан. Ер нь хамгийн чанга уулзалт тэр өдөр байсан. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Намайг дээд курсын ах нар цээж хэсэгт цохиж байсан түүнээс гэмтэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн цохиулах үед миний цээж хөндүүр байдаг байсан боловч ганц нэг хоноод гайгүй болдог. Ямар нэгэн гэмтэл учирсан зүйлгүй шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 103-104/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Б.Н: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Оросын холбооны улсын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн дотуур байранд орсон бөгөөд бид нарыг очих үед дээд курсын гэх хэд хэдэн ах нар бид нартай тусалж дэмжээд их гоё аштай байсан. Гэтэл нэг их удаагүй дээд курсын ах С төрсөн өдөр болж байгаа оны ялгаа курсын ялгаа гэх зүйл байдаг ах нартаа сэтгэлээрээ юм авч өгөөрэй гэсэн зүйл ярьсан. Мөн бид нарт ах нараа хүндлэх, таарсан үедээ гар барих, хүндэтгэл үзүүлэх дуудсан цаг нь очих, өрөөнд хагас суулгах гэх мэт дүрэм журам зааж өгдөг байсан. Ер нь тэгээд дүрэм журам зөрчих юм бол хагас суулгах, ганц нэг, цээж руу цохих асуудал хэсэг хугацаанд байнга болдог. Яг хэдний хугацаанд хэн хэн яаж цохиж байсан талаар сайн санахгүй байна Мөн бид нар ах нартаа пиво авч өгдөг байсан. Гэхдээ бид нарыг сэтгэлээрээ гэдэг байсан болохоор сэтгэлээрээ авч өгдөг байсан. Харин 2022 оны 02 дугаар сарын дараа нэг л удаа дээд курсын ах нэр бид нартай хатуу уулзаж байсан. Уг уулзалт 3 дугаар байрны дунд От, С, О, Базарсад нар. Төгөлдөр бид хоёрыг сэтгэлээрээ пиво аваад ир гэж дуудсан юм. Ингээд бид хоёр пиво авч очоод тэр гуравтай юм яриад сууж байсан чинь ард Сумъяасүрэн ах ирээд сууж байгаад хоёр ихрийг дууд тэр хоёр миний өнгөрсөн амьдралыг надаас илүү мэддэг юм байна лээ гэж хэлсэн. Тэгээд А. Тэгштулга, А. Түвшинтулга хоёрыг пиво аваад хүрээд ир гэж дуудсан юм. Ингээд удаагүй тэр хоёр пиво авч ирээд, авч ирсэн пивыг ах нар ууж сууж байгаад дээд курсын ах нар 2 дугаар курсын Базарсад ахыг бид нарыг цохь гаж хэлээд Базарсад ах А.Тэгштулга, А.Түвшинтулга, Т.Төгөлдөр бид нарын цээж руу цохиод байсан. Энэ үед Отгонбилэг ах нэлээд согтуу миний нүүр рүү 1 орчим минут бас А. Тэ, А.Түвша, Т. Төр нарыг цохиод байх шиг гэхдээ яг хаана нь цохиж байхыг хараагүй. Удаагүй А.Тэга, А. Т.Төгр бид 4 байр хаалаа гэж хэлээд явуулсан боловч араас Базарсад ах утсаар миний утас руу ярьж Тэга бид хоёрыг буцаад хүрээд ир гэсэн. Бид хоёр буцаад очсон чинь Отгог ах бид хоёрын нүүр рүү цохиод байсан. Тухайн үед Тэгшга бид хоёрын нүүр хавдсан байсан. Тэгээд нэг их удаагүй бид хоёр байр руу цонхоороо орж унтсан. Тэр үед л их чанга уулзалт болсон бусад үед нэг их сүртэй юм байхгүй ганц нэг цээж руу цохиод байдаг байсан. Намайг сургуульд очсон цагаас хойш нэг их удаагүй дээд курсын ах нар курсын ялгаа гэх зүйлийг гаргаж хагас суулгах, цээж рүү цохих зүйл байнга шахуу гаргаж байсан. Гэхдээ бид нарыг дүрэм зөрчих юм бол ингэж шийтгэж байсан. Түүнээс зүгээр үед цохиж зодож байсан удаа байхгүй. Харин дээр ярьсан чанга уулзалт дээр Базарсад миний цээж рүү, Отгонбилэг ах нүүр рүү хэд хэдэн удаа цохиж байсан. Тухайн үед нүүр бага зэрэг хавдсан байсан боловч удаагүй зүгээр болсон. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Надад санал гомдол байхгүй. Ер нь манай дээр курсын оюутан бие биесээ дээрэлхэж оны ялгаа гэх зүйлийг гаргаж цээж рүү цохих, хагас суулгах, пиво авхуулж хамт уух зэрэг үйлдэл удаа дараа гаргаж байсан. Би яг хэзээ хэзээ хэн хэнийг хаана цохиж байхыг яг сайн мэдэхгүй байна. Энэ үйл явдал олон удаа болж байсан. Харин дээр ярьсан цагаан сарын дараагийн чанга уулзалт дээр А.Тэгга, А.Түвша, Т.Т бид 4 цээж, нүүр хэсэгт цохиулсан. Тэгш нүүр хавдсан байсан. Өөр гэмтэл учирсан байхыг хараагүй. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт аа үзүүлэхгүй Тухайн үед нүүр бага зэрэг хавдах, цээж хөндүүрлэх асуудал байсан боловч хэд хоноод гайгүй болсон. Одоо надад ямар нэгэн гэмтэл байхгүй. Дээд курсын ах нар бид нарт курсын ялгаа гаргаж байсан асуудлыг 2022 оны 03-04 дүгээр сард сургуулийн захиргаа мэдээд бид нартай хурал хийж дээд курсын ах нар бид нараас уучлалт гуйж учир зүйгээ олсон. Харин А.Тэгша, А.Түлга нарын асуудлын ээж аав нь цагдаагийн газарт шалгуулж, эмнэлэгт үзүүлнэ гэж ярьж байсан. Тэр хоёр асуудлаа шийдүүлнэ биз дээ миний зүгээс шалгуулах асуудал санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1.р хх-ийн 106-107/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гэрч Г.Анр /Дорнод аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн чих хамар хоолойн мэс заслын их эмч/-ын: “...Би А.Тэгштулга, А.Түвшинтулга гэх хоёр хүнд хамрын хагалгаа хийсэн. Уг хоёр хүн нь Оросын холбооны улсад байхдаа зодуулсан гэж хэлж байсан. Над дээр ирж үзүүлэхдээ Улаанбаатар хотод хамрын компьютер томографикийн зураг авхуулан хамрын таславчийн /муруйлт/ гэмтэлтэй оношлогдож ирсэн. Хагалгаа хийсэн шалтгаан нь А.Тэга, А.Түвши гэх хүмүүсийн хамрын таславчийн гэмтэл болон тухайн хүний зовиур шаналгаа болон хоёр дахь зовууриас урьдчилан сэргийлэх зорилготой хагалгааг хийсэн. ...Уг хоёр хүн манай эмнэлгийн хяналтад байгаагүй өмнө огт үзүүлж байгаагүй. 2022 оны 06 дугаар сарын эхээр анх удаа үзүүлээд 06 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн БОЭТ-д хэвтээд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байгаад 06 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгээс гарсан. ... Үзүүлэхдээ А.Тэтулга, А.Түлга нар толгой өвдөнө, хатгуулна, таллаж өвдөнө, дагзаар өвдөнө, ам хатаж хуурайшна, зүрхээр өвдөнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123/
Дээр дурдсан гэрч, хохирогч, нарын мэдүүлгүүд шинжлэн судлагдсан бөгөөд эдгээр мэдүүлгийн агуулгаас үзэхэд, мэдүүлгүүд үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, цаг хугацааны хувьд тохирсон буюу үнэн зөв хэмээн үнэлэхээр байгааг харж болохоор байна.
2.Шүүгдэгч *******тгэг,*******эх,*******,*******умэн, Б.Сүхбр нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Түвшиа, АТэглга нарт учруулсан үйлдлээ, бүхэлд нь зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн болно. Хэн боловч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй. Иймд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч дангаар нь яллах үндэслэл болохгүй. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн бусад нотлох баримтаар батлагдаж байгаа тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******тг,*******эрх,*******,*******у, Б.С нар нь гэм буруу дээр маргаагүй ба өөрийн үйлдэлээс болж хохирогчид хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн нь бусад гэрч нарын мэдүүлгээр батлагдаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******т хохирогч А.Түвш, АТэг нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан , үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 31 -ны өдрийн 2211011250598 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулж яллагдагчаар татсан байна.
Нэг дүгээр хавтаст хэргийн 10-16 дугаар хуудсанд, хохирогч А.Тү, А.Тэнарын асран хамгаалагч С.Цэцэгм гаргасан гомдолд: ... 2021 оны 11-р сарын 25-наас 2022 оны 3-р сарын 26-ныг хүртэл хугацаанд энэхүү хүчирхийллийн үйл явц үргэлжилсэн байна. .. гэх, мөн нэг дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд гаргаж өгсөн бичмэл баримтаар 2022 оны 3 дугаар сарын 27 -ны үйл баримтыг тогтоосон, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Тэг өгсөн мэдүүлэгтээ .. 2022 оны 03 сарын 26 наас өмнө буюу цагаан сараас хойш болсон асуудал гэх.., мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэмт хэрэг төгссөн сүүлийн хугацааг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч *******т хохирогч А.Түв, АТэ нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдож байна.
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9304 дугаартай “...А.Түвш биед хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1.р хх-ийн 110-111/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9302 дугаартай “...А.Т биед хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1.р хх-ийн 117-118/
2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 864 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9302 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. А.Тэг биед хамрын таславчийн мурийлт /хуучин/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2022.06.17-ны өдөр Дорнод аймгийн БОЭТ-д хамрын таславчийн мурийлт засах мэс засалд орсон байна...” гэх 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 152-156/
2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 865 дугаартай “...ШШҮХ-Н 2022.07.05-ны өдрийн 9304 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. А.Тү хамрын таславчийн мурийлт тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2022.06.20-нд БОЭТ-д мэс засалд орох үеийн байдлаар хуучин гэмтэл байжээ. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл ny цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй, дахин мэс засал хийх заалт үгүй байна...” гэх 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 163-164/
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1063 дугаартай: “...А.Тү нь одоогоор Сэтгэл түгшилт- айдсын хариу урвалтай байна. А.Тү нь болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай байна. А.ТүСэтгэл түгшилт- айдсын хариу урвал нь хэрэгт холбогдогч нарын үйлдлээс шалтгаалан үүссэн байх боломжтой байна. А.Түлгад үүссэн Сэтгэл түгшилт-айдсын хариу урвал нь хэдий хугацаанд үргэлжлэх нь тухайн хүний онцлог шинж, сэтгэл зүйн эмчилгээний үр дүн зэргээс хамаарна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 159/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1064 дугаартай: “...А.Тэга нь одоогоор Сэтгэл түгшилт- айдсын хариу урвалтай байна. А.Тэг нь болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Тэг Сэтгэл түгшилт- айдсын хариу урвал нь хэрэгт холбогдогч нарын үйлдлээс шалтгаалан үүссэн байх боломжтой байна. А.Тэг үүссэн Сэтгэл түгшилт-айдсын хариу урвал нь хэдий хугацаанд үргэлжлэх нь тухайн хүний онцлог шинж, сэтгэл зүйн эмчилгээний үр дүн зэргээс хамаарна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 169/,
Монгол Улс шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 634 дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.Тү сэтгэцэд гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. .. гэсэн дүгнэлт /4-р хх-ийн 162/,
Монгол Улс шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 635 дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.Тэ сэтгэцэд гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. .. гэсэн дүгнэлт /4-р хх-ийн 177/,
Эдгээр шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Түва, АТэга нарт гэмт хэргийн улмаас “Сэтгэл түгшилт-айдс”, сэтгэл зүйн гэмтэл учруулсан, үйл баримт тогтоогдож байна.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх-ийн 5-дугаар хуудас/
Хохирогч А.Тэгн мэдүүлэг /1.р хх-ийн 38-40/,
Хохирогч А.Түвмэдүүлэг /1.р хх-ийн 43-45/
Гэрч С.Цэцэн мэдүүлэг /1.р хх-ийн 47-49/
Гэрч А.Ба мэдүүлэг /1.р хх-ийн 51-55/,
Гэрч Б.Та мэдүүлэг /1.р хх-ийн 57-59/,
Гэрч Б.Итн мэдүүлэг /1.р хх-ийн 61-63/,
Гэрч Э.Доржн мэдүүлэг /1.р хх-ийн 65-67/
Гэрч Г.Түн мэдүүлэг /1.р хх-ийн 69-70/,
Гэрч Г.Гн мэдүүлэг /1.р хх-ийн 72-73/,
Гэрч С.Ун мэдүүлэг /1.р хх-ийн 75-77/
Гэрч Б.Тэйн мэдүүлэг /1.р хх-ийн 10-101/
Гэрч Т.Төийн мэдүүлэг /1.р хх-ийн 103-104/,
Гэрч Б.Н мэдүүлэг /1.р хх-ийн 106-107/,
Гэрч Г.А р /Дорнод аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн чих
хамар хоолойн мэс заслын их эмч/-ын мэдүүлэг /2-р хх-ийн 123/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны едрийн 9304 дугаартай шинжээчийн дүгнэлт /1.р хх-ийн 110-111/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9302 дугаартай шинжээчийн дүгнэлт /1.р хх-ийн 117-118/
2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 864 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 152-156/
2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 865 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 163-164/
Шүүх сэтгэц эмгэг судлалын № 1063 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 159/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1064 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 169/,
Хохирогч А.Тэг, А.Түа нарын эмчлүүлсэн өвчтний түүх /2-р хх-ийн 125-146/
Яллагдагч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1-р хх-ийн 194-250, 2-р хх-ийн 1-33/
Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
1.3 оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Шүүгдэгч *******тг,*******эр,*******,*******у, Б.Сү нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын хооронд Оросын холбооны улсын Эрхүү хотын Зам харилцааны их сургуульд суралцаж байхдаа нь тус сургуулийн Монгол оюутнуудын дунд мөрдөгддөг гэх "Школа" гэх дүрмийн мөрдүүлж байна гэх нэрийдлээр дээд курсын оюутан гэж өөртөө давуу байдлыг бий болгож хэлний Бэлтгэл ангийн А.Тэга, А.Түв нарыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийн улмаас хохирогч А.Тэ, А.Тү нар нь “Сэтгэл түгшилт-айдас”, сэтгэл зүйн гэмтэл учруулсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******г,*******эх,*******,*******ун, Б.Снар нь бүлэглэн, Монгол оюутнуудын дунд мөрдөгддөг гэх "Школа" гэх дүрмийн мөрдүүлж байна гэх нэрийдлээр хохирогч А.Тэ, А.Тү нарыг Оросын холбооны улсын Эрхүү хотын Зам харилцааны их сургуульд суралцаж байх хугацаанд “бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” үйлдэл нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 26-ны хооронд үргэлжилсэн байна.
Ийм учраас Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчлан тайлбарласан байна. Шүүгдэгч нарт тухай гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх тул, Монгол улсын эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжил нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, иргэн А.Тэгш, А.Түвнарын “Сэтгэл түгшилт-айдас”, сэтгэл зүйн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Шүүгдэгч *******тгонбилэг,*******эрэнтогтох,*******,*******н, Б.С нар нь бүлэглэн хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд “бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэргийн шинжийг хангасан, бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул хүндрүүлэн зүйлчилсэн нь зүйтэй байна. Иймд Шүүгдэгч *******тгонбилэг,*******эрэнтогтох,*******,*******умн, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан байна.
Хохирогч А.Тү, А.Тэа нараас баримтаар нэхэмжилсэн 19.910.130 төгрөгөөс Шүүгдэгч *******тгг,*******х,*******,*******рэн, Б.Ср нар нь тус бүр 3.982.026 төгрөг төлж барагдуулсан нь баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад тус бүр 300.000 төгрөг болсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгдсөн 5.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нар төлсөнд тооцож хохирол төлбөрөөс хасаж тооцов.
Хохирогч А.Түв, А.Т нараас Монгол Улс шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 634 дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.Тү сэтгэцэд гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. .. гэсэн дүгнэлт , мөн Монгол Улс шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 635 дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.Тэгсэтгэцэд гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. .. гэсэн дүгнэлт зэргээс, Хохирогч А.Түв, А.Тэнар нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёр дугаар зэрэглэлд хамаарч байгаа тул шинжээчийн дүгнэлтэд заасан зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн ба шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гарсан иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн тайлбарыг хүлээн авч шийдвэрлэсэн нь, нэхэмжлэлийг шууд хэрэгсэхгүй болгох боломжгүй ба хэлэлцэхгүй орхиж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6.1-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл хууль хэрэглээний хувьд 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарахаар байна. Хэдий тийм ч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй байгаа учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******тг,*******эрэнтогтох, Б. О.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч От, Цэр, Сүхб, Сумн, Оү нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэн шалтгаан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.
Хохирогчийн өмгөөлөгч: Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал учруулсан хор уршгийн нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.
Шүүгдэгч *******тг өмгөөлөгч Д.О: Улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна Учир нь шүүгдэгч нар сургуульд суралцаж бай явцдаа иймэрхүү болчимгүй алдаа гаргаж хохирогч нарт хохирол уруулсан боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Мөн хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэж торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч*******ун, Б.С нарын өмгөөлөгч Ю.Тогмид: Д.ж өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүгдэгч нар нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа учир шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1350 нэгжээр торгож өгнө үү гэв.
Шүүгдэгч*******,*******эр нарын өмгөөлөгч Я.Баярсайхан: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь өөрөө сонгох санкцтай. Өөрөө хэлбэл торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын санкцтай гэмт хэрэг юм. Өмгөөлөгч миний бие*******,*******эрнарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байгаа. Шүүгдэгч нар гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа бөгөөд гэм буруугийн асуудал дээр шүүх хуралдааны явцад маргаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ анхнаасаа үнэн зөвөөр өгсөн. Мөн тогтсон ажилтай, хөдөлмөр эрхэлдэг,цаашид ажлаа хийх зорилготой хүмүүс учир заавал нийгмээс тусгаарлалгүйгээр хуульд заасан арга хэмжээг авч өгнө үү. Төмөр зам нь ажлын онцлогоос шалтгаалаад зарим санкцуудыг хэрэглэх боломжгүй учир орлогын байдлыг нь харгалзаж үзэж торгох ялаар шийтгэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Э.г: Хохирогчийн ар гэр болон хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйя маш том алдаа байсан. Ухамсарлаж байна. Цаашдаа нийгэмд хохирол учруулахгүй. Маш том сургамж болсон гэв.
Шүүгдэгч Б.Сүхр: Гэм буруугаа хүлээж байгаа. хохирогч нараасаа чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна өмгөөлөгчтэйгөө санал нэг байна торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч*******ум: Хийсэн хэрэгтэй харамсаж гэмшиж байна. Цаашдаа дахин нэг боломж олгоод ухамсарлаад хэрэгт орооцолдохгүй ажлаа хийгээд явна торгох шийтгэл оногдуулж өгнө үү.
Шүүгдэгч*******эрх: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Торгох ялаар шийтгэж
2.2 Эрүүгийн хариуцлага
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ийн ял шийтгэлийн хувьд “нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж үйлдсэн бол, торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялын сонгох санкцтай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно, .. гэж хуульчилсан байна.
Хэдийгээр шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээсэн, баримтаар нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан боловч хор уршгийн шинж чанар арилаагүй, сэтгэцэд нь “Сэтгэл түгшилт-айдас”, сэтгэл зүйн гэмтэл учруулсан байна гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Иймээс Шүүхээс шүүгдэгч *******тэг,*******эрэх,*******,*******у, Б. С нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч **************ох,*******,*******уэн, Б.Сү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******тгонбилэг,*******эр,*******,*******у, Б.С нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарт урьд авсан, Монгол улсын хилээр гархийг хязгаарлах хязгаарлалт тогтоосон, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2211011253598 дугаартай хэргээс шүүгдэгч *******гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан , үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Э овогт *******, Х овогт******* х, Т овогт н.О, Ч овогт О. С, Т овогт Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, бүлэглэж, бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Шүүгдэгч Б.с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******тг,*******эр,*******,*******у, Б.Сү нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497.1 дэх, 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүр хохирогч А.Түа, А.Тэг нарт нийт 3.982.026 төгрөг төлсөн, хохиролд шүүгдэгч нараас нийт 19.910.130 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Түвга, А.Тэ нар нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******тг,*******эр,*******,*******у, Б.Сү нараас сэтгэцэд учирсан хохирол болон бусад эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянаан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох тул, шүүгдэгч *******г,*******эр,*******,*******, Б. Сүх нарт урьд авсан, Монгол улсын хилээр гархийг хязгаарлах хязгаарлалт тогтоосон, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******,*******,*******, Б. С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР