Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/97

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х,  

улсын яллагч Д.З,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Ч.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............ дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........ оны ........ дугаар сарын ...-ний өдөр У хотод төрсөн, ... настай, э-тэй, ...... боловсролтой, ........... мэргэжилтэй, У.Б.Т.З З сумын эргэх д-д .... ажилтай, ам бүл ...., ...., .....  хамт Д аймгийн З сум  ..... дугаар баг Б гудамж ..........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогтой Ч.Д /РД:............../

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Д нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 18-ны хооронд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, Д аймгийн З сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22 цаг 00 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............. улсын дугаартай ................... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ч.Д мэдүүлсэн: “...Мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд үнэнээр нь мэдүүлсэн учраас мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гэртээ амарч байхад халуун байсан тул манай гэрийн хөргөгчид байсан хүйтэн айрганаас 2-3 удаа балгасан. Тухайн үед 21:00 цагийн орчим болж байсан. Тэгээд манай хүүхдүүд аав ирээд авчхаач такси олдохгүй байна хүмүүс зураг аваад харанхуй болсон айгаад байна гэхээр нь эхнэрийн ........ улсын дугаартай ......... маркийн тээврийн хэрэгслийг гэрээсээ жолоодоод хүүхдүүдээ авчхаад буцаж явахдаа гэрийн хажуу талд цагдаагийн алба хаагчид шалгуулаад үлээлгэхэд согтуурлын зэрэг 0,23 хувьтай гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

 

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 3х/,

 

-Тоёота рав-4 1791 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18х/,

 

- Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2024 оны 03 сарын 18-ны өдрөөс 2025 оны 03 сарын 18-ны өдөр хүртэл эрхээ хасуулсан талаарх Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 6х/,

 

- Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн ... оны .... сарын....-ний өдрийн ............ дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 12-13х/,

 

- Шүүгдэгч Ч.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 09-11х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Д нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 18-ны хооронд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, Д аймгийн З сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22 цаг 00 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... улсын дугаартай ........ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцолд явж байхад цагдаа зогсоож шалгасан үйл баримт болжээ.

 

Шүүгдэгч Ч.Д нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан зөрчил үйлдэж 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэг  жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа,  Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн ........ оны ....... сарын ........-ний өдрийн .............. дугаар шийтгэврийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Ч.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Ч.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

          Хохирол төлбөрийн хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогтой Ч.Д /РД:/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-нд оногдуулсан 3,500,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Ч.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.Н