| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00438/И |
| Дугаар | 153/ШШ2021/00567 |
| Огноо | 2021-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2021/00567
| 2021 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2021/00567 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ын газар /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн гэрээний үүргийн төлбөр нийт 7,169,797 /долоон сая нэг зуун жаран есэн мянга долоон зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сувд-Эрдэнэ, хариуцагч Г.******* /цахимар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сувд-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сумын иргэн Г.******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар Жаргалант сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан зээлийн гэрээ болон Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 4.7-д заасан иргэн, хуулийн этгээд авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө гэх заалтыг зөрчиж 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу гэрээний 2.2 дахь заалтын 2.2.2-д заасныг зөрчсөн болох нь Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлт, зээлийн гэрээ болон бусад баримтаар тогтоогдож байна.
Иргэн Г.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа үйлдэл нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмыг зөрчсөн төдийгүй дээрх журмыг хэрэгжүүлэх болсон Засгийн газрын зорилго, зорилтод нийцэхгүй төрд хохирол учруулсан, цаашлаад сангийн хөрөнгөөр сумд жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагаагаа өргөтгөх, шинэчлэх шаардлагатай санхүүгийн дэмжлэг хүсэж буй иргэдийн эрх ашгийг зөрчиж байна гэж дүгнэхээр байна.
Иймд иргэн Г.*******аас сум хөгжүүлэх сангаас авсан зээл 6.100.823 төгрөг, хүү 646.903 төгрөг, алданги 422.071 төгрөг нийт 7.169.797 төгрөг гаргуулж төрийг хохиролгүй болгох зорилгоор төрийн байгууллагын хүсэлтийн дагуу прокурорын нэхэмжлэл гаргаж байна.
... ын газраас иргэн Г.*******д Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Жаргалант сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ буюу зээлийн гэрээний 2.2.2-д заасныг зөрчсөний улмаас Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүү, алданги нийт 7,169,797 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл бичсэн. Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас ын байгууллагад төрийг төлөөлж төр, нийтийн ашиг сонирхлын хохирлыг гаргуулах талаар ирүүлсэн хүсэлтийг хангаж нэхэмжлэл гаргасан. Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах журмыг Г.******* гэдэг иргэн зөрчсөн. Төрд хохирол учруулаад зогсохгүй нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байна гэж прокурорын зүгээс дүгнэсэн. Сум хөгжүүлэх сангийн мөнгийг төлөөгүйн улмаас өөр иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэр үйлчилгээ эрхлэх эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Иргэн Г.*******аас 7,169,797 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд, хариуцагч Г.*******аас Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 6,100,823 төгрөг, хүү 646,903 төгрөг, алданги 422,071 төгрөг, нийт 7,169,797 төгрөгийг гаргуулж, Жаргалант сумын Сум хөгжүүлэх санд олгож өгнө үү... гэв.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн нэр дээр Жаргалант сумын Засаг даргын Тамгын газартай зээлийн гэрээ байгуулж, 9 сая төгрөгийн зээл авсан. Уг зээлээ би өөрийн хүр дүү болох Д.од авч өгсөн. Д. уг зээлийг аваад төлж байсан. Гэтэл бас хугацаандаа хийлгүй удаж бага багаар хийж байсан. Д. 2019 оны 6 дугаар сард зуурдаар нас барсан. Иймд би уг зээлийг төлөх шаардлагатай болсон. Одоо уг зээл маань шүүхэд ирсэн. Ийм учир би уг зээлээ хүү, алданги төлөхгүй үндсэн зээл болох 6,100,823 төгрөг төлмөөр байна. Үүнийг зөвшөөрч байна.
..Миний нэр дээр Б. гэдэг хүн зээл авсан. Б. 2019 оны 06 дугаар сарын сүүлээр гэнэт нас бараад төлж чадаагүй. Зээл нь над дээр гарсан учраас би төлөх шаардлагатай болсон. Тухайн үедээ би төлж чадаагүй. Б.ын эхнэр, хүүхэд нь төлөөгүй. Гэнэтийн юм болсон учраас ойлголцож чадаагүй. Би өөрөө авч хэрэглээгүй. Б. зуурдаар нас барсан. Зээлийн хүү, алдангийг төлөхгүй үндсэн зээлийг төлмөөр байна... гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
ын газар нь хариуцагч Г.*******д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 6,100,823 төгрөг, хүү 646,903 төгрөг, алданги 422,071 төгрөг, нийт 7,169,797 төгрөгийг гаргуулж, Засаг даргын Тамгын газарт олгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Жаргалант сумын Засаг даргаас 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/382 дугаартай албан бичгээр Г.******* нь сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээл, зээлийн хүү, алдангийг буцаан төлүүлэхээр тус байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргуулахаар ын газарт хандсан байна.
ын газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/596 дугаар албан бичгээр шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Ш.Сувд-Эрдэнэд хуульд заасан бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр итгэмжлэл олгосны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо төрийг хохиролгүй болгох зорилгоор төрийн байгууллагын хүсэлтийн дагуу нэхэмжлэл гаргасан гэх тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8-д зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаан хэмээн үзэж хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ...хариуцагч Г.*******аас сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 6,100,823 төгрөг, хүү 646,903 төгрөг, алданги 422,071 төгрөг, нийт 7,169,797 төгрөгийг гаргуулж, Жаргалант сумын Сум хөгжүүлэх санд олгож өгнө үү... гэж тодрууллаа.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Г.******* нь ...Би Жаргалант сумын Засаг даргын Тамгын газартай зээлийн гэрээ байгуулж, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн нэр дээр 9 сая төгрөгний зээл авсан. Уг зээлээ би өөрийн хүр дүү болох Д.од авч өгч, Д. уг зээлээ төлж байсан. Гэтэл хугацаандаа хийлгүй удаж бага багаар хийсэн байсан. Д. 2019 оны 06 дугаар сард зуурдаар нас барсан. Иймд би уг зээлийг төлөх шаардлагатай болсон. Ийм учир би уг зээлээ хүү, алданги төлөхгүй, үндсэн зээл болох 6,100,823 төгрөг төлмөөр байна, үүнийг зөвшөөрч байна... гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, харин үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргана.
Хариуцагч Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцаж, гарын үсэг зурсан боловч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас зээлдүүлэгч Жаргалант сумын Засаг дарга, Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нөгөө талаас зээлдэгч Г.******* нар нь харилцан тохиролцож, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 07 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээ-гээр 9,0 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 2%-ийн хүүтэй зээл авч гэрээ байгуулсан нь зохигч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Энэхүү Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ-ний 4.1-д ...Энэхүү гэрээгээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд талууд гарын үсэг зурж, тамга дарж нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно... гэснээр хоёр тал харилцан тохиролцож, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд Жаргалант сумын Засаг дарга болон хариуцагч Г.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т ...мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан тооцно... гэж зааснаар зээлдэгчийн банкан дахь дугаартай дансанд мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсан байна гэж үзлээ.
Хариуцагч Г.******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Г.******* нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх буюу төлөх үүргийг хүлээсэн байх ба энэ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү төлөхөөр болж, гэрээний 2.2.2, 2.2.3-т зээлийн үндсэн төлбөрийг гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгана, зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг сарын 0,166 хувиар тооцож, сар бүр гэрээнд заасан хугацаанд ажлын өдөрт багтаан Жаргалант сумын Төрийн сангийн тоот дансанд төлнө гэснийг хариуцагч тус тус зөрчсөн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 6,100,823 төгрөг, хүү 646,903 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... зээлээ хугацаанд нь төлөөгүй учир гэрээнд заасны дагуу 422,071 төгрөгний алданги тооцсон, үүнийг гаргуулахыг хүсэж байна... гэжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ... гэж тодорхойлсон байдаг.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний 2.2.4-т ...зээлдэгч зээлийн гэрээг энэхүү гэрээний 2.2.2-т заасан хугацаандаа төлөлгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд хоногийн 0,5 хуийн алданги тооцно... гэж тохиролцсон байх тул хариуцагчаас 422,071 төгрөгний алдангийг тооцож гаргуулах боломжтой байна.
Харин хариуцагчаас ...зээлийг өөрийн хүр дүү болох Д.од авч өгсөн, гэтэл Д. зуурдаар нас барсан тул хүү, алдангийг төлөх боломжгүй... гэж татгалзана. Хэргийн баримтаар уг зээлийн барьцаат хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нь Дамдиндорж овогтой байгаа нь нотлогдож байгаа хэдий ч түүнийг нас барсан талаарх нас барсны гэрчилгээ, Г.*******аас Жаргалант сумын Засаг даргатай сум хөгжүүлэх сангийн гэрээ байгуулж авсан зээлээ Д. руу шилжүүлсэн талаарх, зээлийг өөрөө ашиглаагүй гэх зэрэг баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийн уг татгалзал нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Жаргалант сумын Засаг дарга нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байх бөгөөд энэхүү эрхээ төрийг төлөөлүүлэн хэрэгжүүлснийг буруутгахгүй юм.
Мөн хариуцагч Г.******* нь үндсэн зээлээс 6,100,823 төгрөгний үлдэгдэлтэй талаар маргаагүй байхаас гадна зээлийн хүү, алдангийн тооцоолтой холбоотой маргаагүй болохыг дурдвал зохино.
Иймд хариуцагч Г.*******аас сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 6,100,823 төгрөг, хүү 646,903 төгрөг, алданги 422,071 төгрөг, нийт 7,169,797 төгрөгийг гаргуулан Жаргалант сумын Сум хөгжүүлэх санд олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиололд хариуцагчаас гаргуулна гэсний дагуу хариуцагч Г.*******аас 129,666 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.*******аас зээл, зээлийн хүү, алдангийн хамт 7,169,797 төгрөг гаргуулан Жаргалант сумын Сум хөгжүүлэх санд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч газар нь төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцагч Г.*******аас 129,666 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН