| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00375/И |
| Дугаар | 153/ШШ2021/00622 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2021/00622
| 2021 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2021/00622 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Бугат баг, 17 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, ******* овогт ******* *******/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, багийн гудамж тоотод оршин суух бүртгэлтэй, одоо хот, дүүрэг, дугаар хороо, овоогийн тоотод түр оршин суух хаягтай, ******* овогт ******* *******-д холбогдох,
Гэм хорын хохирол 31,568,764 /гучин нэгэн сая таван зуун жаран найман мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний дүү 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гадны нөлөөтэй байдлаар амь насаа алдаж бидэнд нөхөж баршгүй гарз тохиож энэ үеэс өнөөдрийг хүртэл бид дүүгийнхээ нас барсан шалтгааныг тогтоолгохын тулд хуулийн байгууллагад хандан гомдол гаргасаар байгаа боловч Ховд аймгийн цагдаа, прокурорын байгууллага миний дүүгийн үхлийн шалтгааныг тогтоолгүйгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хаасан ба хүний үхлийг шалгах хугацаа байдаг гэж хохирогч биднийг тохуурхан даажигнаж сайгаад би маш их гомдож байна.
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-д зааснаар яллах дүгнэлт үйллдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоох шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан боловч прокурор эсэргүүцэл гаргасан. Ховд аймгийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл зөв байна гэж дүгнэсэн учир шүүх хэргийг шийдвэрлэсэн. Бид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Монгол Улсын Дээд шүүх хүртэл гомдол гаргаж, Дээд шүүхээс хэргийг нягтлан шалгах шаардлагатай байна гэж дүгнээд хэргийг прокурорт буцаасан боловч Ховд аймгийн цагдаагийн газар, прокуророос ямар ч ажиллагаа хийлгүй биднийг хохироосон. *******ыг миний талийгаач дүүгийн биед хөнгөн гэмтэл учруулсан байна гэсэн чадвар муутай шинжээчийн гаргасан үндэслэлгүй дүгнэлтэнд хөтлөгдөн хэргийг шалгалгүй, хэргийн шалгах хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хаасан.
...Дүүгийнхээ хойчын буян, оршуулгын үйл ажиллагаанд 18,568,704 төгрөг зарцуулсан. Хохиролын баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Бид гэнэтийн байдлаар настай цэл залуухан хүүгээ /дүүгээ, ахаа/ алдаж сэтгэл зүйн гүн хямралд орсон учир өмгөөлөгчийн туслалцаа авч дүүгийнхээ нас барсан шалтгааныг тодруулахын тулд 2 жил 6 сарын хугацаанд эрүүгийн хэрэгт нь өмгөөлөгч ажиллуулсан. Өмгөөлөгчийн зардалд 3,000,000 /гурван сая/ төгрөг төлсөн. Ээж нь хүүгээ гэнэтийн байдлаар алдаж сэтгэцийн өөрчлөлтөнд орж өвчтэй болсон сэтгэл санааны хохиролд 10,000,000 /Арван сая/ төгрөг, бүгд 31,568,764 /Гучин сая таван зуун жаран найман мянга долоон зуун жаран дөрвөн төгрөгийг *******аас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.
...Хууль ёсны төлөөлөгч гаас надад итгэмжлэл хийж өгсний үндсэн дээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Амь хохирогч нийтийн номын санд гэрээр ном олгох тасагт уншсан номоо эргүүлж өгнө гээд биедээ ямар нэгэн гэмтэлгүй эрүүл саруул гараад маргааш нь өглөө 8 цагийн үед *******ын гэрийн гадна хашаан дотор танигдахийн аргагүй болтлоо зодуулж, толгойн нүүр хэсэг нь битүү хөхрөлт, хавдалт, няцралт, маажилт, зулгаралт зулгаралттай цус болон шороогоор бохирлогдсон, хүзүү, ээм эрүү, болгуулсны улмаас үүссэн цус хуралтуудтай, хоёр тохой, зүүн шуу, сарвуу, баруун шилбэ гэх мэт маш олон газруудад *******д чирэгдсэний улмаас үүссэн зулгаралтуудтай нас барсан байдаг. *******д зодуулсан тухайн шөнөдөө нас барсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хавтаст хэрэгт авагдсан үзлэгийн үеэр авагдсан *******ын гэрчээр өгсөн анхны мэдүүлэгт 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярина уу? гэсэн асуултад ******* хариулахдаа тухайн үед луу өөрийн утсаар 10 цагийн орчимд залгаад юу хийж байгааг нь асуусан чинь номын санд ном аваачиж өгөхөөр захын хажууд явж байна гэж хэлэхээр нь би очиж авсан" гэсэн байдаг. ******* нь тухайн өдөр миний дүү рүү залгаж очиж аваагүй бол миний дүү амьд сэрүүн байх байсан. Гэтэл ******* миний дүү рүү өөрөө залгаад замаас нь тосож аваад хамт номын санд номыг нь өгчхөөд *******ын гэр лүү очиж тэндээ хоносон байдаг. Орой нь *******ын хадам ахын дүү нь гэх хүнтэй хамт дуудаж гэр лүүгээ оруулж ирээд хөзөр тоглосон байдаг. Энэ үеэр ******* гэртэй байсан тал шил архийг гаргаж уусны дараагаар *******, тэй хамт миний дүүг гэрт нь хүргэж өгье гээд гараад Кроун нэртэй баарны караокед гурвуулаа орж пиво уусан байдаг. Ингээд баз нь ирээд г авч явсан ба талийгаач дүү маань *******тай түүний гэр рүү буцаж явсан байдаг. гийн гэрчээр өгсөн мэдүүлэгт "ыг хүргэж өгнө гэж гарчихаад гэрт нь яагаад хүргэж өгөөгүй юм бэ? гэсэн асуултад хариулахдаа ******* гэрээс гарсны дараа бааранд оръё оо гэхээр нь дагаж явсан" гэжээ. Ингээд маргааш нь нь эхнэр нар хүүтэйгээ Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх дугуй шавран гуанзанд орж гийн эхнэр нь сандарсан байдалтай маш чангаар орилж утсаар эгчтэйгээ хамт гэр рүүгээ явсан байдаг. Үүнийг гуанзны тогооч буюу гэрч ын мэдүүлэгт гэрээсээ зодоод чирээд гаргасан чинь хашаан дотор нь нас барсан байна гэж хэлсэн. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дугуй шавран гуанзны эзэн буюу гэрч ын мэдүүлэгт "манай тогооч надад ярихдаа зодоод чирээд гаргасан чинь хашаанд нь нас барсан байна" гэж мэдүүлсэн. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд зөвхөн шүүгдэгч, түүний эхнэр болон ашиг сонирхлын зөрчил бүхий тэдгээрийн төрөл садны хүмүүсийн мэдүүлэгт тулгуурлан тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцэж буй эсэхэд эргэлзэхээр болсон байна. Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчөөс хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгсөн хэрэгт бэхжүүлж тусгуулсан баримт, прокурор хоёр шатны шүүх няцаан үгүйсгэж чадаагүй. Хэргийн газрын эргэн тойрон нь газар самардсан хонхойсон цус, шүлсээр бохирлогдож ноцолдсон ул мөрүүд байдаг. Цогцсын хажуугийн шавар блок нь хашааны хэсэгт амь хохирогчийн цусны бүлэгтэй таарсан цусны толбо байгааг хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургуудаас тодорхой харах боломжтой. Амь хохирогчийг осгож нас барсан гэж үзсэн. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургуудаас харахад цогцсын байрлал нь биеэ эгц дээшээ харуулсан, шулуун байрлалтай, хоёр хөл нь зэрэгцээ шулуун гараа тохойгоороо нугалж цээжин дээр тавьсан байдалтай байдаг. Хэрэв осгож нас барсан гэж үзвэл амь хохирогчийн биеийн байрлал нь эмх замбараагүй, хөлөө хэвлий рүүгээ татаж, хумхиж, цээж гараа хумьж цээжиндээ наасан байдалтай. Өөрөөр хэлбэл умай дахь ургийн байрлалтай буюу атиралдсан байх эмгэг зүйн шинж илэрсэн байх ёстой. Гэтэл цогцсонд ийм шинж илрээгүй. Эгц дээшээ харсан байдалтай, хөлөө шулуун байрлалтайгаар осгох боломжгүй. Шинжээч эмч гийн мэдүүлэгт 2.08 промил этийлийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолт. Ийм согтолтой хүн өөрийгөө жолоодох чадвар муу, хүнд зэргийн согтолттой дүү маань *******аар толгойн тус газраа өшиглүүлж дэвсүүлж чирүүлсний улмаас үүссэн зулгаралт хавдалт цусаар будагдсан гэж үзэж айна. Хариуцагч болох *******, түүний түүний эхнэр, төрөл садан гэсэн эдгээр ашиг сонирхлын зөрчил бүхий тэдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлгээр гэр лүү нь орж хэсэг унтаж байгаад гэрээс буцаж өөрөө гараад өмнө нь явж зодуулсан газраа эргэж ирээд эгц дээшээ хараад хөлөө шулуун, биеэ шулуун хэвтээд тэндээ осгох боломжгүй. Хариуцагч ******* нь амь хохирогчийг гэрээсээ чирж гаргаад толгой руу нь маш олон маш хүчтэй цохиж, өшиглөж дэвсэж, хүзүү хоолойг нь боож ухаан алдуулаад тэнд нь тэр чигт нь орхисны улмаас дүү маань ухаан алдаж, сэрж чадалгүй эгц дээшээгээ харсан байдалтай нас барсан. Улсын Дээд шүүхийн тогтоолд хэрэг учралын газрын дүрсэлсэн хангалттай баримт авагдсан байх тул хохирогч буцаж гарч явахдаа өмнө нь зодуулсан байрлалтай хэрхэн ирсэн, энэ нь боломжтой эсэх, ул мөрийг шинжээч тодруулах нь зүйтэй гэсэн. Мөн гэрч ийн мэдүүлэгт ******* нь зодолдоод орж ирэхэд амь хохирогчийн нүүр ам цустай байсныг угаагаагүй гэж мэдүүлсэн нь хэрэгт байгаа зургуудаас харахад нөхрийнхөө нүүрийг угаах хугацаанд амь хохирогч унтсан гэх орны хөнжил, даавуунд цусан толбо үлдсэн эсэхийг шалгаж бүлгийг тогтоох нь зодооны дараа хохирогч нь гэрт орж ирсэн эсэхийг батлахад ач холбогдолтой байсан. Гэтэл дүүгийн маань унтаж байсан гэх тэр хөнжил нь хавтаст хэргийн хэргийн үзлэгийн зурагт байдаг ба түүнд ямар ч цусны толбо, шорооны ч толбо байдаггүй. Үүнээс үзэхэд дүүг маань гэрт буцаж гэр лүүгээ оруулаагүй нь маш тодорхой нотлогдож байна. Шинжээч эмч г нэмэлтээр байцаасан байцаалтад талийгаачийн хүзүү, хүзүүний болон хүзүүний урд хэсэгт улаан ягаан өнгийн цус уралтууд нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэж болох вэ? Боох үед үүссэн байж болох уу? гэхэд хүзүү хоолой нь хүрэлцэх шахах базах зууралдах үед үүснэ. Цогцсын хүзүү орчимд эрүүн доор улаан, ягаан өнгийн цус хуралт бол үүссэн, мөн хоёр нүдний доод зовхины дотор салстуудад улаан ягаан өнгийн цусан толбо үүссэн байдаг. Эдгээр шинжүүд нь хоолой, хүнс, өөх шахах, дарах үед үүссэн шинжүүд бөгөөд боолгосон хүний зүрх судасны үйл ажиллагаа нь тодорхой хугацаанд удааширч болно. Боолгосон үед зүрх судасны үйл ажиллагаа удааширч саармагжсан үед осголт зүрх судасны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүн, эсвэл боолгож байгаа хүний зүрхний үйл ажиллагаа хоёрын осголтын явц нь цусны эргэлт удааширсан үед осголт арай богино хугацаанд хурдан явагдаж зүрх осгон гэж хариулсан. Дээрхээс үзэхэд амь хохирогчийг осгож нас бархад хүргэсэн хүн нь ******* бөгөөд түүний буруутай үйлдэл нь амь нас хохироход ихээхэн нөлөөтэй, хурдан үхэлд хүргэсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. *******ын зүгээс бидэнд хохирол төлбөр төлөөгүй ба шүүхээс ямар нэгэн ял шийтгүүлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ******* өмнө нь 20 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар 5 сарын хугацаанд баривчлах ялаар шийтгүүлж 20 оны 12 дугаар сарын 30-нд суллагдсан байдаг. Өөрөөр хэлбэл мнө нь хулгай хийх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн. Тухайн гэмт хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад. ******* өөрөө хэргээ хүлээгээгүй нуун далдалсан байдаг. Гэтэл хамт хулгай хийсэн хүн нь *******тай нийлж 6 удаа хулгай хийж байна гэснээр шүүх түүнд ял оногдуулсан байдаг. Үүнээс үзэхэд ******* нь хэзээ ч үнэнээ өөрөө хүлээхгүй, хохирогч нь нас барсан, хэргийн бодит үнэнийг мэдэж байгаа хүмүүс нь бүгд *******тай төрөл садны холбоотой хүмүүс байсан. ******* нь миний өрсөн дүүгийн амь насанд хүрсэн боловч түүнд ямар ч ял шийтгэл оногдуулаагүй явж байгаад би маш их гомдолтой харамсаж байна. Ээж маань настай цэл залуухан ганц хүүгээ бусдын гарт амь насаа алдахад сэтгэл санааны маш хүчтэй цочролд орж сэтгэл санаагаар маш их унаж, амархан уйлдаг уурладаг маш их стресстэж, юм бодсоноос болж нойргүйдэлтэй болж одоог хүртэл байнга нойрны хүчтэй эмийг хоёроор заримдаа гурваар давхарлаж ууж байж шөнө 4-5 цаг унтдаг болсон. Заримдаа эм уугаад ч нойр нь хүрдэггүй. Сэтгэл засал болон сэтгэл гутралын эмчийг байнга хэрэглэдэг болсон. Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэл мэдрэлийн тасагт ээжийгээ 2 удаа хэвтэн эмчлүүлэхэд эмчлэгдэхгүй болохоор нь хотын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү явуулж 1 сар гаруй сэтгэл засал, сэтгэл гутралын эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Холбогдох материалуудыг хэрэгт хавсаргасан. Үүнээс хойш жил бүр Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэц мэдрэлийн тасагт 2-3 удаа хэвтэн эмчлүүлж, гэрээр байнга нойрны ийм сэтгэл заслын эмийг уудаг болсон. 2017 оноос өнөөдрийг хүртэл миний бие дүүгийнхээ үхлийн шалтгааны үнэн мөнийг олуулахын төлөө гэмт этгээд нь тохирох ял шийтгэлээ эдлээсэй гээд хөөцөлдсөн боловч *******д шүүхээс ял, шийтгэл оноогоогүй. Ямар нэгэн хохирол барагдуулаагүй. 2017 оноос хойш 4 жилийн хугацаанд Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээс эхлээд Улсын дээд шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх зэрэг нийт 7-8 шүүх хуралдаанд оролцсон ч ямар ч үр дүнгүй өнөөдрийг хүрсэн. 2018 онд ганц үлдсэн охин дүүгээ их сургуулийн төлбөр нэхэгдээд байхаар нь *******аас дүүгийн сургалтын төлбөрийг төлөөч, төлөөд өгөөч гэж удаа дараа гуйсан. Гэтэл ******* надад би баруун 5 аймагт ганцаархнаа Ковшийн том машин барьдаг, сардаа 3-4 сая төгрөгийн цалин авдаг. Ажилдаа явахаараа би сургалтын төлбөрийг төлье. Бусад хохирлыг ч мөн адил би бүгдийг нь барагдуулна гэж хэлсэн ч тэр цагаас хойш 4 жил болоход ямар нэгэн төлбөр, мөнгө өгөөгүй. ******* нь одоогоор Таван толгой ХХК-д ковш барьдаг 2018 онд 3-4 сая төгрөгийн цалин авдаг байсан хүн. Одоо цалин нь өссөн гэж бодож байна. Ховд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508.1-д заасан үндэслэлээр *******ыг 16,000,981 төгрөг гаргуулж олгуулахаар тогтооход ******* манай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******ээр дамжуулж 10.000.000 төгрөг өгье, тохиролцоод хэргийг хаачихаач гэж байсан. 10.000.000 төгрөг нь *******ын зөвхөн 1 улирлын цалин бол бид дүүгийнхээ амь насыг алдчихаад *******тай 1 улирлын цалингаар нь тохиролцоод хэргийг хаалгахыг хүсээгүй. Бидний зүгээс эрүүгийн хэргийг эцсийг нь үзэж *******д тохирох ял шийтгэл оногдуулж дүүгийн маань амь насаа алдсан нь үнэн, зөвөөр шийдэгдээсэй гэж хүссэн ч хэрэг хаагдсан. Улсын дээд шүүхийн тогтоолоор хэрэг үнэнээр шийдэгдэх нь гэж бодсон боловч Ховд аймгийн прокурор, цагдаагийн газар, Улсын Дээд шүүхийн тогтоолыг үл тооно хэргийг хаасан. Улсын Дээд шүүхийн тогтоолд *******д холбогдох хэргийн хувьд мөрдөгч, прокурор хэргийг хянаж шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтуудыг хангалттай хэмжээнд бэхжүүлж чадаагүй. Одоогийн байдлаар хэрэгт цугларсан баримт сэлт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай гэж тогтоосон. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* болон амь хохирогч нар хоорондоо маргалдаж улмаар гадаа зодолдсоны дараа тэд гэртээ орж амь хохирогч унасан. *******ын үйлдэл нь хохирогчийн осгож нас барсан үйл баримттай шалтгаант холбоо тасарсан хэмээн дүгнэсэн боловч амь хохирогч гэртээ орж ирснийг зөвхөн шүүгдэгч, түүний эхнэр болон ашиг сонирхлын зөрчил бүхий тэдгээрийг төрөл садны хүмүүсийн мэдүүлэгт тулгуурлан тогтоосон хэргийн бодит байдалтай нийцэж байгаа эсэхэд эргэлзэхээр болгосон. Амь хохирогч ыг гэрт орж ирсэн гэдгийг *******ын эхнэр , нар мэдүүлсэн боловч тэдгээрийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна. Хэдийгээр нэг үйл баримтын гэрч нар тус тусын оюун санаагаар хэрхэн тусгаж авснаа мэдүүлснээр бага зэргийн зөрүү үүсэж болох боловч гол үйл явдлын талаар зөрүүтэй мэдүүлэг өгөх боломжгүй. Амь хохирогч ын нас барсан цаг хугацааг шүүгдэгч *******тай зодолдсон үетэй харьцуулан үзэж осголт явагдах хугацааг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан тооцсон. Хохирогчийн гэрт буцаж орж унтаж байгаад эргэн гарч осгосон байх хугацаа үлдэж буйг шахаж тооцох, хохирогчийн давсагт шээс үүссэн эсэх, хохирогчийн гэрт шээсний дараа зодуулсан нь задлан шинжилгээгээр давсаг шээсгүй байгааг тооцох боломж бий эсэхийг шинжээчээс зайлшгүй тодруулах шаардлагатай байсан гэж бодож байна. Хариуцагч ******* нь миний дүүтэй шөнө цаг өнгөрч байхад гэрээс гарч зодолдсон байдаг. *******ын эхнэрийг нь мэдүүлэхээр 30-40 минут гадна зодолдоод орж ирэхгүй болохоор нь гарч оруулсан гэдэг. Цагийн үед ******* гэр рүү буцаж ороод дахин унтаж байгаад өөрөө гэрээс гараад хуучин зодуулсан газраа осгосон гэж мэдүүлдэг. Хэрвээ тэдний үнэн юм бол давсаг яагаад огт шээсгүй байгаа юм бэ? цаг өнгөрч байхад хамгийн сүүлд шээгээд зодолдсон гэдэг. Хэрэв 12 цаг гэхэд гэр лүү ороод хэсэг унтаж байгаад буцаж гараад осгоход цаг болох байх. Энэ хооронд давсганд яагаад шээс үүсээгүй вэ? Тэд худлаа мэдүүлэг өгсөн нь үүнээс мөн нотлогдож байна. Түүнчлэн хэрэг учралын газрын дүрсэлсэн хангалттай баримт сэлт авагдсан байх тул хохирогч буцаж гарч явахдаа өмнө зодуулсан байрлалтай хэрхэн ирсэн, энэ нь боломжтой эсэхийг ул мөрийн шинжээчдээр тодруулах нь зүйтэй. Гэвч ийн нөхөр *******ын нүүрийг угааж өгсөн, амь хохирогчийн нүүр ам цустай байсныг угаагаагүй гэж мэдүүлсэн. Хэрэгт буй зургуудаас харахад нүүрэн хэсэг нь цусаар будагдсан байгааг үзэж, хэсэг хугацаанд унтсан гэх орны хөнжил, даавуу нь цусан толбо үлдсэн эсэхийг шалгаж тогтоох нь зодооны дараа хохирогч гэрт орсон эсэхийг батлахад ач холбогдолтой. Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчөөс хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай мэдээлэл, бусад баримт дээр гаргаж өгсөн хэрэг бэхжүүлсэн баримт сэлтийг прокурор 2 шатны шүүх няцаан үгүйсгэж чадаагүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзээд шүүхээс хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаасанд санал нэг байсан боловч шүүх, шүүгч нар дээрх тогтоолд аймгийн прокурор, цагдаагийн газар ач холбогдол өгөлгүй шалгалгүй үл тоож хэргийг аасанд эмзэглэж байна.
Иймд, оршуулгын үйл ажиллагаанд зарцуулсан зардал 18,568,704 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 31,568,704 төгрөгийг хариуцагчаас гаргуулах саналтай байна... гэв.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие гийн 31,568,764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зевшөөрөхгүй. Учир нь миний бие ын амь насыг хохироогүй, хүн алаагүй. Эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ******* намайг Эрдэнэбаярын амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байхад нь охин *******аар дамжуулан намайг иргэний хэргийн шүүхээр хүнийг алсан гэм буруутайд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Учир нь , ******* нарын ******* надаас нэхэмжилж буй 31,568,764 төгрөг нь хүнийг алсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгтнээс нэхэмжилдэг хохирол байна.
Энэхүү нэхэмжлэл нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан Монгол Улсын Улсын иргэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоолоор нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх үндсэн зарчимтай зөрчилдсөн байгаа нь илэрхий.
Гэм буруугуйд тооцох зарчим нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нийтлэг зарчим тул зарчмыг үндэслэн ******* миний бие , ******* нарын нэхэмжлэлийг эсэргүүцнэ.
Ховд аймгийн Прокурорын газраас ******* намайг ыг амь насыг хохироосон гэж яллаагүй байхад Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх гэм буруугүйд тооцох зарчмыг зөрчин байж, ******* намайг хүн алсан мэтээр 16,981,000 төгрөгийг гаргуулсан хууль бус шийтгэх тогтоол гаргаж байсан.
Миний бие уг хууль бус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасны эцэст Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар тогтоолоор урьд гарсан шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан.
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 62 дугаар Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар шинжээчийн дүгнэлтээр нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл үйлдлээс шалтгаалж, нас бараагүй нь батлагдсан.
*******ын ******* намайг хүн алсан гэмт хэрэгт татуулах гэсэн гомдол ерөнхий прокурорын орлогчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол, дугаар хариу мэдэгдэх хуудсаар татгалзсан хариу өгч, уг асуудалд цэг тавьсан.
Эцэст нь ******* миний бие хүнийхээ хувьд талийгаач ын ар гэрт эмгэнэл илэрхийлсэн байхад заавал намайг хийгээгүй хэрэгт буруутан болгох гээд удаа оролдсоор байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: Талийгаачийн ээж нь өмнө нь эмнэлгээр явдаг байсан гэж байна. Ээж нь настай ганц хүүгээ алдсанаас үүдэж бид бүхэнд хүнд цохилт болсон байх тул хохирлыг өгөх нь зөв. Шүүх бүрэлдэхүүн энэхүү хэрэгт үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 31,568,764 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн тухайд:
2017 оны 11 дүгээр сарын 23-24-ний шилжих шөнө нь амь насаа алдсан байх бөгөөд уг хэрэгт хариуцагч ******* холбогдон шалгагдаж байжээ.
Тэрээр, ******* нь анх шүүхэд *******д холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШТ2021/00015 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу *******ыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биш гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаас *******т Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэл олгосноор ******* нь тус шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр *******аас гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэл гаргаснаар шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын Олсон нь хэсэгт; Шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаартай ...ын цогцост зүүн хөмсөг, зүүн шанаа, хамрын нуруу, дээд уруул, баруун шанаа... зүүн цавинд зулгаралт... баруун зовхи... хүзүү, эрүүнд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн, удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, шинжээч эмч Б.Цэндхүүгийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар талийгаач осголтын улмаас нас барсан болох нь тогтоогдсон гэж тусгагджээ. Уг тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...мөрдөн байцаалтын явцад эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрвөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Мөн Ховд аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, мөн Ерөнхий прокурорын мөн өдрийн 5/57 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлыг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлжээ.
Хариуцагч ******* нь ...миний бие ын амь насыг хохироогоогүй, хүн алаагүй. , ******* нарын нэхэмжилж буй 31,568,764 төгрөг нь хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгтнээс нэхэмжилдэг хохирол байна. Шинжээчийн дүгнэлтээр нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, бусдын үйлдлээс шалтгаалж, нас бараагүй нь батлагдсан. Би хүнийхээ хувьд талийгаач ын ар гэрт эмгэнэл илэрхийлсэн байхад заавал намайг хийгээгүй хэрэгт буруутган болгох гээд удаа дараа оролдсоор байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хохирогч осгож нас бараагүй, түүний үхэлд хариуцагч ******* буруутай, ******* зодсоноос хохирогч нас барсан шалтгаан болсон гэж маргаж байгаа хэдий ч хохирогчийн нас барсан шалтгаан нь шинжээчийн дүгнэлтээр осгож нас барсан хэмээн тогтоогдсон, ******* түүний амь насыг хохироогоогүй байх тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй... гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дүүгийнхээ хойчын буян, оршуулгын үйл ажиллагаанд 18,568,704 төгрөг зарцуулсан гэх зардлыг хариуцагч *******аас гаргуулах боломжгүй буюу хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй гэж үзлээ.
Өмгөөллийн хөлсөд төлсөн зардал болон сэтгэл санааны хохирол гаргуулах тухайд:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч шүүхээс *******ын хууль бус үйлдлийн улмаас амь хохирогч ын биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримтад дүгнэлт хийж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол болон хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлсөд төлсөн зардлыг хариуцагч *******аас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т ...Монгол Улсын хууль.. ..заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бус учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх.., ..хууль зүйн туслалцаа авах, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй... гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ...эрүүл мэнд... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж тус тус зааснаар нэхэмжлэгч тал хариуцагч *******аас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсантай холбогдуулан гэм хорын хохирол шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Иймд, хохирогч ын хууль ёсны төлөөлөгч ******* нь *******д холбогдох эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөд 3,000,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өмгөөлөгч *******тэй байгуулсан 35/2 дугаартай Эрх зүйн туслалцаа үзлүүлэх гэрээ, өмгөөлөгчийн 35 дугаартай тасалбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул өмгөөллийн хөлсөд төлсөн 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Сэтгэл санааны хохирлын хэмжээг тогтоохдоо гэмт хэргийн нөхцөл байдал, *******д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний цаг хугацаа, амь хохирогч ын биед хөнгөн гэмтэл учирсантай холбоотой *******аас хууль ёсны төлөөлөгч нарт ямар нэгэн хохирол, төлбөр төлөөгүй байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны гүн цочиролд орж, сэтгэцийн өвчтэй болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцагч *******аас сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгуулахаар шийдвэрлэв.
Иймд, хариуцагч *******аас гэм хорын хохирол 13,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, илүү нэхэмжилсэн 18,568,704 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5-д ...Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 66.3.3-т заасан дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно..., 66.6-д ...Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ..., 66.7-д ...Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана... гэж тус тус заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзсэн болно.
Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчаас гэм хорын хохирол гаргуулах нь зүйтэй гэх бичгээр гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 222,950 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 /арван гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 18,568,704 /арван найман сая таван зуун жаран найман мянга долоон зуун дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч гийн энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч *******аас 222,950 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.РАУШАН