| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/02314/И |
| Дугаар | 102/шш2021/01921 |
| Огноо | 2021-08-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 102/шш2021/01921
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 8 дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, Э овогт Д лийн Ч /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 8 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, Я овогт Р ын Б /РД: /-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ч , хариуцагч Р.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ч нь эхнэр Р.Б тай 2009 онд танилцаад ... оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас ... оны 10 дугаар сарын 6-ны өдөр том хүү Ч.Т , ... оны 3 дугаар сарын 22-ны өдөр дунд хүү Ч.Д , ... оны 10 дугаар сарын 01-ний бага хүү Ч.Ц... нар төрсөн. Сүүлийн 3 жил маш их хэрүүлтэй байдаг болсон учир гэр бүлийн маргаантай, хүчирхийлэлтэй амьдарч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй. Эхнэр ямар ч шалтгаангүйгээр ганцаараа гэртээ архи уудаг, үүнээс үүдэлтэй маргаан их гардаг. Тэрнээс өмнө нь хоёулаа хамт архи хэрэглэдэг байсан. Одоо бол хамт уухаа больсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, эхнэр маань хүүхдүүдээ асрамжиндаа авахаар тохирсон. Хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. Цаашид би Р.Б тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Р.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ч бид хоёрыг 2009 онд анх найзууд танилцуулаад бид ... онд гэр бүл болсон. Бидний дундаас ... оны 10 дугаар сарын 6-ны өдөр том хүү Ч.Т , ... оны 3 дугаар сарын 22-ны өдөр дунд хүү Ч.Д , ... оны 10 дугаар сарын 01-ний бага хүү Ч.Ц... нар төрсөн. Манай хүн ер нь өөрөө их ширүүн зантай, саяхан эвлэрлийн 7 хоногт хамт байх гээд ирэхдээ байнга хараалын үг хэлж дугарахгүй болохоор нохой хуцаж байгаа юм шиг гээд дугарахаар гараараа заагаад хүүхдүүдийн хажууд байнга элдвээр хэлдэг. Хамгийн гол шалтгаан нь өртэй байгаа юм. Улмаар чамтай амьдарч байгаа хугацаандаа өрөнд орлоо гээд салах шалтгаан болгодог. Ах, эгчээсээ мөнгө гуй гэж хэлэхээр нь чадахгүй гэхээр холбоогоо тасал гэж хэлдэг. Ах, дүү ха ан садантайгаа холбоо яаж таслах вэ гэж хэлэхээр элдвээр хэлж хоёр гурван цаг тасралтгүй хараагаад байдаг. Үг хэлэхээр цохиж зодчих гээд байхаар нь би цагдаа дуудаад өгөөд явуулсан. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид хоёр Д.Ч ийн ахаас байр авна гээд тал мөнгөө өгсөн, байрны мөнгийг бүрэн өгч чадаагүй болохоор хуваах эд хөрөнгө байхгүй. Гурван хүүхдэдээ тэтгэмж авч хуулийн дагуу шийдүүлье гэж бодож байна. Би ажлаа хийгээд хүүхдүүдээ тэжээгээд явж чадна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Р.Б т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Ч , хариуцагч Р.Б нар ... оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага ... оны 9 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас ... оны 10 дугаар сарын 6-ны өдөр том хүү Ч.Т , ... оны 3 дугаар сарын 22-ны өдөр дунд хүү Ч.Д , ... оны 10 дугаар сарын 01-ний бага хүү Ч.Ц... нар төрсөн байна.
Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2021 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан хүү Ч.Т , Ч.Д , Ч.Ц... нарыг эх Р.Б ын асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай харшлахгүй.
Зохигчийн дундаас төрсөн хүүхдүүд эхийнхээ асрамжинд байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр хүү Ч.Т , Ч.Д , Ч.Ц... нарт нэхэмжлэгч Д.Ч оос тэтгэлэг гаргуулахаар тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Э овогт Д лийн Ч /РД: ..../, Я овогт Р ын Б /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ... оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүү Ч.Т /РД: .../, ... оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү Ч.Д /РД: .../, ... оны 10 дугаар сарын 01-ний хүү Ч.Ц... /РД: .../ нарыг эх Р.Б ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ч оос хүү Ч.Т , Ч.Д , Ч.Ц... нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигч эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР