Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар  2024/ШЦТ/344

 

 

 

2024      07          26                                          2024/ШЦТ/344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Д.С, А.Э, Б.П нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.С, А.Э, Б.П нарт холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 20*** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт **************************** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Д-ийн С /РД; ***************/,

Монгол Улсын иргэн, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “*******” хоолны газар зөөгч ажилтай, ам бүл 1, ************************************ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

М овогт А-ийн Э /РД; ***************/,

Монгол Улсын иргэн, 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр Завхан аймаг Тэлмэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “*************” ХХК-д туслах ажилтай, ам бүл 2, эхийн хамт ************************************ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Ж овогт Б-ийн П /РД; ********************/,

Шүүгдэгч Д.С, А.Э, Б.П нар;

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2024 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн орчим ****** аймаг ********* сум ****** баг *****  тоот хашаанд урьд Б.П-ыг хаяж явсан гэх шалтгаанаар Б.М, Ц.М нарыг өшиглөх, алгадах зэргээр зодож, хохирогч Ц.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тэдний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, А.Э-ын яллагдагчаар өгсөн “...прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 6 дугаар сарын 03-04-ний шилжих шөнө өөрийн гэр болох ****** аймаг ********* сум ****** баг *****  тоотод Б.П, С нартай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд М, М нарыг гэртээ дуудаад зодсон. гэх /хавтаст хэргийн 69 дэх тал/,

Б.П-ын яллагдагчаар өгсөн ...прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 6 дугаар сарын 03-04-ний шилжих шөнө Д.С, Э нартай нийлж М, М нараас хариугаа авах зорилготой, тэднийг Эын гэр болох ****** аймаг ********* сум ****** баг *****  тоот хашаанд дуудан алгадаж цохиж, пиво хундагалуулсан. ...М-той өмнө болсон асуудлаас болоод түүнийг зодсон.” гэх /хавтаст хэргийн 76 дахь тал/,

         Д.С-ийн яллагдагчаар өгсөн ...прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 6 дугаар сарын 03-04-ний шилжих шөнө би Э, П нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд Э-ын гэрт М, М нарыг дуудаж зодсоны улмаас М-ын биед хохирол учирсан байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, М-ыг “Улаанбаатар хотод П-тай хамт ажиллаж байгаад мурьж, хаяж явсан” шалтгаанаар зодсон. гэх /хавтаст хэргийн 98 дахь тал/ мэдүүлгүүдээс гадна,

         хохирогч Ц.М-ын “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад М-тай уулзаад гадуур яваад “play station” тоглоод 19 цагийн үед уулан дээр гарч лаазтай 0.5л “Сэнгүр” пиво уугаад буцаад төв орж 3 дугаар микрийн дэлгүүрээс ахиж 2 лааз ливо авч уугаад байж байтал М-ын гар утас дуугарч, П залгаад “та хоёр хаана байгаа юм, “Анд Энерги”-н энд хүрээд ир, уулзах хэрэг байна” гэсэн, 2024 оны 6 дугаар сарын 04-ний 00 цагийн үед М бид хоёр таксидаад очсон. С, Э, П нар М бид хоёрыг тосож аваад Э-ын гэр лүү явсан, би П-тай 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр маргалдсан асуудал байгаа, тухайн асуудлаа шийдэж эвлэрэх гээд тэдний гэрт очсон. Э 2.5л “Сэнгүр” пиво гаргаж ирээд, “хэдүүлээ гадаа гарч хашаан дотор ууя” гээд байшингаас гараад намайг “пиво аягал” гэсэн, би аягалаад байж байтал П нь М-ыг алгадаад авсан, Э миний ам руу нэг удаа гараа атгаж байгаад цохичихсон, дараа нь намайг хэд, хэдэн удаа алгадсан, С, П нар намайг алгадсан. ... Миний уруулын дээд хэсэг хавдаж, дотор тал нь язарсан, хоолой хэсгийг минь урсан байна. ...сэтгэцэд өөрчлөлт ороогүй, шинжээч томилуулмааргүй байна, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, ...гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй.” гэх /хавтаст хэргийн 18, 20 дахь тал/,

гэрч Б.М-ын “...2024 оны 6 дугаар сарын 03-ын өдөр 15 цагийн үед... Мтой уулзсан, бид хоёр нийлж гадуур тоглоом тоглож, зугаалж байгаад орой 19 цагийн үед дэлгүүрээс лаазтай 0.5л “Сэнгүр” пиво аваад уулан дээр гарч уугаад буцаж төв ороод ахиж пиво худалдаж авч уугаад гадуур явж байтал миний гар утас дуугарч П залгаад “хаана байгаа юм, уулзах хэрэг байна, гоё юм ярьж сууя” гэсэн, би Мын хамт очиход Э, С, П нар бид хоёрыг тосож авсан, Эын гэрт ороод сууж байтал Э 2.5л пиво гаргаж ирээд “хэдүүлээ гадаа гарч ууя” гээд гадаа гараад М-ыг “пиво аягал” гэсэн, тэгээд сууж байтал П над дээр ирээд шууд алгадаад авсан, Э М-ын ам хэсэг рүү нэг удаа гараараа цохиод дараа нь алгадаж эхэлсэн. Э алгадаж байхдаа “би чамтай даацтай уулзана гэж хэлээ биз дээ” гэсэн, С хоёр удаа миний гар хэсэг рүү өшиглөсөн, П, С нар ээлжилж М бид хоёрыг 2-3 удаа алгадсан.” гэх /хавтаст хэргийн 22 дахь тал/ мэдүүлгүүд,

         Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 542 дугаартай; “...У.М-ын биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Я.С, А.Э, Б.П нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч Ц.М-ын “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 20 дахь талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тэдэнд оногдуулж,

торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч Я.С, А.Э, Б.П нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.С, А.Э, Б.П нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Д-ийн С, М овогт А-ийн Э, Ж овогт Б-ийн П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, А.Э, Б.П нарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарыг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С, А.Э, Б.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.Э