Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2021/00551

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар *******3/ШШ2021/00551

*******т сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, *******т сум, ******* баг, ******* *******гийн ******* айлын ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******9/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, *******т сум, баг, байрны 8 тоотод оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,

1,467,000 /нэг сая дөрвөн зуун жаран долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж., хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Г.д 5 см, 4 метрийн урттай 138 ширхэг банз зарж, 3,381,000 төгрөг болсон боловч 1,914,000 төгрөгийг М.гийн данс руу шилжүүлээд 1,467,000 дутуу шилжүүлээд өгөхгүй, залгаад өгөхгүй байгаа тул уг 1,467,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна.

...2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд манай найз хүнээс авах мөнгөндөө 138 ширхэг банз авч ирсэн. Мөнгөндөө тооцож авсан 138 ширхэг банзаа хариуцагчид 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. Манай найз завгүй, зах дээр зогсдог байсан. Миний утасны дугаарыг Фэйсбүүк дээр тавьсан байхад миний утас руу залгахад хэдхэн ширхэг банз байгаа тул бөөнөөр нь өгнө гэхэд бүгдийг нь авна гэсэн. 10 орчим банз авах юм бол өөр банз зарж байгаа хүмүүсээс очиж аваарай гэхэд хүрээд ир гэсээр байгаад авсан. Найз маань завгүй байсан тул би банзыг нь гаргаж өгөхөд энэ хүн Би 10-ыг нь авъя гэж бодсон. Гэхдээ таныг ажил болгосон тул бүгдийг нь авъя гээд бүгдийг нь 132-оор нь тоолж өгсөн гээд тоолж өгөөд данс руу мөнгийг нь шилжүүлүүлсэн. Гэрч нь миний утсан дээр бодож өгсөн. Хэдэн ширхэг банз байсныг мэдэхгүй гэсэн байсан. Би 132 ширхэг банз тоолж өгч 3,168,000 төгрөг болох байснаас 1,914,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би буцаж банзны эзэн дээр ирэхэд Бүгдийг нь өгсөн үү гэхэд мөнгөн дүн нь ийм байна гэсэн. Би Тэр хүн өөр хүний данснаас шилжүүлж байх шиг байсан гэж хэлээд цагдаа дээр ирээд шүүлгэхэд Өндөр хөхий дэлгүүрээс олж тухайн өдрөө цагдаад өгч, хариуцагчийг дуудахад цагдаа дээр андуурагдсан гэсэн утгаар хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ хүн тэгж тохирсон гэсэн. Өнөөдрийг хүртэл банзны үнэ 24000, 25000 төгрөг орчим байгаа. Үнэлгээ хийлгэхэд эхлээд Улаанбаатар хотын ханшаар 60000 төгрөг болсон. Би Ховдын ханшаар хийлгэнэ гээд дахин үнэлгээ хийлгэж, 24000 төгрөгийн үнэлгээ гарч ирсэн. Цагдаа дээр өгнө гэж явж байсан. Өөрөө хүлээн зөвшөөрч байгаад сүүлд Энэ хүнтэй тохироод өөрөө өгнө гэж хэлчихээд ярихгүй байсан. Би цагдаагаас юу болж байна гэхэд цагдаа нь Тань руу ярьж мөнгийг өгнө гэсэн. Намайг залгахад утсаа авахгүй, цагдаагийн утаснаас залгаж, Чи энэ хүнтэй уулзана гээд яагаад уулзаагүй вэ? гэхэд Өгнө гэж хэлсэн. Сүүлд танихгүй утсаар залгахад Өөрсдөө 14,500 төгрөгөөр тохирч өгсөн. Цагдаа ярь гэхэд нь ярилаа гэсэн. Цагдаа улмаар биднийг шүүхээр шийдүүл гэж хэлсэн. Өөрөө тодорхой зүйлийг мэдэж байгаа, түүнийгээ хүлээж байгаа, тухайн үеийн ханш одоог хүртэл хэвээр байгаа тул өөрсдөө тохирох гэсэн боловч эвлэрүүлэн зуучлал дээр эвлэрээгүй. Сүүлд дахин материал бүрдүүлж шүүхэд өгсөн. Хариуцагч талаас асуулгасан гэрч нь Миний утсан дээр бодсон. Олон жил банзны наймаа хийсэн гэж худал зүйл хэлсэн байсан. Би банз зарж үзээгүй хүн. Бусад хүмүүсийг нь би танихгүй. Би энэ залуутай л наймаа хийсэн. Өөр зүйл болоогүй. Өөрөө залуу хүүхэд ухамсарлах байх гэж бодсон. Шүүхээр шийдүүлье гэж шийдээд өдийг хүрсэн гэв.

Хариуцагч Н. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. миний бие Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс надад холбогдуулан ирүүлсэн Ховд аймаг *******т сум, ******* багт оршин суух РД:П37005*******29 Ж.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Г. мужаан мэргэжилтэй хувиараа хувийн сууц, зуслангийн байшин захиалгаар барьж гүйцэтгэдэг. 2021 оны 6 дугаар сард Ховд аймгийн Малчин хороололд зуслангийн байшин захиалгаар хийж гүйцэтгэж байсан. Барилгын ажил хийж гүйцэтгээд дуусаад барилгын 2 давхарлуу гарах зориулалттай шат хийх ажилд 10 ширхэг орчим банз дутсан. Тухайн үед 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр барилгыг бариулж байсан захиалагч Бямбаа гэх хүн надад Ховд аймгийн Фэйсбүүк групп дээрээс банз зарна гэсэн зар олоод тухайн зар дээр бичигдсэн дугаарыг өгсөн. Миний бие 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шатаа хийж барилга хүлээлгэж өгөх хуваарьтай байсан учир 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тухайн дугаарлуу залгаж Ж. гэх хүнтэй банз худалдаж авах талаар ярьсан. гэх хүн нэг ширхэг банзыг *******,000 /арван таван мянган/ төгрөгөөр зарна, 132 ширхэг банз байна гэсэн. Миний хийж байсан ажилд 10-аад ширхэг орчим банз л шаардлагатай байгаа тухайгаа хэлээд 10 ширхэг банз *******,000 төгрөгөөр авъя гэхэд Ж. 10 ширхэг банз зарахгүй бүгдийг нь зарна, хэрвээ бүгдийг нь авна гэвэл 1 ширхэг банзыг 14,500 /арван дөрвөн мянга таван зуун төгрөг/-өөр зарна гэдэг санал надад тавьсан. Миний бие тухайн үед ажлаа хүлээлгэж өгөх хугацаа тулсан байсан учир өөрийн танил ах *******тай утсаар ярьж 14,500 төгрөгт банз авах уу гэж асуухад ******* ах тэгье гэж зөвшөөрөөд ******* ахын дүү ын хамтаар Ж. гэх хүнтэй очиж уулзаж 132 ширхэг /4 метрийн урттай *******см өргөнтэй, 5см зузаантай/ банзыг 14,500 төгрөгөөр тооцож, нийт 1,914,000 /нэг сая есөн зуун арван дөрвөн мянган төгрөг/ төгрөг төлж худалдаж авсан. Мөнгийг М. гэх хүний дансруу шилжүүлсэн. Миний бие 10 ширхэг банзыг барилгын шат угсрах ажилдаа хэрэглэсэн. Үлдсэн *******2 ширхэг банзыг ******* ах худалдаж авсан. Ж. гэх хүнтэй утсаар болон биеэр уулзаж 132 ширхэг банзы бүгдийг худалдаж авбал 1 ширхэг банзны үнийг 14,500-аар тохиролцож худалдаж авсан. Нэхэмжлэл гаргагч Ж. нь нэхэмжлэлдээ 1 ширхэг банзыг 24,500 төгрөгөөр тохиролцож 138 ширхэг банз зарсан. Эхлээд 1,914,000 төгрөг төлөөд үлдэгдэл 1,467,000 төгрөгийг дараа төлөхөөр тохирсон мэтээр худал нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн нэхэмжлэлд 138 ширхэг банз худалдсан гэж худал мэдүүлжээ. Бид 132 ширхэг банз худалдаж авсан. Би гэх хүнтэй утсаар хэд хэдэн удаа ярьсан уулзаж ярилцахдаа ч үнээ *******,000 төгрөгөөр авахаар ярьж байсан. Хэрвээ бидний хооронд утсаар ярьсан бичлэг хадгалагддаг бол утсаар ярих болгондоо бид банзны үнээ ярьсан. Хэрвээ бидний хооронд 1 ширхэг банзыг өөр дүнтэй худалдаж авахаар тохиролцсон бол яагаад урьдчилгаанд төлөх дүн 1,914,000 төгрөг, дараа төлөх үлдэгдэл төлбөр нь 1,467,000 гэсэн бутархай дүнгээр төлөхөөр тооцож тохиролцох билээ. Миний хувьд бутархай дүнгээр тооцож тохиролцох шаардлага байхгүй. Дээрхээс үзэхэд бид тухайн үед 1 ширхэг банзыг 14,500 /арван дөрвөн мянга таван зуун/ төгрөгөөр худалдахаар тохиролцож нийт 132 ширхэг банзны үнэд 1,914,000 төгрөгийг бүгдийг төлсөн болох нь нотлогдож байна. Бидний хооронд тохиролцсон тохиролцоог Д.*******, түүний дүү С., тухайн үед миний барьж байсан барилгын захиалагч гэх хүмүүс нотолно. Иймд дээрх хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү. Д.*******тай холбоо барих утас: , С. , Ж.гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Тухайн үед банз хомсдсон байсан. Би байшин барьж дуусаж байсан. Дээш гарах шатны 10 ширхэг банз дутуу байсан тул тус банзыг н.******* гэж хүнтэй хувааж авсан. Мөнгийг нь 1 ширхэг банзыг 14,500 төгрөгөөр бодоход 1,914,500 төгрөг болсон. Тухайн үед худалдаж авсан дансны хуулгыг материал дунд оруулсан. 14,500 төгрөгөөр авсан. Цагдаа дээр би өгнө гэсэн зүйл яриагүй. Анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. 24,000 төгрөгөөр банз авах байсан бол өөр хүнээс авах боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн хэлсэн үнээр нь банзыг худалдан авсан. Маргааш банзны жинхэнэ эзэн нь над руу Манай дүү андуурч 24,000 төгрөгөөр худалдах байсныг 14,500 төгрөгөөр зарсан байна. Одоо яах вэ? гэхэд нь би Өөрийнхөө авсан 10 банзны зөрүүг өгч болно. Та хүрээд ир. Хийж байгаа ажлыг ирж хараарай гэхэд ирж харсан гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч Г.ас 4 метрийн урт, ******* см өргөнтэй, 5 см зузаан 138 ширхэг банз худалдсаны үнийн үлдэгдэл мөнгө 1,467,000 төгрөг гаргуулахыг хүссэн байх ба шүүх хуралдааны шатанд хариуцагчаас 1,254,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулав.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Ж. нь өөрийнхөө Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбарыг, Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн огноотой шинжээчийн дүгнэлт, иргэн М.Долгосүрэнгийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг гаргаж өгчээ.

Хариуцагч Г. ...Ж. гэх хүнтэй очиж уулзаж, 132 ширхэг /4 метрийн урт, ******* см өргөнтэй, 5 см зузаан/ банзыг 14,500 төгрөгөөр тооцож, нийт 1,914,000 /нэг сая есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөг төлж худалдаж авсан. Мөнгийг М. гэх хүний данс руу шилжүүлсэн... ...хэрэв бидний хооронд 1 ширхэг банзыг өөр дүнтэй худалдаж авахаар тохиролцсон бол яагаад урьдчилгаанд төлөх дүн 1,914,000 төгрөг, дараа төлөх үлдэгдэл төлбөр нь 1,467,000 гэсэн бутархай дүнгээр төлөхөөр тохиролцох билээ. Миний хувьд бутархай дүнгээр тооцож, тохиролцох шаардлага байхгүй... гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Нэхэмжлэгч Ж.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргийг нь танилцуулж, баримтад гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Ж. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Г.д 4 м урттай, 5 см өргөнтэй, 138 ширхэг банз зарж 3,381,000 төгрөг болсон. Үүнээс 1,914,000 төгрөгийг М.гийн данс руу шилжүүлсэн. 1,467,000 төгрөг дутуу шилжүүлчихээд өгөхгүй байгаа тул гаргаж өгнө үү... гэж, шүүх хуралдааны шатанд ...2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Г.д 132 ширхэг банзны нэг ширхэгийг 24,000 төгрөгөөр үнэлж худалдсан, нийт мөнгө нь 3,168,000 төгрөг, үүнээс 1,914,000 төгрөг шилжүүлсэн учир үлдсэн 1,254,000 төгрөгийг хариуцагч Г.ас гаргуулж өгнө үү. Би энэ талаар цагдаагийн байгууллагад шалгуулахад Г. үлдсэн мөнгийг маань өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул шүүхэд хандсан... гэж тайлбарлалаа.

Хэргийн материалд авагдсан Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд;

- Захиалагч: Ховд аймаг дахь Цагдаагийн газрын НХЖХТасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн а/д Т.Мөнхцоож,

- Үнэлгээний зорилго: Зах зээлийн үнэлгээг тогтоох, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад ашиглах,

- Хөрөнгий нэр: Банз,

- Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 24,000 төгрөг /хорин дөрвөн мянга/ гэж тус тус тусгагдсан байх ба тухайн үед 4 метрийн урт, ******* см өргөнтэй, 5 см зузаан 1 ширхэг банзны үнэ 24,000 төгрөгийн үнэтэй байсан гэж үзэхээр боловч энэ нь маргаан бүхий үйл явдлын бодит байдлыг тодорхойлох шууд нотлох баримт биш байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.г хариуцагч Г.д 4 метрийн урт, ******* см өргөнтэй, 5 см зузаан 1 ширхэг банзыг 24,000 төгрөгөөр үнэлж худалдсан гэдгийг нотлохгүй юм.

Учир нь, нэхэмжлэгч Ж. хариуцагч Г.ас авах үлдэгдэл мөнгөний асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, уг хэргийн талаар цагдаа н.Мөнхцоож шалгаж байсан гэж тайлбарладаг ч Ховд аймаг дахь Цагдаагийн газраас Ж.гээс гаргасан гомдол, мэдээллийн дагуу Г.д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх ямар нэгэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул энэ талаарх үйл баримт тогтоогдохгүй байна. Дээрх Хөрөнгийн үнэлгээний ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй хэдий ч энэ талаар хариуцагч шүүх хуралдааны шатанд тухайн үеийн зах зээлийн ханшаар 1 ширхэг банзны үнэ 22,000-24,000 төгрөг байсан эсэх талаар маргахгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Г. нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ж.гээс 1 ширхэг /4 метрийн урт, ******* см өргөнтэй, 5 см зузаан/ банзыг 14,500 төгрөгөөр тохиролцож худалдан авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэл нь иргэн М.Долгосүрэнгийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин талууд 1,914,000 төгрөгийг иргэн М.гийн дансанд шилжүүлсэн, М.гийн дансаар дамжуулан шилжүүлэн авсан талаар маргаагүй болохыг дурдвал зохино.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, ...бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч 1 ширхэг банзны үнийг хариуцагч Г.д 24,000 төгрөгөөр үнэлж худалдсан гэдгээ нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж. нь хариуцагч Г.ас 1,254,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,710 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.гийн хариуцашч Г.ас 1,254,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН