Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,           

Нарийн бичгийн дарга А.Болор

Улсын яллагч З.Энхжаргал

Шүүгдэгч Э.Анхбаатар түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Энхтайваны Анхбаатарт холбогдох эрүүгийн 201725030112 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.       

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын харъяат, 1988 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар, Чингэлтэйн 11 дүгээр байр 371 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2012 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн, Сартуул овогт Энхтайваны Анхбаатар /РД:УХ96022330/

 

Холбогдсон хэргийн талаар

Э.Анхбаатар нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 11-371 тоотод өөрийн эцэг Энхтайванд хандаж эхнэр төрөх гээд байхад тусалж дэмждэггүй хэмээн уурлан амиа хорлоно гэж хэлээд тахил дээр байрлуулсан 2 ширхэг балиус хутгыг авахад уг үйлдлийг таслан зогсоохоор иргэн О.Нурбол хутгатай гарыг барьж хутгыг булааж авах үед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

 

Шүүгдэгч Э.Анхбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч О.Нурболын: ...2016 оны 12-р сарын 22-ны өдөр хажуу талын Энхтайван ахын гэрт ороод байж байтал Анхбаатар ороод ирэхээр нь 10 гр татах уу гэтэл зөвшөөрөөд бид хоёр эхлээд 0,33 литрийн нэг шил архи дэлгүүрээс авч гудамжинд уусан. Архиа ууж дуусаад картаа шалгатал мөнгө орж ирээгүй байхаар нь дахиад 0,33 литрийн архинаас аваад мөн гудамжинд уусан. Тэгээд бид хоёр Анхбаатарын аавын гэрт ороод байж байтал гэнэт аавтайгаа маргалдаад эхэлсэн. Би согтуу байсан болохоор юун талаар яагаад маргалдаад байгааг нь ойлгоогүй. Нэг мэдсэн чинь Анхбаатар үхнэ гээд хутга барьчихсан өөрийгөө хутгалах гээд байж байхаар нь болиулах гээд бариад автал алдаад над руу хутгалчихсан юм шиг байгаа юм. Тухайн үед намайг хутгалсан гэж мэдэгдээгүй. Над руу хутгалах гэж дайраагүй болохоор намайг хутгална гэж бодоогүй юм. Нэг мэдсэн гэдсээр нойт оргиод байхаар нь харсан чинь хутгалчихсан байсан. Энхтайван ахын тахилга дээр нь хар иштэй хутга байдаг. Бид хоёрын дунд өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Бид хоёр олон жил хамт амьдарч байгаа ч муудалцаж байсан нэг ч тохиолдол байхгүй. Анхбаатар бид хоёр 0,33 литрийн архинаас 3-г авч уугаад согтолт гайгүй байсан. Энхтайван ахын гэрт ортол их халуунд цохиулсан уу яасан гэнэт согтчихсон. Өөрийн үйлдлийг удирдан хянах чадвартай байсан. Анхбаатар миний эмчилгээний зардлыг гаргаж салсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40/

 

Гэрч П.Энхтайваны: ... 2016 оны 12-р сарын 22-ны орой гэртээ байж байтал хүү Анхбаатар гаднаас ганцаараа халамцуу орж ирэхээр нь би архи уусан байна гээд уурлаад загнаж байтал Нурбол гээд хажуу талын хөрш айлын залуу араас нь согтуу ороод ирсэн.Би Анхбаатарыг гэрээс нь гаргаж гэрийн гадаа загнаж байтал өөдөөс " та намайг тусдаа гарахад туслаагүй, бэр гуйна гэж байхад хүртэл тоохгүй байгаа биз дээ" гээд уурлаад байсан. Гэрт орчихоод уйлж гоморхоод байхаар нь "өсгөөд өглөө болоо юм биш үү, амьдарч чадахгүй бол үхээч" гэж хэлсэн чинь манай хүү гоморхсон сэтгэлээсээ болсон уу "ингэж амьдархаар үхээд өгье" гээд манай гэрийн хойд талын хойморт байх бөөгийн тавиур дээр байдаг 2 ширхэг хутгыг аваад хоолойндоо барихаар нь Нурбол бид хоёр хамт сууж байсан гэрийн баруун талын орноос босоод хурдхан шиг бариад авсан. Би өөрөө
сүрьеэ өвчтэй болохоор олигтой хурдан хөдөлж чадахгүй арай гэж Анхбаатарын хутга барьсан баруун гарнаас нь Нурбол зүүн гарнаас нь бариад авсан. Миний бие их муу хүч чадалгүй сульдаатай болохоор хутгыг барьсан чигээрээ газар өвдөглөөд уначихсан.Тэгээд босоод би босоод баруун гарын хутгыг нь аваад Нурбол зүүн гарын хутгыг автал Нурбол гэнэт гэдэсрүү хатгагдсан байна гэж хэлсэн. Тэгээд Нурбол гэрлүүгээ орж түргэн дуудахаар явсан. Тэр үед манай хүү Анхбаатар "амиа хорлоно гэж байхад зүгээр орхихгүй" гээд халуун сав аваад газар унагах үеэр манай ээж Отгондэлгэр ороод ирсэн. Ямар ч хүн нүднийхээ өмнө хүнийг амиа хорлохыг хараад зогсоно гэж байхгүй, ямар нэгэн
байдлаар зогсоох гэж л оролдоно. Тийм болохоор Нурбол бас хутгыг нь тавиулах гэж байгаад гэмтсэн байсан. Манай хүү, Нурболыг хутгалах ямар нэгэн санаа байгаагүй,Нурбол ч өөрөө мэдэж байгаа гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43/

 

Гэрч Х.Секерийн : ...2016 оны 12-р сарын 22-ны орой унтаж байтал гадаа шуугиан гарах шиг болсон. Гараад хартал Энхтайваны гэрийн гадаа Энхтайван, Анхбаатар хоёр хэрэлдээд дайраад байхаар нь Энх-Амгалан гээд хэл муутай залуу нь Анхбаатарыг хориод байхаар нь би "Анхбаатар архи ууж согтчихоод аав Энхтайвантайгаа хэрэлдэж байгаа юм байна, хэл муутай ч гэсэн ах нь хажууд нь байгаа юм гайгүй байх гэж бодсон. Тэгээд манай хүү О.Нурбол гаднаас гэдэсээ дарсан байдалтай "Анхбаатар намайг хутгалчихлаа" гэсээр орж ирсэн, түргэн дуудаад, араас нь шууд цагдаа дуудсан. Би Нурболыг аваад эмнэлэг орсон. О.Нурболын хэвлий баруун дээд хэсэгт хутгалагдсан шарх байсан. Анхбаатар манай хүү Нурбол хоёр хамт архи уусан юм шиг байгаа юм. Энхтайван гэдэг хөрш маань бөө хүн байгаа юм. Бөөгийн тахил дээр нь байдаг удмын сахиусын хутгыг нь авсан гэж сонссон. Манай хүү О.Нурбол Э.Анхбаатар хоёрын дунд урдны өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй, яагаад нэгийгээ гэмтээх болсон талаар ойлгохгүй байгаа юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹628 тоот дүгнэлтэнд:

1.О.Нурбол-н биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Нурбол нь 1-р бүлгийн цустай байна гэжээ. хх-35, хэрэг учрал болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл хх-4-8, ял шалгах хуудас хх-67, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Э.Анхбаатар нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 22-ны Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 11-371 тоотод бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь…хохирогч О.Нурболын...2016 оны 12-р сарын 22-ны өдөр хажуу талын Энхтайван ахын гэрт ороод байж байтал Анхбаатар ороод ирэхээр нь 10 гр татах уу гэтэл зөвшөөрөөд бид хоёр эхлээд 0,33 литрийн нэг шил архи дэлгүүрээс авч гудамжинд уусан…Анхбаатарын аавын гэрт ороод байж байтал гэнэт аавтайгаа маргалдаад эхэлсэн…Би согтуу байсан болохоор юун талаар яагаад маргалдаад байгааг нь ойлгоогүй…нэг мэдсэн чинь Анхбаатар үхнэ гээд хутга барьчихсан өөрийгөө хутгалах гээд байж байхаар нь болиулах гээд бариад автал алдаад над руу хутгалчихсан юм шиг байгаа юм…тухайн үед намайг хутгалсан гэж мэдэгдээгүй. Над руу хутгалах гэж дайраагүй болохоор намайг хутгална гэж бодоогүй юм…нэг мэдсэн гэдсээр нойт оргиод байхаар нь харсан чинь хутгалчихсан байсан. Энхтайван ахын тахилга дээр нь хар иштэй хутга байдаг…бид хоёрын дунд өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй…бид хоёр олон жил хамт амьдарч байгаа ч муудалцаж байсан нэг ч тохиолдол байхгүй…Анхбаатар бид хоёр 0,33 литрийн архинаас 3-г авч уугаад согтолт гайгүй байсан…Энхтайван ахын гэрт ортол их халуунд цохиулсан уу яасан гэнэт согтчихсон…өөрийн үйлдлийг удирдан хянах чадвартай байсан…Анхбаатар миний эмчилгээний зардлыг гаргаж өгсөн болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, /хх-ийн 40/, гэрч П.Энхтайваны өгсөн…гэрт орчихоод уйлж гоморхоод байхаар нь "өсгөөд өглөө болоо юм биш үү, амьдарч чадахгүй бол үхээч" гэж хэлсэн чинь манай хүү гоморхсон сэтгэлээсээ болсон уу "ингэж амьдархаар үхээд өгье" гээд манай гэрийн хойд талын хойморт байх бөөгийн тавиур дээр байдаг 2 ширхэг хутгыг аваад хоолойндоо барихаар нь Нурбол бид хоёр хамт сууж байсан гэрийн баруун талын орноос босоод хурдхан шиг бариад авсан…би өөрөө сүрьеэ өвчтэй болохоор олигтой хурдан хөдөлж чадахгүй арай гэж Анхбаатарын хутга барьсан баруун гарнаас нь Нурбол зүүн гарнаас нь бариад авсан…тэгээд босоод би босоод баруун гарын хутгыг нь аваад Нурбол зүүн гарын хутгыг автал Нурбол гэнэт гэдэсрүү хатгагдсан байна гэж хэлсэн…тэгээд Нурбол гэрлүүгээ орж түргэн дуудахаар явсан, хх-42, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Анхбаатар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.   

Прокуророос шүүгдэгч Э.Анхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Анхбаатарыг бусдын биемахбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

Шүүгдэгч Э.Анхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Э.Анхбаатар ялтай байх хугацаандаа бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.