| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00441/И |
| Дугаар | 153/ШШ2021/00550 |
| Огноо | 2021-11-10 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 153/ШШ2021/00550
| 2021 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2021/00550 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* 16 айлын *******од оршин суух, ******* овогт *******гийн ******* /Б.*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ын /РД:/-д холбогдох,
Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие Г.тай 2009 онд хэсэг хугацаанд үерхэж байгаад 2010 онд гэрлэлтээ батлуулж, хүү Б. 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. 2013 онд эхнэр Г. нь өөрөө салаад Улаанбаатар хот руу явахдаа хүүхдээ өөрийн эцэг эхдээ үлдээгээд явсан.
2014 онд Г. нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх бидний гэрлэлтийг цуцалсан. Г. нь танилцаад амьдарч байх хугацаанд энэ хүүхэд чиний хүүхэд биш гэж хэлдэг байсан. Мөн миний хүүхэд биш гэдгийг тогтоолгоод сална гэж хэлдэг байсан.
Иймд 2010 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн ПЮ10270437 регистрийн дугаартай Д.гийн төрсөн эцэг мөн эсэхийг шүүхийн журмаар тогтоож өгнө үү.
...Би ын тай 2008 оноос үерхэж эхэлсэн. 2009 онд Г. Би жирэмсэн болсон. Чамаас хүүхэдтэй болсон гэсэн. 2010 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Тэнүүзаяа төрсөн. 2011 онд бид хуримаа хийж гэр бүл болсон. 2014 онд шүүхээр гэр бүл цуцлуулах өргөдлийг Г. гаргаж гэрлэлтээ цуцлуулсан. Миний хувьд Б.г 2010 оноос хойш миний хүүхэд мөн эсэх, би хүүхдийн эцэг нь мөн эсэхийг сайн ойлгохгүй байсан. Бид үерхэж байхдаа олон удаа салж нийлж явсан. 2010 онд хүүхэд төрснөөс хойш миний хүүхэд мөн эсэхэд эргэлзэж явсан. 2014 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахдаа эцэг тогтоох шинжилгээ хийлгээгүй салсан. Иймд эцэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасангэв.
Хариуцагч Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.*******гийн нэхэмжлэлтэй Г.д холбогдох "Хүү ******* овогтой гийн эцэг Б.******* мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийн хариуцагч Г. миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.******* бид 2009 онд танилцаад үерхэж байгаад би жирэмсэн болсон. 2010 оны 7 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Ингээд 2010 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бидний дундаас гарсан хүү ******* овогтой мэндэлсэн. 2011 онд 2 талын ах дүү нар ярилцаж байгаад уламжлалт ёсны дагуу сүй хадаг тавьж, гэр бүл болж хуримаа хийсэн. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 139 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар овогт ын , ******* овогт *******гийн ******* бидний гэрлэлтийг цуцалж, хүү Д.г ээж миний асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү ******* овогтой д эцэг Б.*******гаар тэжээн тэтгүүлэхээр" шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч Б.******* нь хүүхдийн тэтгэмжийг төлсөөр ирсэн. Одоо Б.******* нь өөр гэр бүлтэй болж, 2 хүүхэдтэй болсон гэсэн. Ховд аймгийн Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр гэр бүл цуцлахад Б.******* нь хүү Д.г өөрийн төрсөн хүүхэд мөн талаар маргаагүй бөгөөд бидний гэр бүл болж хамт амьдрах хугацаанд хүү минь төрсөн учраас одоо энэ асуудлаар маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний үр хүүхэд хаднаас модноос цэцэгнээс навчнаас цээлийн уснаас урган төлжиж бие болдоггүй. Дөнгөж амьдралд хөл тавьж их сургуулийн 4-р курсын оюутан байхдаа 20 гаруйхан насандаа итгэж хайрлаж амьдрал, хувь заяагаа даатгахдаа хожмын өдөр төрсөн үрээ хүртэл үгүйсгэх сэтгэлийг энэ хүнээс гарна гэж бодож явсангүй. Хариуцагч миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би одоо 11 настай болсон амьдралын наад захын учир ухааныг өөрийн хэрээр танихыг оролдож байгаа хүүдээ юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Энэ хүн чиний төрсөн эцэг биш гээд байна гэхэд хүүхдийн сэтгэхүйд ямар ойлголт ухамсар үлдэхийг хэлж мэдэхгүй байна. Нэхэмжлэгч Б.*******гийн хувьд хүүхдийн тэтгэмжээс зайлсхийх, чөлөөлөгдөх гэсэн хүсэл зориг байна гэж л бодож байна. Хүний тавиланд өөрчилж болдоггүй, хуурч болдоггүй, үгүйсгэж болдоггүй, үгүй хийж болдоггүй ганц тавилан төрсөн, төрүүлсэн эцэг эх, үр хүүхдийн цусан, махан, ясан холбоо л гэж боддог. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь 2010 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн ПЮ10270437 регистрийн дугаартай Д.гийн төрсөн эцэг нь Б.******* мөн, биш эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Г.д холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь эцэг тогтоолгох тухай маргаан байх бөгөөд онцгой ажиллагааны журмаар эцэг тогтоох ажиллагаа нь маргаангүй байх нөхцөлд явагддаг ба хүүхдийн эцгийн талаар хариуцагч Г. нь хүү Д.гийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж маргаж байгаа нь Гэр бүлийн холбогдолтой маргаанаас ялгаатай хэмээн дүгнэн нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар шаардах эрхтэй байна гэж үзэж онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар шүүх хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 139 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсэгт: Б.*******, Г. нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.г эх Г.гийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ.
Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар хүү гийн эцэг Б.*******, эх Г. гэж 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн байгаагаас харахад хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд, хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар тогтоосон бөгөөд захиргааны энэ ажиллагаа, шийдвэрийн талаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй, захиргааны байгууллагын уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд шүүхийн журмаар хүүхдийн эцгийг дахин тогтоох шаардлагагүй байх тул нэхэмжлэгчийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Г.д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...нэхэмжлэлтэй холбоотой тайлбараа дэмжиж байна. Шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр миний хууль зүйн туслалцаа авахаар сонгож авсан өмгөөлөгчийг оролцуулан хийж, үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү... гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.гийн эзгүйд түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг тус тус баримтлан 2010 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн ПЮ10270437 регистрийн дугаартай Д.гийн төрсөн эцэг нь Б.******* мөн эсэхийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН