Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2021/00601

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2021/00601

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, баг, ын тоотод байрлах, ХХК /РД:/-т холбогдох,

Сантехникийн дулаан, хэрэглээний усны шугам, хоолойг албадан нүүлгүүлэх, хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалтаас газар чөлөөлүүлэх, Ховд аймгийн прокурорын барилгыг барьж гүйцэтгэхдээ миний эзэмшлийн газар луу хууль бусаар нэвтэрч дулааны болон хэрэглээний усны шугам, хоолойг надаас болон холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хашааг буулган татсан үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа буюу миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн тул миний эзэмшлийн газраас тухайн цэвэр болон бохирын хоолойн дамжсан газрыг чөлөөлүүлэх, хэвийн байдалд буцаан оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хариуцагчийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.******* би 2002 оноос хойш одоогийн Ховд аймаг, Жаргалант сум, 12-р баг, Заны-1, 1******* тоот хаягт байрлах 162 м.кв, худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборыг зориулалт бүхий газрыг эзэмшдэг. ХХК нь Ховд аймгийн прокурорын байгууллагын оффиссын барилгыг захиалгаар барьж байгаа нэрийн дор иргэн миний эзэмшлийн газраар, намайг болон хамаарал бүхий этгээдүүд байхгүй байхад сантехникийн дулаан, хэрэглээний усны шугамыг зөвшөөрөл авалгүйгээр нүх ухан байршуулж, миний газар эзэмших эрхэд халдсан байсан. Түүний дагуу манай эхнэр Д. 2020 оны 11 дүгээр сард очиж ХХК-ийн захирал Д. болон тухайн үед Ховд аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Н. нартай уулзаж холбогдох асуудлыг танилцуулж, тухайн газарт газрын албаны газар зохион байгуулагч, дулааны холбогдох хүмүүсийг байлцуулан шийдэж өгөхийг хүссэн. Түүний дагуу ХХК-ийн захирал нь дараа оны зуны саруудад багтааж зөөж байрлуулахыг амалсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших ашиглах эрхийг хэрэгжүүлэхэд хэн нэг нь саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, мөн Газрын тухай хуулийн 3.1.5-д газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрхи барилга байгууламж болон бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж залруулах зэрэг хуульд зааснаар газрыг өмчлөгчид эргүүлж өгөхөд саадгүй болохыг ойлгоно гэж тус тус заасныг үндэслэн холбогдох нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын барилгыг барьж гүйцэтгэхдээ миний эзэмшлийн газарлуу хууль бусаар нэвтэрч дулааны болон хэрэглээний усны шугам, хоолойг надаас болон холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хашааг буулган татсан үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа буюу миний хууль ёсны эрх ашиг, сонирхолыг зөрчсөн тул миний эзэмшлийн газраас тухайн цэвэр болон хэрэглээний усны хоолойн дамжсан газрыг чөлөөлүүлэх, хэвийн байдалд буцаан оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын *******-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Сантехникийн дулаан, хэрэглээний усны шугам, хоолойг албадан нүүлгүүлэх, хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалтаас газар чөлөөлүүлэх, Ховд аймгийн прокурорын барилгыг барьж гүйцэтгэхдээ миний эзэмшлийн газар луу хууль бусаар нэвтэрч дулааны болон хэрэглээний усны шугам, хоолойг надаас болон холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хашааг буулган татсан үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа буюу миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул миний эзэмшлийн газраас тухайн цэвэр болон бохирын хоолойн дамжсан газрыг чөлөөлүүлэх, хэвийн байдалд буцаан оруулахыг даалгах тухай байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд 2002 оноос хойш одоогийн хаяг буюу Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг Занын-1 1******* тоотод байрлах 162 м.кв талбайн бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын газрыг эзэмшиж байгаа. Хариуцагчийн хувьд Ховд аймгийн Прокурорын газрын барилгыг захиалагч барих нэрийн дор нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээдүүд байхгүй байх үед түүний эзэмшлийн газраар сантехникийн болон хэрэглээний усны шугамыг зөвшөөрөл авалгүйгээр нүх ухаж, байршуулсан нь нэхэмжлэгчийн эрхэд халдаж байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Тухайн үед нэхэмжлэгчийн эхнэр Д. гэх хүн 2020 оны 11 дүгээр сард ХХК-ийн захирал Д., тухайн үеийн Ховд аймгинй Прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байсан н. гэх хүнтэй уулзахад Д. нь Дараа зун зөөж байрлуулна гэсэн тул дахин ярилцаагүй. Өнөөдрийг хүртэл уг амлалтаа биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д Газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг гэж заасны дагуу шаардаж, газраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан. Нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д. нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгууллагын конторын барилга буюу Ховд аймгийн Прокурорын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ КБ-2018/ХХ1.1.1 тоот гэрээт ажил гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өгсөн билээ.

Энэхүү гэрээт ажил гүйцэтгэх явцад барилгын үндсэн төлөвлөгдсөн байсан газар өөрчлөгдсөний улмаас гадна дулаан, цэвэр усны шугам, бохир усны шугам, гадна цахилгаан хангамжийн ажлуудын төлөвлөгдсөн трасс чиглэл өөрчлөгдөх болсон тул манай компанийн зүгээс гадна дулаан, цэвэр усны шугамын трассыг тогтоолгохоор холбогдох газруудад хүсэлт тавьсан юм.

Улмаар эрх бүхий байгууллагуудаас өгсөн чиглэлийн дагуу дэлгүүрийн хойд талаар хашаа дэлгүүр хоёрын завсараар гаргахаар шугамын тэмдэглэгээ хийсэн боловч ут газар нь нийтийн эзэмшлийнх мөн эсэх нь тодорхойгүй байсан тул лавлагаа тодруулга авахаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт тавьсан.

Гэвч бид ажлаа шуурхай гүйцэтгэх үүднээс гадна дулаан, цэвэр усны шугамыг эгц хойш гаргаж 11 дүгээр цэцэрлэгийн хашааны гадна талаар явуулахаар авто зогсоолын хучилтын хавтанг хуулж, газраа ухан суваг татаж, шугамын сувгийн доторлогоог хийж гүйцэтгэсэн байсан боловч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын харилцааны хэлтсийн дарга , мэргэжилтэн Б., Э. нар ирж газар дээр нь ирж танилцаад шугамын трассыг дэлгүүрээс хойд хашаа хүртэлх зай нь нийтийн эзэмшлийн талбай тул тэр хэсгээр шугамаа явуул гэсэн тул бид хийсэн байсан сувгийн ажлаа буцаан буулган булж авто зогсоолын хавтанг дэвсэж өгсөн чиглэлийн дагуу шугам ухаж ажлаа гүйцэтгэсэн.

...Манай компани 2018 оноос 2019 оны хооронд Ховд аймгийн прокурорын газрын барилгын гүйцэтгэгчээр ажиллаж, 2019 оны 11 дүгээр сард хүлээлгэж өгсөн. Н.*******ийн газар дээгүүр явж буй шугамын нүхийг 2019 оны 06 дугаар сард ухаж, траншэйг хийж, турбогоо гагнаж дуусгасан. шугамаа татсны дараа н. гэх хүн Миний газар дээгүүр шугамаа татсан байна, шугамаа холдуул, холдуулахгүй бол 5,000,000 төгрөг өг гэх зүйлийг хэлэхэд нь би намайг шугамыг тавихаас өмнө яагаад хэлээгүй вэ? таны эзэмшлийн газар бол би дулааны үе болоход нь шилжүүлж өгье гээд энэ асуудлыг компанийнхаа инженерүүд хэлэхэд, ирэх жил зөөсөн ч адил, энэ жил зөөсөн ч адил гэж хэлээд турбогоо авахгүйгээр нийтийн эзэмшлийн талбайгаар явуулж байтал газрын албаны хүмүүсийг дуудаж үзүүлсэн. Тэдгээр хүмүүст Траншэйгаа ингэж хийсэн. Н.******* 5,000,000 төгрөг өг, эсхүл холдуул гэж байна гээд хийсэн траншэйгаа үзүүлэхэд Б., н., Э. гэх хүмүүс үзээд Та илүү ажил хийж байна, энэ газар нийтийн эзэмшлийн талбай, буцааж хуучнаар явуул гэх зүйлийг хэлсэн. Улмаар би хийсэн траншэйгаа буцааж тавиад турбогоо тавьж явсан нь үнэн. Хэрэв уг айлын эзэмшлийн талбай бол зөөхөд бэлэн байна. Нэхэмжлэгч талын эзэмшил газар гэдгийг нүх ухаж байхад хэлсэн бол тухайн үед нь холдуулах боломжтой байсан. Намайг траншэйгаа хийж турбогоо холбох хооронд газраа сунгуулсан гэж ойлгосон. Энэ жил нэхэмжлэгч нь хашаагаа хар зам тал руу нь хойгуур нь ахиж бөгөлж авсан. Тухайн хашаа нь Амарсанаагийн цэцэрлэгт хүрээлэн-ийн хашаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн хашаанаас зүүн тийш 3 метрийн зайтай явган хүн явах зам байсан. Түүнийг нь нийтийн эзэмшлийн талбай гэдгийг бүгд мэдэж байгаа. Тухайн нарийн гудамны 2 талаар нь хашаагаа татаж авсан нь зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй. Хэрэв зөвшөөрөлтэй авсан бол тухайн хашааны зөвшөөрлийг траншэйг ухаж эхэлснээс хойш авсан эсэхийг газар олгосон захирамж, гэрээ, гэрчилгээ зэргээр нотолно. Намайг ажилтай байх үеэр газрын албаныхан, шүүхийнхэн хэмжилт хийхэд газар гэрчилээн дээр талбайн хэмжээ 161,******* м.кв талбайтай байдаг. Нийт газрыг хэмжихэд 211 м.кв байна. Үүний зөрүү нь нийтийн зэмшлийн талбай нь 15,9 урттай, өргөн 3,26 хэмжээтэй газар илүү байгаа. Илүү газраар явуулсан гэж үзэж байгаа... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд Сантехникийн дулаан, хэрэглээний усны шугам, хоолойг албадан нүүлгүүлэх, хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалтаас газар чөлөөлүүлэх, Ховд аймгийн прокурорын барилгыг барьж гүйцэтгэхдээ миний эзэмшлийн газар луу хууль бусаар нэвтэрч дулааны болон хэрэглээний усны шугам, хоолойг надаас болон холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хашааг буулган татсан үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа буюу миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн тул миний эзэмшлийн газраас тухайн цэвэр болон бохирын хоолойн дамжсан газрыг чөлөөлүүлэх, хэвийн байдалд буцаан оруулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Н.******* нь өөрийн хууль ёсны эзэмшилд байгаа Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, Заны-1, 1******* тоот хаягт байрлах газраас ХХК-ийн дур мэдэн барьсан сантехникийн дулаан хэрэглээний, усны шугам хоолойг албадан нүүлгүүлэх, хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлэх, тухайн газрыг хэвийн байдалд нь буцаан оруулахыг хариуцагчид даалгах тухай гэж тодруулсан болно.

Хариуцагч ХХК-ийн захирал нь ...Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын харилцааны хэлтсийн дарга Р., мэргэжилтэн Б., Э. нар газар дээр нь ирж танилцаад шугамын трассыг дэлгүүрээс хойд хашаа хүртэлх зай нь нийтийн эзэмшлийн талбай тул тэр хэсгээр шугамаа явуул гэснээр бид хийсэн байсан сувгийн ажлаа буцаан буулган булж авто зогсоолын хавтанг дэвсэж, өгсөн чиглэлийн дагуу шугам ухаж ажлаа гүйцэтгэсэн. Тухайн хашаа нь Амарсанаагийн цэцэрлэгт хүрээлэн-ийн хашаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн хашаанаас зүүн тийш 3 метрийн зайтай явган хүн явах зам байсан. Түүнийг нь нийтийн эзэмшлийн талбай гэдгийг бүгд мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар гэж байгаа нь 211 м.кв талбай байдаг. Түүнээс гэрчилгээнд заагдсан 161 м.кв талбайг хасахад нийтийн эзэмшлийн газар гарч ирнэ... гэж хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

Нэхэмжлэгч Н.******* нь ...Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд 2002 оноос хойш одоогийн хаяг буюу Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг Занын-1, 1******* тоотод байрлах 162 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын газрыг эзэмшиж байгаа. Хариуцагчийн хувьд Ховд аймгийн прокурорын газрын барилгыг захиалагч барих нэрийн дор нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээдүүд байхгүй байх үед түүний эзэмшлийн газраар сантехникийн болон хэрэглээний усны шугамыг зөвшөөрөл авалгүйгээр нүх ухаж, байршуулсан нь нэхэмжлэгчийн эрхэд халдаж байна гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч шүүхэд энэ талаарх нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Н.*******ид Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт тус аймгийн Засаг даргын 2019 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн А/475 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 8414000001 дугаар бүхий хашаа 1*******, 162 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож байсан нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 00002*******71 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Гэвч энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Н.******* нь маргаан бүхий газрыг буюу Ховд аймгийн прокурорын газрын барилгын сантехникийн дулаан хэрэглээний, усны шугам хоолойг татсан гэх газрыг эзэмшдэг болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ХХК нь иргэн Н.*******ийн эзэмшил газарт сантехник, дулааны шугам хоолой татсан гэж дүгнэлт хийх боломжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Э., Газрын удирдлагын хэлтсийн дарга Б. нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, гэрчийн мэдүүлэг авахад, гэрч Э. нь ...Кадастрын зураглалаас харахад, хуучин хашаа нь иргэн Н.*******ийн эзэмшлийн газарт хамаарахгүй байдлаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Н.*******ийн эзэмшил нь түүний тоосгон барилгын баруун хойд талаас эхлэлийн цэг нь тавигдана. Гэхдээ энэ эргэлзээтэй байдлыг хяналтын хэмжилт хийж баталгаажуулж, давхцаж байгаа эсэхийг тодруулах боломжтой... гэж, гэрч Б. нь ...Тухайн маргаан бүхий шугам сүлжээ татсан газар нь иргэн Н.*******ийн эзэмшлийн гэх газартай давхцсан эсэх талаар шууд хэлэх боломжгүй. Уг асуудлыг газар дээр нь хяналтын хэмжилт хийж тодруулах боломжтой... гэжээ.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг маргаан бүхий газарт Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдээр хяналтын хэмжилт, үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ба шүүхээс хүсэлтийг ханган шийдвэрлэж, маргаан бүхий газарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу үзлэгийн ажиллагаа явуулсан.

Уг үзлэгийн ажиллагаагаар маргаан бүхий газарт хяналтын хэмжилтийг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Р. нь тусгай багаж болох нэг долгионы GPS төхөөрөмж ашиглан хэмжилт хийхэд, Н.*******ийн улаан тоосгон дээвэртэй байшингийн зүүн хойд булангаас баруун хойд булан хүртэл 10.12 м, уг булангаас залгаа баригдсан хашаа хүртэлх зай 3.23 м /нэхэмжлэгчийн давхцсан гэх газар/, мөн уг хашааны баруун хойд булангаас баруун урд зүгт блокоор баригдсан хашааны булан хүртэл хэмжихэд 15.9 м байв. Харин уг хашааны баруун урд булангаас зүүн урд булан хүртэл *******.22 м, уг булангаас зүүн хойд булан хүртэл 15.75 м-ийн хэмжээтэй байгаа болохыг дээрх тусгай багажаар хэмжиж, нэхэмжлэгч Н.*******ийн эзэмшлийн газар болон сантехникийн дулааны шугам татсан гэх газрын хяналтын хэмжилтийн зургийг гаргасан. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн газрын Кадастрын зураглал болон ХХК-ийн шугам, хоолой татаж байх үеийн гэрэл зургийг нотлох баримтаар ирүүлсэн байх ба кадастрын зураглалаар Н.*******ийн эзэмшлийн гэх газрын талбайн нийт хэмжээ 162 м.кв байна.

Ийнхүү үзлэгийн ажиллагаанд хийсэн хэмжилт болон тус хяналтын хэмжилтийн зургаас харахад, ХХК нь иргэн Н.*******ийн эзэмшлийн газарт сантехник, дулааны шугам хоолой татсан нь тогтоогдохгүй буюу ямар нэгэн давхцал үүсээгүй болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.*******ийн эзэмшлийн гэх газар нь 162 м.кв байх бөгөөд маргаан бүхий газар буюу ХХК-ийн сантехник, дулааны шугам хоолой татсан гэх газрыг нийлүүлж хэмжихэд 211,89 м.кв талбайтай байх тул давхцсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

Харин хариуцагч ХХК нь тухайн маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх эрхгүй хэдий боловч бусдын өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ /Ховд аймгийн прокурорын газрын барилгад сантехник, дулааны шугам, хоолой татах ажил гүйцэтгэхдээ/ бусдад гэм хор учруулсан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг дурдвал зохино.

Иймд, нэхэмжлэгч Н.*******ийн газар эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд байгаа Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, Заны-1, 1******* тоот хаягт байрлах газраас ХХК-ийн дур мэдэн барьсан гэх сантехникийн дулаан хэрэглээний, усны шугам хоолойг албадан нүүлгүүлэх, хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх, тухайн газрыг хэвийн байдалд нь буцаан оруулахыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн хууль ёсны эзэмшилд байгаа Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, Заны-1, 1******* тоот хаягт байрлах газраас ХХК-ийн дур мэдэн барьсан гэх сантехникийн дулаан хэрэглээний, усны шугам хоолойг албадан нүүлгүүлэх, хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх, тухайн газрыг хэвийн байдалд нь буцаан оруулахыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН