Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э   

улсын яллагч Д.З,

шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д овогт Т.Ө-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..............  дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, ...... настай, э-тэй, ........... боловсролтой, мэргэжилгүй, “Х.Б” ХХК-нд ....... ажилтай, ам бүл ....., .......... хамт Д аймгийн З сумын ....... дүгээр баг ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Т.Ө /РД:............/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ө нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны орой Д аймгийн З сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ..... дүгээр гудамжны  .... тоотод Ц.Г-ын эзэмшлийн ..... улсын дугаартай ........... маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалгыг цохиж, урд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 395,000 /гурван зуун ерэн таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Т.Ө шүүх хуралдаанд: “....Манай ах эхнэртэйгээ маргалдаад хаалга нь нээлттэй байж байхаар нь би дундуур нь ороод ахтай маргалдсан. Тэгээд намайг түлхээд унагачихаар нь гадаа гараад би машины шил рүү нь юм аваад шидсэн...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

   - Хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би өөрийн хашаан дотор машин засвар үйлчилгээ хийдэг бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагийн орчим манай засварын газарт таньдаг дүү Ө нь архи уучихсан согтуу ирээд дүүдээ ганц юм аваад өгчих гээд байхаар нь би 0,5 литрийн хараа нэртэй архи авч өгсөн. Тэгээд тэр архиа ууж дуусчихаар нь одоо гэртээ харь гээд явуулчихсан. Тэгээд би ажлаа дуусгаад 20:00 цагийн орчим гэртээ орох гээд иртэл манай гэрийн үүдэнд машин дотроо сууж байсан. Тэгээд би эхнэртэй юм яриад жоохон маргалдаж байтал Өсөхжаргал дундуур ороод согтуурхаад байхаар нь би Өсөхжаргалтай муудалцаад яв гээд загнатал өөрийнхөө машинаас архины шил гаргаж ирээд миний ........... улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хойд хаалга руу шидээд, миний урд салхины шилийг гараараа цохиж хагалсан. Тэгэхээр нь би уурлаад газраас чулуу аваад Өсөхжаргалын цонхны шил рүү шидсэн. Ө-ын машины шил яагаач үгүй. Ө-тай хэсэг маргалдаж байгаад би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/,

 

- А.Б ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1997 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59х/,

 

- Т.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 20-ны орой 21:00 цагийн орчим З сумын .......-р баг М гудамжинд Г ахын гэрийн хаалгыг татаж үзтэл Ц.Г ах эхнэртэйгээ маргалдаад байж байгаад Ц.Г ах миний машин руу чулуу шидчихсэн. Тэгээд би согтуу байсан мөн уурлаад машинд байсан архины шилийг гаргаж ирээд Ц.Г ахын машин руу шидчихсэн. Тэгээд Ц.Г ах цагдаа дуудаад цагдаа нар удалгүй ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.Ө нь согтуугаар 2024 оны 02 дугаар сарын 20-ны орой Д аймгийн З сумын .............. дугаар багийн нутаг дэвсгэр ..... дүгээр гудамжны 16 тоотод Ц.Г-ын эзэмшлийн ............. улсын дугаартай .............. маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалгыг цохиж, урд салхины шилийг хагалсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Т.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Т.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

          Хохирогч хохирол мөнгийг барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Т.Ө /РД:../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.Н