Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/119

 

 

2024        04          08                                           2024/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Ц.Хд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутагт 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 цагийн үед “Тоёота приус-30” маркийн 16-04 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Х: “Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байна. Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж өгнө үү?.” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Зөрчлийн хэрэг нээсэн баримт, /хх-01 тал/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-6 тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэгэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-7 тал/, физик-химийн  хэмжих хэрэгслийн баталгаалалтын гэрчилгээний дугаар 0728 дугаартай, уг 0728 дугаартай драйгер багжаар 16-04 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Хын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.00 бүхэл гарсныг тэмдэглэл үйлдэж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9 тал/,  гэрч Г.Б“..Ц.Х даргын төрсөн өдөр гээд 0.75 граммтай архи уусан... тэгээд өөрөө манай хойд лагераас өөрийнхөө гэр байдаг “Улаан худаг гэх газар” хүртэл жолоогоо барьж явсан “ гэх мэдүүлэг /хх-ийн 11/,  Ц.Хын зөрчилд холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Хын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 дугар хуудас/, Ц.Хын жолооны үнэмлэхний лавлагаа /хх-15 тал/, жолооны эрх хасагдсан талаарх лавлагаа /хх-17 тал/, Ц.Хд оногдуулсан шийтгэлийн хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            Гурав: Шүүхээс хэргийн талаарх дүгнэлт.                                         

            Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.ХЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажилаагааны явцад Ц.Хыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан яллагдагчийн гэм буруу, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчийн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж  баталгаажуулсан саналыг яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж, хэргийг 7 хоногийн дотор шүүхэд шилжүүлнэ.” гэж заасны дагуу,

      2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “яллагдагчид ногдуулах ялын төрөл, хэмжээний тухай санал”-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх “ саналыг тус шүүхэд гаргаж, мөн өдөр прокурорын 79 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Ц.Хд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Хд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг  хүлээн авснаас хойш 7 хоногийн хугацаанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагт товлон зарлаж, шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Ц.Х нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтож, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах тухай.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.Х: “ Гэм буруутай үйлдэлдээ маргахгүй.” гэсэн санал дүгнэлтийг.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ  маргахгүй.” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Хд холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Ц.Х нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч Ц.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутагт 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 цагийн үед “Тоёота приус-30” маркийн 16-04 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.00 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон байна.

 

            Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

            Гэрч Г.Б“...Би 2024 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18  цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд Гэрэлт-Од гэх айлд Ц.Х даргын хамт очсон. Тэгээд тэнд Ундармаа эгч гурилтай шөл хийж өгөөд араас нь дарга Ундармаа эгч бид гурав 2 литрийн сэнгүр пиво хувааж уугаад тэндээсээ ажлын газрын залуу Батбаатарыг дуудаж Ц.Х даргын тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулан манай гэрт очсон. Тэгээд манай гэрт Ц.Х даргын төрсөн өдөр гээд 0.75 литрийн едэн архийг авч өгөөд бид 3 талд нь ортол хувааж уугаад дарга шөнө 1 цагийн үед гэртээ харихаар өөрийн тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-6 тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэгэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-7 тал/, физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаалалтын гэрчилгээний дугаар 0728, уг 0728 дугаартай драйгер багжаар 16-04 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Хын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.00 бүхэл гарсныг тэмдэглэл үйлдэж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9 тал/,  гэрч Г.Б“..Ц.Х даргын төрсөн өдөр гээд 0.75 граммтай архи уусан...Тэгээд өөрөө манай хойд лагераас өөрийнхөө гэр байдаг “Улаан худаг гэх газар” хүртэл жолоогоо барьж явсан “ гэх мэдүүлэг /хх-ийн 11/,  Ц.Хын зөрчилд холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Хын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 дугар хуудас/, Ц.Хын жолооны үнэмлэхний лавдагаа /хх-15 тал/, жолооны эрх хасагдсан талаарх лавлагаа /хх-17 тал, шүүгдэгч  Ц.Хын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

   Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг  нь ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон материаллаг шинжтэй байхыг, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Тодруулбал шүүгдэгч Ц.Х урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Хыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас ”тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.Х: “Би гэм буруугаа ухамсарлаад хохирогчийг хохиролгүй болгож өгсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай: “Гэм буруугаа анхнаасаа сайн дураа хүлээн зөвшөөрч, хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан ажилласан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.  

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ц.Х, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төв аймгийн Эрдэнэсант сумын Соёлын төвийн даргын түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй талаарх баримтууд тус тус хэрэгт авагдсан бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгч Ц.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,

 

Шүүгдэгч Ц.Хын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай.” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

     Шүүгдэгч Ц.Х нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд,

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.

 

     Шүүгдэгч Ц.Хын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч, хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх шүүгдэгчийн хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хор уршгийн шинж чанар, /шүүгдэгчийн бага насны 4-13 насны 4 хүүхэдтэй нөхөр нь эрхэлсэн тодорхой ажилгүй/ зэрэг хувийн байдлыг харгалзан,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

 мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Хыг “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч Ц.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас  чөлөөлсүгэй.

 

            3.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

5.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

6.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

     

 

 

       

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ