Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2021/00568

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2021/00567

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Эсба 1-80 айлын орон сууцны 49 тоотод оршин суух, ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум сумын Цамбагарав багийн Эсба 1-80 айлын орон сууцны 49 тоотод оршин суух, ******* /*******/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нэхэмжлэгч Б.Эрдэнэсүрэн, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2004 онд *******той танилцан улмаар 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ гэрлэлтээ батлуулсан байдаг. Бид хамтран амьдрах хугацаанд 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр охин М.Сарнай, 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Төгөлдөр нар төрсөн. 2013 оноос хойш нөхөр болох Г.Мөнхцоож нь нөхрөөсөө салсан хүүхэдтэй гэх хүүхэнтэй нийлж, гэр бүлээ үр хүүхдээ доромжилсон үг үйлдэл гаргах болсон. Өнөөдрийг хүртэл энэ асуудал үргэлжилсээр байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин *******, хүү ******* нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Эцэг *******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй болно.

.... Бид тусдаа амьдраад 2 жил болж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээх бодолтой байна... Хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хэрүүл маргаан гардаггүй байсан. Нөхөр ******* нь Ховд аймгийн Булган сумын Гаалийн Улсын байцаагч ажилтай, Булган сумын Гаалийн байранд амьдрах хугацаанд өөр хамтран амьдрагчтай болж гэр бүлээс гадуурх харилцаа бий болгосноор гэрлэлт цуцлуулах болсон... гэв.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тэй 2008 онд гэр бүл болж дундаасаас охин. хүү 2 хүүхэдтэй болсон. Бид хамтран амьдрахгүй тусдаа 1 жил гаруй болж байна. Гэр бүлээс хол ажиллаж амьдрах болон тааламжгүй харилцаанаас үүдэн гэрлэлт цуцлуулахдаа хүрсэн. Гэвч 2 хүүхдийг уулзуулж учируулахгүй. овогийг сольж надаар овоглохгүй гэж удаа дараа ярьж хэлж байгаа учир энэ байдлыгтодорхой болгож ойлголцох хүртэл гэрэлтээ цуцлах хүсэлгүй байна. Миний хувьд эцэг хүнийхээ хариуцлагыг хүлээж 2 хүүхэдтэйгээ ойрхон харилцаатай байхыг хүсдэг Бид 2014 онд ипотгкийн зээлээр ороч сууц худалдан авч зээлийг миний бие банкны тогтоосон графикын дагуу төлж байна. Миний зүгээс болон 2 хүүхэддээ дарамт, хүчирхийлэл үйлдсэн зүйлгүй болно.

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд гэр бүлээс гадуур харилцаатай болсон нь үнэн. Миний бие гэрлэлтээ цуцлуулах бодолгүй байна. Учир нь ******* нь гэрлэлт цуцлуулсны дараагаар хүүхдүүдийн овгийг солиулах тухайгаа надад хэлдэг. *******гийн ажлын хувьд Ховд аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст хамаарагдаж ажилладаг тул овог, нэр солиулах тухай хууль зүйн мэдлэгтэй байгаа. Хүүхдүүдийн хувьд 18 нас хүрээд овог, нэрээ солиулах эсэхээ шийдэх байх... гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, талууд харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.

*******, ******* нар нь 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр охин М.Сарнай, 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Төгөлдөр нар нь төрсөн, одоо эх *******гийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчдийн 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин *******, хүү ******* нар нь эх *******гийн асрамжид үлдээхээр тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, зохигчийн тохиролцоо нь сайн дурын үндсэн дээр шүүхэд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн, мөн шүүх хуралдаанд энэ талаар байр сууриа тодорхой тайбарласан, бусдын эрхийг хохироогоогүй, мөн хүүхэд нь 2019 оноос хойш эхийн хамт амьдарч байх тул охин *******, хүү ******* нарыг эхийн асрамжид үлдээж, үүнтэй холбогдуулан эцэг ******* нь сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдвал зохино.

Зохигч нь дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* /*******/, ******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин *******, хүү ******* нарыг эх *******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

4. Нэхэмжлэгчийн хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

5. Талууд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАСХЫН