Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2021/00575

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2021/00575

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багт байрлах, ******* ******* ХХК /РД:2086913/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, багийн Лааганы 1 дүгээр гудамжны байрны тоотод оршин суух, ******* *******т холбогдох,

Орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 3,760,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,640,000 /таван сая зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт 2016 онд баригдсан ******* ХХК-ийн айлын орон сууцны тоот 70,5 м.кв, 3 өрөө орон сууцыг Д.******* худалдан авсан бөгөөд орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууц захиалах гэрээ ёсоор 1 м.кв орон сууцны үнийг 1,050,000 төгрөгөөр тохиролцож, нийт 74,025,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 70,265,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,760,000 төгрөгийг төлөөгүй. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлнө гэсээр өдий хүрсэн. Орон сууцны захиалгын гэрээнд захиалагч нь орон сууцны үнийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн хэмжээгээр алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж тохиролцсон нь иргэний эрх үүргийг үүсгэх, өөрлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зориолгоор хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Уг хэлцлийн үүрэг гүйцэтгэгч буюу Д.******* нь орон сууц захиалах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу *******ХХК нь шаардах эрх нь нээлттэй байгаа. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн үндэслэлээр үндсэн төлөх 3,760,000 төгрөгний алданги болох 1,800,000 төгрөг шаардаж байгаа болно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүсэн үеэс эхлэн тооцох бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил тул тухайн Д.*******тай байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүйг дурьдах нь зүйтэй.

Иймд Д.*******аас орон сууц захилагын гэрээний үлдэгдэл төлбөр 3,760,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,640,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.*******тай 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тоот гэрээ хийсэн. Банкинд холбогдуулан хийх гэрээ нь м.кв талбайн үнийг 1,300,000 төгрөгөөр, компанитай 1,050,000 төгрөгөөр тохиролцож байрыг худалдаж авсан. Гэрээ болон аман тохиролцоо хийсэн. 1,300,000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ хийсэн учир нь хариуцагч нь 8 хувийн зээлэнд хамрагдаж, м.кв талбайн үнийг өндөр байхаар гэрээ хийвэл зээлээ ахиу гарган өгч, үлдэгдлээ төлнө гэж гэрээ байгуулсан. Хариуцагчийн ах нь манай захирлын найз тул ахынх нь хүсэлтийн дагуу байрны м.кв талбайн үнийг 1,050,000 төгрөгөөр бодож худалдсан. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтанд 66,600,000 төгрөгийн зээл гаргаж өгсөн гэсэн. Бүртгэлийн дэвтэр дээр мөн байгаа. Хариуцагч нь м.кв талбайн үнийг 1,300,000 төгрөгөөр тооцож авсан гэдэг. Харин бид нэхэмжлэлдээ 1,050,000 төгрөгөөр тооцсон. Үүнээс 74,025,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 3,760,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Хариуцагчийн авсан зээлтэй холбоотой 20,000,000 орчим төгрөгийн баримтыг гаргаж өгч, байрыг үнэгүй өгч байгаа мэт болгож байгааг бид м.кв талбайн үнийг 1,300,000 төгрөгөөр бодвол нэхэмжлэлийн үнийн дүн өндөр гарна. Ямар ч үлдэгдэлгүй гэвэл бид өөр журмаар хандаж, урьдчилгааг яаж бүрдүүлснийг эрх бүхий байгууллагаар шалгуулах болно. 3,760,000 төгрөгийг яагаад байхгүй гэж үзэж байна вэ? Үлдэгдэл мөнгийг төлөхийг шаардаж байна гэв.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: интернэйшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байрыг м.кв-ыг нь 1,350,000 төгрөгөөр тооцож 70.5 м.кв байрыг худалдаж авсан. Бид урьдчилгаанд 28,575,000 төгрөгийг төлж Голомт банк ХХК-иас ипотекийн зээл гаргуулан 66,600,000 төгрөгийг уг компанид төлсөн. Ингээд нийтдээ 95,175,000 төгрөгийг төлж барагдуулсан. 95,175,000:1,350,000=70.5 м.кв байрыг худалдаж авсан. Гэтэл хаанаас ямар учиртай 3,760,000 төгрөгийн үлдэгдэл гаргаж ирснийг мэдэхгүй. Бид лифттэй байр гэж бодож уг байрыг сонгож авсан. Гэтэл одоо болтол 6-7 жил болоход лифт тавиагүй байна.

...Би энэ хүнийг анх удаа харж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй би өмнө нь уулзаж мөнгөний асуудал ярьж байгаагүй. Байрыг авахад манай эхнэр оролцож, мөнгө өгч авалцсан. Би банкинд очиж гарын үсэг зурсан. захиралтай нь ярихад нягтлантай яръя гэж хэлсэн. Улмаар дахин залгахад утсаа аваагүй. Бид баримтаа бүрдүүлж өгсөн. Би энэ хүнтэй гэрээ хийсэн, уулзаж ярьсан зүйл байхгүй. Манай эхнэр гэх хүнтэй ярьж тохирсон байсан. Захирал нь одоо утсаа авахгүй байгаа. Бүх баримтаа бүрдүүлж өгсөн. Өөрөөр надад мэдэх зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч интернэйшнл ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан Орон сууц захиалах гэрээний үлдэгдэл төлбөр 3,760,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараа 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

            Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 31 дугаартай Орон сууц захиалах гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд уг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

            Д.******* нь интернейшнл ХХК-ийн барьсан орон сууцнаас байр захиалсан, гүйцэтгэгч компани болох интернэйшнл ХХК өөрийн хөрөнгөөр, компанийн зардлаар орон сууцыг барьсан байх ба захиалагч тус орон сууцыг худалдан авч, үнийг нь тохиролцож, орон сууцыг хүлээж авсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

            Захиалагч болох хариуцагч Д.******* болон гүйцэтгэгч компанийн захирал нар нь Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан айлын орон сууцнаас 70,5 м.кв талбайтай байрыг 1 м.кв үнэ 1,300,000 төгрөгөөр худалдаж, нийт 91,650,000 төгрөгийг хариуцагч Д.******* нь орон сууц захиалгын гэрээний 3.2-т заасны дагуу төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай орон сууц захиалах гэрээний ар тал, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний баталгаат хуулбар баримтаар нотлогдож байх бөгөөд Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сум, дугаар баг, баг, Жаргалант айлын орон сууцны тоот, 70,5 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.*******, нар бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

Хариуцагч буюу захиалагч Д.******* интернейшнл ХХК-иас 70.5 м.кв 3 өрөө орон сууцыг м.кв-ын 1,300,000 төгрөгөөр тооцож нийт 91,650,000 төгрөгөөр худалдан авсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тогтоогддог боловч хариуцагч Д.******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон шүүх хуралдааны шатанд бодит байдал дээр м.кв-ыг 1,350,000 төгрөгөөр худалдаж авсан тухай мэдүүлдэг байх ба уг тайлбар нь байрны урьдчилгаа төлбөрт 28,575,000 төгрөгийг, мөн орон сууцны үлдэгдэл төлбөрт 66,600,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны 56196391 тоот данснаас хариуцагч буюу интернейшнл ХХК-ийн тоот данс руу шилжүүлсэн болох нь 2016 оны 08 дугаар сарын 23, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдийн Голомт банкны Мемориалын баримт-аар тогтоогдож байна.

Тус орон сууцны үлдэгдэл төлбөр болох 66,600,000 төгрөгийг Голомт банкны ипотекийн зээлээр нэхэмжлэгч буюу интернейшнл ХХК-д төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Орон сууцны зээлий гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Ипотекийн гэрээ болон бусад бичгийн нотлох баримт зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагч Д.*******ын зүгээс Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан айлын орон сууцны 70,5 м.кв талбайтай, 3 өрөө байрны үнэ нийт 95,175,000 төгрөгийн үнэтэй орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтуудыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс орон сууцыг м.кв-ыг нь 1,050,000 төгрөгөөр худалдсан, тухайн Голомт банкны 28,575,000 төгрөгний мөнгөний орлогын баримтыг хариуцагч хуурамчаар үйлдсэн баримт гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн зүгээс уг тайлбараа нотолсон баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн тайлбар нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаад няцаагдаж байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн ...хариуцагч Д.*******ийн урьдчилгаа төлбөрийг нь төлөхийн тулд манай компанийн захирал хариуцагчийн данс руу ах дүү нарынх нь дансаар мөнгө шилжүүлсэн... гэх тайлбар нь хэрэгт хамааралгүй, интернейшнл ХХК болон Д.******* нарын хооронд үүссэн орон сууц захиалах гэрээний маргаантай холбоотой асуудалд ач холбогдолгүй байхаас гадна энэ талаар нотолж чадаагүй.

Нэхэмжлэгч байгууллагын алданги нэхэмжилсэн шаардлагын хувьд дүгнэхэд, хариуцагч Д.*******ийн зүгээс нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх төлбөргүй, мөн талууд гэрээндээ орон сууцны үлдэгдэл төлбөрийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой алданги төлөх талаар тохиролцоогүй байх тул алданги нэхэмжлэх эрхгүй болно.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж тодорхойлсон ч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан үүсээгүй, гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн гэж үзэж, нэхэмжлэгчийн шаардах эрх нь хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сард төлбөр төлсөн хугацаагаар тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр интернэйшнл ХХК-ийн хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан Орон сууц захиалах гэрээний үлдэгдэл төлбөр 3,760,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, , 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй 3,760,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДРГЛГЧ, ШҮҮГЧ Х.ТСХЫН