| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/ШШ2015/0886/З |
| Дугаар | 128/ШШ2019/0226 |
| Огноо | 2019-04-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2019/0226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч О.Оюунгэрэл, шүүгч А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Д.У
Гуравдагч этгээд: Х ТББ
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн Ө ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах,
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.У д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ш.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээд Д.У , түүний өмгөөлөгч Ш.А, гуравдагч этгээд Х ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М, иргэдийн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө ХХК-ийн захирал П.Эитгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: Ө ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 3,5 га газрыг эзэмших эрх авсан. Үүний дагуу дүүргийн Газрын албанаас 2008 оны 12 дугаар сард 0203273 тоот гэрчилгээ олгосон тул Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх нь баталгаажсан.
Ө ХХК нь гэрээ, гэрчилгээг сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан ч Газрын албанаас тодорхой хариу өгч, шийдвэрлэхгүй байсаар 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09/1211 тоот албан бичгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг мэдэгдсэн. Энэхүү шийдвэрийг Ө ХХК нь эс зөвшөөрч 2015 оны 9 дүгээр сард шүүхэд хандсан.
Газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан. Гэтэл Ө ХХК нь газрын гэрчилгээ авахдаа 15.000.000 төгрөгийг 2008 онд тушааж байсан бөгөөд гэрчилгээ гарсан ч гэрээ байгуулагдаагүй байсан. Төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөгдөөгүй гэдэг хуулийн заалт манай байгууллагатай гэрээ байгуулсан тохиолдолд хэрэгжих боломжтой. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6 дахь хэсэгт газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 35.3.4. дэх хэсэгт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх, 23 дугаар зүйлийн 23.4.2-т Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно гэж тус тус заажээ. Газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байсан тул ямар хугацаанд хэдэн төгрөгийн төлбөр төлөх нь ойлгомжгүй байсан. Ийм учраас тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бол хуульд зааснаар мэдэгдэх үүрэгтэй. Хан-Уул дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухайгаа мэдэгдээгүй нь бидний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэв газар эзэмших эрхийг цуцалсныг мэдэгдсэн бол тухайн үед зөрчлөө арилгах боломжтой байсан.
Ө ХХК нь маргаан бүхий газар дээр 2007 онд хашаа барьж, манаач ажиллуулж байсан бөгөөд АСЕМ болдог 2016 он хүртэл 9 жил тус газартай холбоотой үйл ажиллагаа явуулсан.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасныг баримталсан. Уг заалтад энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулна гэж заасан. 2006 онд маргаан бүхий газар төв суурьшлын бүсэд хамаардаггүй байсан бөгөөд энэ үед дүүргийн Засаг дарга тухайн газарт газар олгодог байсан.
Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд ямар хугацаагаар газар эзэмшүүлэхийг тодорхой заасан. Газрыг 15-60 жилийн хугацаатай эзэмшүүлэх бөгөөд нэг удаа 40 жилээр сунгана гэж заасны дагуу 15-60 жилийн хугацаатай эзэмшүүлэх ёстой байсан. Гэтэл Ө ХХК-д 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн. Хан-Уул дүүргийн Засаг даргын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалан бид бүхэн хохирсон. Тийм учраас Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
Газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл нь энэ маргаанд хамаарахгүй. Шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэх 2 процессийг ялгаж ойлгох нь зүйтэй. Газар эзэмшүүлэх талаар хуульд 3 үндэслэлийг заасан. 1. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, 2. Тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан, 3.Бусдын газартай давхцаагүй байх ёстой. Хэрэв эдгээрийг зөрчсөн бол Засаг даргын шийдвэр хууль бус болно.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмаар Засаг даргын шийдвэр хүчин төгөлдөр болохгүй. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Бид тухайн газрыг олгосон нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байгаа учир баталгаажуулах асуудал хамаагүй.
2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагад зөвлөмж ирсэн. Үүгээр 2016 он хүртэл манайх газрыг эзэмшиж байсан гэдэг нь нотлогдоно. Гуравдагч этгээд 2016 оны 07 дугаар сарын 20-ны шөнө гэнэт ирээд хашаагаа барьсан атлаа одоо 2013 онд хашаа барьсан байсан гэж ярьж байгааг ойлгохгүй байна.
Ө ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийг хүлээж аваад шүүхэд хандаж, шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 854 дүгээр шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2006 оны 215 дугаар захирамжийг сэргээсэн. Гэтэл энэ хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас тухайн газарт 3000 м.кв газрыг Д.У д олгосон байсан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчлээд 13 хонож байхад Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газарт Д.У д газар олгосон.
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 854 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байхад буюу 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Х ТББ-д 3,9 га газрыг шинээр олгосон. Энэ нь газар олгоход шаардагдах 3 шаардлагын бусдын газартай давхцахгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.
Д.У д газар эзэмшүүлэх шийдвэр гарсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсаны дараа, шүүхэд өгсөн тайлбараас нь мэдсэн. Д.У тайлбартаа өөрийн эрхээ сэргээлгэсэн гэж бичсэн байсан. Ийм учир шүүхэд хүсэлт тавьж шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар авсан. Шүүх хүсэлтийг хүлээн авч захирамж гаргасан ч шүүхийн шийдвэрийг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нотлох баримтаар хэрэгт авснаас 4 хоногийн дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Газрын тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга газар олгохдоо дүүргийн Засаг даргаас санал авах заалтыг биелүүлээгүй. Ийм учраас Нийслэлийн Засаг даргын газар олгосон шийдвэрийг буруу гэж үзэж байна.
Х ТББ-д олгогдсон газар нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. Гэтэл 2016 оны газрын төлөвлөгөөнд бусдад дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх тухай тусгагдаагүй. Нийслэлийн Засаг дарга газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад өгсөн нь буруу. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007 оны 163 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчдад 8900 м.кв газрыг олгосон. Энэ газрыг Нийслэлийн Засаг дарга хувийн өмчид шилжүүлсэн. Энэ үйлдлийг Газрын тухай хуулиар хориглосон. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа Ө ХХК-ийн төлбөр төлөөгүй газрын төлбөрийг төлчихвөл манайд газрыг өгье гэсэн юм гэсэн. Газрын тухай хуульд аливаа хуулийн этгээдийн өмнөөс төлбөрийг төлж, газрыг шилжүүлэн авах тухай зохицуулалт байхгүй. Энэ бол хууль бус юм.
Нийслэлийн Засаг дарга газар олгох асуудалд хуулиар хязгаарлалт тавьдаг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан.
Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргаас санал авсан бол давхцал үүсэхгүй байх байсан. Мөн газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Д.У гийн газрыг орц, гарцгүй болгож байгаа нь Газрын албаны буруутай үйл ажиллагаа. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг иргэн, хуулийн этгээд хүлээж байна
Иймд Газрын тухай хуульд заасан бусдын газартай давхцаагүй байхыг шалгах үүргээ зөрчиж, Х ТББ-д газар олгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 854 дүгээр шийдвэр 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарч, хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Д.У д, мөн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд: Ө ХХК-д газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус гэж байгаа боловч Дүүргийн Засаг дарга газар олгох эрхийг Газрын тухай хуульд тодорхой заасан. Хан-Уул дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2006 оны 215 дугаар захирамжаар Ө ХХК-д 3,5 га газрыг эзэмшүүлсэн, тухайн үед дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлдэг байсан болох нь тогтоогдсон тул гуравдагч этгээд Х ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ө ХХК-ийн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир, Ш.Мягмарсүрэн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ө ХХК 2006 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжаар 3.5 га газрыг Ө ХХК-д эзэмшүүлсэн.
Газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийн 3 дахь заалтад Ө ХХК-тай гэрээ байгуулахыг Газрын албанд даалгасан. Мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэсэн үндэслэлээр Ө ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх үйл ажиллагааг буюу газар эзэмших эрх олгох, хүчингүй болгохдоо Засаг дарга акт гаргаж хэрэгжүүлдэг бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг мэдэгдэх үүргийг дүүргийн Газрын алба хариуцдаг. Гэтэл дүүргийн Газрын алба нь ажилдаа хайхрамжгүй хандаж, Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамжаар Ө ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл хугацаанд Ө ХХК-тай гэрээ байгуулаагүй. Мөн Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг 2010-2015 оны хооронд мэдэх боломжтой байсан.
Нэхэмжлэгч тухайн газраа эзэмших, ашиглах гэрээ байгуулж, ашиг сонирхлоо илэрхийлэх боломжтой байсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжид газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэдгийг үндэслэсэн. 2008 онд 15.000.000 төгрөгийн төлбөр төлсөн гэж байгаа боловч ямар хугацааны төлбөр төлсөн нь тодорхойгүй, дуудлага худалдааны анхны төлбөр ч байх боломжтой.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд гэвэл инженерийн шугам сүлжээ бүхий газрыг Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан тогтоолын дагуу олгоно. Гэтэл тухайн газрыг Засаг даргын 2006 оны захирамжаар олгосон, тухайн үед маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээгүй газар байсан. Тиймдээ ч Х ТББ нь дүүргийн Засаг даргын 2011 оны захирамжаар газар эзэмшиж байсан.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хүчин төгөлдөр бусад тооцуулах захиргааны актад хэд хэдэн үндэслэл байгаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийн хувьд хуульд заасан илт хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл
шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 180 дугаар захирамжаар Х ТББ-д газрын хэмжээг нэмэгдүүлсэн 2 га газар нь Ө ХХК-д олгосон газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байсан. Нийслэлийн зүгээс дуудлага худалдаа зохион байгуулж, Х ТББ нь төлбөрийг төлсөн тул Нийслэлийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжаар өмнөх эзэмшиж байсан газрын хэмжээг нэмэгдүүлж 3.9 га газрыг баталгаажуулсан.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар Д.У д газар олгосон. Тухайн үед Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсны дараа олгосон.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/03 дугаар захирамжаар Х ТББ-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон. Тухайн шийдвэрийг гаргахдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрийг үндэслэл болгосон. Шүүхээс Ө ХХК-д газар олгох нь зүйтэй гэж үзсэний дагуу Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж, иргэн Д.У , Х ТББ-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар Тамгын газрын нэр дээр байсан 8900 м.кв газрыг Х ТББ-д нэгтгэсэн. Газрын тухай хуульд төрийн байгууллагын нэр дээр байгаа газрыг хувийн байгууллагад шилжүүлэхгүй гэж заасныг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын байрыг барина гээд 10 жил болж байна. Жил бүр төсөв батлагддаг ч тухайн байрыг барих газар нь байдаггүй.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж газрыг олгосон.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Х ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээд Х ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, өмгөөлөгч Н.Мандах нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бие даасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: Ө ХХК нь анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжаар 3.5 га газрыг авсан байдаг ч бүрдүүлж өгөх ёстой материалуудыг бүрдүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн эрх бүхий албан тушаалтанд 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр газар эзэмших тухай баримтаа бүрдүүлж, хүсэлтээ өгсөн гэдэг ч энэ өдрөөс 4 хоногийн дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Шүүхээс үзлэг хийхэд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан бүрдүүлэх ёстой баримтууд огт байгаагүй. Байршлын хувьд давхцалтай эсэхийг нотлох гол баримт болох кадастрын зураг хийлгээгүй. Нэхэмжлэгч маргаан бүхий байршилд газар эзэмшихийг хүсч байсан бол кадастрын зураг хийлгэх ёстой байсан.
Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Үүний дагуу хамгийн түрүүнд гэрээ байгуулаад гэрчилгээ авах ёстой байтал гэрээ байгуулаагүй байж, гэрчилгээ авсан. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ө ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Өөрөөр хэлбэл Ө ХХК-ийн захирал Нийслэлийн Засаг дарга н.Батбаярын хүргэн учраас 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан.
Тухайн газар нь хотын суурьшлын инженерийн шугам сүлжээнд хамаардаг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд тус зүйлийн 21.2.1 дэх хэсэгт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан. Гэтэл Ө ХХК-д газар олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж илт хууль бус юм.
Маргаан бүхий захиргааны акт 2006 онд гарсан. 2004 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.3 дахь хэсэгт захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны албан тушаалтан гаргасан бол тухайн актыг илт хууль бус гэж заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.2 дахь хэсэгт Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж тус тус заасан. Тийм учраас Ө ХХК-д газар эзэмших эрх олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэж байна.
Ө ХХК нь 2006 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 5 жилийн хугацаатай газар эзэмшсэн бол 2011 онд тус дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхээ сунгуулах талаар хандах бүрэн боломжтой байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр 5 жилийн хугацаатай газар эзэмшинэ гэдгийг нь тодорхой заасан. Нэхэмжлэгч 2011, 2013 онуудад гэрчилгээгээ сунгах гэж хандаагүй. Газраа ашиглаагүй 2 жил болсон бол газар эзэмших эрхийг цуцлах эрхтэй. 9 жилийн дараа газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгуулах гэсээр байгаад 2015 он хүрсэн, 2015 оны 07 дугаар сард газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсон гэдгийг мэдсэн гэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хуучин мөрдөж байсан хуулиар аль хэдийн дууссан.
Монгол Улс газрын нэгдсэн системд 2005 оноос кадастрыг оруулж эхэлсэн. Ө ХХК 2006 онд газар авахдаа кадастрын зураг хийлгэх боломжтой байсан бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан гарсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ө ХХК-ийн газар эзэмших эрхийг хүсэхдээ бүрдүүлсэн баримтуудыг анхаарч үзэхийг шүүхээс хүсч байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Ө ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, барилга бариулахаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар олгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий газар нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлаж байна.
Мөн газар эзэмших гэрээгүй бол газар эзэмших ёсгүй, газар эзэмшихгүй учраас татвар төлөх асуудал яригдахгүй, гэтэл 15.400.000 төгрөг төлсөн гэж байгаа боловч уг мөнгө нь юунд төлсөн нь ойлгомжгүй. Анх газрын төлбөр гээд дуудлага худалдааны анхны үнийг төлсөн гэж тайлбарладаг боловч гэрээ байгуулаагүй байхад юуг үндэслэж газрын төлбөрийг төлөөд байгаа зэрэг ойлгомжгүй нөхцөл байдал байна.
Х ТББ нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011
оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар 2 га газрыг авсан. Тухайн үед буюу 2010 онд Ө ХХК-ийн газар эзэмших эрх хүчингүй болсон байсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжаар газрын хэмжээг 39.114 м.кв болгож нэмэгдүүлсэн.
Х ТББ-д 39.114 м.квадрат талбай бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Яармагийн гүүрний зүүн талд байрлах газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн иргэдэд ашиглуулах зориулалтаар төсөл сонгон шалгаруулах замаар дуудлага худалдааны анхны үнийг төлж авсан. Х ТББ нь дуудлага худалдааны анхны үнэ 264.000.000 төгрөгийг 2015 онд төлсөн. 2016 оны дуудлага худалдааны үнэ 188.000.000 төгрөг, 2011 онд 142.000.000 төгрөгийг, улирал бүр 3.302.540 төгрөг буюу жил бүр 17.110.260 төгрөгийг төлдөг. Жил бүр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэрээг дүгнэж, сунгадаг. Х ТББ нь тухай газарт 1.800.000.000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/03 дугаар сарын захирамжаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийг сэргээсэнтэй холбогдуулан Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжаар Х ТББ-д олгосон газрыг цуцалсан.
Тухайн үед Х ТББ-д газар олгох үед газрын мэдээллийн санд огт давхцал байгаагүй. Тийм ч учраас хариуцагч давхцалгүй гэж үзээд төсөл сонгон шалгаруулж, эзэмшүүлсэн. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 2,5 га кадастрын зургаар давхцалгүй. Хэрэв давхцалтай байсан бол Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Засаг даргаас газар олгохгүй байсан.
Х ТББ-ын дуудлага худалдааны төлбөрийг төлж, хөрөнгө оруулалт хийсэн газрыг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд Х ТББ-д учирсан хохирлыг хэн төлөх вэ? Энэ асуудалд хэн ч дүгнэлт өгөхгүй байна. 2006 онд газар эзэмших эрхтэй болсон гээд байгаа аж ахуйн нэгж нь 2010 онд газар эзэмших эрх нь цуцлагдсан байхад яагаад 2015 онд газрыг эзэмшээд, манаач ажиллуулаад, АСЕМ гэдэг үгийг хэлээд байдаг нь ойлгомжгүй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/03 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү
Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн Засаг
даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж эрх хэмжээгээ хэтрүүлж, итгэмжлэлд олгогдоогүй эрхийг эдэлж тайлбарлаад байна гэжээ.
Гуравдагч этгээд Д.У , өмгөөлөгч Ш.Алтангадас нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд Нийслэлийн Засаг даргын 20 дугаар захирамжаар 180 м.кв газрыг эзэмшиж эрхтэй байсан. Гэвч тухайн үед орц, гарц нь хаагдаж, газрыг эзэмших боломжгүй болсон тул хүсэлтээ өгч, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/990 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагийн гүүрний зүүн талд газар эзэмших болсон. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болж, 2015 онд шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрх нь сэргэсэн.
Маргаан бүхий газар нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар маргаан бүхий газар Ө ХХК болон өөр бусдын эзэмшилд байгаагүй, Өрхтий тейд ХХК нь тухайн газрыг бодитойгоор эзэмшиж байгаагүй, мэдээллийн санд байхгүй, суурин болон хээрийн судалгаа хийхэд юу ч байхгүй байсан учир төрийн байгууллага, иргэн хэн ч тухайн газарт давхцалтай байна гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Ө ХХК-д эзэмшүүлсэн талаарх кадастрын зураг, мэдээллийн санд байхгүй учир Д.У д газар олгохгүй байх хууль зүйн хязгаарлалт байгаагүй. Иймд иргэн Д.У д газар олгосон захирамж хууль ёсны дагуу гарсан.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 23 тоот тушаалаар батлагдсан Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам-ын 2 дугаар зүйлд эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллыг зохицуулсан. 1. Иргэн, хуулийн этгээд өргөдлөө гаргана. 2. Өргөдөлтэй танилцаад суурин судалгаа хийнэ. 3. Хээрийн судалгаа хийнэ. 4. Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулна. 5. Засаг даргын шийдвэрийн дагуу хариу мэдэгдэх хуудас хүргүүлнэ. 6. Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь солбилцолжуулж, кадастрын зураг хийлгэж гэрээ, гэрчилгээ олгоно, 9.1 дэх хэсэгт Нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон этгээд энэ журмын 8.4-т заасны дагуу эзэмшил, ашиглалтын газрын хил заагийг газарт шилжүүлж, эргэлтийн цэгийг газарт бэхлэх, солбилцолыг тодорхойлох ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлнэ гэж заасан. Мөн журмын 9.4-т заасан материалыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэж өгнө гэж заасан. Гэтэл 2006 онд Ө ХХК нь газар эзэмшихдээ өргөдөл л өгсөн байдаг. Өргөдлөөс хойшхи дээрх журамд заасан бүх ажиллагаа хийгдээгүй, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох дарааллыг зөрчсөн байх тул Ө ХХК нь хууль ёсны дагуу газар эзэмшсэн гэж үзэхгүй.
Иймд Ө ХХК-ийн Д.У д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх Ө ХХК-ийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон. Мөн Ө ХХК-ийн газрын хэмжээг 2,5 га болгож багасгасан гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Т.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ө ХХК-д газар олгосон байхад давхцуулан олгосон нь Хан-Уул дүүргийн Газрын алба ажлаа зохих ёсоор хийгээгүй байна. Хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө ХХК нь анх тус шүүхэд Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийн Ө ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.У д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон, гуравдагч этгээд Х ТББ нь бие даасан шаардлагаа Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлон маргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг: Нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн тухайд:
Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжаар[1][1] Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Яармагийн гүүрний зүүн талд төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилга байгууламж барих зориулалтаар 3.5 га газрыг Ө ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд уг захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Газрын албанаас 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн 0203273 дугаар гэрчилгээг[2][2] Өрхтий ХХК-д олгожээ.
Өрхтий ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжаар[3][3] Өрхтий ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцож, газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.
Нэхэмжлэгч Ө ХХК нь энэхүү маргаан бүхий захиргааны актыг үндэслэлгүй хэмээн хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... Газрын алба нь Засаг даргын шийдвэрийг үндэслэн ... газар эзэмшүүлэх гэрээ байгуулах чиг үүрэгтэй байтал газар эзэмшүүлэх гэрээг өнөөг хүртэл байгуулаагүй, ... газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар газар эзэмшигчид газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэг үүсэх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл үүсээгүй байсан, ... гэсэн хэдий ч 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр газрын төлбөрт 15.400.000 төгрөгийг төлсөн гэж, хариуцагч нь ... газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулахыг Газрын албанд даалгасан. ... гэрээ байгуулаагүй нь Газрын албаны хайхрамжгүй байдлаас болсон байна. Аль хугацааны төлбөр болох нь тодорхойгүй ... гэж маргажээ.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 34 дүгээр зүйлийн 34.1-д Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэрийг үндэслэн дүүргийн Газрын алба нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох-оор, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д газар эзэмших гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тусгах-аар, ийнхүү газар эзэмших гэрээ байгуулснаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т заасан газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэг газар эзэмшигчид үүсэхээр байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх-ээр хуульчлан тогтоожээ.
Гэтэл дүүргийн Газрын алба нь Засаг даргын газар эзэмшүүлсэн дээрх шийдвэрийг үндэслэн Ө ХХК-д газар эзэмших эрхийн 0203273 дугаар гэрчилгээг олгосон боловч газар эзэмшүүлэх гэрээг байгуулаагүй, газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тогтоож өгөөгүй атлаа газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус байх бөгөөд газар эзэмших гэрээ байгуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдэд газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвхөн гэрээний дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй байх ба гэрээ байгуулаагүй тохиолдолд газрын төлбөр төлөх үүрэг хүлээхгүй.
Хэдийгээр нэхэмжлэгч Ө ХХК-д газрын төлбөр төлөх үүрэг гэрээгээр үүсээгүй хэдий ч тус компани нь 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Газрын албаны газрын төлбөр орлогын 2603007906 тоот дансанд газрын төлбөрт 15.400.000 төгрөг төлсөн болох нь төлбөрийн баримт[4][4], Хан-Уул дүүргийн Газрын албаны тодорхойлолт[5][5], дансны хуулга[6][6] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч нь энэхүү үйл баримтыг буюу дансанд төлсөн төлбөрийг газрын төлбөр биш болохыг няцааж буюу үгүйсгэж чадахгүй байх тул хариуцагчийн ... ямар хугацааны төлбөр болох нь тодорхойгүй, дуудлага худалдааны анхны төлбөр байж болох юм гэсэн, гуравдагч этгээд Х ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн Ө ХХК нь газрын төлбөрөө төлөөгүй. .... 15.400.000 төгрөг нь дуудлага худалдааны анхны үнэ ... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Нэгэнт аж ахуйн нэгж, байгууллагад олгогдсон газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болгох, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байх бөгөөд хариуцагч нь энэ хуульд заасан үндэслэл бий болоогүй буюу нэхэмжлэгч нь газрын хууль тогтоомж зөрчөөгүй байхад түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.
Мөн хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг нэг үндэслэлээ болгосон байх бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заажээ.
Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны өмнө гаргасан шийдвэр нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн байх бөгөөд бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх урьдчилсан нөхцөл 2-уулаа бүрэн хангагдсан тохиолдолд өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрх хэрэгжих талаар хууль тогтоогч тусгайлан заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ө ХХК-д газар эзэмшүүлсэн дээрх шийдвэрийн улмаас тухайн үед /2006 онд/ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаар бусад газар эзэмшигч, ашиглагч гомдол гаргаагүй болох нь тогтоогдож байна. Иймээс хуулийн дээрх заалтын урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад шууд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Иймд гуравдагч этгээд Д.У гийн өмгөөлөгчийн ... Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 90 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үйлдэл...., Захиргааны байгууллага нь 2006 онд гаргасан алдаагаа 2010 онд зассан. ... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт зааснаар эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх нь захиргааны байгууллагын үүрэг байх бөгөөд энэхүү маргааны хувьд захиргааны байгууллага болох дүүргийн Газрын алба нь газар эзэмшүүлсэн захирамжтай нийцүүлэн газрын хэмжээг газар дээр нь тэмдэгжүүлэх, мэдээллийн санд бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд хариуцагч нь уг маргаан бүхий газрыг мэдээллийн санд оруулаагүй буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийг газар авахдаа кадастрын зураг үйлдээгүй гэсэн үндэслэлээр буруутгах хууль зүйн боломжгүй байна. Иймд гуравдагч этгээд Х ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн ...Ө ХХК нь 2006 онд газар авахдаа кадастрын зураг хийлгэх ёстой байсан гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн Өрхтий трейд" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Ийнхүү уг захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хамгаалагдах учиртай тул Ө ХХК-д газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0203273 дугаар гэрчилгээний эрх зүйн үйлчлэл сэргэнэ гэж үзнэ.
Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэх-ээр хуульчлан тогтоожээ. Мэдэгдэнэ гэдгийг Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ... этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-мэйл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийг баталгаажуулсныг хэлнэ[7][7].
Маргааны үйл баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 09/1211 дугаар албан бичгээр[8][8] нэхэмжлэгч Ө ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноо мэдэгдсэн, тус компани нь анх тус шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай 90 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж байжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь Ө ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин ч хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[9][9] маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан журмаар мэдэгдээгүй болохоо хүлээн зөвшөөрч, ийнхүү мэдэгдээгүй шалтгаанаа Газрын албаны ажлын хайхрамжгүй байдлаас шалтгаалсан гэж тайлбарлаж байх тул хариуцагчийг хуульд заасан захиргааны актаа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй байх тул хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг 2010-2015 оны хооронд мэдэх боломжтой байсан гэх, гуравдагч этгээд Х ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн ... хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан. 9 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж хандаж байгаа нь буруу ... гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Газар эзэмших хүсэлт гаргахдаа материалыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлийн тухайд: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т Аж ахуйн нэгж, байгууллага, энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана, 32.3.1-д аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харъяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 32.3.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.3.3-т газар эзэмших зориулалт, хугацаа гэж тодорхойлон заажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ө ХХК нь 2006 онд Хан-Уул дүүргийн Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргахдаа газар эзэмших зориулалт, хугацаагаа тодорхойлон, газрын тойм зургийг хавсаргаж хүргүүлсэн, дүүргийн Газрын алба нь дээрх хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг хянаж, шаардлага хангасан гэж үзэж, улмаар Хан-Уул дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байх тул газар эзэмших хүсэлт гаргахад бүрдүүлэх баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.
Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болбол
газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байх ба өөр үндэслэлээр бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй. Иймд гуравдагч этгээд Х ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан ... Хүсэлт гаргахдаа бүрдүүлж өгөх материалыг бүрдүүлж өгөөгүй ... хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй гэсэн, гуравдагч этгээд Д.У гийн өмгөөлөгчийн ... нэхэмжлэгч өргөдлөөс өөр баримт өгөөгүй гэсэн тайлбарыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.
Газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжаар[10][10] эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр Өрхтий ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцож, газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Гэтэл гуравдагч этгээд Х ТББ-ын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ... Өрхтий трейд" ХХК нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тайлбарлан маргаж байх ба энэхүү үндэслэлийг хариуцагч нь маргаан бүхий захиргааны актад заагаагүй, энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй байх тул энэхүү үндэслэл нь энэ маргаанд хамааралгүй юм. Тодруулбал маргаан бүхий захиргааны актад заагаагүй үндэслэлээр хэргийн оролцогчид маргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ийнхүү захиргааны актын үндэслэлд заагаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй юм.
Хоёр: Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох (39114 м.кв газар олгосон) хэсгийг давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар захирамжаар[11][11] Х ТББ-д 2 га газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/180 дугаар захирамжаар[12][12] Х ТББ-д 2000 м.кв газрыг үйлчилгээтэй бичил цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, талбайн хэмжээ зориулалт өөрчлөх тухай А/128 дугаар захирамжаар [13][13] Х ТББ-ын газрын хэмжээг нэмэгдүүлж, 39114 м.кв газрыг үйлчилгээтэй бичил цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.
Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... манай эзэмшлийн газартай давхцуулан газар олгосон нь хууль бус ... төрийн мэдлийн газрыг хувийн байгууллагад шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг зөрчсөн гэж маргажээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосон бөгөөд 31 дүгээр зүйлийн 31.1-д газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 31.2-т хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 35 дугаар зүйлийн 35.2-т Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ө ХХК-ийн болон гуравдагч этгээд Х ТББ-ын эзэмшил газрууд нь байршлын хувьд давхцалтай болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/41 дүгээр шинжээчийн дүгнэлт[14][14] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ө ХХК нь 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр газар эзэмших хүсэлтээ Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргаж, хүсэлтдээ газрын тойм зургийг хавсаргаж хүргүүлсэн, хүсэлтийг үндэслээд дүүргийн Засаг дарга нь 2006 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр тус компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хашаалан эзэмшиж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Тодруулбал нэхэмжлэгч хуулийн этгээдийг газар эзэмших хүсэлтээ дүүргийн Засаг даргад анх гаргах үед буюу 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр уг маргаан бүхий газар нь хэн нэгний эзэмшил, ашиглалтад байгаагүй, бусдын эзэмшил газартай давхцалгүй байсан ба харин гуравдагч этгээд Х ТББ-ыг газрын хэмжээг нэмэгдүүлж эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргах үед буюу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр /бүртгэл хяналтын карт/[15][15] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр Ө ХХК-д газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамж, түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн 0203273 дугаар гэрчилгээний эрх зүйн үйлчлэл сэргэсэн байжээ. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь энэхүү нөхцөл байдлыг нягтлан хянан үзэхгүйгээр маргаан бүхий газар нь бусдын эзэмшил газартай давхцалтай байхад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар захирамжаар[16][16] Х ТББ-д 2 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар газрын хэмжээг 20000 м.кв, 39114 м.кв-ээр нэмэгдүүлэн олгосон нь хууль бус болжээ.
Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Ө ХХК нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гуравдагч этгээдээс түрүүлж гаргасан, тухайн маргаантай газрыг эзэмших эрх түрүүлж нэхэмжлэгчид үүссэн, уг маргаан бүхий газар нь давхцалтай болох нь тогтоогдож байх тул хариуцагч Хан-Уул дүүргийн болон Нийслэлийн Засаг даргаас бусдын эзэмшил үүссэн газартай давхцуулж, Х ТББ-д маргаан бүхий уг газрыг бүхэлд нь эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй юм.
Гуравдагч этгээд Х ТББ нь шүүх хуралдаанд ...манай газартай давхцуулан олгосон гэж маргаж байх ба Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжаар Ө ХХК-д 3.5 га газрыг эзэмшүүлсэн, түүнээс өмнө гуравдагч этгээд нарт хууль ёсоор тухайн газрыг эзэмших эрх үүсээгүй байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ гуравдагч этгээд нарын газартай давхцуулсан гэж үзэхгүй.
Түүнчлэн маргаан бүхий газар нь давхцалтай болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхын зэрэгцээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын хил заагийг тогтоосон захиргааны байгууллагын шийдвэр байхгүй, маргаан бүхий газрын хил заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүйгээс газрын хил зааг хаагуур солбилцож байгаа нь тодорхойгүй байх тул ямар хэмжээгээр давхацсаныг шүүх тодорхойлох боломжгүй юм.
Гуравдагч этгээд Х ТББ нь 2015 оны 12 дугаар
сарын 17-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Нийслэлийн Засаг даргын 2007 оны 163 дугаар захирамжийн дагуу 8900 м.кв газрыг шилжүүлэн авах хүсэлт[17][17] гаргасан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь /огноо, дугааргүй/ албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 163 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн газрынхаа газар эзэмших эрхийн гэрчилгээг Х НҮТББ-д шилжүүлэх хүсэлт гаргасан[18][18], дээрх хүсэлтийн дагуу төрийн байгууллагад эзэмшүүлсэн газрыг хуульд заасан журмыг зөрчиж, гуравдагч этгээд Х ТББ-д шилжүүлж, гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байхын зэрэгцээ хариуцагч нь үүнийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийг уг маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.
Иймд гуравдагч этгээд Х ТББ-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн, хууль бус захиргааны акт байх тул нэхэмжлэгч Ө ХХК-ийн эзэмшил газартай давхацсан хэмжээгээр нь хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, уг маргаан бүхий газар нь дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Гурав: Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.У д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай А/990 дугаар захирамжаар[19][19] Д.У д өмнө эзэмшүүлсэн газрын байршлыг нь өөрчилж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд 3000 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар
эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж байх
ба нэхэмжлэлийн үндэслэлээ ... тус газар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжаар олгогдсон 3,5 га газартай давхцаж байна. Ийнхүү газар давхцуулан олгосон нь ... хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна гэж маргажээ.
Анх Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай А/191 дүгээр захирамжаар[20][20] Д.У д Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 180 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж байжээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ө ХХК-ийн болон гуравдагч этгээд Д.У нарын эзэмшил газрууд нь байршлын хувьд давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/41 дүгээр шинжээчийн дүгнэлт[21][21], хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.У нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт орон сууцны барилга барих хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн тул өмнө эзэмшиж байсан газрын хэмжээг нэмэгдүүлж, 3000 м.кв хэмжээтэй болгох, байршлыг өөрчлүүлэх хүсэлт-ийг гаргасан байх ба уг хүсэлтэд дурдсан газар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжаар Ө ХХК-д эзэмшүүлэхээр олгосон газартай байршлын хувьд давхцалтай, цаг хугацааны хувьд Ө ХХК-д газар эзэмших эрх түрүүлж үүссэн байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.
Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.У д амины орон сууцны зориулалтаар 3000 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үед Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр Ө ХХК-д газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамж, түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн 0203273 дугаар гэрчилгээний эрх зүйн үйлчлэл сэргэсэн байх тул хүсэлтэд дурдсан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай давхцалтай байна гэж үзнэ. Иймд гуравдагч этгээд Д.У гийн өмгөөлөгчийн ... Б.Урансанаагийн газар маргаан бүхий газартай давхцалгүй. Б.Урансанаад газар олгож байх үед тухайн газар ... Ө ХХК-ийн эзэмшилд байсныг нотлох баримт ... байхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй.
Үүний зэрэгцээ хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Д.У гийн өмнө эзэмшиж байсан 180 м.кв газрын хэмжээг ямар үндэслэлээр нэмэгдүүлж, 3000 м.кв болгосон нь тодорхойгүй байхын зэрэгцээ энэхүү маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.У д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.У д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ө ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 17/10 дугаар албан бичгээр[22][22] Д.У гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32017/6291 дугаар захирамжаар[23][23] уг хүсэлтийг хэлэлцээд хангаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь тус шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Д.У д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч Ө ХХК-ийг Д.У тай холбоотой шийдвэрийг 2017 оны 07 дугаар сард мэдсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд гуравдагч этгээд Д.У болон түүний өмгөөлөгчийн ... нэхэмжлэл гаргах хугацааг алдсан тул ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар татгалзах ёстой байсан гэх тайлбар үндэслэлгүй.
Дөрөв: Гуравдагч этгээд Х ТББ-ын гаргасан
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжаар[24][24] Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Яармагийн гүүрний зүүн талд төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилга байгууламж барих зориулалтаар 3.5 га газрыг Ө ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Х ТББ нь уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар маргаж байх ба бие даасан шаардлагынхаа үндэслэлээ ... тус газарт Хан-Уул дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй ... инженерийн шугам сүлжээ бүхий газарт Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй. Уг захиргааны акт нь .... эрх зүйн үйлчлэлгүй гэж, хариуцагч нь Маргаан бүхий газар нь 2006 онд инженерийн шугам сүлжээгүй байсан. ... Х ТББ-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 27 дугаар захирамжаар цэцэрлэгт хүрээлэн байгуулах зориулалтаар газар олгосон. ... тухайн газар нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд олгох газар ... гэж маргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус байна, 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж тодорхойлон заажээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т зааснаар дүүргийн Засаг дарга нь энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх
бүрэн эрхтэй байна.
Гуравдагч этгээд Х ТББ-аас ... маргаан бүхий газар нь ... инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн гэж маргаж байх боловч тус шүүхээс үүнтэй холбоотой нотлох баримт гаргуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/328 дугаар албан бичгээр хандсан боловч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ... Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/128 дугаар захирамжаар Х ТББ-д эзэмшүүлсэн 39114 м.кв газар нь ... мэдээлэл, холбооны шугамтай давхцалтай болно. Манай газрын мэдээллийн санд Ө ХХК-ийн эзэмшил, Д.У гийн ... газрууд бүртгэлгүй байна гэсэн хариуг ирүүлсэн, харин 2006 онд маргаан бүхий газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар болох талаар нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар [25][25] болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Маргаан бүхий газар нь 2006 онд инженерийн шугам сүлжээгүй байсан ... гэж тайлбарлан маргаж байгаа зэргээс үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг дарга маргаан бүхий газрыг анх 2006 онд Ө ХХК-д олгох үед уг газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар байсан гэх гуравдагч этгээд Х ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр ... Маргаан бүхий газарт тухайн үед дүүргийн дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлж байсан гэж тайлбарлан маргаж байна. Үүний зэрэгцээ Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох тухай 27 дугаар захирамжаар гуравдагч этгээд Х ТББ-д 2 га газрыг эзэмшүүлж байжээ. Дээрх маргааны үйл баримтаас дүгнэн үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 2006 оны 215 дугаар захирамжаар[26][26] Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Яармагийн гүүрний зүүн талд төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилга байгууламж барих зориулалтаар 3.5 га газрыг Ө ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг шүүх буруутгах үндэслэлгүй байна.
Тодруулбал Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т зааснаар дүүргийн Засаг дарга нь инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газраас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байх бөгөөд энэхүү тохиолдолд тухайн цаг хугацаанд буюу 2006 онд уг маргаан бүхий газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргыг эрх хэмжээгээ хэтрүүлсэн буюу захиргааны байгууллага, өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээргүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 471.3-т заасан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар бүрэн эрх олгоогүй, хуулиар олгосон чиг үүрэгтээ огт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан байхыг ойлгохоор байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдгийг хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гаргасан байхыг ойлгохоор байна.
Хан-Уул дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актаар Ө ХХК-д 3.5 га газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байх тул иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн хуулийн ойлголтод хамааруулан авч үзэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийг буцаан хэрэглэхгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд буцаан хэрэглэх боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул гуравдагч этгээд Х ТББ-ын гаргасан энэхүү бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Тав: Гуравдагч этгээд Х ТББ-ын гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй
болгуулах бие даасан шаардлагын тухайд:
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар авах арга хэмжээний тухай А/03 дугаар захирамжаар[27][27] Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийн үйлчлэлийг сэргээсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай А/990 дүгээр захирамжийн хавсралтын 37 дахь заалт /Д.У д холбогдох хэсэг/ болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмших, ашиглах, эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай А/128 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь заалт /Х ТББ-д холбогдох/-ыг тус тус хүчингүй болсонд тооцжээ.
Гуравдагч этгээд Х ТББ нь дээрх захиргааны актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ ... дүүргийн Засаг даргын илт хууль бус, эрх зүйн үйлчлэлгүй захирамжийн үндсэн дээр ... олгогдсон Ө ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж, эсрэгээрээ хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийг авсан манай байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.
Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ө ХХК нь тус шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай 90 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байх ба уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дугаар шийдвэрээр[28][28] нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дээрх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, уг маргаан бүхий газрыг бусдын эзэмшил газартай давхцалтай гэж үзэн, гуравдагч этгээд нарт өмнө нь газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосныг шүүх буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Ө ХХК нь анх 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүгийн Засаг даргад хандан Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж, уг газрыг эзэмших эрхтэй болсон, эрх бүхий байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон зэргээс үзэхэд нэхэмжлэгчид газар эзэмших эрх түрүүлж үүссэн гэж үзнэ.
Нэгэнт давхцалтай газрыг гуравдагч этгээд Х ТББ-д эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Х ТББ-ын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хангаж, Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, биелэгдсэн шийдвэр болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон, дээрх хэргийг энэхүү хэрэгтэй нэгтгэн хамтатган шийдвэрлэсэн тул дээрх шүүхийн тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй. Өөрөөр хэлбэл уг маргаан бүхий газартай холбоотой захиргааны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х ТББ-ын 39114 м.кв газар эзэмших эрх сэргэсэн гэж үзэхгүй.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл маргаан бүхий захиргааны актууд нь Газрын тухай хуулийн 4 дүгээр 4.1.3-т газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх хуулийн шаардлагыг зөрчсөн, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд Х ТББ-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн Ө ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.У д холбогдох хэсгийг, мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийн Ө ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд Х ТББ-ын гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө ХХК болон гуравдагч этгээд Х ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нараас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧИД О.ОЮУНГЭРЭЛ
А.САРАНГЭРЭЛ
[1][1] 1 дүгээр хавтаст хэргийн 36, 2 дугаар хавтаст хэргийн 63 , 205 дугаар хуудсанд
[2][2]1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд
[3][3]1 дүгээр хавтаст хэргийн 22, 39 дугаар хуудсанд
[4][4]1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд
[5][5]1 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар хуудсанд
[6][6]1 дүгээр хавтаст хэргийн 213 дугаар хуудсанд
[7][7]Улсын Дээд Шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.11 дэх заалт
[8][8]1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд
[9][9]1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд
[10][10]1 дүгээр хавтаст хэргийн 22, 39 дугаар хуудсанд
[11][11]2 дугаар хавтаст хэргийн 3, 28 дугаар хуудсанд
[12][12]2 дугаар хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд
[13][13]2 дугаар хавтаст хэргийн 40 дугаар хуудсанд
[14][14]4 дүгээр хавтаст хэргийн 240-249 дүгээр хуудсанд
[15][15]3 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд
[16][16]2 дугаар хавтаст хэргийн 3, 28 дугаар хуудсанд
[17][17]3 дугаар хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд
[18][18]3 дугаар хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд
[19][19]2 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудсанд
[20][20]2 дугаар хавтаст хэргийн 229-231 дүгээр хуудсанд
[21][21]4 дүгээр хавтаст хэргийн 240-249 дүгээр хуудсанд
[22][22]1 дүгээр хавтаст хэргийн 235 дугаар хуудсанд
[23][23]2 дугаар хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудсанд
[24][24]1 дүгээр хавтаст хэргийн 36, 2 дугаар хавтаст хэргийн 63 , 205 дугаар хуудсанд
[25][25]1 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр хуудсанд
[26][26]1 дүгээр хавтаст хэргийн 36, 2 дугаар хавтаст хэргийн 63 , 205 дугаар хуудсанд
[27][27]1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд
[28][28]1 дүгээр хавтаст хэргийн 50-64 дугаар хуудсанд