Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2021/00590

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2021/00590

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу ГЯЯ-ны 41-44 тоотод байрлах, /РД:53265269/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-80 айлын 6 тоотод оршин суух, *******,

Хамтран хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Буянт /Жаргалант/ 38 айлын орон сууцны 30 тоотод байхрлах, ******* нарт холбогдох,

Равжаагийн ******* гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24,421,960 /хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин нэгэн мянга есөн зуун жаран/ төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, Иргэн *******гээс 735,000 төгрөг, ******* ХХК-иас 42,200,733 төгрөг, нийт 42,935,733 /дөчин хоёр сая есэн зуун гучин таван мянга долоон зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн өөрчилж, тодруулсан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч -ийн гүйцэтгэх захирал  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Ховд Булган сумын төвд шатрын ордон барих дугаар 04 тоот барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг -тай байгуулан өөрийн компанийхаа дансаар 65,000000 /жаран таван сая/ төгрөг, бэлнээр 12,800,000 /нэг сая хоёр зуун наян мянган/ төгрөг, жолооч аар дамжуулан 735,000 долоон зуун гучин таван мянган/ төгрөг нийт 78,535,000 /далан найман сая таван зуун гучин таван мянган/ төгрөг авсан байна. Гэрээгээр дүгнээгүй, гэрээний хугацаандаа ажлаа хийлгүй алга болсон. Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст мэхэлж залилсан гэх гомдлоор гомдол гаргасан боловч өршөөлийн зарлигаар уг үйлдэл холбогдлыг прокурор хэрэгсэхгүй болгосон. Иймд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүйгээс учирсан хохирол 11,302,440 /Ховд аймгийн прокурорын газарт омпанид нөхөн төлж өгөх хүсэлтийг өөрөө бичгээр гаргасан/. Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 26 сар бөгөөд сард 250,000 төгрөгөөр цалинжуулдаг байсан ба нийт 6,500,000 төгрөг, Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 3 сар х 200,000 = 600,000 төгрөг, -Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 10 сар х 100,000= 1,000,000 төгрөг, -Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 16 сар х 100,000 = 1,600,000 төгрөг, -******* нь ажлаа хаяад явлаа гэсэн дуудлагаар Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган сумд ирсэн болон буцсан шатахууны зардал 1,367,230 төгрөг, -*******тэй утсаар ярьж Булган сумд уулзахаар тохиролцож Булган сумд ирсэн бензиний зардал 1,487,300 төгрөг, -*******тэй холбогдох хэргийн материалын бүрдүүлбэр хангаж нэхэмжлэл гаргахаар Ховд аймагт 2017 оны 6 дугаар сард ирсэн онгоцны зардал 324,900 төгрөг, -Холбогдох хэргийн материалын бүрдүүлбэр хангаж нэхэмжлэл гаргах хугацаанд Ховд аймагт зочид буудалд байрласан зардал 240,000 төгрөгийн зардал гарсан бөгөөд нийт 24,421,960 төгрөгний хохиролыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Равжаагийн ******* 24,421,960 /хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин нэгэн мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

нь 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-тай Ховд аймгийн Булган сумд баригдах шатрын ордны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд барилгын ажлыг 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 77 хоногт багтаан дуусгаж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцож, компанийг төлөөлж, тухайн үеийн Гүйцэтгэх захирал , ******* ХХК-ийг төлөөлж, захирал ******* нар гарын үсэг зурсан байдаг.

Барилгын ажлын гүйцэтгэх гэрээ байгуулахад ******* ХХК-ийг төлөөлж, компанийн захирал гэх ******* гарын үсэг зурахдаа манай гэр бүлийн компани гэж анх танилцуулсан байдаг тул түүний хүсэлтээр тус компанийн Төрийн банк дахь 110000275586 тоот дансанд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар 15-ны өдөр 35,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 12,800,000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 735,000 төгрөгийг иргэн ы Хаан банк дахь тоот харилцах дансаар шилжүүлснээр, нийт 78,535,000 /далан найман сая таван зуун гучин таван мянга/ төгрөгийг шилжүүлэн авч барилгын ажлыг эхлүүлсэн нь хариуцагч нарын харилцах дансны хуулгуудаар нотлогддог.

Гэтэл ******* ХХК-ийн барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан ******* нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр барилгын материал авчирна гэж яваад ирээгүй тул ажилчид нь ажлаа хаяж алга болсон. Ингээд түүний утас руу ярьж ажлаа гүйцээж дуусгахыг Мегагоулден тайр ХХК-ийн удирдлагын зүгээс шаардахад Та нар очиж бай би араас чинь аймгийн төвөөс гарлаа гэж хэлэн утсаа таслаад, дахин утсаа авахаа больсон байна.

Нэгэнт удирдаж байсан барилгын ажлаа хаяж, сураггүй алга болсон учраас ******* ХХК-ийн захирал *******д Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол гарч, эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн байдаг.

Ийнхүү Мега гоулден тайр ХХК нь ******* ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэдий ч хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас ажил зогссон тул барилгын ажилд зарцуулсан зардлыг хасч тооцон, ажлын хөлсөнд илүү авсан мөнгийг Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу хариуцагч нараас нэхэмжлэгч нь шаардах эрхтэй юм.

Хариуцагч *******гээс нэхэмжилж буй 735,000 /долоон зуун гучин таван мянга/ төгрөгийн тухайд:

Мега гоулден тайр ХХК нь ******* ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээнд ******* гарын үсэг зурж баталгаажуулсан ба тухайн барилгын ажлыг хариуцан ажиллахаар тохиролцож, ажлын явцад иргэн ******* нь 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр барилгын материал авчирна гээд жолооч ы хамт БНХАУ руу явсан болно.

Хариуцагч ******* нь барилгын материалд зарцуулахаар өөрийн ******* ХХК-иар дамжуулан шилжүүлэн авсан 65,000,000 төгрөгийг тухайн барилгын үйл ажиллагаанд огт зарцуулаагүй бөгөөд иргэн аар дамжуулан авсан 12,800,000 төгрөгөөр бараа материал авч, 735,000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн нь дараах байдлаар нотлогддог. Үүнд:

Иргэн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Би өөрийнхөө машинаар *******гийн хүсэлтээр 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Булган сумд шатрын ордон баригдахаар болсон тул ачаа ачиж ирэхээр *******тэй тохиролцож, БНХАУ руу барилгын материалд 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хамт явсан. Гэтэл 50 тонн цемент, 11,842 кг арматурын төмөр ачуулчихаад мөнгөний боломжгүй болчихлоо гээд тухайн ачааны эзэн гэх гэх хүний утас руу залган яриулснаар 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ачааны хөлс 12,800,000 төгрөгийг миний Хаан банк дахь тоот харилцах данс руу шилжүүлснийг д дамжуулан өгч, авсан ачаа болох цемент, арматурын төмрийг Булган сумын шатрын ордны барилгын талбайд буулгасан ба 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ******* дахин манайд ирж ээс 735,000 төгрөгийг миний дансаар шилжүүлэн авсан бөгөөд хэрхэн, юунд зарцуулсныг мэдэхгүй гэж мэдүүлсэн байна.

Ийнхүү иргэн ******* нь -ийн захирал ээс нийт 13,835,000 төгрөгийг шилжүүлэн авсан хэдий ч 12,000,000 төгрөгийг барилгын материалд, 800,000 төгрөгийг ачааны хөлсөнд иргэн д төлсөн, үлдэх 735,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхогүй ба шилжүүлж авсан мөнгийг ******* нь хүлээн авсан болохоо шүүхэд ирүүлсэн тайлбартаа зөвшөөрч маргадаггүй тул түүний хувьдаа хэрэглэсэн 735,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг үндэслэн иргэн *******гээс нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч *******ХХК-иас нэхэмжилж буй 42.900,733 /дөчин хоёр сая есөн зуун га долоон зуун гучин гурав/ төгрөгийн тухайд:

Нэхэмжлэгч нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч ******* ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд 2 удаагийн шилжүүлгээр нийт 65,000,000 төгрөгийг шилжүүлж барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.

Гэтэл хариуцагч ******* ХХК нь барилгын ажлаа хүлээлгэж өгөлгүй орхиж явснаар талуудын хооронд маргаан эхэлсэн бөгөөд тус компанийн захирал гэх *******д эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Ховд аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаснаар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулах дугаар бүхий тогтоол гарч шалгаж эхэлсэн юм.

Үүнээс хойш хоёр жилийн дараа 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Ховд аймгийн Прокурорын газрын 5/130 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч ******* нь Мега гоулден тайр ХХК-иас 77,800,000 төгрөг авсан боловч барилга угсралтын ажилд бүрэн зарцуулалгүй залилсан нь тогтоогдож байна. Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хамаарах ба тухайн үйлдэл нь 2014 онд үйлдэгдсэн, ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, -д учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт бичгээр гаргасан нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган барагдуулан авах боломжтой болохыг дурдсан байдаг.

Ийнхүү ******* ХХК болон захирал ******* нар нь эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосноос хойш барилгаа ч үргэлжлүүлэлгүй, утсаар ч холбогдолгүй, учруулсан хохирлоо ч төлөлгүй алга болсон тул Шатрын ордны барилгын үйл ажиллагаа цаашид үргэлжлэх ямар ч боломжгүй болж, арга буюу хариуцагч нарын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хаяг болон оршин суух хаягийг шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулсны эцэст 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хаягийг олж тогтоон шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 153/Ш32019/01294 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан ажиллагааны явцад хариуцагч нар нь Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулдаг, оршин суудаг гэсэн үндэслэлээр дээрх сум дундын шүүх рүү харьяаллын дагуу шилжүүлсэн болно.

Манай компанийн зүгээс ******* ХХК-ийн захирал *******тэй харилцан тохиролцож дээрх гэрээг байгуулан түүний хүсэлтээр компанийн болон иргэн ы харилцах дансаар төлбөр мөнгөө шилжүүлсэн нь тухайн компанийн захирал ******* гэж өөрийгөө танилцуулан тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж, тус компанийн дансны дугаараар нэхэмжлэх өгч байсан тул "******* ХХК-ийн захирал *******д эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байсан юм.

Гэтэл шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 153/Ш32021/01526 дугаартай захирамжийн дагуу Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 780 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* ХХК-ийн дүрэмд тус компанийг үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчээр бүртгэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд ******* ХХК-ийн захирал гээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт дээрх барилга угсралтын ажилд шилжүүлсэн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар огт дурдаагүй байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээс өөр аргагүй байгаагаас гадна тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдийн байгуулсан гэрээ хэлцэл болж байна.

Хариуцагч ******* ХХК, иргэн ******* нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад -иас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд хандан гаргасан Шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ,, нарын шинжээчдийн баг дээрх барилгын гүйцэтгэлд шинжилгээ хийсэн ба уг шинжээчид нь хариуцагч тал гэрээ байгуулахдаа барилгын ажлын гүйцэтгэлээр хийх төсвийг гэрээндээ хавсаргаагүй, хэдэн төгрөгийн ажил хийсэн талаар тооцоолол байхгүй тул Еstimator рго барилгын төсөв зохиох программ ашиглан ажлын гүйцэтгэлд дүгнэлт хийжээ.

Энэхүү Еstimator рго барилгын төсөв зохиох программ ашиглан гаргасан Барилгын үе шатны гүйцэтгэл тодорхойлсон тухай тайлан-гаар барилгын ажлын гүйцэтгэл болон зарцуулаагүй байгаа материалын үнэ нийт 51,784,329 төгрөгийн тооцоог гаргасан байдаг.

Уг шинжээчдийн тайлангийн 37,546,329 төгрөгийн төсөвт өртгийн тооцооллоос: 1.Ажиллах хүчний зардалд 7,864,644 төгрөг,

2.Материалын зардалд 12,270,610 төгрөг,

3.Тээврийн зардалд 3,732,882 төгрөг,

4.Машин ашиглалтын зардалд 2,102,231 төгрөг нийт 25,970,367 төгрөгийн шууд зардал гарсан гэж тодорхойлсон байна.

Харин бусад шууд бус зардал буюу 11,575,962 төгрөгийн буюу нэмэгдэл зардал, ашиг, НӨАТ, захиалагчийн албаны зардал зэргийг холбогдох татвар болон санхүүгийн тайлан балансад тусгасан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 5/1276 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариуцагчийн 2014 оны санхүүгийн тайлангаар тогтоогдохгүй байх тул иргэн *******, ******* ХХК нар нь эдгээр зардлыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн захиалагч тал болох Мега гоулден тайр ХХК-д хүлээлгэн өгөлгүй орхисон бараа материал нь шинжээчдийн тайланд тусгагдсанаар 14,238,900 төгрөгийн үлдэгдэл бараа материал байх бөгөөд үүнээс 200,000 төгрөгийн хатуужсан цемент, 4,410,000 төгрөгийн гадна ил талбайд удаан хугацаагаар хадгалагдаж, нар, салхи, бороо, усанд орсноос өгөрч сэнсэрсэн банз нийт 4,610,000 төгрөгийн бараа материалыг цаашид ашиглах боломжгүй болсон. Харин 9,564,100 төгрөгийн арматур төмөр, 64,800 төгрөгийн хайргыг цаашид ашиглах боломжтой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Ийнхүү ******* ХХК-иас дээрх барилгын гүйцэтгэлд хийсэн шинжээчийн тайланд дурдсан шууд зардал 25,970,367 төгрөгөөс иргэн *******гийн барилгын материалд зарцуулсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа 12,800,000 төгрөгийг хасч, үлдэх 1170,367 төгрөг болон цаашид ашиглах боломжтой 9,628,900 төгрөгийн арматурын төмөр болон хайрга нийт 22,799,267 төгрөгийн зардлыг барилгын суурийн ажилд зарцуулсан гэж үзэн, ******* ХХК-д шилжүүлсэн 65,000,000 төгрөгөөс дээрх 22,799,267 төгрөгийг хасч тооцон, огт гүйцэтгээгүй ажлын хөлсөнд илүү авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн 42,200,733 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-д зааснаар буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу иргэн *******гээс 735,000 төгрөг, ******* ХХК-иас 42,200,733 төгрөг, нийт 42,935,733 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, -д олгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

//


 

...Шүүхэд 2019 онд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2 удаа багасгаж, өөрчилсөн. Хамгийн сүүлд буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хэмжээг өөрчилсөн шаардлагын талаар тайлбарлъя. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар иргэн *******гээс 735,000 төгрөг, ******* ХХК-иас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 42,200,733 төгрөг, нийт 42,935,733 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Ховд аймгийн Булган сумд баригдах шатрын ордныг барихаар тусгасан. Гэрээгээр 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 77 хоногийн хугацаанд шатрын ордныг барьж дуусгах, ашиглалтанд оруулахаар харилцан тохирсон. Гэрээг тухайн үеийн Мега гоулден тайр ХХК-ийн захирал нөгөө талаас ******* ХХК-ийн захирал ******* нар гарын үсэг зурж гэрээг байгуулсан. ******* ХХК нь гэр бүлийн компани тул би гарын үсэг зурна гэж хэлээд ******* гарын үсэг зурсан. Үүний дараагаар тус компанийн Төрийн банкин дахь дансаар 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 35,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 12,800,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 735,000 төгрөгийг тус тус иргэн ы Хаан банкинд дахь дансаар шилжүүлсэн. Нийт 78,535,000 төгрөгийг шилжүүлснээр барилгын үйл ажиллагааг эхлүүлсэн. Тухайн үед ******* ХХК-ийн барилгын ажлыг хариуцаж байсан ажилтан нь захирал гэх ******* байсан ба 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Барилгын материал авч ирнэ гэж яваад дахин ирээгүй. Өөрөөр хэлбэл ажлаа хаяж явсан. Утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Харин нэг удаа холбогдож Ажил юу болсон бэ? гэж асуухад Би аймгийн төвөөс одоо гарч байна. Та нар түрүүлээд явж бай. Би араас чинь очно гэж хэлснээс хойш утсаа авахгүй болсон. Улмаар нэхэмжлэгч хайгаад олоогүй тул Ховд аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар гомдол гаргаснаас хойш буюу 2016 онд эрүүгийн хэргийг үүсгэн шалгасан тухай прокурорын тогтоол гарсан. Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч хариуцагчдын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ажил зогссон. Барилгын ажилд зарцуулсан зардлыг хасч тооцон ажлын хөлсөнд илүү төлсөн мөнгийг нэр бүхий хариуцагч нараас шаардах эрхтэй. Хариуцагч *******гээс нэхэмжилж буй 735,000 төгрөгийн тухайд барилгын ажил гүйцэтгэх гэрээнд ******* гарын үсэг зурж баталгаажуулсан. Ийнхүү харилцан тохиролцож ажлаа хийх болоход ажлын явцад ******* нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр барилгын материал авч ирнэ гээд иргэн ы хамт БНХАУлс руу явсан. Ийнхүү явах үед нь 65,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн 65,000,000 төгрөгийг зарцуулаагүй. Харин иргэн аар дамжуулан 12,800,000 төгрөг, 735,000 төгрөгийг тус тус авсан. 12,800,000 төгрөгийг барилгын материалд зарцуулсан. 735,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан нь баримтуудаар нотлогддог. Тухайлбал, иргэн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоо гаргаж өгсөн. Үүний дараа нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу гэрчээр асуусан тэмдэглэлээр нотлогддог. Тухайн үед иргэн *******гийн хамт БНХАУ-руу барилгын материал авч ирэхээр явсан. Ингэж явж очоод хэд хоноод байтал барилгын материалыг ачсан мөртлөө өөрөө алга болсон. Би хилээр гарах гэтэл барилгын материалын мөнгийг өг гэж шаардсан. *******д барилгын материалын үнийг өгөхгүй бол гаргахгүй байна гэхэд би мөнгийг хэрэглэсэн, мөнгөгүй болсон тул чи ээс мөнгө авчих гэхэд рүү ярьж 12,800,000 төгрөг хэрэгтэй гэж 12,800,000 төгрөгийг шилжүүлж авсан. 800,000 төгрөгийг өөрийнхөө зардалд, 12,000,000 төгрөгөөр ачаа авсан. Ачааг ачихад 50 тн цемент, 11,842 кг арматурын төмөр авсан гэж хэлсэн нь шинжээчийн үнэтэй тохирдог. Мөн Үүний дараа би гэртээ ирээд байж байхад 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* ирж, 735,000 төгрөг бензиний үнэ хэрэгтэй болсон тул ээс аваад өг гэж хэлсэн. Би тэй ярьж мөнгийг авсан. Гэхдээ ******* 735 000 төгрөгийг авч өгсөн болохоос юунд зарцуулсныг мэдэхгүй гэсэн. ******* нь 735,000 төгрөгийг шилжүүлж авсан гэдгээ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, цагдаад өгсөн мэдүүлэг, прокурорын тогтоол зэргээр нотлогдоог. Иймд *******гээс 735,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй. ******* ХХК-иас 42,200,733 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлийн хувьд 2 удаагийн үйлдлээр 65,000,000 төгрөгийг тус компанийн Төрийн банкин дахь дансанд шилжүүлсэн. Улмаар ******* ХХК нь гэрээнд тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүй, маргаан гарсан тул ******* ХХК-ийн захирал *******г шалгуулахаар Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарсан. Үүнээс 2 жилийн дараа 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн прокурорын газрын прокурорын тогтоолоор Яллагдагч ******* нь Мега гоулден тайр ХХК-иас 77,800,000 төгрөг авсан боловч барилга угсралтын ажилд бүрэн зарцуулаагүй залилсан нь тогтоогдож байна. Дээрх гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хамаарах ба 2014 онд үйлдэгдсэн. ******* нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Мега гоулден тайр ХХК-нд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хүсэлтээ бичгээр гаргасан нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг дурдсан. Үүгээр ******* ХХК болон ******* нар нь дээрх мөнгийг авсан гэдэг нь батлагдаж байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болгож, бид иргэний журмаар шүүхэд хандах гэхэд ******* нь дахин алга болсон. 2017 онд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар иргэн *******г эрэн сурвалжилсан. Ийнхүү эрэн суравжлан олж, хаягийг нь тогтоосон тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны адгуу ******* ХХК болон иргэн ******* нарыг дуудахад ******* нь Ховд аймагт амьдардаг гэх харьяаллын дагуу Ховд аймагт шилжин ирж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл иргэн ******* болон ******* ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад ******* ХХК-ийн захирал гэх *******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх явцад нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу захирлыг тодруулахад гэх хүн тус компанийн үүсгэн байгуулагч, захирал гэх лавлагаа улсын бүртгэлийн газраас ирсэн. Иймд ******* ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулсан. Гэтэл гээс ирсэн хариу тайлбарт 65,000,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар ямар ч хариу тайлбар ирүүлээгүй тул бидний зүгээс мөнгийг аваад хийх ёстой ажлаа хийж гүйцэтгээгүй гэж үзэн тус компаниас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар мөнгөө нэхэмжилж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүхэд хүсэлт гаргаж, барилгын ажилд хэдэн төгрөг зарцуулагдсан, ажил хэрхэн явагдсан талаар шинжээч томилуулж, шинжээч томилох тухай шүүгчийн захирамжийн дагуу ,, гэх шинжээчийн баг барилгын гүйцэтгэлд дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтээр Барилгын ажлын гүйцэтгэл хийх төслийг гэрээнд хавсаргаж, тооцоолсон зүйл байхгүй. 2 талаас тохиролцсон зүйл байхгүй байгаа тул Естимо гэх нэртэй төсөв зохиох програмаар дүгнэлт гаргалаа гэсэн байна. Дээрх дүгнэлтээр барилгын ажлын гүйцэтгэл болон зарцуулаагүй байгаа материалын үнэ нийт 51,784,329 төгрөгийн тооцоог гаргасан. 37,536,329 төгрөгийг төсөвт өртгийн тооцооллоос ажиллах хүчний зардалд 7,000,644 төгрөг, материалын зардалд 12,270,610 төгрөг, тээврийн зардалд 3,732,882 төгрөг, машин ашиглалтын зардалд 2,212,231 төгрөг, нийт 25,970,367 төгрөгийн шууд зардал гарсан гэж тодорхойлсон. Бусад шууд бус зардал буюу 11,575,962 төгрөгийн нэмэгдэл зардал, захиалагчийн албаны зардал зэргийг холбогдох санхүүгийн болон тайлан балансаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн хариуцагчийн 2014 оны санхүүгийн тайлан, балансад энэ талаар тусгагдаагүй. Иймд уг мөнгийг зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Мөн ******* ХХК-ийн хүлээлгэн өгөөгүй, орхисон бараа материал нь шинжээчдийн тайланд тусгагдсанаар 14,238,900 төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд үүнээс 200,000 төгрөгийн хатуужсан цемент, 4,410,000 төгрөгийн гадна ил талбайд удаан хугацаагаар хадгалагдснаас өгөрч сэнсэрсэн банз, нийт 4,610,000 төгрөгийн бараа материалыг цаашид ашиглах боломжгүй болсон. Харин 9,564,100 төгрөгийн арматурын төмөр, 64,800 төгрөгийн хайргыг ашиглах боломжтой гэж үзэн нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн тооцоололд оруулж байгаа. ******* ХХК-иас шинжээчдийн тайланд дурдсан шууд зардал болох 25,970,367 төгрөгөөс иргэн *******гийн барилгын материалд зарцуулсан болох нь гэрчийн мэдүүлэг, цагдаагийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа 12,800,000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 13,173,167 төгрөг, цаашид ашиглах боломжтой 9,628,900 төгрөгийн арматур болон хайрга, 22,799,267 төгрөгийн зардлыг барилгын суурийн ажлын зардал гэж үзэн тус компанид шилжүүлсэн 65,000,000 төгрөгөөс дээрх мөнгийг хасч, дээрх огт гүйцэтгээгүй ажлын хөлс 42,200,733 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар буцаан гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-д зааснаар *******гээс 735,000 төгрөг, ******* ХХК-иас мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 42,200,733 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мега гоулден тайр ХХК-ийн нэхэмжпэлтэй, ******* ХХК, иргэн ******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Мега гоулден тайр ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэмжээг өөрчилсөн тухай шаардлагыг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэнийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би гардан авч дараах тайлбарыг гаргаж байна.

******* ХХК нь Мега гоулден тайр ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 09- ний өдөр Ховд аймгийн Булган сумын төвд Шатарын ордон барих 04 дугаартай гэрээ байгуулсан.

Гүйцэтгэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, барилгын ажлыг норм стандартын дагуу гүйцэтгэж барилгын суурийг тавьж, тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгэж байх явцад захиалагч Мега гоулдан тайр ХХК нь гүйцэтгэгч байгууллагын инженер ******* нь санхүүжилтээр орж ирсэн мөнгийг идэж ашигласан гэж Ховд аймгийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар барилгын гүйцэтгэлийн үйл ажиллагаа зогсож барилгын инженер *******д эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хичнээн төгрөгийн зөрүү гарсан болохыг нотлох баримтаар тогтоосон ба зөрүү гарсан мөнгийг гүйцэтгүүлэгч Мега гоулден тайр ХХК нь бусдаар дамжуулан өгсөн гэх боловч уг мөнгө ******* ХХК-ийн дансанд орж ирээгүй тул *******" ХХК болон ******* нар хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Захиалагчаас орж ирсэн мөнгөөр ямар ажил үйлчилгээ явуулсан талаархи тооцоог гүйцэтгэгч тал цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн бөгөөд нотлох баримтаар тооцуулахаар шүүхэд гарган өгсөн.

Мега гоулден тайр ХХК, ******* ХХК-ийн хооронд Ховд аймгийн Булган сумд баригдах Шатрын ордоны барилгын ажлыг гүйцэтгэх 04 дугаартай гэрээ"-г 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д Гүйцэтгэгч нь Булган суманд баригдах шатрын ордоны барилга угсралтын ажлыг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 77 хоногт багтаан дуусгаж ашиглалтанд оруулна." Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д Барилга угсралтын ажпыг 270,000,000 /хоёр зуун далан сая төгрөг/-өөр хийж гүйцэтгэнэ. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д Захиалагч барилгын санхүүжилтийн урьдчилгаа 50%-ийг ажил эхлэхээс 3-н хоногийн өмнө ажлын явц дунд 40%-ийг, ажил дуусгаад 10%-ийг ажил дууссанаас хойш 3 хоногийн дотор тооцож олгоно.гэж тусгажээ.

Захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээнд зааснаар барилга угсралтын ажлын нийт өртөг 270,000,000 /хоёр зуун далан сая төгрөгийн 50% болох "35,000,000 /нэг зуун гучин таван сая/ төгрөгийг ажил эхлэхээс 3 хоногийн өмнө гүйцэтгэгчид олголгүй ажил эхлүүлснээр гэрээний үүрэг зөрчигдсөн. Захиалагч Мего гоулден тайр ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа гүйцэтгэгч *******" ХХК-ийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад гүйцэтгүүлэгч Мега гоулден тайр ХХК нь цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж, барилгын ажлыг зогсоож, ажил тасалдуулж хохироосон. Захиалагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролыг ******* ХХК болон иргэн ******* хариуцахгүй.

Захиалагч Мега гоулден тайр ХХК-иас орж ирсэн мөнгөөр барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн тул гүйцэтгэгч ******* ХХК, иргэн Р. нар захиалагч Мега гоулден тайр ХХК-тай тооцоо нийлж гэрээгээ дүгнэхийг шаардаж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжпэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Мега гоулден тайр ХХК-ийн захирал , ******* ХХК-ийн захирлыг ******* төлөөлж Ховд аймгийн Булган сумд шатрын ордон барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 77 хоногт багтаан барих гэрээ байгаа. Гэрээний гүйцэтгэлийн нийт дүн 270,000,000 төгрөгийг гэрээний хугацаанд төлөхөөр гэрээ байгуулсан. ******* ХХК-нд 65,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйцэтгэлээр шилжүүлсэн. Тус мөнгө нь суурийн ажил хийж хүрэхгүй мөнгө байсан. Нэхэмжлэгч нь гэрээнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон байх. Хариуцагч нар надад ийнхүү тайлбарладаг. Суурийн ажлыг өгсөн мөнгөнд гүйцэтгээд, цааш ажил гүйцэтгэх мөнгөгүй болсон. Улмаар тэй холбогдоход мөнгө өгч чадахгүй болсон. Мөнгө өгч чадахгүй болсон тул компанийн ажил зогссон. Уг явц дунд *******, ******* ХХК нь БНХАУ-аас бараа материал татахаар компаниудтай гэрээ хэлцэл хийсний дагуу материал бэлэн болсон гэхэд гэх жолооч нь ачаа хайж явсантай нь уулзаж ачаа ачих тухай тохирсон. Ингээд ачаа ачихад 12,800,000 төгрөг байхгүй байсан тул Булган сумын гэх хүнийг мэдэх үү? гэхэд Мэднэ гэсэн. худал мэдүүлэг өгсөн. ийн хүргэн нь байсан. Буруу зөрүү ярьсан гэж үзвэл би хариуцлагаа хүлээж чадна. Ийнхүү хүргэнтэй нь ярьж байгаад БНХАУ-аас бараа материалаа оруулж ирсэн. Улмаар ажил гүйцэтгэгдэж байтал цагдаагаас *******г дуудахад нь очиход Та гэх хүнийг залилсан байна гэсэн үндэслэлээр цагдаа шалгаж эхэлсэн. 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр *******г цагдаагаас дуудаж эхэлсэн. Би үүнийг сайн мэдэж байгаа учир нь би тус хэрэг дээр нь өмгөөлөгчөөр ажиллах гэж байсан. Цагдаад хандаж Хэний өргөдөл, гомдлоор асуудлыг шалгаж байна вэ? гэхэд гомдол, өргөдлийг танилцуулдаггүй. Улмаар 2014 оны 09 дүгээр сард гомдлыг танилцуулахад 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэх огноотой *******, нарын утсыг өөр хүний гарын үсгээр зурагдсан өргөдөл цагдаад өгөгдсөн байна гэсэн. Улмаар компани ажлаа гүйцэтгэж чадахгүй болсон. Барилгын ажлыг 1, 2 хүн хийдэггүй. Бүхэл бүтэн бригадын хүмүүсийн үйл ажиллагаа зогссон. Нөгөө талаасаа тэдгээр хүмүүст цалин өгөх боломжгүй болсон. 65,000,000 төгрөгийг зөвхөн барилгын суурийн ажилд зарцуулсан. Ховд аймгийн Булган сумд очиход шатрын ордон гэх барилгын суурь байдаг. Суурийн ажилд хэдэн төгрөг зарцуулсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас компани болон хэсэг хүмүүс, барилгын ажилчид хохирч байна гэх асуудлыг өнөөдрийг хүртэл ярьж байгаа. Миний ойлгож байгаагаар нэхэмжлэгч компани нь 65,000,000 төгрөгөөс цааш өгөх мөнгөгүй, 135,000,000 төгрөгийг өгөх боломжгүй болсон тул *******г цагдаад шалгуулж байгаа. ******* уг хугацаанд цагдаагийн хяналтанд байдаг, таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдаагийн үүднээс холдвол арга хэмжээг өөрчилнө гэх асуудлыг ярьсан. 2016 оны 09 дүгээр сард эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл *******г алга болсон гэдэг. Гэтэл ******* цагдаатай ойр байсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар ******* алга болсон цагдаа эрэн сурвалжилж олно. Гэтэл өнөөдөр ******* гэх хүн биднийг залилж, бидний мөнгийг авчихлаа гэх үндэслэлээр асуудалд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 онд Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болох хүртэл 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас, гэрээгээ дүгнэж чадаагүй, мөнгөө өгч чадаагүйн улмаас 2 жилийн хугацаанд ажил амьдрал, сэтгэл санаа бүх зүйлээр хохирсон. Харин хариуцагч манай компанийг залилсан гэж хэлж болохгүй. Эдгээр хүмүүс нь нэг нутгийн хүмүүс. Гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч буюу захиалагч тал үүргээ биелүүлээгүйгээс гэрээний гүйцэтгэл өнөөдрийг хүртэл хангагдахгүй байгаа. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байхад өмгөөлөгчөөр нь ажиллаж байсны хувьд би Иргэд хоорондын гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүдсэн маргаан байгаа тул 2 байгууллагыг уулзуулж гэрээний үүргийг дүгнэж, ******* залилсан гэх асуудалтай холбоотой хүсэлтийг 4, 5 удаа гаргасан. өөрөө ирдэггүй. Хохирсон компани нь гүйцэтгэгч буюу ******* ХХК байгаа. Тус компани нь 2 жилийн хугацаанд ажлаараа хохирсон. Барилгын компани гүйцэтгэлийг хангаж чадахгүй байгаа тул компанид ажилладаг ажилчдын эрх ашиг хөндөгдсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 65,000,000 төгрөг нь ******* ХХК-ийн дансанд 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. 65,000,000 төгрөгийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргуулсан. Барилгын суурь болж, Булган сумд цутгагдсан. Харин ******* эхэндээ хүний ажлыг гүйцээж хийж өгнө гэж байсан. Цементэлсэн арматурын төмөр, суурийг хамгаалсан хамгаалалтгүй болсон. Шатрын ордны барилга гэсэн самбар нь урагдаж алга болсон. Нэхэмжлэгч компани орон нутгийн хөгжлийн төлөө ажиллъя гэж бодсон бол ингэж хандахгүй. Мөнгө авах гэсэн хүмүүс л байдаг. Дутуу мөнгөө гүйцээж өгч ажлаа хийлгэхийг бодоогүй. Иймд би хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж буй Барилгын үе шатны гүйцэтгэл тодорхойлсон тухай тайлан нь миний хүсэлтээр шүүхийн шатанд хийгдсэн тооцоолол, дүгнэлт. Тус дүгнэлтийн дүгнэлт хэсэгт нь бид ач холбогдол өгөх ёстой. Барилгын суурьт хэдий хэмжээний материал орсон, хэдий хэмжээний материал үлдсэн гэдгийг тооцоолсон. Үүнд, Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байрлах Шатрын ордны барилгын ажлын шороо, суурийн ажилд хийгдсэн 1-р давхаргын ханын арматур хийгдэж, уягдсан. Нийт 37,546,329 төгрөг зарцуулсан байна гэдэг. Энэ нь барилгын суурийн ажилд зарцуулсан. Харин зарцуулагдаагүй үлдсэн 8 нэрийн 14,238,900 төгрөгийн бараа байна гэдэг. Гэтэл дахин 51,000,000 төгрөгийн зарцуулалт хийгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт 64,555,839 төгрөгийг ажил гүйцэтгэсэн. Үлдэгдэл мөнгө нь ажилчдын цалин хөлс, хоол унданд зарцуулагдсан. Өнөөдрийн байдлаар 64,055,839 төгрөгийн гүйцэтгэл хийгдсэн. Мөнгө зарцуулалтаараа хийгдсэн. Уг тайланд барилгын ажлын гүйцэтгэл явуулахад ажилчдын цалин хөлс, ажиллах хүчтэй холбоотой зардлыг тусгаагүй. Харин цалин хөлстэй холбоотой зардлыг эрүүгийн хэргийн материалаас авсан С.Чанцал гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ******* нэг ч төгрөг аваагүй. Харин нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлаа хойш татчихаад мөнгө авна гэж байгаа нь хуульд нийцэхгүй. Гэрээний гүйцэтгэлийг дүгнэе гэх хүсэлтийг тавьдаг. Мөн ******* алга болсон гэх зүйлийг ярьдаг. Би итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг буруутгахгүй. Бид хүний үгээр ажил хийдэг, зарим тохиолдолд тухайн хүндээ итгэхээс өөр аргагүй болдог. нар нь *******, ******* ХХК луйварчин гэх байдлаар асуудалд хандаж ойлгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, хүний, байгууллагын хувь заяа шийдэж байгаа тул бид аливаа зүйлийг судлах ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Ховд аймгийн Булган сумд очиж барилгын гүйцэтгэл нь ямар байгаа, 65,000,000 төгрөгийн газар шорооны ажил хийгдсэн үү гэх асуудлыг өөрсдийн нүдээр үзсэн бол өнөөдөр ийм тайлбар гаргахгүй байх. Булган сумд нутгийн удирдлагын ордны хажууд барилгын суурь байрладаг. *******гийн хувьд 735,000 төгрөгийг хариуцахгүй. Нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүхээс ыг гэрчээр асуухад нь би оролцсон. Түүний мэдүүлэгт 12,800,000 төгрөгийг Такшекан боомтоос ачсан ачааны үнэд өгч, ачаагаа авч ирэн ******* ХХК-ийн барьж байсан барилга дээр буулгасан. 735,000 төгрөгийг *******д өгсөн. Уг мөнгө нь газар шорооны ажил хийсэн Н.Хайртмөнх гэх жолоочид зарцуулагдсан. Газар шорооны ажлыг техникээр хийсэн гэж мэдүүлсэн. Иймд 735,000 төгрөг нь Н.Хайртмөнх гэх хүний газар шорооны ажил хийсэнд зарцуулагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг хэрэгт 2014 оноос хойш 7 жил ажилласны хувьд би сайн мэдэж байгаа. Хоёр компани аль аль талдаа хохиролгүй шийдвэрлэх боломж нь нэгдүгээрт, гэрээг дүгнэх, үүний дараа хийгдсэн ажил дээр үргэлжлүүлж барилга барих боломж байгаа эсэх дээрээ дүгнэлт гаргуулж, засаж янзлаад үлдэх 135,000,000 төгрөгийг өгч ******* ХХК-иар гүйцэтгүүлэх боломжтой. Эсхүл суурийг худалдан борлуулж болно. Мөн уг барилга дээр тооцоолол хийж үлдэгдэл мөнгөөрөө өөр компаниар ажлаа гүйцэтгүүлж болно. Гэтэл өөрсдөө үүргээ гүйцэтгээгүй байтлаа хөлс хүчээ шингээж ажил хийсэн хүмүүсээс их мөнгө авна гэдэг нь хуульд, шударга ёсны зарчимд ч нийцэхгүй. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, нэг ч төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Харин захиалагч компанийн буруутай үйл ажиллагаа байгааг шүүхээс шийдвэрлэх байх гэж найдаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын төлөөлөл болон хуулийн этгээдийн эрх зүйн байдал, хариуцлагын хэлбэрийн хувьд:

Нэхэмжлэгч Мега Гоулден Тайр ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь тус компанийн 9011206077 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 5 дугаар бүртгэлээр тогтоогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс *******д итгэмжлэл олгожээ.

Нэхэмжлэгч тус хэрэгт хариуцагчаар иргэн *******г тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ******* ХХК-ийг татан оролцуулсан.

Хариуцагч ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь тус компанийн 1611003120 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 819 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 21160002000859 дугаартай лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* болон ******* ХХК-ийн захирал нараас *******т 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосноор ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж оролцлоо.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчилсэн, хамтран хариуцагч татан оролцуулсан тухайд:

Мега ГоулденТайр ХХК нь анх Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******д холбогдуулан 2017 онд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШЗ2017/01709 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлт хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн *******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт даалгасан байх ба Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 53-6/150 дугаартай албан бичгээр *******гийн хаягийг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 8 дугаар хороо, 35 дугаар байрны 40 тоотод түр оршин суудаг гэж тогтоосны дагуу нэхэмжлэгч МегаГоулденТайр ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******д холбогдуулан Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24,421,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2019/02612 дугаартай Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай шүүгчийн захирамжаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээр тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Улмаар нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч *******гээс 62,337,440 төгрөг гаргуулах тухай гэж, 2020 оны 09 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч *******гээс 94,854,430 төгрөг гаргуулах тухай гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байх бөгөөд уг хэрэг нь анхан шатны журмаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шийдвэрлэгдэж байжээ. Нэхэмжлэгч талаас шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Ховд аймаг дахь Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул анхан шатны шүүхээс дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Мега Гоулден Тайр ХХК нь ******* ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, иргэн *******гээс 13,535,000 төгрөг, ******* ХХК-иас 29,400,733 төгрөг гаргуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *******гээс 735,000 төгрөг, ******* ХХК-иас 42,200,733 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны шатанд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцлоо.

Хэргийн үйл баримтын тухайд:

Нэхэмжлэгч Мега Гоулден Тайр ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу *******гээс 735,000 төгрөг, ******* ХХК-иас 42,200,733 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас захиалагч Мега Гоулден Тайр ХХК /цаашид захиалагч гэх/ нөгөө талаас гүйцэтгэгч ******* ХХК /цаашид гүйцэтгэгч гэх/ нар нь 2014 оны 06 дугаар сарын 09ий өдөр 04 дугаартай Ховд аймгийн Булган сумд баригдах Шатрын ордоны барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, хоёр тал харилцан тохиролцож, захиалагч талыг төлөөлж , гүйцэтгэгчийг төлөөлж ******* нар гарын үсэг зурж, талууд тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байна. Хэдийгээр захиалагч талыг , гүйцэтгэгч талыг ******* нар төлөөлж гэрээ байгуулсан ч уг гэрээ нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д ...Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ... гэж заасантай нийцсэн байх тул гэрээг хожим хүчин төгөлдөр болсон байна гэж үзлээ. Хожим дэмжин хүлээн зөвшөөрсөн нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, ******* ХХК-ийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан болон хэргийн бусад үйл баримтаар тогтоогдоно.

Энэхүү Мега Гоулден Тайр ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэгч нь Ховд аймгийн Булган сумд баригдах Шатрын ордоны барилга угсралтын ажлыг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 77 хоногт багтаан дуусгаж ашиглалтанд оруулах, барилга угсралтын ажлыг 270,000,000 /хоёр зуун далан сая/ төгрөгөөр хийж гүйцэтгэх, захиалагч нь ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг гэрээнд заасан хугацааны дагуу шийдвэрлэх, гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг өөрийн ажиллах хүчээр бүрэн хариуцах, захиалагч нь барилгын санхүүжилтийг урьдчилгаа 50%-ийг ажил эхлэхээс 3 хоногийн өмнө, ажлын явц дунд 40%-ийг, ажил дуусгаад 10%-ийг ажил дууссанаас хойш 3 хоногийн дотор тооцож олгох, захиалагч нь ажлыг бүрэн дууссан мэдэгдлийг хүлээн авсанаас хойш 3 хоногийн дотор өөрийн техникийн комисс томилон ажлыг хянан шалган үзэж актаар баталгаажуулан хүлээн авах, захиалагч эсвэл гүйцэтгэгч нь гэрээг ноцтой зөрчсөн гэж үзвэл гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгчийн хариуцагч ******* ХХК-иас 42,200,733 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлагдсан гэжээ.

Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж ажлаа хэвийн гүйцэтгэж байхад нэхэмжлэгч талаас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, барилгын ажлыг зогсоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан, захиалагч нь гэрээнд заасан санхүүжилтийг хугацаандаа олгоогүй, гэрээнд заасан ажил бүрэн хэрэгжээгүй, гэрээг дүгнээгүй тул гэрээ цуцлагдаагүй, тиймээс захиалагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг ******* ХХК хариуцахгүй гэж маргана.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ...ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., 350 дугаар зүйлийн 350.1-д ...ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэг хүлээнэ, гэж тус тус ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих ажил үүрэг, гэрээний зүйлийн чанарын талаар...,

Мөн талуудын хооронд байгуулагдсан Ховд аймгийн Булган сумд баригдах Шатрын ордоны барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ-ний 7.2-т ...захиалагч эсвэл гүйцэтгэгч нь гэрээг ноцтой зөрчсөн гэж үзвэл гэрээг цуцлах үүрэгтэй... гэж тус тус заасан.

Иймд ажил гүйцэтгэгч тал болох хариуцагч нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Булган сумд баригдах Шатрын ордоны барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ-гээр тохиролцсон ажлыг заасан тоо хэмжээ, хугацаа, чанарыг хангаж гүйцэтгэсэн, гэрээндтусгасан үүргээ биелүүлж байсан, гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй, гэрээ цуцлагдаагүй гэдгээ шүүхийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар баримтаар нотлох үүргийг хүлээж байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан *******д холбогдуулан Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол, тус Цагдаагийн газрын мөрдөн байцаагч О.Оюунболдын Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол, Ховд аймгийн Прокурорын газрын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 256 дугаартай прокурорын тогтоол, Монгол улсын Ерөнхий прокурорын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 5/26 дугаартай Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын хугацаа тогтоох тухай тогтоол, Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/130 дугаартай прокурорын тогтоол зэрэг баримтуудаар Ховд аймгийн Булган сумд баригдах Шатрын ордоны барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ-нд гүйцэтгэгч талыг төлөөлөн гэрээ байгуулсан хариуцагч *******, өөрөөр хэлбэл ******* ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буюу гэрээгээр хүлээсэн барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул захиалагч Мега Гоулден Тайр ХХК гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...гэрээг барилгын ажил зогссоноос хойш буюу Эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн С.Анхбаяр, Т.Энхбаярын нарын мэдүүлгийн хүрээнд 2014 оны 07 дугаар сарын 09, 10-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж, мөн анх Цагдаагийн байгууллагад 2014 оны 09 дүгээр сард гомдол гаргах үед... гэрээ цуцлагдсан гэж, харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч барилгын ажил 2014 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжилсэн гэж зохигчид тус тус цаг хугацааны хувьд зөрүүтэй тайлбарлаж байгаа тул шүүхээс нэхэмжлэгч Мега Гоулден Тайр ХХК нь *******д холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үеэс талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан байна гэж дүгнэлээ. Гэрээг цуцалсан тохиолдолд цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаварыг талууд шийдвэрлэх юм.

Хавтаст хэрэгт авагдсан Төрийн банкны 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн огноотой, орлогын мэдүүлэгт н.Гансүхээс ******* ХХК-ийн дансанд 30,000,000 төгрөг, Хадгаламж банкны 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн кассын орлогын баримтад н.Гансүхээс Шатрын ордны барилгын гүйцэтгэл гэх гүйлгээний утгатай ******* ХХК-д 35,000,000 төгрөг, ХААН банкны 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн огноотой мөнгөн шилжүүлгийн баримтад н.Гансүхээс иргэн ы дансанд 12,800,000 төгрөг шилжүүлсэн нь, ******* ХХК-ийн Төрийн банк дахь харилцах дансаар 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 35,000,000 төгрөгийн орлого орсон болох нь зохигчдын дансны хуулга, шилжүүлгийн баримт, гэрч ы шүүхэд өгсөн мэдүүлэг, бичгээр гаргасан тодорхойлолтоор тус тус нотлогдож байх бөгөөд ийнхүү ******* ХХК нь мөнгө хүлээн авсаны дараа барилгын ажлыг эхлүүлж байжээ. Мөн хариуцагч талаас 65,000,000 төгрөгийг хүлээн авсан гэдэгтээ маргаагүй ба мөн БНХАУлсаас 12,000,000 төгрөгт арматур, цемент худалдан авч, барилгын талбайд буулгасан, энэ нь барилгын суурийн ажилд зарцуулагдсан гэж тайлбарласан болно.

Гэвч дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч буюу захиалагч тал гэрээг цуцалсанаар ******* ХХК руу шилжүүлсэн нийт 77,800,000 төгрөгнөөс барилгын суурийн ажилд зарцуулсан зардал болон үлдэгдэл материалын үнийг хасаж тооцон 42,935,733 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хавтаст хэрэгт цугларсан материалаар ******* нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцад мөрдөгчөөс хохирлыг тогтоох зорилгоор Мэргэшсэн төсөвчин М.Өлзийхүүгээр дүгнэлт гаргуулсан байна. Мөн иргэн *******д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мега Гоулден Тайр ХХК-иас шинжээч томилох хүсэлт гаргаснаар шүүхээс хүсэлтийг хангаж, улмаар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ,, нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг тухайн маргаан бүхий барилгын гүйцэтгэлд болон үлдэгдэл бараа, материалд газар дээр нь очиж үзлэг хийж, зах зээлийн мэдээллийг хэргийн материал, тухайн үеийн үнэ ханш, барилгын Estimator PRO программ зэргийг ашиглан барилгын ажлын гүйцэтгэл болон барилгын үлдэгдэл материалын үнэ нийт 51,784,329 төгрөгний тооцооллыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ,, нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шинжээчийн дүгнэлтийн шууд зардлын дүн 25,970,367 төгрөгийг хүлээн зөвшөөрч, шууд бус зардалд гарсан 11,575,962 төгрөгний буюу нэмэгдэл зардал, ашиг, НӨАТ, захиалагчийн албаны зардал зэрэг зардал нь ******* ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын татварын тайлан болон санхүүгийн тайлангийн балансад тусгагдаагүй тул ******* ХХК нь эдгээр зардлууудыг гаргасан гэж үзэхгүй гэж маргасныг шүүхээс хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ. Хэдийгээр ******* ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын татварын тайлан болон санхүүгийн тайлангийн балансад дээрх шууд бус зардлууд тусгагдаагүй ч шүүхээс шинжээчдийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж үзэхээс гадна ******* ХХК нь барилгын ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэсэн байх тул дээрх шууд бус зардал зайлшгүй гарах бодит зардал мөн байна гэж үзлээ. Нөгөө талаар хавтаст хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын татварын тайлан болон санхүүгийн тайлангийн балансаас харахад, тодорхой хэмжээний борлуулалт буюу орлого, худалдан авалт буюу зарлагын талаарх мэдээлэл тусгагдсан болохыг дурдвал зохино.

Харин барилгын үлдэгдэл бараа материалын тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа ...шинжээчдийн тайланд тусгагдсанаар 14,238,900 төгрөгийн үлдэгдэл бараа материал байгаа ба үүнээс 200,000 төгрөгний хатуужсан цемент, 4,410,000 төгрөгний гадна ил талбайд удаан хугацаагаар хадгалагдаж, нар, салхи, бороо, усанд орсноор өгөрч сэнсэрсэн банз байгаа, ингээд нийт 4,610,000 төгрөгний бараа материалыг цаашид ашиглах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.5-д ...ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх үүрэгтэй... гэж зааснаар үлдэгдэл бараа материалын дүнгээс хасаж тооцно... гэжээ. Гэвч уг үлдэгдэл бараа материалууд нь захиалагч тал гэрээг цуцлахаас өмнө, гэрээг цуцалснаас хойш, өөрөөр хэлбэл хэзээ, ямар цаг хугацаанд ашиглагдах боломжгүй болсон үйл явц тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр, шинжээчдийн дүгнэлтээр 200,000 төгрөгний цемент ашиглагдах боломжгүй гэж дүгнэлт гаргасан бөгөөд бусад материалуудыг огт ашиглагдах боломжгүй гэж дүгнээгүй байх тул ажил гүйцэтгэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд, шинжээчдийн дүгнэлтийн хүрээнд барилгын ажлын гүйцэтгэлд гарсан зардал болон барилгын үлдэгдэл материалын нийт дүн 51,784,329 төгрөгийг нэхэмжлэгчийн ******* ХХК-д шилжүүлсэн 77,800,000 төгрөгнөөс хасаж тооцож хариуцагч ******* ХХК-иас 26,014,771 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мега Гоулд Тайр ХХК-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэн *******гээс 735,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Мега Гоулд Тайр ХХК нь хариуцагч *******гээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхээ тодорхойлсныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, гэрч ы мэдүүлгээр 735,000 төгрөгийг бэлнээр гарган авч, иргэн *******д өгсөн гэх боловч нотлох баримтын эх сурвалжаа зааж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэн *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөөн хэлэлцэх хугацааны талаарх маргааны хувьд:

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ...Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно... гэж заасан. Энэхүү хуулийн зүйл заалтаар ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой талуудын гомдлын шаардлага гаргах хугацааг зохицуулсан боловч уг гомдол нь зөвхөн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авснаас хойш ажилд ямар нэгэн доголдол байгаа тохиолдолд гомдлын шаардлага гаргах хугацааг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч Мега Гоулден Тайр ХХК болон ******* ХХК нарын хоорондын маргаан нь гүйцэтгэсэн ажлын дутагдал, доголдлын талаарх маргаан биш юм. Гагцхүү гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой маргаан үүссэн байх тул Иргэний хуулийн 75 дугаар дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаагаар тоологдох учиртай.

Нөгөө талаар, хариуцагч ******* ХХК нь захиалагчаас барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн нийт 78,000,000 төгрөгнөөс дээрх байдлаар барилга угрсалтын ажилд болон үлдэгдэл бараа материалд зарцуулснаас үлдсэн мөнгийг ямар байдлаар хэрхэн зарцуулсныг хариуцагч тал нотолж чадахгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ гэж ойлгоно. Иймд, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Шинжээчийн зардлын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д ...Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ..., 53 дугаар зүйлийн 53.1-д ...шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ..., 53.1.1-д ...шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс... гэж тус тус заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар шинжээч томилж, дүгнэлт гаргасан байх бөгөөд шинжээч нараас шинжээчийн зардалд 790,000 төгрөгний зардал гарсан талаарх нэхэмжлэхийг шүүхэд ирүүлсэн байх тул зохигчдоос шинжээчийн зардлыг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээгээр зохигчдод хуваарилан хариуцуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 26,014,771 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мега Гоулден Тайр ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 16,185,962 төгрөг, хариуцагч *******д холбогдох 735,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 57.3, 58.1, 59.5, 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 948,132 төгрөгнөөс илүү төлсөн 575,504 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэнийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хариуцагч ******* ХХК-иас 288,024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал болох 790,000 төгрөгний 316,000 төгрөгийг нэхэмжлэгчээс, 474,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас тус тус гаргуулан улсын төсвийн дансанд тушаахыг даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН