Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/120

 

                                

 

 

 

 

 

2024         04          09                                          2024/ШЦТ/120

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж

-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа хөтлөн,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавД.И хяналтын прокурор А.Ариунтуяа,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч Д.И, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан явуулсан шүүх хуралдаанаар

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Д.Иэд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Д.И нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Галзуу харын худаг” гэх газар “Тоёота приус-20” маркийн 45-39 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Д.Оамь насыг хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүгдэгч Д.И нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн байгаа тул ахин мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж: “Хүүхдийн аав иргэний үнэмлэхээ хаясан гээд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Иргэний шүүхээр яваад хамтын амьдралтай байсныг тогтоосон. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авч эхлээгүй байгаа. Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байгаа. Манай охин 2018 онд төрсөн. Оршуулга нь 20 гаран сая төгрөг болсон. Одоо аав ээж дээрээ хөдөө байгаа. Хохирол төлүүлэх хүсэлтэй байгаа тул шүүгдэгчийг 2 жилийн хугацаагаар хорД.И ялаар шийтгэж өгнө үү” гэв.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Д.И нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Галзуу харын худаг” гэх газар Тоёота приус-20 маркийн 45-39 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Д.Одайрч иргэн Д.Оамь насыг хохирсон” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ.

 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал,

 2023 оны 09 дүгэр сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “45-39 УЕМ улсын дугаартай бор шаргал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслээс хойд талд тээврийн хэрэгслийн баруун талын дугуйны мөрний эхлэл цэгийг “1” гэсэн дугаараар, төгсгөл цэгийг “2” гэсэн дугаараар зүүн хойд талын мөрний төгсгөлийн 3 болон 4 дугаараар тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Анх амь хохирогчийг дайрсан гэх “А” үсгээр тэмдэглэн үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд амь хохирогч нь уг тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуйны урд хэсэгт толгой хэсэг нь урд зүгт хандсан доош харсан, зүүн гар, цээж хэсэг нь урд зүгт хандсан доош харсан, зүүн гар цээж хэсэг дарагдсан, баруун гар шулуун, баруун хөлийг зүүн хөлөн дээр шагай хэсгээр тавьсан доогуураа хар өнгийн өмд, цамц, подвалтой эрэгтэй хүний цогцос байсныг “Б” үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав.”гэж / хх-ийн 6-11тал/, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12-13 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-23 тал/,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жгийн “бид 2 2017 оноос хойш хамт амьдарч дундаасаа 1 охинтой, одоо охин Болормаа 6 настай, бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Талийгаач иргэний үнэмлэхээ хаячД.Исан байсан тул охиноо миний нэрээр овоглодог. Манай нөхөр гэр бүлдээ анхаарал халамж сайтай, ажил хийж охин бид нарыг авч явдаг байсан. Нөхөр маань нас барснаар одоо ар гэрээ авч явах ажил нь над дээр бууж байна. Сэтгэл санаа  үнэхээр хүнд байна.” гэх мэдүүлэг

Гэрч Н.Г“ Н.Жг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг хүлээн зөвшөөрч байна. Манай хүү буюу талийгаач Д.О маань эхнэр Н.Жтай 2018 оноос хойш хамт амьдарч байна. Дундаасаа 1 хүүхэдтэй, Хурим найрыг нь хийж амжаагүй байхад миний хүү нас барсан. Амь хохирогч болон Н.Ж нар дундаасаа Болормаа гэх нэртэй 6 настай охинтой, ач маань бэр Жгийн аав, ээж дээр Архангай аймгийн Жаргалант суманд амьдардаг.” гэх мэдүүлэг,

 Иргэний нэхэмжлэгч Ж.Пүрэвдоржийн “...Хэнтий аймгаас манай охин Оюунсувд, нөхөр Д.Иээгийн хамт 8.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд манай хоёр хүүхэд Улаанбаатар руу шилжиж ирэхээр болоод хотын дугаар авах гээд намайг хотын хаягтай болохоор тухайн машинаа миний нэр дээр авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

-Гэрч Д.Д“...Цогтбаатар төрсөн дүүгийн хамт 10-аад хоногийн өмнө ирсэн. Тэгээд энэ хоёр хөдөө гадаанаас ирсэн мал махыг борлуулж зардаг байсан. Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр борлуулж зардаг байшингаас Эмээлт рүү усанд явж байх замд бор шаргал өнгийн Приүс маркийн машин замын хажууд зогссон байдалтай машины хажууд талийгаач О бие засаад нэлээн согтуу зогсож байсан. Тэгээд усаа аваад эргээд ирэхэд О мах авах цэг дээр ирчД.Исэн байж байсан. Ах Цогтбаатар нь архи уулаа гээд уурлаад загнаж байсан. Нөгөө Приүс машин бол харагдаагүй. Тэгээд би усаа буулгачД.Иаад лагерь руугаа явсан. Тэгээд би 2023 оны 09 дугаар сарын 12-ний 01 цагийн Баян булангийнхаа үүдэнд ирээд хашааныхаа гадаа машиндаа унтсан. Тэгээд өглөө 05 цаг өнгөрөөд сэрсэн. Тэгээд хашаандаа ороод гаднах гэрлээ унтраагаад хашаагаа тойрч үзсэн. Тэгээд хашааны урд хаалга онгорхой байсан тийшээ алхаж байхад талийгаач урдаас ороод ирсэн. Тэгэхэд талийгаач эрүүл болсон архи нь гарчД.Исан байсан. Тэгээд би хашаагаа хаачД.Иаад хот руу явах гээд гарсан. Тэгээд би 10 цагийн үед буцаад эмээлт рүү явж байх замд ажлаас нэг нь залгаад машин доор хүн орчД.Исон байна гэж хэлсэн. Тэгээд би ирээд хашааны гадаа урд талд байх гэрийн буйрын урд хэсэгт бор шаргал өнгийн Приүс машины баруун талын ард талын дугуйны урд хэсэгт О доошоо хараад хэвтээд дарагдсан байдалтай байж байсан. Хажууд нь жолооч нь шал согтуу сууж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

Гэрч А.Г“...2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 06 цагийн үед хажуу талын арьс түүхий эд авах цэг дээр  Гүнтэвтэй хамт очоод Сүхээг дагуулаад Овооны дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүрээс 0.75 литр экс нэртэй архи аваад Сүхээ нэг удаа татаад Гүнтэв бид хоёр буцаад Баян булан дээр ирээд барилгачдын өрөөнд орж үлдсэн архиа хувааж уусан. Архиа хувааж ууж дуусаад гал зуухны өрөөнд ороод унтсан. Тэгээд 11 цагийн унтаж сэрээд Бандиа машинд дайруулсан байна гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Гэрч Н.Ш“...2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр намайг дуудсан. Би 60.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгсэн талийгаач надад зээлчД.И цалин ортол хүн гуйгаад гэсэн. ...Намайг ороход нэг хөгшинтэй хамт байсан би дэлгүүр явсан. Талийгаач тэр үед дэлгүүр явахгүй гээд, өвгөн бид хоёр талийгаач очоод нөгөө архиа талийгаач хоёр ууж дуусгасан. Өмнө орсон дэлгүүр рүүгээ талийгаач, өвгөн бид гурав цуг орсон. Тэгээд байсан мөнгөндөө дэлгүүрээс 0.75 литрийн экс нэртэй архи, жижиг ундаа авсан. Тэгээд буцаж  Баян булан нядалгааны газрын хашааны урд гэрийн цементэн буурын дээр нь машинтайгаа гарч зогсоод баруун урд талд нь зүлгэн дээр бид 4 суугаад архиа уусан. Би архинаас нэг татчД.Иаад би болсон ах нь явлаа шүү гээд яваад өгсөн. Тэгээд Д.Иээ, өвгөн, талийгаач гурав үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаартай “...Талийгаач Д.Обиед сээр нурууны Т/З-ийн нугалмын Д.И биеийн хугарал, нугас тасралт, элэгний няцралт, биед, шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амьд ахуйд үүссэн байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач Д.О нь нурууны Т/З нугалмын Д.И биеийн хугарал, нугасны тасралт дотор эрхтний гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 5 дугаар асуултад: Талийгаачийн цуснаас 4,8% спиртийн агууламж илэрсэн байна. Энэ согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач Д.О нь (1)-р бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-49 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4306 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Д.И” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Д.И” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 58-59 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4307 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Д.Иийн гэх хураа шилтэй цус нь ВIII бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-64 тал/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 114 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1,2 дугаартай 2 ширхэг гарын мөр болон амь хохирогч Д.О, холбогдогч Д.И нарын гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 2 ширхэг гарын мөр болон амь хохирогч Д.О, холбогдогч Д.И нарын гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөрүүд болон дардаснуудтай, мөн өөр хоорондоо ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээний явцад хэрэгт тогтоогдоогүй. ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68-69 тал/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн өмд, хар хөх өнгийн дотоож, хар өнгийн өмдөнд гэмтэл үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн өмдний урд хэсэгт 15х10 мм хэмжээтэй түлэгдэлт, ар талын бөгсөн хэсэг болон баруун халаасны дээд хэсэгт 104х33 мм болон 15х5 мм гогдолт, хар хөх өнгийн дотоожны ард талд 13х12 мм гогдолт, хар өнгийн өмдний ард 13х12 мм болон 18х20 мм хэмжээтэй гогдолт, урд талд 20х10 мм сэмрэлт зэрэг гэмтлүүд үүссэн байна.  Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн өмдний урд талын өвдөг хэсэгт үүссэн түлэгдэлт, ард талд нь үүссэн гогдолт, хар өнгийн өмдний урд талд үүссэн сэмрэлт, ард талд нь үүссэн гогдолт нь хуучин, хар өнгийн өмдний ард үүссэн гогдолт, хар хөх өнгийн дотоожинд үүссэн гогдолт нь шинээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн цамц, пудволка гэмтэлгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 77-79 тал/,

Шүүгдэгч Д.Иийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоосон “Цагаан шонхор жигүүр”НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23/137 дугаартай “...Toyota prius-20 маркийн 45-39 УЕМ улсын дугаартай автомашины жолооч Д. Д.И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан болно. Д.Оыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Энэхүү дүгнэлтийн 3 дугаар хариултаар хариулсан болно. Toyota prius-20 маркийн 45-39 УЕМ улсын дугаартай автомашины жолооч Д.И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт зөрчсөний улмаас энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна.  Нэмж тусгах саналгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 90-91 тал/, Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07/379 дугаартай “...Зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 6.720.000 төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 97-104 тал/ зэрэг нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.И нь “...гэм буруу дээр маргах зүйлгүй, би мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, оршуулгын зардалд 8.000.000 төгрөгийг төлсөн, оршуулгын зардлын үлдэгдэл 1.546.694 төгрөг болон сэтгэл санааны болон бусад хохирлыг нөхөн төлнө.”гэв.

Мөрдөгч дээр дурдагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Эрх зүйн дүгнэлт

 

Шүүхийн шинжилгээний Төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.О нь “сээр нурууны Т/З нугалмын Д.И биеийн хугарал, нугасны тасралт дотор эрхтний гэмтлийн” улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Д.И нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" болох нь,

-2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-т зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох “эрх хасагдсан”  хугацаа 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 /нэг/ жилийн хугацаагаар  хасуулсан эрх хасагдсан хугацаа дууссан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд зааснаар сэргээлгээгүй тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэж үзнэ. /хх-136 тал/, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 05 минутад Д.Иийн согтолтын зэргийг тогтоосон тэмдэглэлд 2.07 хувийн согтолттой” гэж /хх-18 тал/ гэсэн согтолтын хэмжээг тогтоосон тэмдэглэлээр мөн дүрмийн  10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-16 тал/-аар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн хувьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг биш, зөрчилд хамаарагдах боловч энэ хэргийн тухайд жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны аюулгүй байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, эгнээ байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон үйл явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангаж, харин энэ гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн нь тус зүйлийн 4.1 дэх заалт болгон хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.

Шүүгдэгч Д.Иийн Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн ”авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчД.И гэмт хэргийн согтуурсан үедээ хүний амь насыг хохироосон  шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйчлэлийн хувьд тохирчээ.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.И нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Иийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчД.И гэмт хэргийг согтуурсан үедээ хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хувьд нэг хүний амь нас хохирсон, амь хохирогчийн оршуулгын зардалд 9.546.694 төгрөг, сэтгэл санааны хохирол 100.000.000 /нэг зуун сая төгрөг/ болон 2018 оны 11 сарын 10-ны өдөр төрсөн охин Жгийн Болормаа /АВ18311006 регистрийн дугаартай/-гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж нь 45-39 УЕМ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ болох 6.720.000 төгрөгийг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны 12 сарын 23-ны өдөр Шинэчлэн батлагдсан бөгөөд түүнд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр”Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг батлах тухай 25 дугаартай тогтоолын “3.3-т “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны  дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тайлбарласныг үндэслэн амь хохирогч Д.О нь гэмт хэрэг гарах үед 30 настай байсан эрэгтэй хүний дундаж наслалт Төв Статистик дүн шинжилгээний судалгаагаар тогтоогдсон эрэгтэй хүний дундаж наслалтыг тогтоосон жишиг аргачлал зэргийг дүгнэвэл зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /550.000*150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү/ хэмжээний мөнгийг тооцоход 82.500.000 төгрөг болж байх тул хохирогчид амь хохирогчийн дундаж наслалтаар тооцоход 99.000.000 төгрөг болж байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж түүний охин Ж.Болормаа нарын сэтгэл санаанд учирсан хохирол хор уршиг гэж дүгнэж, шүүгдэгч Д.Иээс сэтгэцэд учирсан хохирол хохирол болох 99.000.000 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жд,

 

Мөн амь хохирогчийн оршуулгын зардалд 9.156.564 төгрөгийн баримт байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.И нь 8.000.000 төгрөгийг төлсөн тул оршуулгын зардлаас төлөгдөөгүй үлдсэн 1.546.564 төгрөгийг нийт 100.546.564 төгрөгийг шүүгдэгч Д.Иээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жд олгохоор тус тус хянан шийдвэрлэлээ.   

 

  -амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж нь амь хохирогч Д.Отай гэр бүлийн харилцаатай болж 2018 оны 11 сарын 10-ны өдөр охин Ж.Болормаа төрсөн болох нь амь хохирогчийн ээж Ганхүү, гэрч нарын мэдүүлэг болон Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 129/ШШ2023/00572 дугаартай “Н.Ж Д.О нарыг 2017 оны 09 сараас 2023 оны 09 сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосон” шийдвэр, Ж.Бтөрсний гэрчилгээний лавлагаа зэрэг баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан хэдий ч Д.Оохин Ж.Бтэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдоогүй тул,

Шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх боломжгүй тул бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

         2.2. Эрүүгийн хариуцлага

 

        Шүүгдэгч Д.И нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-131 тал/, үл хөдлөх хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-132, 134 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-135 тал/, Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 1627 дугаартай тодорхойлолт /хх-137 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-138 тал/ зэрэг нотлох баримтыг шүүгдэгчийн хувийн байдалд үнэлэв.

 

        Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, ...аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хүний амь нас хохирсон хохирлыг нөхөн төлөх, зөрчигдсөн амьд явах эрхийг сэргээх боломжгүй гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч Д.Иэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорД.И ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорД.И байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд нь оруулан тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Д.Иэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорД.И ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохоор тогтож, түүний 1118060 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл  1 /нэг/ жилийн хугацаагаар хасагдсан одоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан  тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Иийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ялыг хорД.И ял эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг дурдах нь зүйтэй.

           

 2.3. Бусад асуудлын талаар:

 

  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Иэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорД.И таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорД.И таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч  Д.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчД.И” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Иийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорД.И ялаар шийтгэсүгэй.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Иэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорД.И ялыг нээлттэй хорД.И байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Иэд оногдуулсан тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорД.И ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохыг, тогтоолын хувийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Иээс оршуулгын зардлаас төлөгдөөгүй үлдсэн 1.546.564 төгрөг, сэтгэл санааны хохирол болох 99.000.000 төгрөг, нийт 100.546.564 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж олгосугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж нь 2018 оны 11 сарын 10-ны өдөр төрсөн Жгийн Бтэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

         7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Иэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорД.И таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорД.И таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Иэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг өөрчилж, цагдан хорД.И таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

         9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

        10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичД.И эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичД.И эрхтэй.

 

        11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Иэд авсан цагдан хорД.И таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ