| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0095/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/108 |
| Огноо | 2024-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/108
2024 03 27 2024/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,
-хохирогч Л.Н,
-хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Н.О, түүний өмгөөлөгч Н.Жамъяан
-иргэний нэхэмжлэгч Н.Нараншингэс
-иргэний хариуцагч Э.Бэхбат
-шүүгдэгч С.Т түүний өмгөөлөгч С.Энхзул нарыг оролцуулан нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Тд холбогдох хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч С.Т нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг Хоолт зөрлөг гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн А0101 автозамын 67 дах километрийн ойролцоо асфальтан зам дээр "BEIBEN" маркийн 01-41 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.2 "жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно" мөн дүрмийн 24.3 "Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна: а/ унаж асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул саад учруулахгүй" гэснийг зөрчсөнөөс BEIBEN маркийн 01-41 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачиж явсан улсын дугааргүй "Tavol-304" маркийн мини трактор нь Н.Ожолоодож явсан Lexus RX маркийн 18-35 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр унаж уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Л.Н, Н.Инарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учируулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч С.Т нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг Хоолт зөрлөг гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн А0101 автозамын 67 дахь километрийн ойролцоо асфальтан зам дээр "BEIBEN" маркийн 01-41 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.2 "жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно" мөн дүрмийн 24.3 "Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна: а/ унаж асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул саад учруулахгүй" гэснийг зөрчсөнөөс BEIBEN маркийн 01-41 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачиж явсан улсын дугааргүй "Tavol-304" маркийн мини трактор нь Н.Ожолоодож явсан Lexus RX маркийн 18-35 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр унаж уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Л.Н, Н.Инарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учируулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүгдэгч С.Т нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.О нь: “2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатараас Сайншанд руу гэр лүүгээ явж байсан. 18-35 ДГС улсын дугаартай лексус маркийн машин жолоодоод 2 охин болон аавынхаа хамтаар явж байсан. Хажуугаар ачаатай том машин өнгөрөх үед дээрээс трактор унасан. Яг 1 секундын өмнө байсан бол яг дээрээс унах байсан. Тэгээд хажуу тийшээ дараад зогссон. Тэгэхэд С.Т ирээд яаж байна хүн амьтан үхээгүй биз дээ манай машины тросс тасарсан байна гэж хэлж байсан. Тросс тасарснаа мэдэж байсан байна лээ. Манай аав Н 63 настай 2 хавирга хугарсан байгаа. Гэртээ хэвтрийн байдалтай байгаа. Манай охин Игар хугарсан байгаа. Одоо машиныхаа хохирлыг гаргуулж авмаар байна. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Охин хүүхэд болохоор гар нь хугарсан воллейбол сагс тоглохоор эхлээд гоо сайханд нь хүртэл сөрөг нөлөөтэй. Машинд суухдаа хүртэл хажуугаар машин зөрөхөд айж байгаа сэтгэл санаа нь хүнд байгаа” гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.Ннь: “2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөр тээврийн хэрэгсэл жолоодоод 10 орчим километрийн урд явж байсан. Тэгээд араас осолд орчихлоо гэж залгасан. Би “Ханги Мандал” ХХК-д том тэрэг жолооддог. Манай эхнэрийн толгой өвдөөд байсан учраас би охиноо сахисан байгаа. Ажилгүй байсан хугацааны цалингаа шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжилнэ” гэв.
Иргэний хариуцагч Э.Бнь: “Би тухайн өдөр ажилтай болчхоод найзыгаа гуйж явуулсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг аваад 5 жил болж байна. Уртын тээвэрт явдаг юм. Ачаа ачих хүнтэйгээ ярьж байгаад хөлсөө тохироод ачдаг байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоогдсон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд.
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12 тал/
-эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 120-123 тал/
- Хохирогч Л.Нын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймаг Сайншанд сум орохоор өөрийн охин О зээ охидуудын хамтаар хүргэний эзэмшлийн Лексүс-400 маркийн 18-35 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод 10 цагийн орчимд хөдөлсөн. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт явж байхад хажуу талаар том оврын тээврийн хэрэгсэл зөрж байхад ачаан дээр байсан трактор нь ачаан дээрээсээ гэнэт унаад манай тээврийн хэрэгслийн зүүн урд талыг мөргөх үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан охиндоо тээврийн хэрэгслээ унагаж болохгүй юм шүү гэж хэлээд хүүхдээ тэврээд сууж байсан. Тэгээд манай тээврийн хэрэгсэл нь замаас гарч хойш харан зогссон. Тэгээд би тээврийн хэрэгслээс буугаад ирэхэд манай машин дээр хүмүүс хүрч ирээд биеийн байдлыг асуугаад том тэрэгний жолооч нь манай машин дээр унасан тракторын тросс нь тасарчихсан байна гэж хэлэхээр нь том оврын тээврийн хэрэгсэл дээр очиход үлдсэн тракторуудынхан тросс нь бас тасрах гэж байхаар нь энэ ачаагаа янзалж яваарай гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн жолооч болон зорчиж явсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай охин О нь тээврийн хэрэгслийг жолоодон би жолоочийн хажуу талд зээ охин болох Индраатай сууж явсан. Харин хойд талын суудал дээр зээ охин Ану-Үжин сууж явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Омөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн өдөр Улаанбаатар хотоос Сайншандын чиглэлд явж байхад тээврийн хэрэгсэл дотор манай охин болох Н.Инь хамт зорчиж явсан... манай охин Н.Изүүн гарын ясны хугарлын гэмтэл авсан. Манай охины биед учирсан гэмтэлд зарцуулсан эмчилгээний зардлыг баримтаар гарган өгч нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/
-Иргэний нэхэмжлэгч Б.Нмөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...улсын дугааргүй “Toval-304” маркийн мини тракторыг манай компани нь Бүгд найрамдах хятад улсаас 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр оруулан ирж Улаанбаатар хот руу тээвэрлэн явах ачааны автомашинд ачуулан явж байхад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт ачааны авто машины хойд ачааны тэвшин дээр ачиж явахдаа бэхэлсэн тороос нь тасарч зам руу унан зам тээврийн осол гаргасан. Тухайн улсын дугааргүй "Tavol-304" маркийн мини трактор нь одоогоор ашиглах боломжгүй тээврийн нөхцөл хангахгүй байгаа тул манай компанийн зүгээс Хятад улсаас оруулан ирсэн мөнгөн дүнг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Н.Нмөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...18-35 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 08-ны манай эхнэр болох Н.О нь Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сум руу тээврийн хэрэгслийн жолоодон явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь үнэлгээгээр 27,245,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан" гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Н.Омөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймаг Сайншанд сум орохоор миний нөхрийн эзэмшлийн Лексүс-400 маркийн 18-35 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод 10 цагийн орчимд хөдөлсөн. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал эсрэг урсгалд явж байсан ачааны автомашинтай зөрөх үед ачааны автомашины ачаан дээр байсан ногоон өнгөтэй зүйл жолоочийн талын урд тал дээр унаад ирсэн. Юм унаж ирсний дараа би жолоогоо баруун тал руугаа дарсан. Гэтэл аав машинаа өнхрүүлвээ гэж хэлэхээр нь би буцаагаад жолоогоо зүүн тийш дараад замын эсрэг тал руу буугаад хойш харж зогссон. Тэгээд замын хүмүүс ирж туслаад машинаасаа гараад цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Би эмчилгээнд зарцуулсан зардал болон нааш цааш явсан унааны зардлыг баримтаар гарган өгөн нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
-Иргэний хариуцагч Э.Бмөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: " би тухайн хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаагаа хүлээн зөвгөөрч байна. Миний өөрийн эзэмшлийн 01-41 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Т нь Замын Үүдээс Улаанбаатар хот руу ачаа ачин явж байх үед зам тээврийн ослыг Төв аймгийн нутаг дэвсгэрт гаргасан" гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Төв аймаг дах шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №637 дугаартай “Л.Нын биед зүүн талын 7, 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 53-54 тал/
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Төв аймаг дах шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №638 дугаартай “Н.Ибиед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... " гэх дүгнэлт /хх-ийн 64-65 тал/,
-Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23/156 дугаартай “BEIBEN маркийн 01-41 ДГС улсын дугаартай авто машины жолооч С.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.2 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно" мөн дүрмийн 24.3 "Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардпагатай бол бэхэлж битүүмжилсэн байна: а/ унаж асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул саад учруулахгүй" гэснийг зөрчсөн байх /үндэслэлтэй байна...Lexus RX маркийн 18-35 ДГС улсын дугаартай автомашины жолооч Н.Оийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна" гэх дүгнэлт /хх-ийн 99-100 тал/ ,
-"Тэнцвэр эстимэйт" ХХК-ийн авто машин үнэлгээний 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №19410 дугаартай авто машин техник үнэлгээний "Lexus RX400H маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 27.245.000 төгрөг" гэх тайлан /хх-ийн 72-80 тал/,
-"Файн эстимэйт" ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ү/11-27 дугаартай тайланд "Toval-304 мини трактор тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 20,039,000 төгрөг" гэх үнэлгээний тайлан /хх-ийн 86-94 тал/,
-Шүүгдэгч С.Тын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: "...би прокурорын тогтоолыг уншиж танилцсан уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө жолоодож явсан. Бгэдэг манай найзын машин байсан юм. Улсын бүртгэлд Бнэр дээр байдаг. Би хохирлыг төлж барагдуулна" гэх мэдүүлэг /хх-ийн 127 тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Төв аймаг дах шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №637 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Нын эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь /хх-ийн 53-54 тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Төв аймаг дах шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №638 дугаартай хохирогч Н.Иэрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь /хх-ийн 64-65 тал/, үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.Тын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйчлэлийн хувьд тохирсон байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Тыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,
Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд Э.Бнь эзэмшлийн "BEIBEN" маркийн 01-41 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө шүүгдэгч С.Тд шилжүүлэн өгсөн,
Улмаар эзэмшигч Э.Б"BEIBEN" маркийн 01-41 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Т жолоодож замын хөдөлгөөнд оролцож явж байхдаа тухайн зам тээврийн ослыг гаргасан болох нь:
Иргэний хариуцагч Э.Бмөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Миний өөрийн эзэмшлийн 01-41 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Т нь Замын үүдээс Улаанбаатар хот руу ачаа ачин явж байх үед зам тээврийн ослыг Төв аймгийн нутаг дэвсгэрт гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/ болон хавтаст хэрэгт авагдсан "BEIBEN" маркийн 01-41 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 211 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан байна.
Иймд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шүүгдэгч С.Т, иргэний хариуцагч Э.Бөхбат нараас нийт учирсан хохирлыг хувь тэнцүүлэн /шүүгдэгч, иргэний хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн/ дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Үүнд,
1. Иргэний нэхэмжлэгч Н.Нэзэмшлийн 18-35 ДГС дугаартай тээврийн хэрэгсэл дээр /хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Lexus RX маркийн Н.О жолоодож явсан/ улсын дугааргүй “Таvоl-304” маркийн мини трактор унаж,
18-35 ДГС дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Тэнцвэр Эстимэйт”ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 27.245.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 550.000 төгрөг, нийт 27.795.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлтэй байх тул,
27.795.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч С.Т, иргэний хариуцагч Э.Бөхбат нараас тус бүрээс 13.879.500 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Нолгож, хянан шийдвэрлэсэн бөгөөд Н.Нэзэмшлийн 18-35 ДГС дугаартай тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч Э.Бөхбатад хүлээлгэн өгөхөөр талууд /шүүхийн хэлэлцүүлэгт/ тохиролцсон болохыг дурьдах нь зүйтэй байна.
2. “Таvоl-304” маркийн мини тракторийн хохирлын үнэлгээ болох 20.093.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч С.Т, иргэний хариуцагч Э.Бөхбат нараас тус бүрээс 10.019.500 төгрөгийг тус тус гаргуулан “Монтеx дистрибьюшн” ХХК-д олгох,
3. Сэтгэцэд учирсан хохирол
Насанд хүрээгүй хохирогч Индрад 5.940.000 төгрөгийг, хохирогч Над 5.940.000 төгрөгийг тус тус шүүгдэгч С.Т болон иргэний хариуцагч Э.Бнараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэлээ.
Учир нь,
Шүүгдэгч С.Тын үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон
хохирогч Л.Н, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Н.О нар нь гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул,
Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэсний дагуу хохирогч Н болон насанд хүрээгүй хохирогч Инарын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тус тус “Гуравдугаар” зэрэглэлд тогтоосон /хх-ийн 101, 102 тал/ байх тул хохирлыг гаргуулах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Исэтгэцэд учирсан гэм хохирын хохирол болох 5.940.000 төгрөгийг шүүгдэгч С.Т, иргэний хариуцагч Э.Бнараас хувь тэнцүүлэн С.Таас 2.970.000 төгрөгийг, иргэний хариуцагч Э.Бэхбатаас 2.970.000 төгрөгийг, хохирогч Нын сэтгэцэд учирсан гэм хохирын хохирол болох 5.940.000 төгрөгийг шүүгдэгч С.Т, иргэний хариуцагч Э.Бнараас хувь тэнцүүлэн С.Таас 2.970.000 төгрөгийг, иргэний хариуцагч Э.Бэхбатаас 2.970.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч нарт олгохоор тус тус хянан шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлага
Улсын яллагч М.Хэрлэнчимэг: “Шүүгдэгч С.Тын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Индра, Л.Н, Н.О нарын эрүүл мэндэд учирсан 5.485.000 /таван сая дөрвөн зуун наян тав/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Бусад хохирол болох тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, сэтгэл санааны хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн.
Шүүгдэгч С.Т нь хүний гуйлтаар тээврийн хэрэгслийг нь жолоодоод явж байсан. Замын-Үүдээс Улаанбаатар явж байх замд энэ осол гарсан. Шүүгдэгч ачаа тээвэрлэдэг эрүүл мэндэд учирсан хохирол төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох” гэх ялын дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъяан “Шүүгдэгчийн өмгөөлөгч миний төрсөн дүү байгаа юм гэж байсан. Шүүгдэгчийн хувийн байдал бага насны хүүхдүүдтэй байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлага хүндрүүлээд өг гэж хэлэхгүй. 20-30 сая төгрөгийн 5 хоногийн дотор гаргаж өгөх хэцүү. Шүүгдэгчид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж итгэл үзүүлээд хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр суурь ямар байхыг мэдэхгүй байна шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналтай ойролцоо байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрсөн дүү С.Тыг өмгөөлж оролцож байна. Хэдийгээр тухайн гэмт хэрэг санамсар болгоомжгүй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн. С.Тын хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Энэ төрлийн гэмт хэргийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа нөхөн төлсөн, эрүүл мэндэд учирсан шууд хохирлын нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал байна. Иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. С.Тын үйлдсэн гэмт хэрэг эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлдсэн байгаа тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг баримтлан тухайн үед мөрдөгдөж байсан эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. С.Тын хувьд бага насны 3 хүүхэдтэй тээвэрт явж амжиргаагаа авч явдаг. Ажил хөдөлмөрөө хийж хохирол төлөх тул торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч С.Т нь “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Тын хохирогч Н.Индра, Л.Н, Н.О нарын эрүүл мэндэд учирсан 5.485.000 /таван сая дөрвөн зуун наян тав/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн баримт/ шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/, С.Тын 15-3 насны хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-130 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-136 тал/, С.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-131 тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх135 тал/, С.Тын жолоочийн лавлагаа /хх-133 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-132 тал/ зэргээр хувийн байдлыг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч С.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо /бодит/ төлсөн бусад хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тус тус Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.Тын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч С.Тд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
3.1. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ